Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/08/22

ЧИ БУРХАНД ӨГСӨН ҮНЭНЧ БАЙДЛАА ХАДГАЛАХ УЧИРТАЙ


  Ариун Сүнс одоо сүмд хэрхэн ажиллаж байна вэ? Чи үүнийг ойлгож байна уу? Ах эгч дүүсийн хамгийн том бэрхшээл нь юу вэ? Тэдэнд юу хамгийн ихээр дутагдаж байна вэ? Өнөө үед зарим хүмүүс сорилт дунд сөрөг ханддаг, зарим нь бүр гомдоллож, Бурхан айлдахаа больсон учраас зарим нь урагшлахаа больсон. Хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв зам руу ороогүй. Тэд бие даан амьдарч чадахгүй бөгөөд өөрсдийн сүнслэг амьдралаа хадгалж чадахгүй. Дагалдаж, эрч хүчийг хайж, Бурханыг айлдахад хэрэгжүүлэхэд бэлэн байдаг хүмүүс байдаг. Гэвч Бурхан айлдахгүй бол тэд цаашид урагшлахгүй. Хүмүүс Бурханы хүслийг зүрх сэтгэлдээ одоо ч ойлгоогүй бөгөөд тэд Бурханыг автоматаар хайрладаггүй; өнгөрсөнд тэд албадуулсан учраас Бурханыг дагадаг байсан. Одоо үед Бурханы ажлаас залхсан зарим нэг хүмүүс байдаг. Тэд аюулд байгаа биш гэж үү? Маш олон хүмүүс зүгээр л аргацаах байдалтай байна. Хэдийгээр тэд Бурханы үгсийг идэж ууж, Бурханд хандан залбирч байгаа ч энэ нь бүгд чин сэтгэлийнх биш байдаг. Тэдэнд хэзээ нэгэн цагт тэднийг хөдөлгөж байсан хөдөлгөх хүч байгаагүй, ихэнх хүмүүс Бурханы цэвэршүүлэлт болон төгөлдөржүүлэлтийн ажлыг сонирхдоггүй. Яг л тэдэнд ямар ч дотоод хөдөлгөх хүч байгаагүй мэт бөгөөд тэд гэм бурууд дийлдэхдээ Бурханд өртэй болж байна гэдгээ мэдэрдэггүй. Тэд өөртөө харамсдаггүй, үнэнийг эрж хайдаггүй эсвэл сүмийг орхидоггүй. Тэд зөвхөн түр зуурын жаргал цэнгэлийг хайдаг. Энэ бол тэнэглэлийн хамгийн тэнэг хэлбэр! Цаг нь ирэхэд тэд бүгд зайлуулагдах бөгөөд хэн ч аврагдахгүй! Хэрэв хэн нэгэн нэг удаа аврагдсан бол тэд байнга аврагдах болно гэж чи боддог уу? Энэ нь зүгээр хүмүүсийг хуурч мэхлэх оролдлого юм! Амь руу орохыг зориогүй бүх хүмүүс гэсгээгдэх болно. Ихэнх хүмүүс амь руу ороход, үзэгдлүүдэд, эсвэл үнэнийг хэрэгжүүлэхэд ямар ч сонирхолгүй байдаг. Тэд орохыг оролддоггүй бөгөөд тэд илүү гүнзгий орохыг огт хичээдэггүй. Тэд өөрсдийгөө сүйрүүлж байгаа биш гэж үү? Одоо нөхцөл байдал нь илүү дээрдэж байгаа хэсэг хүмүүс байна. Ариун Сүнс ажиллах тусам тэд илүү их итгэлтэй болж, туршлагажих тусам тэд Бурханы ажлын гүн нууцыг илүү их мэдэрдэг. Илүү гүнзгий орох тусмаа тэд илүү ойлгодог. Тэд Бурханы хайр тийм агуу гэдгийг мэдэрч, тэд дотроо амар тайван болон гэгээрлийг мэдрэх болно. Тэд Бурханы ажлын талаар ойлголттой болно. Тэд бол Ариун Сүнсний ажилтай хүмүүс юм. Зарим хүмүүс “хэдийгээр Бурханы шинэ үгс байхгүй байсан ч би үнэнийг гүнзгий хайх ёстой, би өөрийн бодит туршлагынхаа бүх зүйлд чин сэтгэлээсээ байж Бурханы үгийн бодит байдал руу орох ёстой” гэж хэлдэг. Энэ төрлийн хүнд Бурханы Ариун Сүнсний ажил байдаг. Хэдийгээр Бурхан хүн бүрээс далдлагдан Өөрийн дүр төрхийг харуулалгүй, үгсээ айлддаггүй бас хүмүүст зарим нэг дотоод цэвэршүүлэлтийг мэдрэх үе байгаа боловч Бурхан хүмүүсийг бүрэн орхиогүй. Хэрэв хүн өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хадгалж чадахгүй бол тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Цэвэршүүлэлтийн хугацаанд Бурхан Өөрийгөө харуулахгүй бөгөөд хэрэв чи өөртөө итгэлгүй байж чичирвэл, хэрэв чи Бурханы үгийг мэдрэхэд анхаарлаа хандуулахгүй бол энэ нь Бурханы ажлаас зугтааж буй явдал болно. Дараа нь чи хаягдах болно. Бурханы үг рүү орохыг хүсдэггүй хүмүүс Түүний төлөө гэрчлэлд зогсох боломжгүй байдаг. Хүн Бурханыг гэрчилж, Түүний хүслийг хангаж чадаж байгаа нь тэр Бурханы үгийг эрж хайх хүчин чармайлтдаа найдсаны улмаас болсон юм. Бурханы хүмүүст