Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/12/08

Төгс Хүчит Бурханы айлдвар | Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна


  Өнөөдөр чи Бурханыг яг хэр зэрэг хайрладаг вэ? Бас Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр зэрэг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурч мэдвэл зохих зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд үзэхийг зөвшөөрсөн бүхэн бол хүн Түүнийг хайрлаж, Түүнийг лавтай мэддэг болгох гэснийх ажээ. Тиймээс хүн Бурханы төлөө зовж чаддаг ба чадсаар өдий хүрсэн нь нэгэнтэйгүүр Бурханы хайрын учраас, нөгөөтэйгүүр Бурханы авралын учраас юм; түүнээс гадна хүний дотор Бурханы үйлддэг шүүж, гэсгээх ажлаас болдог. Хэрэв та нар Бурханы шүүлт, гэсгээл, шалгалтгүй бол, хэрэв Бурхан та нарт зовлон амсуулдаггүй байсан бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэнчээр хайрлахгүй. Хүний доторх Бурханы ажил агуу байх тусмаа, хүний зовлон их байх тусмаа Бурханы ажил хэчнээн утга учиртайг төдий чинээ харуулж чадах бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ үнэнчээр хайрлаж чадна. Чи Бурханыг хэрхэн хайрлахыг яаж сурах вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлөөс өөрийг өгөөгүй байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах байсан гэж үү? Нэг талаар, Бурханы шалгалтын үеэр хүн өөрийнхөө дутагдлыг ухаарч, өөрийнхөө өчүүхэн, олиггүй, өөдгүй бөгөөд өөрт нь юу байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан янз бүрийн орчин бүтээснээр хүнийг, Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Зүдгүүр маш их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч гэсэн—тийм зүйлийг амсаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг, тэгээд гагцхүү энэ суурин дээр л Бурханыг хайрлах үнэнч хайр хүний дотор төрдөг юм. Өнөөдөр хүн, зөвхөн Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр тэр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, тэр ч бүү хэл хүний мөн чанарыг мэдэж чадахгүй гэдгээ хардаг. Зөвхөн Бурханы цэвэршүүлэлт, шүүлт хоёулангаар нь дамжуулан, зөвхөн тийм цэвэршүүлэлтийн үеэр л чи өөрийнхөө дутагдлыг мэдэж, бас чамд юу ч байхгүй гэдгийг мэднэ. Энэчлэн Бурханыг хайрлах хүний хайр нь Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр үүсдэг. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эсвэл эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүн амьдралдаа Бурханы хайртай учрах нь бий бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд амсаад тэр Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй эсвэл түүний хайр, итгэлийг төгс болгохгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг танихын тулд Бурханы нигүүлслийг хүртдэгтээ найдаж болохгүй.

  Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба бүх төрлийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.

  Бурханы хэлсэн үгсээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагдаж байна. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үгс үү? Бурханы айлдсан үгс хүний үнэн царайг илчилсэн бөгөөд тийм илчлэлээр дамжуулан чи шүүгддэг, мөн чи Бурханы хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэхээрээ дотроо гашуудан харуусна, чи Бурханд хэчнээн их өртэйгөө, Бурханы хүслийг хангах болоогүй гэдгээ мэдэрнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилга бат Бурханы шүүлтээс гардаг; Бурхан чамайг цэвэршүүлэхийн тулд чамайг чимээгүйхэн гэсгээн чамайг зэмлэж, чамаас царайгаа нуух үе бий, Тэр чамайг үл хайхарч, чиний дотор ажилладаггүй үе ч бий. Хүний дотор үйлддэг Бурханы ажил бол үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө юм. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийх вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт ба шүүлт юм гэдгийг тэр гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрласаар, аварсаар байсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд өмнө Бурхан хүнийг хараасан хэдий боловч хүнийг ёроолгүй нүхэнд хаячихаагүй харин тэрхүү аргаа хүний итгэлийг цэвэршүүлэхэд ашигласан юм; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэвч Бурханы үйлдсэн зүйлс Түүний айлдсан үгийн дагуу бүтдэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гээд чамайг хараана, тэгэхээр чи махан биеийн мөн чанарыг ойлгох болно; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүн бол туйлын өөдгүй гэдгийг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы үйлдэж буй бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгож буй зөвт зан чанар—энэ бүгд хүнийг төгс болгохын төлөө бөгөөд Энэ бол Бурханы хайр юм.

