Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/08/12

Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. … харин ухаалгууд нь дэнлүүний хамтаар тостой сав авсан байлаа. … Шөнө дунд хашхирах дуу гарч ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. … бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:1,4,6-7,10).

  “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

  “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

  “Учир нь сэнтийн голд байгаа Хурга тэднийг тэжээж, амийн усны булгууд руу хөтлөх болно: Бурхан тэдний нүднээс гарах нулимс бүрийг арчина” (Илчлэл 7:17).

  “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7).

Бурханы сонгодог үгс:

  Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг;… ‘Ариун Сүнсний ажлыг дагах’ гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. …

  Ариун Сүнсний бодит айлдваруудыг дуулгавартай дагах чадвартай бүх хүмүүс ерөөгдсөн юм. Тэд ямар байсан нь эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, өнөөдрийн Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй юм.

“Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

  Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр ‘Хургыг хаашаа ч явсан дагах’ хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол риун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн ‘Ехова бол Бурхан’, ‘Есүс бол Христ’ гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй.

“Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

  Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг саадгүйгээр биеэ зориулж байгаа бол, Бурхан чамд Өөрийнхөө ерөөлийг дуртайяа хайрлах болно. Чи нэр хүндтэй, нийгмийн байдал өндөр, маш өргөн мэдлэгтэй, олон эд хөрөнгийн эзэмшигч, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл Бурханы дуудлага болон Түүний даалгаврыг биелүүлэхэд чамд саад болохгүйгээр Бурханы чамаас хүссэн зүйлийг хийвэл, тэдгээр хийсэн бүхэн чинь дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой мөн хүн төрөлхтний хувьд хамгийн зөв шударга үйлс болох болно.

“Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

No comments:

Post a Comment