Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Эзэн Есүс. Show all posts
Showing posts with label Эзэн Есүс. Show all posts

2020/01/26

Магтаал ба мөргөлийн дуу “Бурхан хүн төрөлхтнийг гэрэлд авчирдаг” (үгтэй)


Бие махбодитой болсон Бурхан 
Өөрийн ажлаа хийхээр ирдэг.
Тэр хүмүүсийн дунд Өөрийгөө даруухнаар нууж,
үнэнийг илэрхийлж, тэднийг шүүн
мөнх амийн замд авчирдаг.
Бурханы үг Түүний бүхнийг чадагч байдлыг илчилж,
гүн нойрондоо автагсадыг сэрээдэг.
Тэр хүн төрөлхтнийг шүүж бас авардаг.
Хэн гэрэл чиглэн ирэхгүй байж чадах юм бэ!
Бурханы үг хоёр иртэй сэлэм мэт,
хүний ялзармал чанарыг ил гаргадаг.
Бурханы хүмүүс бүгд ариуссан.
Тэд гэрэлд амьдарч
Түүнд хамтдаа, өө хамтдаа шүтэн мөргөдөг.

2020/01/18

Магтаал ба мөргөлийн дуу “Бурханы шүүлт бол хайр” (дууны үгтэй)


Магтаал ба мөргөлийн дуу “Бурханы шүүлт бол хайр” (дууны үгтэй)

Эцэстээ хүн ямар гэрчлэл хийдэг вэ?
Тэд Бурхан бол зөвт гэдгийг
Тэр бол уур хилэн, гэсгээлт,шүүлт гэдгийг гэрчилдэг.
Хүн Бурханы зөвт байдлыг гэрчилдэг.
Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлт хэрэглэдэг.
Тэр хүмүүсийг хайрлаж, аварсаар ирсэн.
Гэвч Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ?
Шүүлт, сүр жавхлан, хараал ба уур хилэн.
Тэр Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг харааж,
махан биеийн мөн чанарыг мэдүүлдэг.
Чамайг сэрээж, өөдгүй байдлыг чинь мэдүүлэхийн тулд
Тэр чамайг гэсгээдэг.
Тиймээс Бурханы шүүлт, сүр жавхлан, хараал,
чиний дотор харуулдаг зөвт байдал,
Түүний хийдэг бүхэн чамайг төгс болгохын тулд юм.
Энэ бол та нарын дотор буй Бурханы хайр.

2019/12/29

Би Эзэнийг ингэж угтсан


  Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан бүтээсэн ба хэрвээ бид нар асуудалд орвол Бурханд залбирч, Бурханд найдах хэрэгтэй бөгөөд бүх зүйлийн төлөө Бурханд талархах хэрэгтэй гэдгийг би аажим аажмаар мэдэж авсан билээ. Ээж минь надад: “Бурхан хүмүүсийг хайрладаг, бид Бурханд залбирч, өөрсдийн оюун санаанд байгаа зүйлийг Түүнд даатгаж, Түүнд чин сэтгэлээр найдсаар байгаа цагт, Тэр бидний асуудлыг шийдэж, элбэг нигүүлслийг бидэнд хайрлах болно. Бид чин сэтгэлээр Эзэнд итгэсээр байгаа цагт, Тэр биднийг тэнгэрийн хаанчлалд хүлээж авахаар ирээдүйд ирэх болно!” гэсэн юм. Ээжийнхээ үгийг сонсоод, миний зүрх сэтгэл тайвшран, санаа зовох зүйлгүй болж, найдах зүйлтэй болсон мэт санагдсан бөгөөд биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачихаар Эзэн Есүс нэг л өдөр эргэж ирнэ гэдэгт бат итгэх болов. Би тэр өдөр ирэхийг хүсэн хүлээж, мөрөөдөж байлаа.