  Хүний уламжилж ирсэн ухагдахуунд Бурханы хайр бол Түүний нигүүлсэл, өршөөл, хүний сул талыг өрөвдөх хайр энэрэл юм. Хэдий эдгээр нь бас Бурханы хайр боловч хэтэрхий өрөөсгөл бөгөөд хүнийг төгс болгох Бурханы гол арга биш юм. Зарим хүн өвчилснөөсөө болоод л Бурханд итгэж эхэлдэг. Энэ өвчин бол чамд өгч буй Бурханы нигүүлсэл; түүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрэв чи Бурханд итгээгүй бол чи өдий хол ирж чадахгүй байсан, тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм. Есүст итгэдэг байсан тэр үед хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас Бурханы дургүйг хүргэх юм их хийсэн, гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд хэдий хүн юу ч ойлгодоггүй ч гэсэн хүнийг энэ хол авчирч, Өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрснөөс гадна хүнийг хөтлөн эдүгээд хүрчээ. Энэ Бурханы хайр биш гэж үү? Бурханы зан чанарт илэрхийлэгддэг зүйл бол Бурханы хайр юм—энэ бол туйлын үнэн! Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж, хүнийг ёроолгүй нүхэнд хаясан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бол бүгд хараал байлаа: махан биеийн хараал, сатаны завхарсан зан чанарын хараал, мөн Бурханы хүслийг үл биелүүлсэн зүйлсийн чинь хараал. Тэрхүү алхамд Бурханы хийсэн ажил нь сүр жавхлан болон тодорч, түүний дараахан Бурхан гэсгээх ажлын хэсгийг хийснээр үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурханы уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гэсгээлтийг харахын зэрэгцээ бас Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөлийг харжээ; Бурханы хийсэн бүхэн, Түүний зан чанар болон илэрхийлэгдсэн бүхэн нь хүнийг хайрлах хайр бөгөөд Бурханы хийсэн бүхэн нь хүний хэрэгцээг биелүүлж чадсан юм. Хүнийг төгс болгох гэж үүнийг Тэр хийсэн ба хүний биеийн хэмжээнд тохируулан хэрэгцээг нь хангаж байв. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурханы өмнө ирэх чадал ч үгүй, Бурханы үнэн нүүр царайг таних ямар ч аргагүй байх болно. Хүн Бурханд анх итгэж эхлэсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүний биеийн хэмжээнд тааруулан зугуухан хангаж байсан ба тийнхүү хүн дотроо Бурханыг зугуухнаар таних болжээ. Өнөөдрийг хүртэл явж ирснийхээ дараа л хүн Бурханы шүүлт хэчнээн гайхамшигтай гэдгийг ухаарсан юм шүү. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам бол бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараалын ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүхэнд унахаар хараагдсан. Бурхан тэгж хийгээгүй бол хүн өнөөдөр Бурханыг үнэнээр таньж мэдэхгүй байх байсан; зөвхөн Бурханы хараалаар л хүн Бурханы зан чанартай албан ёсоор нүүр тулдаг юм. Тэдгээр явдал өөрийнх нь үнэнч байдал хүлээн зөвшөөрөхийн аргагүй байж гэдгийг нь, биеийн хэмжээ нь даанч өчүүхэн гэдгийг нь, тэр бол Бурханы хүслийг хангах чадалгүй гэдгийг нь, бас Бурханыг хангалуун байлгана гэж цаг үргэлж хэлдэг нь хоосон үгнээс цаашгүй гэдгийг нь хүнд үзүүлжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын хэсэгт Бурхан хүнийг хараасан хэдий боловч ажлын тэр хэсгийг өнөөдөр харахад гайхалтай байлаа: Тэр нь хүний хувьд агуу эргэлт болсон ба түүний амийн зан чанарт агуу өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн үеэс өмнө хүн, амийн эрэл хайгуулын юуг ч ойлгоогүй, Бурханд итгэх нь юу гэсэн үг болохыг эсвэл Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгоогүй, мөн Бурханы ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй байсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн үеэс өнөөдрийг хүртэл Бурханы ажил хэчнээн гайхмаар болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн ойлгож, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ хэчнээн өчүүхэн ба хэтэрхий дуулгаваргүй гэдгээ ойлгодог. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хүнийг хараахдаа Тэр үгээр л хараасан бөгөөд Түүний хараал үнэн хэрэг дээрээ хүнд тусаагүй, учир нь, Бурханы хараасан зүйл нь хүний дуулгаваргүй байдал байлаа. Тиймээс Түүний хараалын үгс мөн л хүнийг төгс болгохын төлөө байжээ. Бурхан хүнийг шүүсэн ч, хараасан ч бай аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө байдаг. Энэ аргуудаар дамжуулан хүн цэвэршүүлэгдсэн ба хүний дотор дутагдаж байсан зүйл Түүний үг болон ажлаар дамжуулан төгс болсон юм. Бурханы ажлын алхам бүр нь, ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой юм. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг үнэлсэн. Та нар дотроо хэсэг зовуурилан шаналж байлаа ч гэсэн сэтгэл тань тогтуун, тайван буйгаа мэдэрнэ; та нар Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл юм. Ирээдүйд та нар юу хүртэж чадахаас үл хамааран өнөөдөр та нарын дотор Бурханы үйлдсэн ажлаас та нар зөвхөн хайрыг л хардаг. Хэрэв хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг амсахгүй бол түүний үйлдэл, ид хав үргэлж гаднаа байж, зан чанар нь үргэлж хувиралгүй үлдэх болно. Энэ нь Бурханаар авахуулсан гэж тооцогдох уу? Эдүгээ хүний дотор хэгжүүн, бардам зан бас л ихээхэн байгаа боловч хүний зан чанар урьдахаасаа хавьгүй их тогтвортой болжээ. Чамтай харьцаж буй Бурханы харьцалт нь чамайг аврахын төлөө юм, чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч чиний зан чанарт өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад Бурханы ажил хэчнээн мэргэн гэдгийг ухаарах бөгөөд тэгэхэд л чи Бурханы хүслийг лавтай ойлгоно. Өнөөдөр Бурханы хүслийг ойлгодог гэж хэлдэг хүмүүс байдаг. Гэвч тэр бол арай худлаа, тэд дэмийрч байна, яагаад гэвэл, Бурханы хүсэл хүнийг аврах юмуу, эсвэл хараах юмуу гэдгийг тэд эдүгээ хараахан ойлгох болоогүй. Чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй байж магад, гэвч Бурханы алдрын өдөр ирснийг харах өдөр ирэх ба Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг чи харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан өөд харан найдах болно. Тэр цагт өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнэтэйг чи лавтай ухаарна.

  Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнэгүй, тэд дэлхийд хаягдсан, ар гэрийнх нь амьдрал түвэгтэй, өөрсдийг нь Бурхан таалдаггүй, ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, тэд бол үлбэгэр, арчаагүй улс юм! Бурхан бол хүнийг Өөрийг нь хайрлаасай хэмээн хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шаналал улам ихэсдэг ба хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрэв чи Түүнийг хайрлавал бүх төрлийн зовлон чамайг нөмөрнө, хэрэв чи хайрлахгүй бол бүх юм бартаагүй тэгшрээд, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болж магадгүй. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл дийлж давшгүй гэдгийг, бас чиний биеийн хэмжээ даанч өчүүхэн учраас чи цэвэршүүлэгдэх болно гэдгийг, мөн Бурханыг хангалуун байлгах чадваргүй гэдгээ мэдэрнэ; Бурханы хүсэл дэндүү өндөр, хүн хүрэхийн аргагүй гэдгийг чи мэдрэх болно. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ, яагаад гэвэл чиний дотор ихээхэн сул тал байдаг, Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг бөгөөд чи дотроо цэвэршүүлэгдэх болно. Гэсэн ч гагцхүү цэвэршүүлэлтээр дамжуулан ариусгалтанд хүрнэ гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм. Чи уруу татагдах үедээ “Миний сэтгэл Бурханд хамаардаг, Бурхан намайг хэдийн Өөртөө авсан. Би чиний хүслийг дагаж чадахгүй, би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг их хангах тусам Бурхан чамайг улам их ерөөх ба Бурханыг чи улам хүчтэй хайрлана; түүнчлэн чи ч бас итгэл, шийдвэртэй болж, Бурханыг хайрлаж өнгөрөөсөн амьдралаас өөр илүү эрхэм, чухал зүйл үгүй гэдгийг мэдрэнэ. Хүн Бурханыг хайрладаг л бол уй гаслангүй байдаг гэж хэлж болох юм. Чиний махан бие сульдаж, чи олон бодит зовлонд ороогдох үе байх боловч тийм үед чи Бурханд үнэхээр найдах ба чи сэтгэл санаа дотроосоо тайтгарч, эргэлзээ чинь арилан, найдах ямар нэгэн зүйл чамд байна гэдгийг мэдрэх болно. Ийм маягаар чи олон нөхцөлийг даван гарч чаддаг болох бөгөөд ингэснээр чи амссан зовлон шаналалаасаа болж Бурханы талаар гомдоллодогоо болино; дуулж, бүжиглэж, залбирахыг, цуглаж, аминчлан ярилцахыг, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд Бурханы зохион байгуулсан чиний эргэн тойрны бүх хүн, хэрэг явдал, зүйлс нь бүгд зохицсон байгааг чи мэдрэх болно. Чи Бурханд хайргүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй биш, харин нухлагдсан байх ба сэтгэлдээ Бурханы талаар үргэлж гомдоллох болно, бас чиний ийм их гай зовлон амсаж байгаа нь тун шударга бус гэдгийг үргэлж мэдэрнэ. Хэрэв чи аз жаргалын хойноос хөөцөлдөөгүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө хичээж байгаа бол энэ зүтгэл чинь Бурханыг хайрлах их хүчийг чамд өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас түүний хийдэг бүхэн Бурханыг хангалуун байлгах боломжтой—энэ нь бодит байдлыг эзэмшсэн байна гэсэн үг юм. Бурханыг хангалуун байлгахыг хичээнэ гэдэг нь Түүний үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханы хайрыг ашиглана гэсэн үг юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсдэг, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ хэр их болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чадах эсэхээс чинь, ямар нэгэн байдал тохиолдоход сул дорой байдаг эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед барьц алдахгүй байж чадах эсэхээс чинь шалтгаална; Бурханыг хайрлах чиний хайр яг ямар вэ гэдгийг бодит явдлууд харуулах болно. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй байна, тэгээд л тэр Бурханы олон ажлыг, Бурханы хүслийг, түүнчлэн Бурханы хайр татам байдлыг илтгэсэн олон зүйлийг сайн харж чаддаггүй; Бурханыг үнэнч хайрлах хүний хайр даанч өчүүхэн юм. Энэ бүх хугацааны турш чи Бурханд итгэж ирсэн ба өнөөдөр Бурхан оргож зайлах бүх замыг хаасан. Бодитойгоор ярьвал, зөв замыг, Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг хөтөлж оруулсан тэр зөв замыг сонгохоос өөр арга чамд үгүй. Гагцхүү зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулсныхаа дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг юм. Өнөөдрийг хүртэл үзэж амссанаар хүн, Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно—гэвч хүн маш дутмаг учир энэ бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхамшигт ажлыг, мөн Бурханы төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг бүр их амсах ёстой. Гагцхүү тэгсэн үед л хүний амийн зан чанар өөрчлөгдөж чадна.

No comments:

Post a Comment