хийдэг ажил нь үндсэндээ үнэнийг олж авах боломжийг тэдэнд олгодог. Чи амийг эрж хайх нь өөрийгөө төгс болгохын төлөө байдаг—энэ нь бүгд чамайг Бурханд ашиглагдхад тохирохуйц болгохын төлөө юм. Чиний одоо эрж хайж буй зүйл бол нууцуудыг чагнаж, Бурханы үгийг бага зэрэг сонсож, нүдээ баясгаж, ямар нэг шинэ зүйлийг эсвэл чиг хандлага юу болохыг харж, мөн өөрийн сониуч хорхойгоо дарах явдал юм. Хэрэв энэ нь чиний зүрх сэтгэлийн санаа зориг бол чамд Бурханы шаардлагыг биелүүлэх арга зам байхгүй. Үнэнийг хөөдөггүй хүмүүс нь эцсийн төгсгөл хүртэл дагаж чадахгүй. Яг одоо, Бурхан ямар нэг зүйл хийхгүй байгаа юм биш—хүмүүс Бурханы ажлаас залхсан учраас тэд хамтран ажиллахгүй байна. Тэд зөвхөн Түүний ерөөлийн үгийг сонсохыг хүсдэг бөгөөд Түүний шүүлт хийгээд гэсгээлтийн үгсийг сонсохыг хүсдэггүй. Үүний шалтгаан нь юу вэ? Яагаад гэвэл хүмүүсийн ерөөлийг хүртэх гэсэн хүсэл нь гүйцэлдээгүй байгаа учраас тэд сөрөг, сул дорой байгаа юм. Энэ нь Бурхан албаар хүмүүст Түүнийг дагахыг зөвшөөрөхгүй, хүн төрөлхтөнд цохилт өгөхийг зориуд хүсээд байгаа хэрэг биш юм. Хүмүүс зөвхөн тэдний санаа зориг буруу байгаа учраас сөрөг, сул дорой байгаа юм. Бурхан бол хүнд амийг өгдөг Бурхан бөгөөд Тэр хүнийг үхэлд хүргэж чадахгүй. Хүмүүсийн сөрөг байдал, сул дорой байдал, нүүр буруулалт нь бүгд тэднээс өөрсдөөс нь үүдэлтэй байдаг.

  Бурханы өнөөгийн ажил нь хүмүүст зарим нэг цэвэршүүлэлтийг авчирдаг бөгөөд энэхүү цэвэршүүлэлтэд бат зогсож чадах хүмүүс л зөвхөн Бурханы зөвшөөрлийг авах болно. Хэдийгээр Тэр Өөрийгөө нууж, айлдахгүй, ажиллахгүй байсан ч хамаагүй чи одоо ч эрч хүчээр урагшилж чадна. Бурхан чамаас татгалзах болно гэж хэлсэн ч хамаагүй чи Түүнийг дагасаар байх болно. Үүнийг Бурханы төлөө гэрчлэлд зогсох гэнэ. Хэрэв Бурхан чамаас Өөрийгөө далдлаад чи Түүнийг дагахаа боливол энэ нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг мөн үү? Хэрэв хүмүүс үнэхээр орохгүй бол тэдэнд бодитой сүнсний өндөр байхгүй бөгөөд маш том шалгалттай тулгарахад тэд бүдэрдэг. Бурхан яг одоо яриагүй, эсвэл Түүний хийж байгаа зүйл нь чиний үзэлтэй нийцэхгүй байгаа учраас чи зүгээр биш байна. Хэрэв Бурхан чиний үзлийн дагуу ажиллаж байсан бол, хэрэв Тэр чиний хүслийг хангаж, чи босож хүч чадалтайгаар урагшилж чадаж байсан бол чи юугаар амьдрах вэ? Хүн төрөлхтний сониуч зангаас бүрэн хамааралтай амьдардаг олон хүн бий гэж би хэлдэг! Тэдэнд бүрэн төгс эрж хайх үнэн зүрх сэтгэл байдаггүй. Үнэн рүү орохыг эрмэлздэггүй, харин амьдрал дахь өөрсдийн сониуч зангаас хамааралтай хүмүүс бол аюулд орооцолдсон жигшмээр хүмүүс. Бурханы олон төрлийн ажлууд нь бүгд хүн төрөлхтөнг төгс болгохын тулд байдаг. Гэвч хүмүүс үргэлжийн сониуч байдаг ба тэд цуу ярианы талаар лавлах дуртай, мөн гадаадад юу болж байгаад анхаарал тавьж байдаг—Израильд юу тохиолдсон, хэрэв Египтэд газар хөдөлсөн бол—тэд үргэлж өөрсдийн аминч хүслийг хангах шинэ, хачин зүйлсийг хайж байдаг. Тэд амийг хайдаггүй, төгс төгөлдөр болохыг зорьдоггүй. Тэд зөвхөн Бурханы удахгүй ирэх өдрийг эрэлхийлдэг ба ингэснээр тэдний сайхан мөрөөдөл биелж, тэдний хэрээс хэтэрсэн хүслүүд гүйцэлдэх боломжтой болох юм. Иймэрхүү төрлийн хүн бол прагматик биш—тэд бол буруу үзэлтэй хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлэх нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн үндэс суурь. Хэрэв хүмүүс амь руу орохыг эрмэлзэхгүй бол, хэрэв тэд Бурханы хүслийг хангахаар тэмүүлэхгүй бол тэд шийтгэл хүлээх болно. Тэдгээр шийтгэгдэх хүмүүс нь Бурханы ажлын цаг үед Ариун Сүнсний ажил байгаагүй хүмүүс юм.

  Түүний ажлын энэ үе шатанд хүмүүс Бурхантай хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Бурхан одоо хүмүүсийг сорьж байна. Тэр үг айлдахгүй байна; Тэр Өөрийгөө далдалж, хүмүүстэй шууд холбоо тогтоохгүй байна. Гаднаас нь харахад Тэр ажиллахгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч үнэндээ одоо ч хүний дотор ажиллаж байгаа. Амь руу орохыг эрмэлздэг, амийн эрлийн төлөө үзэгдлүүдтэй хүмүүс бүгд хэдийгээр Бурханы ажлыг бүрэн дүүрэн ойлгоогүй байсан ч гэсэн эргэлздэггүй. Хэдийгээр чи Бурханы хүсдэг зүйл, Түүний гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйлийг мэдэхгүй байсан ч шалгалт бэрхшээлийн дунд хүн төрөлхтөнд зориулсан Бурханы санаа зорилго үргэлж сайн байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв чи үнэн зүрх сэтгэлээр Түүнийг хайдаг бол Тэр хэзээ ч чамайг орхихгүй, эцэст нь Тэр чамайг гарцаагүй төгс болгож, хүмүүсийг зохих хүрэх газарт нь аваачих болно. Бурхан одоо хүмүүсийг хэрхэн сорьж байгаагаас үл хамааран нэг өдөр Тэр хүмүүст зохих үр дүнг нь өгч тэдний хийсэн зүйлд үндэслэн зохих шийтгэлийг ногдуулах болно. Бурхан хүмүүсийг тодорхой нэг чиглэл рүү хөтөлж, дараа нь зүгээр л тэднийг орхиж тэднийг үл ойшоох биш. Учир нь Тэр бол итгэмжит Бурхан. Энэ үе шатанд Ариун Сүнс цэвэршүүлэлтийн ажлыг хийж байна. Энэ нь хүн нэг бүрийг цэвэршүүлнэ. Үхлийн шүүлт болон гэсгээлтийн ажлын үеийн цэвэршүүлэлт нь бүгд үгээр хийгдсэн цэвэршүүлэлт байсан. Хүмүүс Бурханы ажлыг биеэр амсахын тулд эхлээд Түүний одоогийн ажлыг ойлгож, хүн төрөлхтөн хэрхэн хамтран ажиллах ёстойг мэдэх хэрэгтэй. Энэ нь хүн бүрийн ойлгох ёстой зүйл. Бурхан юу ч хийдэг байсан бай хамаагүй энэ нь цэвэршүүлэлт эсвэл хэрэв тэр ярихгүй байдаг ч бай Бурханы ажлын үе шат бүр хүн төрөлхтний үзэл баримтлалтай нийцэхгүй. Тэд бүгд талаар болж, хүмүүсийн үзэл баримтлалыг эвдэж, түүнд нэвтрэн ордог. Энэ бол Түүний ажил. Бурханы ажил тодорхой үе шатанд хүрэх үед, хүн төрөлхтнийг Тэр яасан ч үхэлд хүргэх боломжгүй гэдэгт чи итгэх ёстой. Тэр хүн төрөлхтөнд амлалт болон ерөөлийг хоёуланг нь өгдөг бөгөөд Түүнийг дагалдагчид бүгд Түүний ерөөлийг олж авч, харин тэгээгүй нь Бурханд хаягдах болно. Энэ нь чиний хүсэл тэмүүллээс шалтгаална. Юу ч болж байсан хамаагүй Бурханы ажил дуусмагц хүн бүр тохирсон хүрэх газартай байх болно. Бурхан хүн төрөлхтнийг сайхан хүсэл эрмэлзлээр хангаж өгсөн ба хэрэв тэд хүсэж тэмүүлэхгүй бол тэдгээрийг олж авч чадахгүй. Чи үүнийг одоо харах боломжтой байх ёстой—Бурханы цэвэршүүлэлт хийгээд гэсгээлт нь Түүний ажил бөгөөд харин хүмүүсийн хувьд тэд бүх цаг үед зан чанарын өөрчлөлтийг хүсэж тэмүүлэх ёстой. Бодит туршлага дээр чи эхлээд Бурханы үгсийг хэрхэн идэж, уухыг мэдэж, юу руу орох ёстой, мөн Түүний үгийн дотроос чиний дутагдал юу болохыг олж танин өөрийн бодит туршлага руу орохыг эрмэлзэх ёстой. Хэрэгжүүлэх ёстой Бурханы үгсийн ногдох хэсгийг авч түүнийг хэрэгжүүлэхийг хичээ. Бурханы үгсийг идэж, уух нь нэгээхэн тал бөгөөд түүнчлэн чуулганы амьдралаа хадгалах ёстойн сацуу хэвийн сүнслэг амьдралтай хэвээрээ байж, одоогийн өөрийн бүх нөхцөл байдлаа Бурханд өгөх боломжтой байх ёстой. Түүний ажил хэрхэн өөрчлөгдөх нь хамаагүй чиний сүнслэг амьдрал хэвийн хэвээрээ үлдэх ёстой. Сүнслэг амьдрал чамайг энгийнээр оруулсаар байх болно. Бурхан юу хийсэн ч бай хамаагүй чи сүнслэг амьдралаа тасралтгүй үргэлжлүүлж, өөрийн үүргээ биелүүлэх боломжтой болно. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл. Энэ бол Ариун Сүнсний бүхий л ажил бөгөөд, харин хэвийн нөхцөл байдалтай хүмүүст энэ нь төгс төгөлдөржиж байна. Харин хэвийн бус нөхцөл байдалд байгаа хүмүүст энэ нь шалгалт болдог. Ариун Сүнсний цэвэршүүлэлтийн өнөөгийн үе шатанд зарим хүмүүс “Бурханы ажил маш гайхамшигтай ба хүмүүс үнэхээр цэвэршүүлэгдэх хэрэгтэй, эс тэгвээс тэдний сүнсний өндөр дэндүү жижиг байх бөгөөд тэд Бурханы хүсэл таалалд хүрэх арга замгүй болно” гэж хэлдэг. Гэсэн хэдий ч сайн биш нөхцөл байдалд байгаа хүмүүст энэ нь Бурханыг эрж хайхгүй байх шалтгаан, цугларалтуудад оролцохгүй байх эсвэл Бурханы үгийг идэж, уухгүй байх шалтгаан болдог. Бурханы ажлын хувьд Тэр юу хийх эсвэл юу өөрчлөгдөх нь хамаагүй хүмүүс ядаж л хэвийн сүнслэг амьдралаа хадгалах ёстой. Магадгүй чи сүнслэг амьдралынхаа өнөөгийн шатанд хуумгай байгаагүй ч гэсэн чи одоо ч ихийг олсонгүй; чи хангалттай их ургац хураагаагүй. Иймэрхүү нөхцөлд чи дүрмийг баримтлах ёстой; чи дүрмийг мөрдөх ёстой ба ингэснээр аминдаа хохирол учруулахгүй, мөн ингэснээр чи Бурханы хүслийг хангана. Хэрэв чиний сүнслэг амьдрал хэвийн биш бол чи Бурханы одоогийн ажлыг ойлгож чадахгүй; чи үүнийг чиний үзэлтэй бүрэн нийцдэггүй гэдгийг үргэлж мэдэрч, Түүнийг дагахад бэлэн байвч чиний дотоод хөдөлгөх хүч дутна. Тэгэхээр Бурхан одоо юу хийж байсан ч бай хамаагүй хүмүүс хамтран ажиллах ёстой. Хэрэв хүмүүс хамтран ажиллахгүй бол Ариун Сүнс Өөрийн ажлыг хийж чадахгүй, хэрэв хүмүүс хамтран ажиллах зүрх сэтгэлгүй бол Ариун Сүнсний ажилд оролцож чадахгүй. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг өөрийн дотор байлгахыг хүсэж, Бурханы зөвшөөрлийг олж авахыг хүсэж байвал Бурханы өмнө чин үнэнч хэвээр байх ёстой. Одоо чи илүү гүнзгий ойлголттой, гүнзгий онолтой, эсвэл илүү их зүйлтэй байх шаардлагагүй—шаардлагатай бүх зүйл бол эх суурин дээр нь чи Бурханы үгийг хадгалж хамгаалах юм. Хэрэв хүмүүс Бурхантай хамтарч ажиллахгүй, гүнзгий орохыг эрмэлзэхгүй бол Бурхан тэдэнд байгааг булаах болно. Хүмүүс дотроо ямагт амар тайван байж, хялбар замыг сонгохыг хүсдэг. Тэд ямар ч үнэ төлөхгүйгээр Бурханы амлалтыг авахыг хүсдэг. Энэ бол хүн төрөлхтөнд байдаг хэрээс хэтэрсэн хүсэл юм. Амийг үнэ төлөөсгүйгээр олж авах—юу нь тийм амархан байна вэ? Хэрэв хүн Бурханд итгэж, амь руу орохоор тэмүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт хийхийг зорихдоо тэд төлөөсийг төлж, Бурхан юу хийдэг ч бай хамаагүй Бурханыг үргэлж дагадаг зан байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэдийгээр чи энэ бүхний дүрэм мэт дагаж мөрддөг ч гэсэн чи үүнийг үргэлжлүүлэх ёстой бөгөөд хэчнээн хүнд шалгалт байсан ч бай хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах дүүстэйгээ хамт байх ёстой. Бурхан чамайг шалгахад ч гэсэн чи үнэнийг эрэлхийлэх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын төлөөх хамгийн наад захын зүйл юм. Үргэлж эрэлхийлж, хамтран ажиллахыг хичээдэг зүрх сэтгэлтэй байж, бүх эрч хүчээ ашигла—үүнийг хийх боломжтой юу? Үүний үндсэн дээр ялган таних, бодит байдал руу орох нь чиний хувьд биелүүлэх боломжтой зүйл болно. Чиний өөрийн нөхцөл байдал хэвийн байх үед Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд амархан байдаг ба үнэнийг хэрэгжүүлэх хэцүү биш мэдрэгдэж, Бурханы ажил үнэхээр сайхан санагдана. Гэвч чиний нөхцөл байдал тааруу байвал Бурханы ажил хэчнээн сайхан байсан ч, хэн нэгэн хэчнээн сайхан ярьсан ч бай хамаагүй чи анхаарахгүй байх болно. Хүний нөхцөл байдал хэвийн бус байх үед Бурхан тэдний дотор ажиллах боломжгүй бөгөөд тэдний зан чанар өөрчлөгдөж чадахгүй.