  Хожим нь, миний амьдрал дахь санаандгүй үйл явдлуудаас болж би бүрэн дунд сургууль төгсөхөөсөө өмнө хувцасны үйлдвэрт ажиллаж эхлэв. Үйлдвэрт, би залуу, бүрэг ичимхий зантай байсан учраас хүмүүстэй ярих санаачилга гаргаж зүрхэлдэггүй байсан ба цуг ажилладаг хүмүүс намайг үргэлж дээрэлхдэг байлаа. Ээж минь надад үргэлж: “Бид бол Эзэнд итгэгчид, дэлхийд бидэнд юу ч тохиолдсон, бид тэвчээртэй байхад суралцаж, Эзэний үгийн дагуу бүхнийг хийх ёстой, бид бусадтай маргалдаж болохгүй…” гэж тайлбарладаг байв. Би ээжийнхээ үгийг үнэн сэтгэлээсээ бодож, бүх зүйл дээр тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой гэж өөртөө хэлэв. Заримдаа, би үнэхээр шударга бус санагддаг нөхцөл байдалтай нүүр тулгарч, зүрх сэтгэл минь их өвддөг байсан боловч, ийм зүйл тохиолдох бүрд “Эзэн минь, Та бол миний хамгийн дотнын найз” хэмээх магтан дууг амандаа аялж, мэдэрч байгаа зовлон шаналлынхаа талаар Эзэнд хэлдэг байлаа. Эзэн л миний хамгийн дотнын найз гэж Надад санагдсан бөгөөд хэрвээ өнөөдөр би Эзэнд итгэж, Түүнд найдвал ирээдүйд тэнгэрийн хаанчлал руу орох боломжтой байх болно. Надад иймэрхүү бодол орж ирэх бүрд би зүрх сэтгэлдээ тийм ч их шаналдаггүй байлаа. Эзэнд талархъя, учир нь өнгөрсөн олон жилийг туулахын тулд би эдгээр итгэл үнэмшилдээ тулгуурласан билээ.

2019/12/21

Есүс тэмдэг болон гайхамшиг үзүүлсэн нь



1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь

  (Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

  (Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

  Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

  “Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй.

2019/12/17

Ариун Сүнсний үг “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”


Ариун Сүнсний үг “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/12/11

Бурханы аврал: Христэд итгэгч нүглээс ангижрах замыг олжээ



гарчиг
1. Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв
2. Эзэн эргэн ирэх үедээ шинэ ажил явуулах уу?
3. Сайн зан авир нь бидний зан чанар өөрчлөгдсөн гэдгийг илтгэдэг үү?
4. Тэгэхээр Бурхан хүнийг ингэж шүүн, ариусгадаг юм
5. Би Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг эргэн ирэхэд нь баяртайгаар угтан авлаа
Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв
  Би бол Христэд итгэгч. Залуухан бүсгүй болохын хувьд би Эзэнд итгэж эхлэхийнхээ өмнө бусдаас илүү байхыг маш их эрмэлздэг байлаа. Би ээжээсээ илүү боловсролтой гэж үргэлж санагддаг байсан бөгөөд ээжийнхээ саналыг байнга үл тоомсорлодог байв. Ээж маань ч бас тун гөжүүд ба хэлсэн зүйлээ надаар хийлгэх гэж үргэлж оролддог тул бид хоёр үзэл бодлын зөрүүнээс үүдэн үргэлж хэл амаа ололцдоггүй байлаа. Ээжтэйгээ ийм эвгүй харилцаатай байдагтаа би маш их бухимддаг байсан боловч үүнийг өөрчлөхийн тулд хийж чадах зүйл байхгүй мэт санагддаг байв. Эзэнд итгэж эхэлсний дараа ах эгч нар маань надад ийнхүү нөхөрлөсөн юм, “Эзэн Есүс биднийг золин аврахын тулд загалмай дээр цовдлогдсон бөгөөд элбэг арвин нигүүлслээ бидэнд эдлүүлэх гэж нүглийг маань уучилсан. Эзэн биднийг хайрладаг бөгөөд хөршөө өөр шигээ хайрла хэмээн сургадаг. Иймээс бид бусад хүнийг хайрлаж сурах ёстой…” Эзэн Есүсийн хайр миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд би Эзэний сургаалын дагуу хэрэгжүүлж, гэр бүлээ болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлахыг хүслээ. Үүний дараа би аливаа зүйлийн талаар ээжтэйгээ санал нийлэхгүй байх бүрдээ эхлээд ээжийгээ яриулж, маргахгүй байхыг чадах чинээгээрээ хичээдэг байв. Тэр үедээ тайван байж тэвчилгүй, ямар нэг зүйлийн талаар маргаж орхивол дараа нь ээж дээрээ очин, буруугаа хүлээдэг байлаа. Хэсэг хугацааны дараа ааш маань ихэд дээрдсэн мэт санагдаж, ээжтэйгээ харилцах харилцаа маань ч гэсэн арай амар хялбар болсон юм.

