Хүний хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үг нь үнэнийг төлөөлж чадах уу?
Бурхан бол үнэн, зам, амь. Зөвхөн Бурхан л үнэний мөн чанарыг эзэмшдэг. Бурхан Өөрөө үнэн. Гэхдээ, Бурханы ашигладаг эсвэл Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үгийг үнэн гэж үздэг олон хүн шашны ертөнцөд байдаг. Агуу, алдартай сүнслэг хүмүүсийн өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн тайлбарласан муу сургаал, төөрөгдлийг ч үнэн гэж авч үздэг. Үр дүнд нь тэд хүмүүст хууртаж, урхидуулдаг бөгөөд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүмүүс болдог. Тэгвэл үнэн хэрэгтээ үнэн гэж юу вэ? Бурханы ашигладаг хүмүүс болон Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үгэнд хандах зөв арга зам юу вэ?
No comments:
Post a Comment