  Хэрэв хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замыг үргэлжлүүлэхэд амаргүй байна. Бурханы ажил бүхэлдээ хүмүүсийн үзэлтэй нийцэхгүй байгааг хүн бүхэн одоо харж чадна—Тэр хэр их ажил хийдэг, эсвэл Тэр хэчнээн их ярьдаг ч бай хамаагүй энэ нь хүн төрөлхтний үзэлтэй бүрэн төгс нийцэхгүй. Энэ нь хүмүүсийг урьд өмнө нь үзсэн зүйлүүд, туршлагаасаа олж авсан зүйлүүддээ итгэлтэй байж үргэлжлүүлэн бататгах чадвартай байхыг шаарддаг. Бурхан хүмүүст юу хийдэг ч бай хамаагүй тэд өөрсдөд байгаа зүйлээ хамгаалж, Бурханы өмнө чин үнэнч байж, эцэс хүртлээ Түүнд үнэнч байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл—тэд үүнийг сахих ёстой. Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг биеэр амсахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ бүгд нь төгс төгөлдөр байдал, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүгээр гэсгээлт гэж хэлэгдэж болох юм. Хүний үзэл баримтлалтай нийцсэн Бурханы ажлын нэг ч үе шат байгаагүй; хүмүүсийн таалалд нийцсэн зүйл бол Бурханы хатуу үгс юм. Бурхан ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, Түүний уур хилэнг хүртэх ёстой, гэвч Түүний үгс хэчнээн хатуу байсан ч хамаагүй Тэр хүн төрөлхтөнг аварч төгс болгохын тулд ирнэ. Бүтээлийн хувьд хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой үүргүүдээ биелүүлж, цэвэршүүлэлтийн дунд Бурханыг гэрчлэх ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ хамгаалж, Бурханы төлөө хангинсан гэрчлэлд зогсохх ёстой. Энэ бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн ч бай хамаагүй чи бүрэн итгэлтэй байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алдахгүй. Чи хүний хийх ёстойг хий. Энэ бол Бурхан хүнээс шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүнд бүрэн эргэн очиж, бүх цаг мөчид Түүн рүү эргэх боломжтой байх ёстой. Энэ бол ялагч. Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ. Бурхан чамайг ерөөхөд чиний эрэл хайгуул маш сайн, Бурхан чамай ерөөхгүй байвал чи няцна, энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Чи энэ замыг үнэн гэдэгт нэгэнт итгэлтэй байгаа л бол эцэс хүртэл нь үүнийг дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Бурхан Өөрөө чамайг төгс болгохын тулд дэлхий дээр ирнэ гэдгийг харсан учраас чи өөрийн зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийсэн ч бай хамаагүй, эцсийн эцэст Тэр тааламжгүй үр дүнг чамд товлосон ч бай чи Түүнийг дагаж чадна. Энэ бол Бурханы өмнө өөрийн цэвэр ариун байдлыг хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон цэвэр ариуныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгааг илэрхийлдэг. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин үнэнч байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үед залбир; чи нөхөрлөхөөр хамтдаа цуглах ёстой үед цуглар; чи магтан дуу дуулах ёстой үед магтан дууг дуул; мөн чи махан биеэс урвах ёстой үед махан биеэсээ урва. Чи өөрийн үүргээ гүйцэтгэх үедээ чадан ядан хийдэг; чи шалгалт тулгарах үед бат зогс. Энэ бол Бурханы төлөөх үнэнч байдал юм. Хэрэв чи хүмүүсийн хийх ёстойг үргэлжлүүлэхгүй бол чиний өмнөх бүх зовлон, шийдэмгий байдал юу ч биш хий хоосон болох болно.

