“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” нь Христийн илэрхийлсэн айлдварууд бөгөөд үүндээ Тэр Бурханы Өөрийнn ялгамж чанарыг хэрэглэсэн билээ. Тэдгээр нь 1992 оны хоёрдугаар сарын 20-ноос 1992 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацааг хамардаг бөгөөд нийтдээ дөчин долоон айлдвараас бүрддэг. Айлдваруудын энэ хэсэгт Бурхан Сүнсний өнцгөөс Өөрийн үгийг илэрхийлсэн юм. Түүний үгээ хэлэх арга барилд бүтээгдсэн хүн төрөлхтөн хүрэхийн аргагүй юм. Цаашлаад Түүний үгсийн үгийн сан, хэв маяг нь сайхан агаад сэтгэл хөдлөм, хүмүүний уран зохиолын ямар ч хэлбэр тэдгээрийг орлож чадахгүй. Хүнийг ил болгодог Түүний үгс үнэн зөв, ямар ч гүн ухаанаар няцаагдашгүй бөгөөд тэдгээр нь бүх хүмүүсийг дагахад хүргэдэг. Хүнийг шүүдэг Түүний үг нь хурц сэлмийн адилаар хүмүүсийн сэтгэлийн гүн рүү шууд цавчиж, тэднийг бүр нуугдах ч газаргүй болгодог. Хүмүүсийг тайвшруулдаг Түүний үгс өршөөл энэрэл, элэгсэг сэтгэлийг агуулдаг, тэдгээр нь хайртай ээжийн тэврэлт шиг халуун дулаан бөгөөд хүмүүсийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр тайвшруулдаг. Эдгээр айлдваруудын ганц агуу шинж чанар нь, энэ үе шатанд Бурхан, Ехова эсвэл Есүс Христийн, мөн эцсийн өдрүүдийн Христийн ялгамж чанарыг ашиглан яриагүй юм. Үүний оронд Бүтээгч хэмээх Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашиглан Тэр, Түүнийг дагаж байгаа болон Түүнийг хараахан дагаагүй байгаа бүх хүмүүст ярьж, сургадаг. Бүтээлийн цагаас хойш анх удаа Бурхан бүх хүн төрөлхтөнд хандаж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмнө нь Бурхан хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараалалтайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь мөн Тэр бүх төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд хожид огтхон ч үзэгдээгүй билээ. Үүнээс ч илүүтэйгээр эдгээр айлдварууд нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, тэднийг удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан, иймээс тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн хөлийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодлыг болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд байсан бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, Өөрийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашигласан анхны удаа байсан гэж хэлж болно.
Айлдварууд нь гүн гүнзгий агаад тайлагдашгүй; тэдгээрийг ойлгоход амархан биш, мөн Бурханы үгийн эх сурвалж болон зорилгыг ухаарах боломжгүй. Тиймээс айлдварын дийлэнх хэсгийг тодорхой болгохын тулд Христ, хүний хувьд ойлгоход амархан хэлийг ашиглан айлдвар бүрийн дараа тайлбар нэмсэн юм. Энэ нь айлдваруудтай хамт нийлээд хүн бүрийн хувьд Бурханы үгийг ойлгож мэдэхэд илүү амархан болгосон. Бид эдгээр үгсийг “Бүх Орчлон Ертөнцөд Хандсан Бурханы Айлдварууд”-д нэмэлт болгосон. Тэдгээрт Христ, ойлгоход хамгийн амархан найруулгыг ашиглан тайлбар хийсэн билээ. Энэ хоёрын хослол нь бурханлаг чанар болон хүн чанар дахь Бурхан хоёрын төгс нийлэмж юм. Хэдийгээр Бурхан нэмэлт тайлбар дээр гуравдагч хүний өнцгөөс ярьсан боловч эдгээр үгсийг Бурхан биечлэн айлдсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй, учир нь ямар ч хүн Бурханы үгийг тайлбарлаж чадахгүй; зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийн үгний эх сурвалж болон зорилгыг тодруулан тайлбарлаж чадна. Тиймээс хэдийгээр Бурхан олон арга барил ашиглан ярьдаг боловч Түүний ажлын зорилтууд хэзээ ч өөрчлөгдөхгүй, мөн Түүний төлөвлөгөөний зорилго хэзээ ч хувирахгүй.
Хэдийгээр “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” нь Бурхан хүнээс салж хагацаж байгаа айлдвараар төгссөн боловч үнэндээ энэ нь хүмүүсийн дундах Бурханы байлдан дагуулалт, авралын ажил болон хүмүүсийг төгс болгох Түүний ажил албан ёсоор ил гарсан үе байсан юм. Тиймээс бидний хувьд “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ыг эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тухай зөгнөлүүд хэмээн үзэх нь илүү зохистой. Учир нь зөвхөн энэ мөчөөс хойш бие махбодтой болсон хүний Хүү Христийн ялгамж чанарыг ашиглан албан ёсоор ярьж, ажиллаж эхэлсэн бөгөөд чуулгануудын хооронд явж, амиар хангаж, Өөрийн бүх хүмүүсийг усалж, хариулсан—ба энэ нь “Бие махбодтой болсон Хүний Хүүгийн Чуулгануудаар явсан үеийн үгс” дэх олон айлдваруудыг бий болгосон билээ.
No comments:
Post a Comment