Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label үнэн. Show all posts
Showing posts with label үнэн. Show all posts

2020/01/20

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” (Эшлэл 8)


1) Адамд өгсөн Бурханы тушаал

   Эхлэл 2:15-17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв."
Та нар энэ эшлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичвэрийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? “Адамд өгсөн Бурханы тушаалыг” яагаад бичвэрээс эш татсан бэ? Бурхан, Адам хоёрын дүр зураг та бүгдийн зүрх сэтгэлд буув уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар тэнд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байх байсан бэ? Энэ дүр зураг та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд зүгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, гэнэн цайлган, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байлаа.

2020/01/19

Магтаал ба мөргөлийн дуу “Бие махбодтой болсон Бурхан хүнийг аврах хамгийн чухал ажлыг хийдэг”


Бие махбодтой Бурханы хийсэн ажил
Бурханы ажлаас хамгийн агуу нь.
Бие махбодтой Бурханы хийсэн ажил,
Бурханы ажлаас хамгийн гүнзгий нь.
Бурханы ажлын гурван үе шатаас
энэ хоёр үе шат амин чухал,
ажлын энэ хоёр үе шат бол
бие махбодтой Бурханы ажил билээ.
Бурханы ажлын хамгийн чухал хэсэг нь
махбодоор хийгддэг.
Бурхан хүн бүрийг аврахдаа
махбодоор хийх ёстой.
Махбод дахь Бурхан хамаагүй мэт хүнд санагддаг ч,
Тэр хамгийн чухал ажлыг хийдэг тул
үнэндээ энэ махбод нь бүх хүний хувь заяа,
оршин тогтнолтой холбоотой. 

2020/01/15

Сэтгэл сэргээх хѳгжилтэй магтан дуу “Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй” (үгтэй)



Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бурхан бие махбодтой болсныг бид дуулдаг.
Бид Түүний сэнтийн өмнө өргөгдөж,
тэнгэр өөд харан, хүлээхээ больжээ.
Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулдаг.
Биднийг үнэнээр хариулж, бидний дэргэд жинхэнэ, бодитоор байдаг.
Түүний үгийг бид өдөр бүр эдэлдэг.
Үнэнийг ойлгох нь үнэхээр сайхан.
Зүрх минь Бурханыг гэх хайр дүүрэн,
Түүний хайр татам дүрийг бид хардаг.
Бид магтан дуулж бүжиглэдэг.
Түүний хайр татам байдлыг үгээр илэрхийлэшгүй
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бид Бурханы зөвт шүүлтийг дуулдаг.
Түүний үг биднийг цэвэрлэж, авран,
хүний Сатанлаг уг чанарыг, хүний завхралын үнэнийг илчилдэг.
Бидний сатанлаг зан чанарыг Түүний үг ариусгаж,
биднийг шинэ хүн болгодог.

2020/01/13

Монгол магтан дуу 2020 “Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдлийн илрэл”



Монгол магтан дуу 2020 “Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдлийн илрэл”

Хүн төрөлхтнөөс өмнөх энэ шинэ дэлхийд,
Бүтээгч өглөө ба үдшийг бэлтгэсэн билээ.
Тэр огторгуй, газар шороо, тэнгис далай,
өвс, ургамал ба моддыг бэлтгэжээ.
Тэр гэрэл, улирал, сар жил, өдрүүдийг
удахгүй үүсгэх шинэ аминдаа зориулж бэлтгэсэн.
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг
Түүний бүтээсэн шинэ зүйл бүхэн илэрхийлсэн.
Түүний бодол санаа, үг яриа нэг бүр,
Түүний хүч чадлын илчлэл бүр нь
бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд
хүн гүн гүнзгий мэдэж, ойлговоос хамгийн зохистой.

Түүний үг ба ололт амжилт нь нэг дор,
өчүүхэн ч зөрүү, зай завсаргүй тохиолдсон.
Бүх шинэ зүйлийн илрэлт болон үүсэл нь
Бүтээгчийн эрх мэдлийн баталгаа байсан.
Тэр үгэндээ хүрдэг, Түүний үг биелэх болно.
Биелсэн зүйлс нь үүрд мөнх үргэлжилнэ.
Энэ баримт нь өнгөрсөн ба одоод хэзээ ч өөрчлөгдөөгүй.
Тиймээс энэ бүхэн үүрд мөнх байна.
Түүний бодол санаа, үг яриа нэг бүр,
Түүний хүч чадлын илчлэл бүр нь
бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд
хүн гүн гүнзгий мэдэж, ойлговоос хамгийн зохистой.

2020/01/12

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Библи, Есүс, Залбирал, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан,


Гарчиг
1. Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
2. Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
3. Үнэнийг эрж хайснаар эргэлзээгээ арилгасан нь
4. Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав
Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
  2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.

Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
  Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.

2020/01/11

Яруу сайхан магтан дуу 2020 “Жинхэнэ залбирлын үр нөлөө”


Яруу сайхан магтан дуу 2020 “Жинхэнэ залбирлын үр нөлөө” 

Үнэнч байдал дотор алхаж,
зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.
Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.
Ингэснээр чиний зан чанар өөрчлөгдөнө.
Залбирахад хүний зан чанар өөрчлөгддөг.
Сүнс хөдлөх тусам тэд илүү дуулгавартай болж,
идэвх санаачлага нь нэмэгдэнэ.
Жинхэнэ залбирлаас болж зүрх нь аажмаар ариусна.

Жинхэнэ сүнслэг амьдрал нь залбирлын амьдрал,
Бурханы хүрсэн амьдрал билээ.
Бурхан чамайг хөдөлгөснөөр л,
чи өөрчлөгдөж, зан чанар чинь хувирч чаддаг.
Залбирахад хүний зан чанар өөрчлөгддөг.
Сүнс хөдлөх тусам тэд илүү дуулгавартай болж,
идэвх санаачлага нь нэмэгдэнэ.
Жинхэнэ залбирлаас болж зүрх нь аажмаар ариусна.

2020/01/10

Ариун Сүнсний үг “Нэршил болон ялгамж чанарын талаар” Хоёрдугаар хэсэг


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2020/01/08


Магтаал ба мөргөлийн дуу 2020 “Бидний амьдрал хий хоосон биш” 

Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

I
Өнөөдөр бид Бурхантай уулзаж, Түүний ажлыг мэдэрнэ.
Бие махбодтой Төгс Хүчит Бурханыг бид мэдсэн.
Бид Түүний агуу бас гайхалтай ажлыг харсан.
Бидний амьдрал өдөр бүр хий хоосон биш.
Үнэн ба амийг олж авах нь хамгийн нандин зүйл!
Хүний амьдралын нууцыг ойлгоно.
Бидний хөл амийн хамгийн тод замд байна.
Дахиж хайх хэрэггүй, бүх зүйл бидэнд тодорхой.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

II
Бурханыг хайрлах амьдрал утгатай бөгөөд хоосон биш.
Түүний гэрчлэлд зогсох үүргээ гүйцэтгэнэ.
Бид Бурханы магтаалыг олж, Түүний авралыг авна.
Бид хий хоосон амьдардаггүй, бидний амьдрал дүүрэн.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

Хэн биднээс илүү ерөөгдсөн байх билээ?
Хэн биднээс илүү азтай байх билээ?
Бурхан бидэнд өмнөх аль ч үеийнхэнд өгснөөс
хавьгүй илүү ихийг өгсөн,
Бид Бурханы төлөө амьдарч,
үнэнийг олж, Бурханыг гэрчлэх ёстой.
Бидэн дээр асгагдсан тэр бүх хайрыг бид буцаах ёстой.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/01/07

Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү?


  Лай Энь нь, үүлэн дээр бууж ирж байгаа Эзэн л биш бол бүгд хуурамч Христ, мөн Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж номлож байгаа ямар ч үг бол худал хуурмаг гэж итгэдэг, гэр чуулганы пастор юм. Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эдгээр сургаалыг олон хүн судалж, хүлээн зөвшөөрсөн гэж зээ хүү Ли Чэнгуан нь түүний чуулганыханд гэрчилж байгаа тухай олж мэдээд Лай Энь уурлаж бухимдан, чуулганаа битүүмжлэхийг нэг ажилчиндаа даруйхан даалгав. Гэвч яг тэр мөчид, Ли Чэнгуан охин Шиньминд нь номлохоор очсон гэдгийг тэрээр олж дуулсан бөгөөд үнэн замыг судлахад нь охиндоо саад хориг хийхээр оролдож, улмаар ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ. Эцсийн үр дүн нь ямар байх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл "Антихрист илчлэгдсэн нь" хэмээх хошин бэсрэг тоглолтыг хүлээн авч үзээрэй.

Санал болгож буй видеонууд:
“Чи үнэхээр гэмшсэн үү? ”

2020/01/06

Христийн сүмийн шинэ дуу “Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг”


Христийн сүмийн шинэ дуу “Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг” 

Бурхан хүнийг бүтээж,
Сүнс өгснийхөө дараа
Өөрийг нь дуудан хашхирахгүй бол
Түүний сүнс тэднээс тусдаа байж,
“тэнгэрийн нэвтрүүлгийг”
Газарт хүлээн авахаа болино гэж хэлсэн.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд Сатан энд ирж зүрхэлдэггүй.

Хүний сүнсэнд Бурхан байхгүй бол
Хоосон суудал нээлттэй үлддэг.
Орох боломжийг Сатан ашигладаг.
Гэвч зүрх сэтгэлээрээ Бурхантай холбогдоход нь
Сатан тэвдэн сандарч, зугтахаар яаравчилдаг.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд Сатан энд ирж зүрхэлдэггүй.

Хүн Бурханы Сүнстэй холбоотой байвал
Сатан үймүүлж зүрхлэхгүй.
Сатаны үймээнгүйгээр
Хүмүүс хэвийн амьдарч,
Бурхан тэдний дотор
Ямар ч саадгүй ажиллаж чаддаг.
Ийнхүү Бурханы хийхийг хүсдэг зүйл
Хүмүүсээр дамжин биелэх болно.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд
Сатан энд ирж зүрхэлдэггүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Санал болгож буй видеонууд:

2020/01/03

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 3


Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 3: Гамшгийн дараах шинэ тэнгэр, газар

  Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ?

  Зовлон шаналалд амьдардаг, Сатаны завхралын хэдэн мянган жилийг туулсан хүмүүсийн дундаас Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэггүй, эрмэлздэггүй хэн байх билээ? Эрин үеүдийн туршид Бурханы хэчнээн олон итгэгч, дагагчид Сатаны нөлөөн дор зовлон, гамшиг, хавчлага, хагацлыг туулсан билээ? Бурханы хаанчлал удахгүй ирээсэй гэж найддаггүй хэн байх билээ? Хүний ертөнцийн баяр хөөр, уй гашууг амталчихаад үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд засаглахыг хүн төрөлхтнөөс хэн нь хүсэхгүй байх билээ?

  Бурханы хаанчлал ирэхэд бүх улс үндэстэн, ард түмний цөхрөлтгүй хүлээсэн өдөр эцэст нь ирлээ! Энэ үед тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундах дүр зураг ямар байх вэ? Хаанчлал дахь амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байх вэ? “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” гэх дуу таныг удирдаж, мянган жилийн хүсэл тэмүүллийг тань биелүүлэх болно!

Санал болгож буй видеонууд:

2020/01/02

Бурхан Исаакыг тахил болгохыг Абрахамд тушаалаа



  Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг тэнэг байсан ч анхаарахгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
  Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл гуйж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэр дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосло гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

  Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр гайхмаар зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон Абрахамд итгэх, тэднийг сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэсэн. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагийг нь олж зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? гэж дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина.

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс
Анхны өгүүлэл линк:

2020/01/01

Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь



  (Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, –”Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.

  (Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, “Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: “та нарт энд ямар идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

  Одоо бид дээрх бичвэрийн ишлэлийг авч үзэцгээе. Эхний ишлэл нь Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх идэж бичвэрийг тайлбарлаж байсан тухай өгүүлсэн бол хоёр дахь ишлэл нь Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлсэн. Энэ хоёр ишлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар төрлийн тусламж үзүүлэх вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр ишлэлээс та нар ямар төрлийн дүр зургийг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдахыг та нар төсөөлж чадах уу? Эсвэл хэрвээ Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас болон талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах вэ? Хэрэв чи өөрийгөө Эзэнтэй маш ойр дотно байгааг, мөн Тэр чамтай тун ойр дотно байгааг мэдэрсэн бол, энэхүү мэдрэмж зөв. Энэ бол Өөрийн амиллын дараа олон хүмүүсийн өмнө талх болон загас идсэнээр Эзэн Есүсийн олж авахыг хүссэн яг тэр үр жимс юм. Хэрвээ Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, хэрвээ тэд Түүнийг мах, ястай гэж мэдрэлгүйгээр зөвхөн Тэр бол хүрэхийн аргагүй Сүнс л гэж мэдэрсэн бол тэдэнд ямар санагдах вэ? Тэдний урам хугарахгүй гэж үү? Хүмүүсийн урам хугарах үед тэдэнд хаягдсан мэт санагдахгүй гэж үү? Тэдэнд Эзэн Есүс Христээс хол байгаа мэт санагдахгүй гэж үү? Энэ зай нь хүмүүс болон Бурханы хоорондын харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс мэдээж айж, Түүнд ойртож ч зүрхлэхгүй ба дараа нь Түүнийг хүндэтгэсэн зайнд байлгах хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах ойр дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслахад хүргэх бөгөөд энэ нь мөн Эзэн Есүс Христийг бие махбодтой байх үед бий болсон, Тэр болон хүмүүсийн хооронд ямар ч зай байхгүй байсан ойр дотно харилцааг үгүй болоход хүргэсэн юм. Сүнслэг биед хандах хүмүүсийн мэдрэмж нь зөвхөн айдас, зайлсхийлт болон дуугүй харц л байдаг. Тэд Түүнийг дагаж, итгэж эсвэл Түүнд найдах нь бүү хэл, Түүнтэй ойртож эсвэл ярилцаж ч зүрхэлдэггүй. Түүнд хандах хүмүүсийн ийм мэдрэмжийг Бурхан харах дургүй. Тэрээр хүмүүс Түүнээс зайлсхийж эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг харахыг хүсээгүй; Тэр зөвхөн хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байхыг л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан ч танихгүй байж, чамд дөхөж ирэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, хэрвээ тэдний төлөө хийсэн юм бүхнийг чинь тэд ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Энэ нь шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурханд яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст Өөрийн мах цуснаас бүрдсэн биеэрээ үзэгдэж тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтнийг ч бас Түүнийг тэгж хараасай гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Одоо та нар Эзэн Есүс талх идэнгээ бичвэрийг тайлбарлаж байгаа болон шавь нар нь Түүнийг дахин амилсны дараа Түүнд хайрсан загас өгсөн тухай хоёр ишлэлийг Би сонгон авсны цаад санааг ойлгож байна уу?

2019/12/31

Талархлын магтан дуу “Бурханы ирэлттэй учирдаг бид золтой” дуу бүжиг


Талархлын магтан дуу “Бурханы ирэлттэй учирдаг бид золтой” дуу бүжиг

Бурханы ирэлттэй учирдаг бид золтой, Түүний дуу хоолойг бид сонсдог.
Бурханы ирэлттэй учирдаг бид золтой, Хурганы найрт бид оролцдог.
Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг бид мэддэг,
Түүний гайхалтай үйл хэргийг бид хардаг.
Хүний амьдралын нууцыг бид ойлгодог, Төгс Хүчит Бурханы үг хамгаас нандин.
Бурханы үгийг бид идэж ууж, энд тэнд хайхаа болин, Түүний өмнө амьдардаг.
Бурханы шүүлтийг туулахдаа зовж болох ч, бид ариусдаг.
Бид үнэнийг болон мөнх амийн замыг олж авдаг. Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг бидэнд хэзээ ч, ямар ч харуусал байхгүй.
Энэ амьдрал их ерөөлтэй, бид Бурханыг хайрладаг хүмүүс болдог.
Энэ амьдрал их ерөөлтэй, бид Бурханаар магтуулдаг.
Үүргээ биелүүлж, Бурханыг гэрчлэн, үнэнийг эрэлхийлэх хамгийн утга учиртай.
Хэн үүнээс илүү золтой байж чадах вэ?
Хэн үүнээс илүү ерөөлтэй байж чадах вэ?
Бурхан бидэнд үнэн ба амийг хайрладаг, бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Хэн үүнээс илүү золтой байж чадах вэ?
Хэн үүнээс илүү ерөөлтэй байж чадах вэ?
Бурхан бидэнд үнэн ба амийг хайрладаг, бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/12/30

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” (Эшлэл 3)


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/12/28

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” (Эшлэл 2)


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/12/27

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”



  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/12/25

Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван зургаа дахь айлдвар


Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван зургаа дахь айлдвар  

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/12/23

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Дуу чимээ



  Гурав дахь зүйл нь дуу чимээ. Энэ нь мөн хүний хэвийн амьдрах орчинд байх ёстой зүйл юм. Бурхан бүх зүйлийг бүтээх үед дуу чимээ үүссэн. Бурхан үүнтэй тухайн үедээ маш сайн харьцсан. Энэ нь Бурханы хувьд ч, мөн хүн төрөлхтний оршин тогтнолд ч нэн чухал зүйл юм. Хэрэв Бурхан дуу чимээний асуудлыг сайтар зохицуулаагүй байсан бол энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолд тун ч их бэрхшээл болох байсан. Өөрөөр хэлбэл энэ хүний бие болон амьдралд маш их нөлөөлөх байсан ба ийм орчинд хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүйд хүрэх байсан юм. Ийм орчинд бүх амьд зүйлс оршин тогтнож чадахгүй гэж хэлж бас болно. Тэгэхээр энэ зүйл юу вэ? Энэ бол дуу чимээ. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба Бурханы гарт бүх зүйл амьдардаг. Бурханы нүдэнд бүх зүйл амьдарч, хөдөлж байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба тэдний нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэнэ, утга учир байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний оршин тогтнолын ард зайлшгүй шаардлага бий. Гэсэн хэдий ч Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас зүйл нэг бүр амьтай; нэгэнт тэд амьтай агаад хөдөлж байгаа болохоор аяндаа дуу чимээ гаргадаг. Тухайлбал дэлхий байнга эргэж байдаг, нар байнга эргэж байдаг ба сар ч бас байнга эргэж байдаг билээ. Бүх зүйлийн амьдрал болон хөдөлгөөнөөс дуу чимээ үргэлж гарч байдаг. Газар дэлхий дээрх зүйлс мөн л байнга өсөн үржиж, хөгжиж, шилжин хөдөлж байдаг. Жишээлбэл, далай тэнгисийн гүнд орших амьд зүйлс цөм нүүн шилжиж, сэлж байхад уулсын суурь хөдөлж, нүүсээр байдаг. Эдгээр амьд зүйл, бүх зүйл Бурханы нүдэнд бүгд тасралтгүй, хэвийн, байнгын хөдөлж байдаг. Тэгвэл эдгээр зүйлийн нууцхан үржилт болон хөгжил, хөдөлгөөн ямар зүйлийг авчирч болох вэ? Хүчирхэг дуу чимээг. Дэлхийгээс гадна бүх төрлийн гариг ертөнцүүд мөн байнга хөдөлж байдаг ба эдгээр гариг дээрх амьд зүйлс болон организмууд мөн байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байдаг. Өөрөөр хэлбэл амьтай, амьгүй бүх зүйл Бурханы нүдэнд байнга урагшлан хөдөлж байдаг ба эдгээр бүх төрлийн амьд зүйлс хөдөлж байхдаа дуу чимээг мөн гаргаж байдаг юм. Бурхан мөн эдгээр дуу чимээтэй харьцсан. Яагаад? Та нар үүнийг мэддэг байх ёстой, тийм үү? Чамайг нисэх онгоцонд ойртох үед онгоцны нүргээнтэй дуу чимээ чамд юу хийх вэ? (Чих дүлийрнэ.) Энэ нь хүмүүсийг сонсголыг гэмтээх үү? Тэдний зүрх үүнийг тэсэж чадах бол уу? (Үгүй.) Зүрх султай зарим нь үүнийг тэсэж чадахгүй. Мэдээж, хэрвээ энэ нь хэт удаан үргэлжилбэл зүрх сайтай хүмүүс ч үүнийг тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чих эсвэл зүрх аль нь ч бай хүний биед үзүүлэх дуу чимээний нөлөөлөл нь хүн бүрийн хувьд туйлын ач холбогдолтой ба эдгээр дуу чимээ хэт чанга бол хүмүүст хор хөнөөл учруулах болно. Тийм учраас, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ болон тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсэний дараа Бурхан зохих харьцаагаар дамжуулан эдгээр дуу чимээг—хөдөлгөөнд орших бүх зүйлийн дуу чимээг хийсэн. Энэ нь мөн хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээх үедээ Бурханы заавал анхаарах зүйлсийн нэг байсан юм.

  Юуны түрүүнд, дэлхийн гадаргуугаас агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээг задалж, хязгаарлана. Түүнчлэн, газрын хоорондох орон зайн хэмжээ, өөрөөр хэлбэл хөрсөн дэх хоосон орон зайн хэмжээ нь мөн дуу авиаг удирдаж, нөлөөлөх болно. Тэгээд ч дуу чимээнд нөлөөлөх янз бүрийн газарзүйн орчны холбоо бас бий. Өөрөөр хэлбэл Бурхан зарим дуу чимээнээс салах тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр хүмүүсийн чих болон зүрх тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьд үлдэж чадах юм. Эс бөгөөс дуу чимээ асар их саад бэрхшээлийг хүн төрөлхтний оршин тогтнолд учруулж, тэдний амьдралд томоохон асуудлыг авчрах болно. Энэ бол том асуудал. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийн бүтээсэн газар дэлхий, агаар мандал, янз бүрийн төрлийн газарзүйн орчинд маш нарийн хандсан. Энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан агуулагддаг. Хүн төрөлхтөн үүнийг нарийн ойлгох шаардлагагүй. Тэд Бурханы үйл хэрэг үүнд багтсан гэдгийг л мэдэх ёстой. Бурхан бүх зүйлийг бүтээх болсон нь үнэндээ хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байсан. Одоо тэгэхээр та нар Надад хэлнэ үү, дуу чимээг чадварлаг удирдах Бурханы ажил чухал байсан уу? Бурхан үүнийг хийх шаардлагатай байсныг та нар мэдрэхгүй байна уу? Бурханы хийсэн ажил нь дуу чимээг маш нарийн удирдан захирах байсан. Тэр, хүн төрөлхтний амьдрах орчин болон тэдний хэвийн амьдралыг хадгалахын тулд энэ ажлыг хийсэн. Энэ ажил чухал шаардлагатай байсан уу? (Тийм.) Хэрвээ энэхүү ажил нь чухал байсан юм бол энэ өнцгөөс, Бурхан бүх зүйлийг хангахын тулд энэ аргыг хэрэглэсэн гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм нам гүм орчноор хангаж, түүнийг бүтээсэн, ингэснээр хүн төрөлхтний бие ийм орчинд тун хэвийнээр амьдарч, ингэснээр хүн төрөлхтөн аливаа хөндлөнгийн оролцоогүйгээр оршин байж, хэвийн амьдарч чадах юм. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд өгсөн арга замын нэг биш гэж үү? (Тийм.) Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан уу? (Тийм.) Энэ маш чухал байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн үнэлж байна вэ? Хэдийгээр та нар үүнийг Бурханы үйлдэл байсан гэж мэдэрч чадахгүй, Бурхан тухайн үед үүнийг хэрхэн хийснийг мэдэхгүй байгаа ч гэсэн, үүнийг Бурхан заавал хийх хэрэгтэй байсныг та нар мэдэрч байна уу? Та нар үүнд шингээсэн Бурханы мэргэн ухаан, анхаарал халамж, ухаан бодлыг мэдэрч чадаж байна уу? (Тийм.) Зүгээр л үүнийг мэдэрч чадаж байхад болно. Энэ л хангалттай. Хүмүүсийн мэдэрч чадахгүй байгаа болон харахад хэцүү олон зүйлсийг Бурхан бүх зүйлийн дунд хийсэн. Би үүнийг энд дурдаж байгаагийн зорилго нь ердөө л Бурханы үйл хэргийн тухай зарим мэдээллийг та нарт өгч, та нарыг Бурханы талаар ойлголттой болгохын тулд юм. Эдгээр учиг шалтгаан нь, Бурханы үйлдлүүдийг илүү сайн мэдэж, ойлгоход та нарт тусална.


Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор га
Холбоотой унших зүйлс:

2019/12/22

Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Найм дахь айлдвар


  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.