  Бурханы бүх ажлын үе шатанд хүмүүс хамтран ажиллах ёстой арга зам бий. Бурхан хүмүүсийг цэвэршүүлдэг бөгөөд ингэснээр тэд цэвэршүүлэлтийн дунд итгэлтэй байна. Бурхан хүмүүсийг төгс төгөлдөр болгодог бөгөөд ингэснээр тэд Бурханаар төгс төгөлдөр болно гэдэгт итгэлтэй болж, Түүний цэвэршүүлэлтийг хүлээн авч, Бурхантай харьцаж засрахад бэлэн болдог. Бурханы Сүнс хүмүүсийн дотор гэгээрэл ба гэрэлтүүлгийг авч ирж, тэднийг Түүнтэй хамтарч, хэрэгжүүлэхийн тулд ажилладаг. Бурхан цэвэршүүлэлтийн явцад ярьдаггүй. Тэр Өөрийн үгийг айлдаагүй боловч хүмүүсийн хийх ёстой ажил одоо хүртэл хэвээрээ байгаа. Чи үргэлж өөрийн хадгалдаг зүйлээ хамгаалан хадгалж, Бурханд хандан залбирч, Бурхантай ойр байж, Бурханы өмнө гэрчлэлд зогссоор байх ёстой; энэ бол чи өөрийн үүргээ биелүүлэх арга зам юм. Та нар бүгд Бурханы ажлаас Түүний хүмүүсийн итгэл болон хайрын тухай шалгалтууд нь тэднийг Бурханд илүү их залбирч, Бурханы өмнө Түүний үгсийг байнга амталж мэдрэхийг шаарддаг гэдгийг тодорхой харах хэрэгтэй. Хэрэв Бурхан чамайг гэгээрүүлж, чи Түүний хүслийг ойлгож, чи үүнийг хэрэгжүүлэхгүй бол чи юу ч олохгүй. Бурханы үгсийг хэрэгжүүлэхэд чи Түүнд залбирч чаддаг болох бөгөөд Түүний үгийг амтлах мөчид чи үргэлж Түүний өмнө хүсэмжлэн хайж, гутрал эсвэл хүйтэн сэтгэлгүйгээр Түүнд итгэх итгэлээр дүүрнэ. Бурханы үгсийг амьдралдаа хэрэгжүүлдэггүй хүмүүс цугларах үедээ эрч хүчээр дүүрэн байдаг ч гэртээ эргэн ирэхдээ харанхуйд автдаг. Зарим хүмүүс хамтдаа цугларахыг ч хүсдэггүй. Тиймээс хүмүүс ямар үүрэг гүйцэтгэх ёстойг ойлгох ёстой. Магадгүй чи Бурханы хүсэл чухам юу болохыг мэдэхгүй ч гэсэн чи үүргээ биелүүлж чадах бөгөөд залбирах ёстой үедээ залбирч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой үедээ хэрэгжүүлж, хүмүүсийн хийх ёстой зүйлсийг хийж чадна. Чи анхны үзэгдлүүдээ хадгалж чадна. Ингэснээр чи Бурханы ажлын дараагийн алхамыг хүлээн авах илүү боломжтой болно. Хэрэв чи Бурханыг нуугдмал байдлаар ажиллаж байх үед эрж хайхгүй бол энэ нь асуудал болно. Тэр цугларалтуудын үеэр ярьж, номлож байх үед чи урам зоригтой сонсдог ч Тэр ярихаа болиход чи эрч хүчээр дутаж няцдаг. Ямар хүн ингэдэг вэ? Энэ бол урсгалыг даган явдаг хүн. Тэд ямар ч үзэл бодолгүй, гэрчлэлгүй, ямар ч үзэгдэлгүй! Ихэнх хүмүүс ийм байдаг. Хэрэв чи ийм замаар үргэлжлүүлбэл нэг өдөр хүнд шалгалт ирэх үед чи шийтгэгдэх болно. Үзэл бодолтой байх нь Бурханы хүмүүсийн төгс байдалд маш чухал. Хэрэв чи Бурханы ажлын үе шат нэг бүрт эргэлзэхгүй бол чи хүний үүргээ биелүүлж, Бурхан чамайг хэрэгжүүлээсэй гэж хүсэж буй зүйлийг чин сэтгэлээсээ сахин биелүүлж, өөрөөр хэлбэл Бурханы дуудлагыг санах бөгөөд хэрэв чи Түүнийг одоо юу хийж байсан ч хамаагүй Түүний дуудлагыг мартаагүй бол Түүний ажилд эргэлзэх зүйлгүй, үзэл бодлоо хадгалан үлдэж, гэрчлэлээ үргэлжлүүлж, замын алхам тутамдаа ялан дийлж, эцэст нь чи Бурханаар дамжуулан ялагч болон төгс төгөлдөр болох болно. Хэрэв чи Бурханы шалгалтуудын алхам бүрт баттай зогсож чадвал эцэс