  Ээж бид хоёрын харилцаа улам сайжирна гэж би тухайн үед бодож байсан боловч юм яг санаснаар маань болсонгүй. Цагийн эрхээр, би уураа барьж чадахгүй хэвээр байсан бөгөөд ээжтэйгээ дахин маргаж эхлэв. Заримдаа би ээждээ юу ч хэлдэггүй боловч дотроо мөн л уцаарласаар байдаг байлаа. Ээж маань ч бас намайг загнаж, “Чи одоо Эзэнд итгэдэг болсон юм байж яахаараа ийм муухай ааштай хэвээрээ байдаг юм бэ?” гэв. Би ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод гэмшиж, бүхий л хүчин чармайлт, туулсан бүх өөрчлөлт маань хий дэмий болсон мэт санагдлаа. Гэхдээ энэ тухай бодоход яг л тийм зүйл болсон байв. Би өөрчлөгдөхийг хүссэн хэдий ч байнга уураа барьж ер чадаагүй юм. Тухайн үед, “Би яагаад ээжтэйгээ үргэлж маргалдсаар байгаа юм бэ? Би яагаад Эзэний үгийг баримталж чадахгүй байна вэ? Нүглийн хүлээсээс яаж ангижирч болох вэ?” гэх асуултууд надад зайлшгүй төрсөн билээ.

2019/12/01

Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu


Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu (Lyrics)

1
Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал
сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.
Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч
тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт
бид гайхаж биширч эхэлдэг.

2
Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн,
гэнэн, цэвэр ариун хүн жаргалтайгаар
Бурханы хараан дор амьдарч,
Бурхан түүнд санаа тавин
хүн Түүний жигүүр дор ивээгддэг.
Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь
Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг.

3
Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа
Бурхан тэднийг хариуцсан.
Түүний тэр хариуцлага юу байв?
Хүний төлөө санаа тавин, хүнийг хамгаалах байсан.
Хүн Түүнд дуулгавартай байж, хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг.
Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд
хүсдэг зүйл юм.

2019/11/28

Бид Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэнгэр дэх Эцэгийн хүслийг чухам гүйцэлдүүлж чадах уу? Тэнгэрийн хаанчлалд бид үнэхээр орж чадах уу?


Хариулт:
  хэрвээ хүмүүс зөвхөн Нигүүлслийн Эрин үе дэх Эзэн Есүсийн золин аврах ажлыг хүлээн зөвшөөрөөд, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол өөрсдийгөө нүглээс чөлөөлж, тэнгэр дэх Эцэгийн хүслийн гүйцэлдүүлж, Бурханы хаанчлалд орж чадахгүй. Үүнд эргэлзэх зүйл үгүй! Учир нь Нигүүлслийн Эрин үед Эзэн Есүс Өөрийн золин аврах ажлыг гүйцэтгэсэн. Тэр үеийн хүмүүсийн биеийн хэмжээний улмаас Эзэн Есүс тэдэнд зөвхөн гэмшлийн замыг өгсөн ба энгийн хэдэн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх замыг хүмүүст захисан. Жишээ нь: Тэрээр нүглээ улайж, гэмшиж, загалмай үүрэхийг хүмүүст захисан. Тэрээр хүмүүст номхон хүлцэнгүй байдал, тэсвэр тэвчээр, хайр, мацаг барих, баптизм гэх зэргийг зааж өгсөн. Эдгээр нь тэр цагийн хүмүүсийн ойлгож, хүрч чадах цөөн хэдэн үнэн юм. Эзэн Есүс, амь зан чанарыг өөрчлөх, аврагдах, цэвэрлэгдэх, төгс болгуулах гэх мэтийн илүү гүн гүнзгий үнэнийг хэзээ ч илэрхийлж байгаагүй. тэр үед үнэнийг хүлээн авахад хүмүүсийн биеийн хэмжээ хангалтгүй байсан. Хүмүүс эцсийн өдрүүдэд Өөрийн ажлаа хийхээр Эзэн Есүс эргэж ирэх хүртэл хүлээх ёстой болсон. Тэрээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө болон завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд тааруулан аврагдаж, төгс болгуулахад хэрэгтэй бүх үнэнийг завхарсан хүмүүст хайрлах болно. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэнтэй адил юм: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эзэн Есүсийн үг маш тодорхой байна. Нигүүлслийн Эрин үед Эзэн Есүс завхарсан хүн төрөлхтөнд, аврагдахад нь шаардлагатай бүх үнэнийг огт өгөөгүй. Одоо ч Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд хэлээгүй, гүн гүнзгий, эрхэм олон үнэн байгаа нь сатаны завхарсан зан чанараас хүмүүсийг чөлөөлж, ариун болгох, Бурханыг дуулгавартай дагаж, мэдэхтэй холбоотой үнэн зэрэг юм. Тиймээс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлдэг. Тэрээр Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг бүх хүнийг шүүж, гэсгээж, цэвэрлэж, төгс болгохын тулд энэ үнэнийг ашигладаг . Эцэст нь энэ хүмүүсийг төгс болгож, Бурханы хаанчлал руу аваачна. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө ийнхүү гүйцэлдэнэ. хүмүүс зөвхөн Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн зөвшөөрөөд, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг зөвшөөрөхгүй бол хэзээ ч үнэнийг олж , зан чанараа өөрчилж чадахгүй. Тэд Бурханы хүслийг гүйцэлдүүлдэг хүн болж хэзээ ч чадахгүй ба Бурханы хаанчлалд ороход огт тохирохгүй.

