(Иов 1:1) Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.
(Иов 1:5) Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.
(Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
Эхлээд бүгдээрээ нэг дэх ишлэлийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, бузар мууг цээрлэдэг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй (Иов 1:8). Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын биеэ авч явах байдал болон зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөв болон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн зан араншин болон учир шалтгаанаа Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан.
Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлүүд
Дараа нь, Иовын өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны гойд илрэлүүдийг харцгаая. Үүний өмнөх болон дараах ишлэл дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлийн нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд хийх ёстойгоо хийсэн төдийгүй бас хөвгүүдийнхээ өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байлаа. Найрлаж байхдаа тэд дандаа “нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан” байх гэж тэр айдаг байсан. Мөн энэ айдас нь Иовт хэрхэн илэрч байсан бэ? Эх бичигт дараах тэмдэглэл байдаг: “Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв.” Түүний Бурханаас эмээх айдас зан төрхөд нь гадагш илрэхийн оронд харин түүний зүрх сэтгэлийн дотроос гарч байсан гэдгийг Иовын зан төлөв бидэнд харуулдаг бөгөөд Бурханаас эмээх түүний айдсыг цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болно, учир нь тэр өөрөө муугаас зайлаад зогсоогүй, мөн өөрийн хөвгүүдийн өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас гүнээ айгаад зогсохгүй хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзах вий гэж санаа нь зовдог байсан. Үүнээс Бурханаас эмээх Иовын үнэн шалгалтыг давж гарсан гэдгийг харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэх аргагүй зүйл юм. Тэр тэгж хааяа хийдэг байсан уу, эсвэл байнга хийдэг байсан уу? Бичвэрийн сүүлийн өгүүлбэрт “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” гэсэн юм. Эдгээр үгийн утга нь Иов хөвгүүдээ хааяа нэг, эсвэл өөрт нь тааламжтай санагдсан үед л эргэж тойрдоггүй байсан, мөн тэр Бурханд залбирлаар дамжуулж нүглээ наманчлаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд “тасралтгүй” гэж байгаа нь тэр ингэж ганц хоёр өдөр, эсвэл түр зуур хийсэн гэсэн үг биш. Энэ нь Бурханаас эмээх Иовын айдсын илэрхийлэл түр зуурынх байгаагүй бөгөөд зөвхөн мэдлэг эсвэл, хэлсэн үгээр хязгаарлаагүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний зан аашийг удирдаж байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд түүний оршин тогтнолын үндэс байсан. Тэр тасралтгүй ингэж хийсэн гэдэг нь зүрх сэтгэлдээ тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсан гэдгийг харуулдаг. Бурханаас эмээх ба муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хэр их жин дарж байсныг энэ нь илэрхийлдэг. Тэр тэгж тасралтгүй хийсэн, учир нь зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан—тэр муу юм хийчихлээ, Бурханы эсрэг нүгэл үйлдчихлээ тэр Бурханы замаас хазайчихлаа, тэгээд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй боллоо гэж айж байсан юм. Үүний зэрэгцээ тэр мөн охид, хөвгүүд нь Бурханыг гомдоох зүйл хийхээс айж, тэдэнд санаа нь зовдог байсан. Тиймээс энэ нь Иовын өдөр тутмын амьдралын ердийн араншин байсан. Яг энэ ердийн араншин нь Иовын Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран харуулсан гэдгийг нотолдог. “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв:” Эдгээр үг нь бидэнд Бурханы өмнө Иовын хийдэг өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр тийнхүү тасралтгүй үйлдэхэд түүний зан төрх болон зүрх сэтгэл Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний зан төрх болон зүрх сэтгэл Бурханы таалалд байнга нийцдэг байсан уу? Тэгвэл ямар байдалд, мөн ямар орчинд Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн бэ? Бурхан Иовд олон дахин харагддаг байсан учраас тэр тийнхүү тасралтгүй үйлдсэн гэж зарим хүмүүс хэлдэг; муугаас зайлах байсан учраас тийнхүү тасралтгүй үйлдсэн гэж зарим нь хэлдэг; түүний эд хөрөнгө хялбар ирээгүй гэж бодсон ба үүнийг түүнд Бурхан хайрласан гэж мэддэг байсан болохоор Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Түүнийг гомдоосны уршгаар эд хөрөнгөө алдана гэж маш их айсан байх гэж зарим хүмүүс хэлдэг. Эдгээр үгийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь Бурханы бодлоор бол, Иовын тухайд Бурханы хүлээн зөвшөөрч, хамгийн их хайрласан зүйл нь зөвхөн тэр тийнхүү тасралтгүй үйлдсэн учраас биш байсан; харин үүнээс ч илүүгээр, Сатаны гарт өгөгдөж, уруу татагдаж байх үедээ Бурхан, хүн болон Сатаны өмнө түүний биеэ авч явсан байдал байсан юм. Доорх хэсэгт Иовын талаарх Бурханы үнэлгээний үнэнийг бидэнд харуулах нотлох баримт, хамгийн үнэмшилтэй нотлох баримтыг үзүүлжээ. Дараа нь Библиэс дараах ишлэлүүдийг уншицгаая.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
No comments:
Post a Comment