Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Үг нь махбодоор илэрсэн. Show all posts
Showing posts with label Үг нь махбодоор илэрсэн. Show all posts

2019/11/10

ИТГЭГЧИД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ УЧИРТАЙ ВЭ


  Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чинийх шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй бол чи харанхуйн нөлөөнд автсан хэвээр, зугтаж чадахгүй байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулах болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу эсвэл хаанчлалын ардуудын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

  Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдварынхаа төлөө хүний хүсэл эрмэлзэл болон үзлээр хөөцөлдсөн. Эдгээр асуудлуудыг одоо хэлэлцэхгүй. Гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө энгийн нөхцөл байдалтай байлгах хэрэгжүүлэлтийн замыг олж, Сатаны нөлөөний дөнгөнөөс аажмаар ангижрах явдал, ингэснээр та нар Бурханаар авахуулж Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунхгаар итгэж, сохроор дагадаг ба иймээс хэзээ ч Христэд итгэгчийн энгийн амьдралтай байдаггүй; тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Үүнээс хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг харж болох бөгөөд Бурханы хүсэлд саад учруулах бусад хүчин зүйлс олон байдаг. Хүн өөрийгөө зөв замд оруулаагүй мөн жинхэнэ амьдралыг туулаагүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл зөв замд орох гэдэг нь юу вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай илэн далангүй ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чи өөрийнхөө сүнсэнд өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чи үнэн рүү орохоор эрж хайхыг улам бүр хүсэн эрмэлздэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижрах бөгөөд чиний амь алгуурхан өсдөг. Ийм хүн зөв замд ордог. Өөрийн бодит дадлага туршлагаа үнэлж дүгнэн, Бурханд итгэх итгэлээрээ сонгосон замаа дээрхтэй харьцуулан шалга. Чи зөв замд орсон хүн мөн үү? Ямар зүйлүүд дээр чи Сатаны хүлээс болон Сатаны нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи өөрийгөө зөв замд хараахан оруулаагүй бол Сатантай холбогдсон чиний холбоо хараахан тасраагүй байх юм. Ингэснээр Бурханы төлөөх хайрын энэ эрэл хайгуул нь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүрч чадах уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч чи Сатаны хүлээснээс ангижраагүй. Чи Бурханыг хуурч байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авахуулж, хаанчлалын ардуудын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө зөв замд оруулах ёстой.

2019/09/14

АРИУН СҮНСНИЙ АЖИЛ БА САТАНЫ АЖИЛ


  Та нар сүнсний нарийвчилсан байдлыг хэрхэн ухаарч байна вэ? Ариун Сүнс хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Сатан хүн дотор яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнснүүд хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Мөн энэхүү ажлын илрэлүүд нь юу вэ? Ямар нэгэн зүйл та нарт тохиолдох үед энэ нь Ариун Сүнснээс ирдэг үү, чи үүнийг дуулгавартай дагах ёстой юу эсвэл үүнийг үл тоомсорлох ёстой юу? Хүмүүсийн бодит хэрэгжүүлэлт нь хүний хүслээс гарсан зүйлсийг үүсгэдэг ч хүмүүс үүнийг Ариун Сүнснээс ирсэн гэж үргэлж итгэдэг. Зарим нь муу ёрын сүнснээс ирдэг боловч хүмүүс энэ нь Ариун Сүнснээс гарсан гэж бодсоор байдаг ба заримдаа Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь залж чиглүүлдэг ч хүмүүс, ийм удирдамж Сатанаас ирдэг хэмээн айдаг, бодит байдал дээр энэ нь Ариун Сүнсний гэгээрэл байх үед ч тэд дуулгавартай дагаж зүрхэлдэггүй. Тиймээс ийм туршлагууд та нарт үнэхээр тохиолдож байх үед ялгаж салгахгүйгээр туршлагажих ямар ч аргагүй байх ба ялгаж салгахгүйгээр амийг олж авах аргагүй. Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнс яаж ажилладаг вэ? Хүний хүслээс юу гардаг вэ? Мөн Ариун Сүнсний удирдамж болон гэгээрлээс юу гардаг вэ? Хэрвээ чи хүний доторх Ариун Сүнсний ажлын дүрэм журмыг ухаарвал, өдөр тутмын амьдралдаа болон бодит туршлагынхаа явцад мэдлэгээ өсгөж, ялган салгаж чадах болно; та нар Бурханыг мэдэж авч, Сатаныг ойлгож чадах болно, та нар өөрсдийн дуулгавартай байдал эсвэл эрэл хайгуулдаа төөрөлдөхгүй бөгөөд бодол санаа нь саруул тунгалаг, Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагадаг нэгэн байх болно.

  Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвх санаачилгатай байдаг болохоос биш идэвхгүй байж, албадуулдаггүй. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхдаа бэлэн, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байж, дотроо шаналантай, сул дорой хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байж, дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал, сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ хүмүүс дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэсэн хайрыг амьдран харуулж, Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлд дургүйцдэг. Ариун Сүнс ажиллахдаа хөдөлгөдөг хүмүүс бол хүн чанар нь хэвийн агаад үнэнийг байнга эрэлхийлдэг хэвийн хүн чанартай хүмүүс юм. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн нөхцөл байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүнд ажилладаг бөгөөд хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж гэгээрүүлэн, хэрэгцээнд нь үндэслэн хангаж, дутагддаг зүйл болон дутагдал дээр нь үндэслэн эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу ажилладаг бөгөөд бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнс ажилладаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байж, залбирах үедээ урам зориг орж, ямарваа зүйл тохиолдоход идэвхтэй байдаг ба ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг харж чаддаг бөгөөд идэвхгүй, сул дорой биш байж, хэдийгээр бодит бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

  Ариун Сүнсний ажлаар ямар үр нөлөөнд хүрдэг вэ? Чи тэнэг байж болно, мөн чиний дотор ямар ч ялган салгах чадвар байхгүй байж болно, гэхдээ Ариун Сүнс ажиллангуут чамайг итгэлтэй байлгаж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгааг чамд үргэлж мэдрүүлж, мөн чамайг хамтран ажиллахад бэлэн байлгаж, урд чинь байгаа бэрхшээл хэчнээн их байлаа ч хамтран ажиллахад бэлэн байлгадаг. Та нарт аливаа зүйлс тохиолдох ба тэдгээр нь Бурханаас ирсэн үү эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх болно, гэвч чи хүлээх чадвартай байж, идэвхгүй ч биш эсвэл хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүст жинхэнэ бэрхшээл тулгарах ба заримдаа тэд уйлж, заримдаа энэ нь тэдний даван гарч чадахгүй зүйлс байх боловч бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын үе шат юм. Хэдийгээр тэд тэдгээр зүйлийг даван гардаггүй ч, хэдийгээр тухайн үедээ тэд сул дорой байж, гомдоллодог ч дараа нь тэд туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чаддаг. Тэдний идэвхгүй байдал нь хэвийн туршлагатай байхыг нь болиулдаггүй бөгөөд бусад хүн юу хэлэхээс, тэднийг хэрхэн дайрч довтлохоос үл хамааран тэд мөн л Бурханыг хайрлаж чаддаг. Залбирлын үеэр тэд Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах үедээ тэд Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь тэдний дотор Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг ба энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байдал юм.

  Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд, хүмүүсийн дотрох үзэгдэл тодорхойгүй болж, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруушаал байдаг, эдгээр буруушаал болон бодол тэдний дотор үргэлж саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөлтэй байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрсдийгөө яахаа мэддэггүй бөгөөд цуглаан харагдахаар зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадалгүй, үймүүлж, дөнгөлөх зүйлстэй үргэлж учран, зүрх сэтгэл нь амар тайван байж чаддаггүй бөгөөд энэ нь Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүй, сүнсний төлөв байдлыг нь дордуулдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Бодолдоо тууштай байж, гэрчлэлд зогсож чаддаггүй болгох, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэргээр Сатаны ажил илэрдэг. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөрийн доторх Бурханыг хайрлах хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харьцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, өөрийгөө сайжруулахыг эрэлхийлдэггүй, харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байдлыг алга болгон, Бурханд гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэж, тэр ч бүү хэл Бурханыг орхих эрсдэлд оруулдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

  Өдөр тутмын амьдралд чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед энэ нь Ариун Сүнсний ажлаас ирсэн үү эсвэл Сатаны ажлаас ирсэн үү гэдгийг чи хэрхэн ялган салгах вэ? Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед тэдний сүнсний амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн агаад тэдний ухаан санаа нь хэвийн агаад эмх цэгцтэй байдаг; ерөнхийдөө энэ удаа өөрсдийнхөө дотор тэдний мэдэрдэг болон мэдэж авдаг зүйл нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх буюу зарим нэг өнгөц мэдлэг эзэмших, эсвэл та нарт ямар нэгэн зүйл тохиолдох үед үнэнч байх эсвэл аливаа зүйлс тохиолдох үед Бурханыг хайрлах чадалтай байх—эдгээр нь бүгд Ариун Сүнснийх юм) гэж хэлж болох юм. Хүн дэх Ариун Сүнсний ажил ялангуяа хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг—гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр эсвэл аливаа зүйлс тохиолдох үед Бурханыг хайрлах чадалтай байх—эдгээр нь бүгд Ариун Сүнснийх юм) гэж хэлж болох юм. Хүн дэх Ариун Сүнсний ажил ялангуяа хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг—гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүхэнд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ нь л ялгаатай байдаг. Зарим хүмүүс сайн хэв чанартай бөгөөд тэд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг; зарим хүмүүс дорд хэв чанартай ба аливааг ойлгохдоо удаан байдаг, гэхдээ Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд итгэлтэй үнэнч байдалд хүрч чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүмүүст ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцэхгүй эсвэл Бурханы эсрэг тэрслэхгүй, Бурханы удирдлагатай зөрөлдөх зүйлсийг хийхгүй, Бурханы ажилд саад болохгүй бөгөөд хүн нэг бүрт Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажиллаж, тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл өгч, хүч чадал өгч, идэвх санаачлагатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй байж, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн, Бурханы үгийг хүсэн эрмэлзэж байх үед—энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

  Хүмүүсийн байгаа байдал хэвийн бус байх үед тэд Ариун Сүнсээр хаягдаж, дотроо гомдолтой агаад буруу сэдэлтэй байдаг, тэд залхуурч, махан биеэ өөгшүүлж, зүрх сэтгэл нь үнэний эсрэг тэрсэлдэг ба энэ бүхэн нь Сатанаас ирдэг. Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн бус байх үед, тэдний дотор харанхуй байж, хэвийн эрүүл ухаанаа алдаж, Ариун Сүнсээр хаягдаж, өөрсдийнхөө доторх Бурханыг ухаарч чадахгүй байх үед тэдний дотор Сатан ажиллаж байдаг. Хэрвээ хүмүүс дотроо үргэлж хүч чадалтай байж, Бурханыг үргэлж хайрладаг бол ерөнхийдөө аливаа зүйлс тэдэнд тохиолдох үед тэдгээр нь Ариун Сүнснээс ирдэг ба тэдэнтэй уулздаг хэн боловч Бурханы зохицуулалтын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, чиний нөхцөл байдал хэвийн байх үед, чи Ариун Сүнсний агуу ажил дотор байх үед Сатан чамайг ганхуулах боломжгүй; энэхүү суурин дээр бүх зүйл Ариун Сүнснээс ирдэг гэж хэлж болох бөгөөд хэдий та нарт буруу бодлууд байж болох ч, та нар тэдгээрээс татгалзаж, дагахгүй байж чадна. Энэ бүхэн Ариун Сүнсний ажлаас ирдэг. Сатан ямар нөхцөлд саад болдог вэ? Чиний нөхцөл байдал хэвийн бус байх үед, чи Бурханаар хөдөлгөгдөөгүй, Бурханы ажилгүй, дотроо уйтгартай, хоосон байх үед, Бурханд залбирсан ч юу ч ухаарахгүй, Бурханы үгийг идэж, ууж байгаа ч гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэхгүй байх үед—ийм үеүдэд Сатаны хувьд та нарын дотор ажиллах амархан бйдаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр хаягдаж, Бурханыг ухаарч чадахгүй байх үед чинь Сатаны уруу таталтаас ирдэг олон зүйл та нарт тохиолддог. Сатан Ариун Сүнстэй нэгэн зэрэг ажилладаг бөгөөд Ариун Сүнс хүний сэтгэл доторхыг хөдөлгөхтэй зэрэгцэн хүнд саад болдог; гэхдээ ийм үеүдэд Ариун Сүнсний ажил тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд нөхцөл байдал нь хэвийн хүмүүс ялалт байгуулж чаддаг, энэ бол Сатаны ажлыг ялан дийлсэн Ариун Сүнсний ажил юм. Гэсэн ч Ариун Сүнс ажиллах үед Сатаны ажил тун бага байдаг; Ариун Сүнс ажиллах үед хүмүүсийн дотор дуулгаваргүй зан чанар байсаар байдаг ба анхнаасаа тэдэнд байсан зүйл нь байсаар байдаг, гэхдээ Ариун Сүнсний ажлын хамтаар хүмүүсийн хувьд өөрсдийнхөө үндсэн зүйлсийг болон Бурханд хандах тэрслүү зан чанараа мэдэх нь амархан байдаг—гэвч алгуур ажлын явцад л тэд тэр зүйлсээсээ ангижирч чадна. Ариун Сүнсний ажил тун хэвийн, Түүнийг хүмүүс дээр ажиллахад тэдэнд мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл маш их байдаг, гэхдээ ийм байдалд ч гэсэн тэд өөрсдийгөө хойшоо уруудахыг зогсоож, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил бол тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн төлөв байдалд өөрчлөлт гарч, тэдний үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд түүний биеийн хэмжээ өөрчлөгдөлгүй үлддэг, гэхдээ түүнд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэг байдаг, түүний байдал илүү идэвх санаачлагатай, түүний доторх нөхцөл байдал хэвийн байдаг ба тэр хурдан өөрчлөгддөг. Хүмүүсийн бодит туршлага гэвэл тэд үндсэндээ Ариун Сүнсний юм уу эсвэл Сатаны ажлыг мэдэрдэг бөгөөд хэрвээ тэд эдгээр нөхцөл байдлыг хянаж, ялган салгаж чадахгүй бол бодит туршлага нь огт боломжгүй, зан чанарын өөрчлөлтийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Тиймээс Бурханыг мэдрэхийн гол түлхүүр нь тийм зүйлсийг нэвт шувт мэдэх чадвартай байх явдал юм; ийм маягаар, тэдний хувьд туршлагажихад илүү амархан байх болно.

  Ариун Сүнсний ажил нь идэвх санаачлагатай үйл явц байдаг байхад Сатаны ажил нь доройтол, идэвхгүй байдал, Бурханд дуулгаваргүй байх, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэх итгэлээ алдах, дуу дуулах эсвэл босоод бүжиглэх ч дургүй байх явдал юм. Ариун Сүнсний гэгээрлээс гардаг зүйл нь чамайг хүчилдэггүй, харин тун ердийн байдаг. Хэрвээ үүнийг дагавал чи үнэнтэй байх бөгөөд хэрвээ чи дагахгүй бол дараа нь зэмлэл байх болно. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний гэгээрэл юм бол чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, саатуулагдахгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтанд автахгүй, Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадах болно. Сатаны ажил нь чамд саад болох олон зүйлийг авчирдаг, энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, мөн чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд энэ нь чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил чиний өдөр тутмын амьдралд саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг аминд орох оролтонд чинь саад болдоггүй. Та нарт тохиолдож буй олон зүйлс дээр, тухайн үедээ та нар ялган салгаж чаддаггүй. Хэдэн өдрийн дараа гэхдээ та нар бага зэргийг амьдран харуулж, бага зэргийг илэрхийлдэг бөгөөд та нарын дотор зарим нэг хариу үйлдэл байдаг, эдгээр илрэлээр дамжуулан та нар, доторх бодол чинь Бурханаас ирсэн үү эсвэл Сатанаас ирсэн үү гэдгийг хэлж чаддаг. Зарим зүйлс чамайг Бурханыг илт эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрслэхэд хүргэдэг эсвэл Бурханы үгийг хэрэгжүүлэхийг чинь болиулдаг ба эдгээр зүйл бүгд Сатанаас ирдэг. Зарим зүйл илэрхий биш бөгөөд тухайн үедээ та нар тэдгээр нь юу болохыг хэлж чаддаггүй; дараа нь тэдгээрийн илрэлийг харах үедээ та нар аль нь Сатанаас ирсэн, аль нь Ариун Сүнсээр удирдуулсныг хэлж чадна. Ийм зүйлсийг тодорхой ялган салгаснаар та нар, өөрсдийнхөө дадлага туршлагад амархан төөрөлдөхгүй. Заримдаа та нарын нөхцөл байдал сайнгүй байх үед чамайг идэвхгүй байдлаас гаргах зарим нэг бодлууд чамд төрдөг—нөхцөл байдал чинь таагүй байх үед та нарын зарим бодол Ариун Сүнснээс бас ирж болно гэдгийг энэ нь харуулдаг. Чамайг идэвхгүй байх үед бүх бодол чинь Сатанаар илгээгддэг юм биш; хэрвээ тийм байсан бол чи хэзээ эерэг байдал руу эргэж чадах юм бэ? Хэсэг хугацааны туршид идэвхгүй байснаа Ариун Сүнс чамд төгс болгуулах боломж өгч, чамайг хөдөлгөж, идэвхгүй байдлаас чинь чамайг гаргадаг.

  Ариун Сүнсний ажил юу болохыг, Сатаны ажил юу болохыг мэдсэнээр туршлагынхаа явцад чи эдгээрийг өөрийнхөө байдалтай болон өөрийнхөө хувийн туршлагатай харьцуулж болох бөгөөд ийм байдлаар, зарчимтай холбоотой илүү олон үнэн чиний туршлагад байх болно. Эдгээр зүйлийг ойлгосноор чи өөрийнхөө бодит байдлыг хянах чадвартай болж, чамд тохиолддог[a] зүйлс болон хүмүүсийг ялган салгаж чаддаг болох бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд маш их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй. Мэдээж, чиний сэдэл зөв байгаа цагт, чи эрж хайхад бэлэн, хэрэгжүүлэхэд бэлэн байгаа цагт л ийм байна. Иймэрхүү хэл—зарчимтай холбоотой хэл—нь чиний туршлагад байх ёстой. Үүнгүйгээр чиний туршлага Сатаны хөндлөнгийн оролцоогоор дүүрэн, мунхаг мэдлэгээр дүүрэн байх болно. Хэрвээ чи Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол хэрхэн орохоо ойлгохгүй, хэрвээ чи Сатан хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол өөрийнхөө алхамд хэрхэн сэрэмжтэй байхаа ойлгохгүй. Хүмүүс Ариун Сүнс хэрхэн ажилладгийг болон Сатан хэрхэн ажилладгийг аль алийг нь ойлгох ёстой; тэдгээр нь хүмүүсийн туршлагын зайлшгүй шаардлагатай хэсэг юм.

