Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label ,Христ, Есүс ,сайн мэдээг ,Ариун Сүнс. Show all posts
Showing posts with label ,Христ, Есүс ,сайн мэдээг ,Ариун Сүнс. Show all posts

2020/01/14

Магтаал ба мөргөлийн дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” (дууны үгтэй)


Магтаал ба мөргөлийн дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” (дууны үгтэй)
Бурхан хүнийг бүтээсэн тул, хүнийг удирддаг,
Тэр хүний хувь заяанд хариуцлага хүлээх ёстой,
энэ бол Бүтээгч Эзэний хийдэг ажил билээ.
Байлдан дагуулах ажил нь
хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг ч
эцэстээ Бурханы хүнд бэлтгэсэн
зохист газар нь аваачина.
Бурхан хүний төлөө ажилладаг учир
хүн хүрэх газартай болж,
хувь тавилан нь баталгааждаг,
хувь тавилан нь баталгааждаг.
Бурхан хүнийг бүтээсэн тул түүнийг хөтлөх болно;
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно;
Тэр хүнийг хөтөлдөг тул
түүнийг хүрэх газар нь аваачна.
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно.

2018/04/09

Дуу бүжгийн клипүүд | Магтан дуу 2018 | “Хоёр мянган жилийн хүсэл” | Чи Их Эзэний угтаж авсан уу?



Бие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч, Шашны дэг журмыг алдуулж, Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг Хэн үүнийг гайхахгүй байх вэ?

2018/01/26

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг | Хэрэгжүүлэлт (1)



      Өмнө нь хүмүүсийн туршлагажих байдалд маш их гажуудал байсан бөгөөд энэ нь бүр хөгийн байдаг байсан. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй учраас хүмүүсийн дадлага туршлага бүтэлгүй болсон олон талбар байсан юм.

2018/01/19

Оршил


 “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” нь Христийн илэрхийлсэн айлдварууд бөгөөд үүндээ Тэр Бурханы Өөрийнn ялгамж чанарыг хэрэглэсэн билээ. Тэдгээр нь 1992 оны хоёрдугаар сарын 20-ноос 1992 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацааг хамардаг бөгөөд нийтдээ дөчин долоон айлдвараас бүрддэг.

2018/01/10

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Хорин ес дэх айлдвар

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр дотно байдлыг жаахан мэдэрдэг ба Надтай харилцах нь улам байнгын болох тусам тэрээр Надад юу байгаа, Би юу болох талаар зарим нэгийг ойлгодог—үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авдаг. Бүх хүмүүсийн дунд Би толгойгоо өргөж харахад тэд бүгд Намайг хардаг. Гэсэн ч дэлхийд гай гамшиг тохиолдох үед тэд тэр даруй зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилдаг; гамшиг ирэхэд тэд балмагдаж, Миний сургамжийг үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч тэр дандаа тоомжиргүй хэвээр байж, Намайг ер мэдээгүй. Өнөөдөр Би хүнтэй Өөрийнхөө амаар ярьж, Өөрөөсөө ямар нэг зүйл авхуулахын тулд бүх хүнийг өмнөө ирүүлдэг ч тэд Надаас зай барьсан хэвээр байгаа, иймээс тэд Намайг мэддэггүй. Миний хөлийн мөр энэ ертөнцийн төгсгөл хүртэл явах үед, хүн өөрийгөө эргэцүүлэн бодож эхлэх ба тэгээд бүх хүн Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг шүтэн мөргөнө. Энэ нь Миний суу алдрын өдөр, Миний эргэн ирсэн өдөр, мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг эхэлчихсэн, бүх орчлон даяар, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг албан ёсоор эхлүүлчихсэн. Анхаарал болгоомжгүй хэнд ч энэ мөчөөс эхлэн тун удалгүй хайр найргүй гэсгээлт оногдож болзошгүй. Би цэвдэг сэтгэлтэйдээ энэ биш, харин энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхам; бүгд Миний төлөвлөгөөний алхмуудын дагуу явах ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулж будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадахгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн “шаардлагуудыг” хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат нь тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү чадна, үүгээр Би тэрийг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ. Намайг ажиллаж байхад тэнгэрэлчүүд бүгд Надтай хамт шийдвэрлэх тулалдаан эхлүүлж, сүүлчийн шатанд Миний хүслийг биелүүлэхээр шийддэг, ингээд газар дээрх хүмүүс тэнгэрэлчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Миний эсрэг тэрслэх юу ч хийдэггүй. Эдгээр нь орчлон ертөнц даяарх Миний ажлын чиг хандлага билээ.

  Хүмүүсийн дунд Миний ирсэн зорилго болон ач холбогдол нь бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүн төрөлхтнийг Өөрийнхөө гэрт буцааж авчран тэнгэрийг газартай дахин нэгтгэж, мөн хүнийг тэнгэр, газрын хооронд “дохио” дамжуулдаг болгох явдал, учир нь энэ бол хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүн төрөлхтнийг бүтээх үедээ Би бүх зүйлийг тэдэнд бэлдэж хийсэн ба дараа нь Би Өөрийн шаардлагын дагуу өөрсдөд нь өгсөн баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс Миний удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлдэг. Тэгээд энэ бүхэн бол Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтний дотор тоо томшгүй олон хүн Миний хайрын хамгаалалт дор оршин суудаг ба бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын гэсгээлт дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад залбирдаг ч тэд өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй л байдаг; найдвараа алдахаар тэд жам ёсонд захирагдахаас аргагүй болж, Надад дуулгаваргүй хандахаа больж чаддаг, учир нь хүний гүйцэтгэж чадах юм энэ л юм. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл, хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ хорвоогийн шударга бус байдал, гансрал гутрал, золгүй нөхцөлийг ухаарч хараахан чадаагүй—тэгээд гай зовлон гараагүй бол ихэнх хүмүүс мөн л Байгаль Эхийг шүтэх байсан ба өөрсдийнхөө “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь хорвоогийн бодит байдал биш гэж үү? Хүнд хэлж буй Миний авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос нэг нь ч Намайг хэзээ ч үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалт дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн гэсгээлтийг хүн төрөлхтөнд олон удаа хүртээсэн. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очдог бүхэн бол ердөө л хайр найргүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын зөвхөн нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, хүнээр Өөрийгөө хайрлуулахын тулд байдаг билээ.

  Би хаант улсад хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаант улсын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд Би сонгогдоогүй бүх хүнийг цуглуулж, Өөрийн ажлыг Харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлах ба ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттай эхлүүлнэ. Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би Харь үндэстнүүдийн эсрэг хүч хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэнэ. Миний хүмүүс газар дээр засаглаж, эрх мэдэл эзэмших үе нь газар дээрх бүх хүнийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүхэнд харагдах болно. Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүн Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, бүгдэд нь дуудлага ба хариу байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөн үед хийсэн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үг өнөөдрийн үгний анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхмууд өнөөдрийн алхмын эхлэл биш гэж үү? Би хуйлмал бичгийг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүст шалгалт тулгарах үе байх бөгөөд энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүн гэрэл гэгээгүй газар амьдарч, бүх хүн хүрээлэн буй орчныхоо заналхийлэл дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн турш хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг гэж хэлж байгаа юм. Энэ нь хэргийн бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, мөн энэ нь хол юм шиг харагдахгүй, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар Вавилон хотын төгсгөл эцэстээ ирлээ; хүн цоо шинэ дэлхийтэй учирч, тэнгэр, газар өөрчлөгдөн шинэчлэгдсэн.

  Би бүх улс үндэстэн, бүх хүмүүст илрэн харагдах үед тэнгэрт цагаан үүлс хөврөн Намайг далдална. Мөн газар дээрх шувууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг онцлон тэмдэглэх бөгөөд ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “шаар шавхруу” шиг биш, харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байхад хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг хардаг ба энэ үед тэр бага зэрэг айдсыг мэдэрнэ. Урьд нь тэр Миний тухай түүхэн баримтуудыг домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлзэж байна. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хэр томыг буюу энэ нь далай шиг өргөн үү, эсвэл ногоон бэлчээр шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас хараад л домогт гардаг Би бол бодит гэдгийг мэдэрнэ, тэгээд Надад арай илүү нааштай хандах ба Миний үйл хэргээс болж л Намайг бахдах нь илүү их болох юм. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд зөвхөн Миний нэг хэсгийг л үүлэн дундаас хардаг. Дараа нь Би Өөрийн гарыг сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч гараараа амаа таглан Миний гарт цохиулахаас ихэд айх ба тэгээд өөрийн бахдалдаа бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн жигтэйхэн айж, Миний хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй хардаг—гэхдээ хүн ажиглаж байгаа нь Намайг хязгаарладаггүй, Би гар дахь ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Миний хийдэг бүх үйл хэрэг хүнийг Надад илүү таатай ханддаг болгосон ба ингээд яваандаа Надтай харилцах гээд Миний өмнө ирдэг. Миний бүрэн дүүрэн байдал хүнд илчлэгдэх үед хүн Миний царайг харах бөгөөд түүнээс хойш Би цаашид ахин нуугдаж, эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Орчлон ертөнц даяар Би бүх хүнд ил харагдах ба мах цуснаас бүрдсэн хүн бүр Миний үйл хэргийг бүгдийг нь харна. Бүхий л сүнслэг хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай ерөөлүүдийг амсах нь эргэлзээгүй. Миний анхаардаг бүх хүн гэсгээлтээс гарцаагүй мултрах бөгөөд сүнсний шаналал, бие махбодын зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүнд ил харагдаж, эрх мэдлийг атган ноёрхоно, ингэснээр үхдлийн үнэр орчлон ертөнцөд цаашид тархахгүй; үүний оронд Миний цэнгэг анхилуун үнэр бүхий л дэлхий даяар тархана, Миний өдөр ойртож байгаа учраас хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журамдаа орж, газар дэлхийн оршин байх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!

1992 оны 4 дүгээр сарын 6

2018/01/01

ЗҮҮНИЙ АЯНГА | Төгс Xүчит Бурханы үгийн уншлаг|Филаделфи дахь чуулган нэгэнт бий болсон | “ Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил”


Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг.

2017/12/31

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Арван гурав дахь айлдвар



       Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг.