Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/03/10

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: ‘Лазар, гараад ир’ гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй—эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. ” 

No comments:

Post a Comment