  Хэдийгээр Бурханаас өөр юунд ч итгэдэггүй байсан ч чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа байдаг уу? Гол чухал зүйл бол өөрсдөд нь Бурхантай харилцах хэвийн харилцаа байдаг бөгөөд тэд бусадтай харилцах харилцааг анхаардаггүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ Бурхантай харилцах хэвийн харилцаа хэрхэн илэрдэг вэ? Тийм хүмүүс өчүүхэн төдий ч бодит мэдлэггүй байдаг биш гэж үү? Бурханыг хайрлах чиний шийдвэрийн хэмжээ болон махан биеийг үнэхээр хаясан эсэх чинь чи ах эгч нарыгаа ялгаварладаг эсэх, мөн чи тийм ялгаварлалыг хойш тавьж чадах эсэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, ах эгч нартайгаа харилцах харилцаа чинь хэвийн байх үед Бурханы өмнөх нөхцөл байдал чинь ч бас хэвийн байдаг. Ах эгч нарын чинь нэг нь сул дорой байх үед чи тэдэнд дургүйцэж, тэднийг жигшиж, тохуурхаж эсвэл үл тоомсорлохгүй. Хэрвээ чи тэдэнд нэмэртэй байж чадах юм бол тэдэнтэй ярилцаж, “Би идэвхгүй сул дорой байдаг байсан. Би цуглаанд оролцохыг үнэхээр хүсээгүй, гэхдээ Бурхан намайг дотроос минь гэгээрүүлж, сахилгажуулснаар дамжуулан ямар нэгэн зүйл тохиолдсон; би дотроо зэмлүүлж, маш их ичиж, Бурханы төлөө үргэлж харамсдаг байлаа. Дараа нь би өөрийгөө чуулганы амьдралд зориулсан ба ах эгч нартайгаа хэдий чинээ их холбогдоно, Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ би төдий чинээ их мэдэрсэн. Тэдэнтэй хамт байх үедээ би ганцаардаж байгаагүй; өрөөндөө ганцаараа байх үедээ би ганцаардал болон найз нөхөргүйгээ мэдэрч, миний амьдрал хоосныг мэдэрсэн бөгөөд миний бодол үхэл рүү эргэсэн. Одоо би ах эгч нартайгаа хамт байсан болохоор Сатан өөрийнхөө ажлыг хийж зүрхлээгүй, би ганцаардлыг мэдрээгүй. Ах эгч нарын маань Бурханыг гэсэн хайр хэр хүчтэйг харах үедээ би зоригжсон, иймээс би үргэлж ах эгч нартайгаа хамт байсан ба миний идэвхгүй байдал аяндаа алга болсон” гэж хэлэх болно. Үүнийг сонсоод гэртээ залбирах нь нэмэргүй мэт тэдэнд санагддаг бөгөөд ах эгч нарынх нь хооронд ямар ч хайр байхгүй, тэдний амьдрал хий хоосон, найдах хүн хэн ч байхгүй, зөвхөн залбирах нь хангалтгүй гэдгийг тэд мэдэрсээр байдаг. Хэрвээ чи тэдэнтэй ийм маягаар ярилцах юм бол тэд хэрэгжүүлэх замтай болох болно. Хэрвээ тэднийг хангах чадваргүй гэдгээ мэдэрвэл чи тэдэн дээр зочлон очиж болно. Үүнийг чуулганы удирдагч заавал хийх албагүй—энэ ажлыг хийх нь бүх ах эгч нарын хариуцлага билээ. Хэрвээ нэг ах эсвэл эгч муу байдалд байгааг харвал чи тэдэн дээр зочлон очих ёстой. Энэ нь хүн нэг бүрийн хариуцлага юм.

Тайлбар:

a. Эх бичвэрт “чамд тохиолддог” гэдгийг орхигдуулсан.

