Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/06/04

Mагтан дуу 2019 “Хайраар нэгджээ” Бурханы хайр биднийг нэгдүүлжээ


Mагтан дуу 2019 “Хайраар нэгджээ” Бурханы хайр биднийг нэгдүүлжээ

Алс холоос аянд гарч, Бурханы гэрт цуглаад бид
Өдөр бүр Бурханы үгийг идэж уун,
чуулганы амьдралаар амьдардаг.
Бурханы үгийг хэрэгжүүлэн туулж,
үнэнийг үнэхээр ойлгож авдаг.
Хоосрол, шаналал, ээдрээ бүхэн
өнгөрсөнд үлдэж хоцордог.
Бурханы үг биднийг нэгтгэжээ;
Бурханы үгийг зүрх сэтгэлдээ эдлэх хэчнээн жаргалтай.
Бие биеэ хайрлан, инээд баяслаар бялхаж,
үнэнийг ойлгон, Бурханыг магтаад,
зүрх сэтгэл маань чөлөөлөгджээ!
Бурханыг хайрлах сэтгэлтэйгээр
Түүний өмнө бид цугладаг.
Бурханы үгийг уншихад сэтгэл маань гэрэлтэж,
бүх зүйлд хэрэгжүүлэх арга замаа олдог.
Бие биеэ тусалж дэмжин,
Бурханы хайранд бид амьдардаг.
Худал хуурмагаас ангижраад бид үнэнч байж сурдаг.
Бурханы үг биднийг нэгтгэдэг,
зүрх сэтгэлээрээ бид холбогдоод,
хамгийн дотноор бие биеэ хайрладаг.
Бурхан маш хайр татам гэдгийг хараад
зүрх сэтгэл маань дүрэлздэг,
Бурханыг бид сэтгэлдээ хайрлан магтдаг,
мөн ч их ерөөлтэй еэ!
Хамт байсан өдрүүдээ эргэн хараад,
баяр гунигийг бид мэдэрдэг,
ард үлдсэн бүхэн мартагдашгүй дурсамж болжээ.
Бурхан биднийг өнөөдөрт авчраад,
маш их хайрыг мэдрүүллээ.
Шалгалт, цэвэршүүлэлт туулаад
амь зан чанарт минь өөрчлөлт гарлаа.
Бурханыг гэрчлэх үүрэг хүлээж,
тус тусын замаар бид явдаг.
Бурханы үгээр үүрд урагш хөтлөгдөн,
Бурханы сайн мэдээг бид газар дээр түгээдэг.
Ах эгч нар аа, нэгэн зүрх сэтгэлээр босоцгоо;
Бурханыг хайрлана гэдэг
Түүний хүсэлд анхаарахыг хэлдэг юм.
Зовлон хэчнээн их ч бай, бид хэзээ ч ухрахгүй;
үүрд Бурханыг хайрлан гэрчилж,
эцсээ хүртэл үнэнч байх болно!
Ах эгч нар аа, нэгэн зүрх сэтгэлээр босоцгоо;
хаанчлалын сайн мэдээг түгээн,
Бурханы хүслийг дагацгаа.
Бурхантай хамт эргэн цуглаад, хэзээ ч хагацахгүй байх
Бурханы алдрын өдрийг бид мөрөөсдөг билээ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment