Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчиддаа тавих Өөрийн анхаарлыг хүн чанараараа бодитой болгож, Өөрийн сүнслэг биедээ эсвэл та нарын хэлдгээр Өөрийн бурханлаг чанартаа үүнийг дамжуулан өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин мэдэрч туулах боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчтэйгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө юм гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагалдагчдад мөнхийн баталгааг өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр мөн шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг нээсэн юм. ”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment