Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Төгс Хүчит Бурханы айлдвар. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурханы айлдвар. Show all posts

2018/12/16

Төгс Хүчит Бурханы айлдвар | Гурван Сануулга

Төгс Хүчит Бурханы айлдвар | Гурван Сануулга

  Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой. Гэхдээ хэдийгээр хүн бүхэн энэ сургаалыг ойлгодог боловч хүний тухайд гэвэл, мэдлэггүй байдал, утгагүй явдал, завхрал гэх мэт түүний элдэв төрлийн бэрхшээлээс болж эдгээр хамгийн илэрхий, үндсэн үнэнийг түүнээс бүрэн харж чадахгүй. Иймд та нарын төгсгөлийг шийдэхээсээ өмнө Би та нарт хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх учиртай. Намайг цааш нь үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үгс бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн бөгөөд тодорхой нэгэн хүнд эсвэл ямар нэг төрлийн хүнд зөвхөн зориулагдаагүй. Иймд та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, мөн түүнчлэн бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагыг баримтлах ёстой. Миний хэлэх ганц ч үг эсвэл үнэнийг бүү үл ойшоо, мөн Миний үгийг бүү басамжил. Та бүхний амьдралаас Би та нарын хийдэг олон зүйл үнэнтэй хамаагүй байгааг хардаг, иймд Би та нараас үнэний зарц нар болж хорлонт муу, муухай байдалд бүү боолчлогдооч гэж ойлгомжтойгоор гуйж байна. Үнэн дээр бүү гишгэл эсвэл Бурханы гэрийн аль ч буланг бүү бузарла. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярьж эхэлнэ:

2018/12/12

Төгс Хүчит Бурханы айлдвар | Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

Төгс Хүчит Бурханы айлдвар|Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

  Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золин авралын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. 

2018/12/11

Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ


  Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. 

2018/12/10

Төгс Хүчит Бурханы айлдвар | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм


  Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

2018/12/09

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

  Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг.

2018/12/08

Төгс Хүчит Бурханы айлдвар | Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна


  Өнөөдөр чи Бурханыг яг хэр зэрэг хайрладаг вэ? Бас Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр зэрэг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурч мэдвэл зохих зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд үзэхийг зөвшөөрсөн бүхэн бол хүн Түүнийг хайрлаж, Түүнийг лавтай мэддэг болгох гэснийх ажээ. Тиймээс хүн Бурханы төлөө зовж чаддаг ба чадсаар өдий хүрсэн нь нэгэнтэйгүүр Бурханы хайрын учраас, нөгөөтэйгүүр Бурханы авралын учраас юм; түүнээс гадна хүний дотор Бурханы үйлддэг шүүж, гэсгээх ажлаас болдог. Хэрэв та нар Бурханы шүүлт, гэсгээл, шалгалтгүй бол, хэрэв Бурхан та нарт зовлон амсуулдаггүй байсан бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэнчээр хайрлахгүй. Хүний доторх Бурханы ажил агуу байх тусмаа, хүний зовлон их байх тусмаа Бурханы ажил хэчнээн утга учиртайг төдий чинээ харуулж чадах бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ үнэнчээр хайрлаж чадна. Чи Бурханыг хэрхэн хайрлахыг яаж сурах вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлөөс өөрийг өгөөгүй байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах байсан гэж үү? Нэг талаар, Бурханы шалгалтын үеэр хүн өөрийнхөө дутагдлыг ухаарч, өөрийнхөө өчүүхэн, олиггүй, өөдгүй бөгөөд өөрт нь юу байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан янз бүрийн орчин бүтээснээр хүнийг, Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Зүдгүүр маш их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч гэсэн—тийм зүйлийг амсаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг, тэгээд гагцхүү энэ суурин дээр л Бурханыг хайрлах үнэнч хайр хүний дотор төрдөг юм. Өнөөдөр хүн, зөвхөн Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр тэр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, тэр ч бүү хэл хүний мөн чанарыг мэдэж чадахгүй гэдгээ хардаг. Зөвхөн Бурханы цэвэршүүлэлт, шүүлт хоёулангаар нь дамжуулан, зөвхөн тийм цэвэршүүлэлтийн үеэр л чи өөрийнхөө дутагдлыг мэдэж, бас чамд юу ч байхгүй гэдгийг мэднэ. Энэчлэн Бурханыг хайрлах хүний хайр нь Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр үүсдэг. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эсвэл эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүн амьдралдаа Бурханы хайртай учрах нь бий бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд амсаад тэр Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй эсвэл түүний хайр, итгэлийг төгс болгохгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг танихын тулд Бурханы нигүүлслийг хүртдэгтээ найдаж болохгүй.

2018/12/07

Төгс Хүчит Бурханы айлдвар | Хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй тухай

Төгс Хүчит Бурханы айлдвар | Хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй тухай

  Одоогийн байдлаар Бурханд чин сэтгэлээсээ хайртай хүн бүрд Түүгээр төгс болгогдох боломж бий. Хөгшин залуу хамааралгүйгээр зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж Түүнийг хүндэтгэж байгаа цагт тэд Бурханаар төгс болгогдох болно. Бурхан хүмүүсийг янз бүрийн үүргийнх нь дагуу төгс болгодог. Өөрийн чадах бүхнийг хийж Бурханы ажилд дуулгавартай байсан цагт чи Түүгээр төгс болгогдох болно. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой, харин заримдаа та нар хоёрыг гүйцэтгэх боломжтой байдаг; та нар бүх хүчээ Бурханд өгч өөрсдийгөө Түүнд зориулсан цагт эцсийн дүнд Түүгээр төгс болгогдох болно.

2018/11/26

Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”


  Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, гойд энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнд ирж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин. ” 

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.