Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/04/18

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бодитой Бурхан бол Бурхан өөрөө гэдгийг чи мадах ёстой”


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы махбод дахь илрэлт гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг ажлыг Түүний хэвийн хүн чанараар дамжуулан Бурханы махбод болсон бие хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс хүн чанар дахь ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь бодитой Бурхан махбодоор илрэхийн жинхэнэ ач холбогдол билээ. Хэрвээ чи үүнийг тодорхой харж чадвал, Бурханы бүх ялгаатай хэсгийг холбож чадах бөгөөд бурханлаг чанар дахь ажлыг нь хэтэрхий чухалчилж, хүн чанар дахь ажлыг нь тийм ч их анхааралтай авч үзэхгүй байхаа больж, хэт туйлширдаггүй, мөн ямар ч тойруу замаар явдаггүй болох болно. Ерөнхийдөө, бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгдэж, ингэснээр хүмүүс Түүнийг тод томруун, амьд, үнэн бодитой болохыг харж чаддаг.”

No comments:

Post a Comment