  Эцсийн өдрүүдийн хүмүүсийг Сатан гүнзгий завхруулсан. Тэд Сатаны хороор дүүрчээ. Тэдний үзэл бодол, оршин тогтнох зарчим, амьдралын талаарх ойлголт, үнэ цэн нь үнэний эсрэг, Бурхантай дайсагнасан байдаг. Бүх хүн мууг шүтэж, Бурханы дайсан болсон. Хэрвээ сатаны завхарсан зан чанар нэвт шингэсэн хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлт, шатаалт, цэвэрлэгээг үгээр дамжуулан туулдаггүй бол Сатаны эсрэг хэрхэн тэрсэлж, нөлөөнөөс нь яаж өөрсдийгөө чөлөөлж чадах билээ? Яаж тэд Бурханаас эмээн муугаас зайлсхийж, Бурханы хүслийг гүйцэлдүүлэх юм бэ? Олон хүн Эзэн Есүст удаан жил итгэсэн боловч Есүс бол Аврагч хэмээн урам зоригтойгоор гэрчилж шаргуу ажилласан баримтыг үл харгалзан, тэд Бурханы зөвт зан чанарыг мэдэж, хүндлээгүйгээсээ болоод Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Ажлаа хэрэгжүүлэх үед Бурханы ажлыг шүүн яллаж, эргэж ирснийг нь үгүйсгэхэд хүрч байна. Мөн тэд эцсийн өдрүүдэд Христ эргэн ирэхэд загалмайд дахин цовдолдог. Энэ нь, хэрвээ хүмүүс эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол хүний нүглийн эх үндэс, сатаны уг чанар хэзээ ч шийдвэрлэгдэхгүй гэдгийг харуулж байна. Бурханыг эсэргүүцэх нь тэднийг мөхөөх болно. Энэ бол хэний ч үгүйсгэж үл чадах баримт мөн! Итгэгчдээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг хүн л үнэнийг амь болгон авч, тэнгэр дэх Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг, Бурханыг мэддэг, Түүнтэй зохицох нэгэн болно. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хуваалцаж, Түүний хаанчлалд очих эрхтэй болно.

Кино зохиол “Зүрх шархлуулсан дурсамж”-аас

2019/11/26

Өвчний шалгалт дунд Бурханы хайр намайг замчилсан



–гарчиг
1. Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
2. Өвчин тусаж, жигшүүрт сэдэл минь ил боллоо
3. Үхэл ойртож, Бурханы үг итгэлийг минь батжуулав
4. Би амьдрал, үхлээ Бурханд даатгаж, Бурханы үйл хэргийг харлаа
5. Энэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө ч илүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр туллаа
Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
  Энэ жил би 78 настай ба толгойн өвчин, чихрийн шижингээс болж үргэлж зовж ирсэн билээ. 2005 онд Эзэнд итгэж эхэлсний дараа олон жилийн турш намайг ороож байсан өвчин намдсан юм; би Бурханы хайрыг мэдэрч, зүрх сэтгэлийнхээ угаас Эзэнд талархлаа. Хоёр жилийн дараа хамаатан маань Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай надад номлосон бөгөөд Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн гэж хэлсэн юм. Төгс Хүчит Бурхан одоо Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр ажлын илүү шинэ, илүү дээд үе шатыг гүйцэтгэн, хүнийг шүүж, гэсгээж, бидний завхралыг цэвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа, мөн эцэст нь аврал хүртсэн хүмүүсийг Бурхан хаанчлал руугаа хөтөлнө гэлээ. Энэ мэдээг сонсоод би догдолж, дотроо “Амьд ахуйдаа Эзэнийг угтаж үнэндээ чадах юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Ирээдүйд Бурхан намайг хаанчлал руугаа хөтөлбөл үнэхээр л гайхалтай байх болно!” гэж бодов. Ингэж бодоод зүрх сэтгэл минь илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрч, Бурханы хайр болон авралд талархлаа. Хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа Бурханы үгийг уншаад, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх болсон бөгөөд тун удалгүй чуулганы амьдралаар амьдарч, чуулган дахь үүргээ гүйцэтгэхийн тул чадах бүхнээ хийж эхэллээ.

2019/11/22

Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” (Эшлэл 1)


  
Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” (Эшлэл 1)

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.



2019/11/19

Уулан дээрх Сургаал Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд  Тушаалууд


1. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3-12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13-16)
3) Хууль (Матай 5:17-20)
4) Хилэгнэл (Матай 5:21-26)
5) Завхайрал (Матай 5:27-30)
6) Салалт (Матай 5:31-32)
7) Тангараг (Матай 5:33-37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38-42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43-48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1-4)
11) Залбирал (Матай 6:5-8)

2. Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)

3. Тушаалууд

  (Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.

  Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.

2019/11/16

“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт


“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт 

  Хоёр мянган жилийн өмнө, бие махбодтой болсон Эзэн Есүс илэрч, ажилласан бөгөөд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлон, үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгсөн билээ. Эдгээрээс олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагасан юм. Харин фарисайчууд өөрсдийн санаа бодолтой гөжүүдлэн зууралдаж, бие махбодтой болсон Эзэн Есүсийг үгүйсгэж, ялласан бөгөөд тэр ч бүү хэл Эзэнийг цовдолжээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг. Тэгвэл орчин цагийн фарисайн дүрд хэн тоглодог вэ? “Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” хэмээх бэсрэг хошин тоглолтыг хүлээн авч үзээрэй.

2019/11/12

Христийн үг “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” (Эшлэл 2)

   
Христийн үг “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” (Эшлэл 2)

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/11/05

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” клип (1)


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм.

  Чэнь Сон’эний явж байсан Гурван-Өөрөө сүм ч бас ХКН-ын хавчлагыг амссан бөгөөд тус сүмийг нураах үед нэгэн Христэд итгэгч бараг амьдаараа булуулах дөхжээ. Гэвч, чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” (Матай 5:44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Эзэн Есүсийн “Дайснаа хайрлаж, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь үнэндээ ямар утгатай байсан бэ?


2019/11/03

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна



  Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

  Хэдийгээр Бурханы удирдлага нь хүнд маш гүнзгий мэт санагдаж болох ч, энэ нь хүн ойлгохын аргагүй зүйл биш, учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлагатай холбоотой, хүний авралтай хамаатай байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газрыг хамардаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр хийдэг Бурханы ажил нь маш бодитой агаад утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, мэдэрч болох ба хийсвэр байдлаас хол байдаг. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол энэ ажлын ач холбогдол юу байх вэ? Тийм удирдлага нь хэрхэн хүнийг авралд хөтлөх вэ? Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт санагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарцуулж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ өөрчилж, тэр ч бүү хэл өөрсдийн зорьж байсан чиглэлээ өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилдөггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгын удирдлагын төлөө явдаг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон зүдгүүр, бэрхшээл байх нь хамаагүй тэд өөрсдийн зорилгоо хамгаалж, үхлээс айхгүй зогсдог. Тэднийг ийм байдлаар үргэлжлүүлэхэд хүргэдэг ямар хүч байна вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, сайхан зан авир уу? Эцсээ хүртэл муугийн хүчтэй тэмцэх тэдний шийдэмгий байдал үү? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл, өөрсдийн дэмий хүслээ үргэлж тэвчдэг тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэддэггүй хүмүүсийн хувьд тийм ихийг өгнө гэдэг нь энгийндээ бол гайхалтай зүйл юм! Эдгээр хүмүүс хэчнээн ихийг өгснийг хэлэлцэхээ түр больцгооё. Гэсэн ч, тэдний зан байдлыг бид сайн шинжлэх нь зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй эдгээр хүмүүсийн хувьд тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна, Бурханд маш ихийг зориулах өөр ямар шалтгаан байна вэ? Үүгээр бид өмнө нь тодорхойлогдоогүй асуудлыг илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч, өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаатай адил. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд, сэтгэл татагдалт байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлагдах явдал байхгүй зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн туулж гарахын аргагүй ангал байдаг. Аливаа зүйлс ийм байдалд очих үед, хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяртай байдалд өөрсдийгөө татан оруулах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн санаа зовмоор, үзэшгүй муухай болохыг хэн ч төсөөлж чаддаггүй гэж Би итгэдэг.

  Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл нь Бурханы ажлын дунд хүн өөрийн удирдлагаа гүйцэтгэдэг ба Бурханы удирдлагыг анзаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнийг шүтэхээр зорихын зэрэгцээ хүн өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээж, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн хүлээн авахаа л тооцоолж байдагт оршдог. Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө хэчнээн өрөвдмөөр, үзэн ядмаар, хөөрхийлөлтэй вэ гэдгээ ойлгосон ч, өөрсдийн туйлын зорилго, итгэл найдвараа амархан орхиж чадах хэдэн хүн байх вэ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө бодохоо больж чадах вэ? Бурхантай ойр дотно хамтран ажиллаж, Түүний удирдлагыг биелүүлэх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Түүнд захирагдахын тулд Түүний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийн бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүсийг Тэр шаарддаг; өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, тэр ч бүү хэл багыг өгдөг мөртлөө үүнийхээ хариуг авахыг хүлээдэг хүмүүс ч Түүнд хэрэггүй. Өчүүхэн хувь нэмэр оруулчихаад, өөрсдийн амжилтандаа эрддэг хүмүүсийг Бурхан жигшдэг. Түүний удирдлагын төлөвлөгөөнд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л зөвхөн ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахаар Түүний хийж буй ажлаас үүссэн боломжийг ашигладаг хүмүүст Тэр бүр их дургүйцдэг. Учир нь, эдгээр хүмүүс Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан юуг биелүүлж, юунд хүрэхийг хүсэж байгаа талаар хэзээ ч анхаардаггүй. Тэд Бурханы ажлаас бий болсон боломжийг хэрхэн ашиглаж ерөөл хүртэх талаар л зөвхөн анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг үл анзаарч, өөрсдийн ирээдүй болоод хувь заяандаа машид санаа зовдог. Бурханы удирдлагын төлөвлөгөөнд дургүйцэж, Бурханы хүсэл болоод Тэр хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс нь Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хараат бусаар өөрсдийн хүссэн бүхнээ хийдэг. Тэдний зан авир Бурханы тааллыг олох нь байтугай Бурханаар сайшаагдахгүй, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй.

  Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.

  Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

  Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх... Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон ...

  Бурхан Өөрийнхөө ажлыг хийх үедээ үргэлж нэг газраас чимээгүй явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт аяархнаар хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучин зүйлсийг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг буюу тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс, Бурхан ямар ч шинэ ажил хийсэн эхлэлээс нь төгсгөл хүртэл, бүх зүйлийн дотроос хүн л хамгийн сүүлд энэ талаар мэддэг.

  Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. Асуудалтай нь Паул хэмээх нэгэн гарч ирсэн ба тэр өөрийгөө Бурханд туйлын дайсагнасан байдалд тавьсан байсан. Цохигдож, элч болсныхоо дараа хүртэл Паулын хуучин угийн чанар өөрчлөгдөөгүй ба тэр олон захидал бичсэн. Харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн, тэдгээрийг Шинэ Гэрээнд багтаах хүртэл хэмжээнд таашаан үзэж Бурханы хэлсэн үгтэй андуурсан. Энэ нь Судар бий болсноос хойших үнэхээр томоохон гутамшиг юм. Энэхүү алдаа нь хүний тэнэглэлээс болж гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бичвэрт, Бурханы ажил, үгийг дуурайлган хүний захидал буюу сүнслэг бичээсийг оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ энэ нь бидний сэдэвт хамаарахгүй учраас өөрсдийн анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

  Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед, хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан ба Сатаны хамгаалан тэмцдэг бүтээгдэхүүн билээ. Өөрийн ажлаа хийхийн зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг аажмаар Сатаны гараас буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд өмнөхөөсөө ч илүү ойр болдог...

  Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

  Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

2005 оны 9 дүгээр сарын 23-нд илэрхийлэв

2019/11/02

“Хаанчлалын сүлд дуулал Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Трейлер Нээлтийн товшуур бүжиг



  Хаанчлалыг угтан авах товшуур бүжгийн гайхамшиг! Бүх хүний тэмдэглэдэг шинэ эрин эцэст нь ирлээ! Томоохон хэмжээний Христийн найрал дууны тоглолт “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” тун удахгүй!

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/10/24

Монгол кино “Галын баптисм” клип (2) Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ


  Эзэн Есүс хэнсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ. 


2019/10/16

Бурханы үгийн магтан дуу “Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” Praise and worship


Бурханы үгийн магтан дуу “Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” 

Бурханы бурханлаг чанар мах, цусаар биеллээ олоход
Түүний оршихуй бүдэг биш болсон.
Хүн Бурханыг харж, Түүнд ойртож чадах болсон.
Хүний Хүүгийн үг, ажил, үйлдлээс тэд
Бурханы хүсэл, бурханлаг чанарыг
ойлгож, ухаарах боломжтой болсон.
Хүн чанараар дамжуулан хүний Хүү
Бурханы хүсэл, бурханлаг чанарыг илэрхийлсэн.
Бурханы хүсэл, зан чанарыг харуулснаар Тэр
сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг
хүмүүст илчилсэн.
Тэд махбодтой, дүр төрхтэй Бурханыг харсан.

2019/10/09

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа


Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
  2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.

Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
  Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.

2019/10/02

Загалмайн авралыг хүлээн авдаг бүх хүнийг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү?



  Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?

  Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан атлаа өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдсээр байдаг туршлага, журмын олон ах эгч нарын маань амьдралд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид махан биеийг хаяж, өөрсдийгөө ялан дийлэх гэж хэчнээн их хичээлээ ч гэсэн нүгэл үйлдэж, нүглээ улайх ёрын тойрогт баригдсан хэвээр байдаг бөгөөд нүглийн хүлээсээс мултарч ер чадахгүй байгаа мэт санагддаг. Жишээ нь, бид бусадтай харилцахдаа үргэлж эрх мэдэл бүхий байр сууринд байж, бусдыг албадан хүссэнээрээ байлгахыг хүсдэг. Бусад хүн биднээс өөр саналтай юм уу үзэл бодол нь биднийхтэй нийцэхгүй байвал бид тэднийг эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ гадуурхдаг төдийгүй шүүж, муушаадаг. Мөн өөрсдөөсөө илүү авьяаслаг хүмүүстэй уулзах үедээ атаархаж, тэдэнтэй өөрийн эрхгүй өрсөлдөхөөр оролддог бөгөөд ашиг хонжоо, байр суурийн төлөө тэдний эсрэг тэмцэлддэг. Ажил, номлолын үеэр бид өөрсдийгөө өргөмжилж, анхаарал татахын тулд Эзэний төлөө хэр шаргуу ажилласан, Түүнд хэчнээн ихийг өгсөн тухайгаа байнга ярьдаг атлаа Бурханы хүсэл, шаардлагыг ярилцахад багахан ач холбогдол өгдөг. Үүнээс үүдэн бид ах эгч нартаа өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай байдаггүй. Ихэнхдээ бид хувийн ашиг сонирхол, нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд худал хэлж, хууран мэхлэхгүй байж чаддаггүй бөгөөд ингэснээрээ Бурханы шаардсан үнэнч хүмүүс байж чаддаггүй. Бид Бурханд үйлчлэхийн тулд бүхнийг хаяж, эцэлт цуцалтгүй ажилладаг байж болох ч байгалийн гамшиг, хүний гайтай учрах юм уу ашиг сонирхол маань хохирох үед Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгосоор байдаг төдийгүй үйлчлэлээ орхихыг ч хүсдэг. Ийм жишээ элбэг бий. Бид шиг байнга нүгэл үйлдэж, тэр ч бүү хэл Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүс яахаараа Түүгээр авхуулж, тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж чадах юм бэ?