хүртлээ баттай зогсож чадах бөгөөд чи бол ялагч, Бурханаар төгс болгогдсон нэгэн юм. Хэрэв чи одоогийн өөрийн шалгалтуудад баттай зогсож чадахгүй бол ирээдүйд энэ нь бүр илүү хэцүү болно. Хэрэв чи зөвхөн багахан хэмжээний шалихгүй зовлон бэрхшээлд өртөж, үнэнийг эрж хайхгүй болбол эцэст нь чи юу ч олохгүй. Чи гар хоосон болно. Бурханы ярихгүй байгааг хараад өөрсдийн хүсэл тэмүүллээ орхиж, зүрх сэтгэл нь сарнидаг зарим хүмүүс байдаг. Энэ тэнэг биш гэж үү? Иймэрхүү хүмүүст ямар ч бодит байдал байхгүй. Бурхан ярихад тэд үргэлж гүйлдэж, гаднаа завгүй бөгөөд урам зоригтой байдаг боловч харин одоо Бурхан ярихаа болиход тэд цаашид эрж хайхаа больдог. Ийм хүн ирээдүйгүй. Цэвэршүүлэлтийн явцад чи эерэг талаас нь орж сурч мэдэх шаардлагатай сургамжуудыг сурч мэдэх ёстой; чи Бурханд залбирч, Түүний үгийг уншихдаа өөрийн байр байдлыг үүнтэй харьцуулж, өөрийн дутагдлыг олж, чамд сурч мэдэх сургамж олон байгааг олж мэдэх ёстой. Цэвэршүүлэлтийн явцад илүү гүнзгий эрж хайх тусам чи өөрийгөө илүү хангалтгүй гэдгээ олж мэднэ. Чи цэвэршүүлэлтийг мэдэрч байх үед чамд олон асуудал тулгардаг; чи тэднийг тодорхой харж чадахгүй, гомдоллож, өөрийн махан биеийг илчилдэг—зөвхөн үүгээр чи өөрийн ялзарсан зан чанараа хэр их болохыг олж мэднэ.

  Хүмүүс хэв чанарын дутагдалтай, тэд Бурханы хэм хэмжээнд нийцдэггүй ба магадгүй ирээдүйд энэ замаар явахад тэдэнд илүү их итгэл хэрэгтэй. Эцсийн өдрүүдэд Бурханы ажил маш их итгэлийг шаардана—Иовын итгэлээс ч илүү агуу итгэлтэй байхыг шаарддаг. Итгэлгүйгээр хүмүүс үргэлжлүүлэн туршлага олж авч чадахгүй бөгөөд Бурханаар төгс төгөлдөржих боломжгүй болно. Тэр өдрийг ирэхэд агуу шалгалтууд ирэх бөгөөд зарим хүмүүс энэ сүмийг орхиж, зарим нь тэр сүмийг орхих болно. Урьд өмнө нь маш сайн эрж хайж байсан зарим хүмүүс байх бөгөөд одоо тэд яагаад итгэхгүй байгаа нь тодорхой биш. Олон зүйлс тохиолдох бөгөөд юу болж байгааг чи мэдэхгүй, мөн Бурхан ямар ч тэмдгүүд болон гайхамшгуудыг илчлэхгүй, ямар ч ер бусын зүйлийг үйлдэхгүй. Энэ нь чамайг баттай зогсож чадах эсэхийг харахын тулд юм—Бурхан хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд баримтуудыг ашигладаг. Чи одоохондоо зовж шаналаагүй байна. Ирээдүйд хүнд шалгалтууд ирэх үед зарим газарт сүмийн хүн нэг бүр явж одох ба чиний дотно нөхөрлөдөг байсан хүмүүс явж, өөрсдийн итгэл үнэмшлээ орхих болно. Чи баттай зогсож чадах уу? Одоогоор чамд тулгарсан шалгалтууд нь өчүүхэн байсан бөгөөд чи магадгүй тэдгээрийг арай ядан тэсвэрлэсэн байх. Энэ үе шат нь зөвхөн үгээр дамжуулсан цэвэршүүлэлт болон төгөлдөржүүлэлтийг багтаадаг. Дараагийн шатанд чамайг цэвэршүүлэхийн тулд баримтууд чам дээр ирэх ба тэгвэл чи аюултай байдалд орох болно. Энэ үнэхээр ноцтой болох үед Бурхан чамд яаран гарч явахыг зөвлөх ба шашны хүмүүс чамайг ятган итгүүлэх гэж оролдох болно. Энэ нь чамайг замаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг харахын тулд юм. Эдгээр нь бүгд шалгалтууд юм. Одоогийн шалгалтууд жижиг боловч гэр дэх эцэг эхчүүд итгэхээ болиход, гэр дэх хүүхдүүд итгэхээ болих үед тэр өдөр ирнэ. Чи үргэлжлүүлэх боломжтой юу? Чи урагшлах тусам илүү том шалгалтууд ирэх болно. Бурхан хүмүүсийн хэрэгцээ болон сүнсний өндрийн нь дагуу тэднийг цэвэршүүлэх ажлаа хийдэг. Бурхан хүн төрөлхтөнг төгөлдөржүүлэх шатанд хүмүүсийн тоо үргэлжлэн нэмэгдэхгүй. Тэд зөвхөн багасна—зөвхөн эдгээр цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүс төгс төгөлдөр болж чадна. Харьцсан, сахилгажуулагдсан, шалгагдсан, гэсгээгдсэн, хараагдсан—чи энэ бүхнийг тэсэж чадах уу? Ялангуяа чи онцгой сайн нөхцөл байдалд байгаа сүмийг харахад ах дүүс болон эгч дүүс нь бүгд агуу эрч хүчээр эрэлхийлж байдаг ба чи өөрөө урам зоригийг мэдэрдэг. Тэр өдөр ирэхэд тэд бүгд явчихсан байх ба зарим нь цаашид итгэхээ больсон, зарим нь бизнес хийхээр эсвэл гэрлэхээр явчихсан, зарим нь шашинд элсчихсэн байвал чи баттай зогсож чадах уу? Чи дотор нь нөлөөнд автахгүй үлдэж чадах уу? Бурхан хүн төрөлхтнийг төгс төгөлдөр болгох нь тийм ч амар зүйл биш юм! Тэр хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд олон зүйлийг ашигладаг. Хүмүүс эдгээрийг аргууд гэж үздэг боловч Бурханы хувьд эдгээрийн жинхэнэ санаа зориг нь аргууд огт биш, харин баримтууд юм. Эцэст нь Тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд хүртэл цэвэршүүлэхэд тэд ямар ч гомдолгүй болж, Түүний ажлын энэхүү үе шат дуусах болно. Ариун Сүнсний агуу ажил бол чамайг төгс төгөлдөр болгох бөгөөд Тэр ажиллахгүй Өөрийгөө нуухад энэ нь бүр ч илүүгээр чамайг төгс төгөлдөр болгох зорилготой ба иймэрхүү арга замаар хүмүүс Бурханд хайртай эсэх, тэд Түүнд үнэн итгэлтэй байгаа эсэхийг харах боломжтой юм. Бурхан тодорхой ярих үед чи эрж хайх шаардлагагүй болно; Энэ нь зөвхөн Тэр нуух үед л чи хайж, өөрийн туулах замаа мэдрэх хэрэгтэй. Чи бүтээлийнхээ үүргийг биелүүлж, чиний ирээдүйн үр дүн болон хүрэх газар чинь ямар байх нь хамаагүй чи амьд байх хугацаандаа Бурханы талаарх мэдлэг болон хайрыг эрж хайх боломжтой бөгөөд Бурхан чамд хэрхэн ханддаг байх нь хамаагүй чи гомдоллох боломжгүй. Хүмүүсийн доторх Ариун Сүнсний ажилд нэг нөхцөл болзол байдаг. Тэд удаан хугацааны турш эрэлхийлэхийг хүсэж, Бурханы үйлдэлд тоомсоргүй биш эсвэл эргэлзэхгүй байж, үргэлж өөрийн үүргийг сахин биелүүлэх замаар л тэд Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Бурханы ажлын үе шат бүрт хүн төрөлхтнөөс шаардагддаг зүйл бол асар их итгэл, Бурханы өмнө эрж хайх явдал юм—зөвхөн туршлагаар дамжуулан хүмүүс Бурхан хэчнээн хайр татам болохыг, Ариун Сүнс хүний дотор хэрхэн ажилладгийг олж мэдэх боломжтой. Хэрэв чи биеэр амссаж туршихгүй бол, хэрвээ чи үүнийг өөрийнхөөрөө мэдэрч чадахгүй бол, хэрвээ чи эрж хайхгүй бол чи юу ч олохгүй. Чи өөрийн туршлагаар дамжуулан мэдэрч байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн туршлагуудаар дамжуулан чи Бурханы үйлдлүүдийг харж, Түүний гайхамшигтай бөгөөд тайлагдашгүй байдлыг таньж мэдэж чадна.

No comments:

Post a Comment