2019/08/22

ЧИ БУРХАНД ӨГСӨН ҮНЭНЧ БАЙДЛАА ХАДГАЛАХ УЧИРТАЙ


  Ариун Сүнс одоо сүмд хэрхэн ажиллаж байна вэ? Чи үүнийг ойлгож байна уу? Ах эгч дүүсийн хамгийн том бэрхшээл нь юу вэ? Тэдэнд юу хамгийн ихээр дутагдаж байна вэ? Өнөө үед зарим хүмүүс сорилт дунд сөрөг ханддаг, зарим нь бүр гомдоллож, Бурхан айлдахаа больсон учраас зарим нь урагшлахаа больсон. Хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв зам руу ороогүй. Тэд бие даан амьдарч чадахгүй бөгөөд өөрсдийн сүнслэг амьдралаа хадгалж чадахгүй. Дагалдаж, эрч хүчийг хайж, Бурханыг айлдахад хэрэгжүүлэхэд бэлэн байдаг хүмүүс байдаг. Гэвч Бурхан айлдахгүй бол тэд цаашид урагшлахгүй. Хүмүүс Бурханы хүслийг зүрх сэтгэлдээ одоо ч ойлгоогүй бөгөөд тэд Бурханыг автоматаар хайрладаггүй; өнгөрсөнд тэд албадуулсан учраас Бурханыг дагадаг байсан. Одоо үед Бурханы ажлаас залхсан зарим нэг хүмүүс байдаг. Тэд аюулд байгаа биш гэж үү? Маш олон хүмүүс зүгээр л аргацаах байдалтай байна. Хэдийгээр тэд Бурханы үгсийг идэж ууж, Бурханд хандан залбирч байгаа ч энэ нь бүгд чин сэтгэлийнх биш байдаг. Тэдэнд хэзээ нэгэн цагт тэднийг хөдөлгөж байсан хөдөлгөх хүч байгаагүй, ихэнх хүмүүс Бурханы цэвэршүүлэлт болон төгөлдөржүүлэлтийн ажлыг сонирхдоггүй. Яг л тэдэнд ямар ч дотоод хөдөлгөх хүч байгаагүй мэт бөгөөд тэд гэм бурууд дийлдэхдээ Бурханд өртэй болж байна гэдгээ мэдэрдэггүй. Тэд өөртөө харамсдаггүй, үнэнийг эрж хайдаггүй эсвэл сүмийг орхидоггүй. Тэд зөвхөн түр зуурын жаргал цэнгэлийг хайдаг. Энэ бол тэнэглэлийн хамгийн тэнэг хэлбэр! Цаг нь ирэхэд тэд бүгд зайлуулагдах бөгөөд хэн ч аврагдахгүй! Хэрэв хэн нэгэн нэг удаа аврагдсан бол тэд байнга аврагдах болно гэж чи боддог уу? Энэ нь зүгээр хүмүүсийг хуурч мэхлэх оролдлого юм! Амь руу орохыг зориогүй бүх хүмүүс гэсгээгдэх болно. Ихэнх хүмүүс амь руу ороход, үзэгдлүүдэд, эсвэл үнэнийг хэрэгжүүлэхэд ямар ч сонирхолгүй байдаг. Тэд орохыг оролддоггүй бөгөөд тэд илүү гүнзгий орохыг огт хичээдэггүй. Тэд өөрсдийгөө сүйрүүлж байгаа биш гэж үү? Одоо нөхцөл байдал нь илүү дээрдэж байгаа хэсэг хүмүүс байна. Ариун Сүнс ажиллах тусам тэд илүү их итгэлтэй болж, туршлагажих тусам тэд Бурханы ажлын гүн нууцыг илүү их мэдэрдэг. Илүү гүнзгий орох тусмаа тэд илүү ойлгодог. Тэд Бурханы хайр тийм агуу гэдгийг мэдэрч, тэд дотроо амар тайван болон гэгээрлийг мэдрэх болно. Тэд Бурханы ажлын талаар ойлголттой болно. Тэд бол Ариун Сүнсний ажилтай хүмүүс юм. Зарим хүмүүс “хэдийгээр Бурханы шинэ үгс байхгүй байсан ч би үнэнийг гүнзгий хайх ёстой, би өөрийн бодит туршлагынхаа бүх зүйлд чин сэтгэлээсээ байж Бурханы үгийн бодит байдал руу орох ёстой” гэж хэлдэг. Энэ төрлийн хүнд Бурханы Ариун Сүнсний ажил байдаг. Хэдийгээр Бурхан хүн бүрээс далдлагдан Өөрийн дүр төрхийг харуулалгүй, үгсээ айлддаггүй бас хүмүүст зарим нэг дотоод цэвэршүүлэлтийг мэдрэх үе байгаа боловч Бурхан хүмүүсийг бүрэн орхиогүй. Хэрэв хүн өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хадгалж чадахгүй бол тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Цэвэршүүлэлтийн хугацаанд Бурхан Өөрийгөө харуулахгүй бөгөөд хэрэв чи өөртөө итгэлгүй байж чичирвэл, хэрэв чи Бурханы үгийг мэдрэхэд анхаарлаа хандуулахгүй бол энэ нь Бурханы ажлаас зугтааж буй явдал болно. Дараа нь чи хаягдах болно. Бурханы үг рүү орохыг хүсдэггүй хүмүүс Түүний төлөө гэрчлэлд зогсох боломжгүй байдаг. Хүн Бурханыг гэрчилж, Түүний хүслийг хангаж чадаж байгаа нь тэр Бурханы үгийг эрж хайх хүчин чармайлтдаа найдсаны улмаас болсон юм. Бурханы хүмүүст хийдэг ажил нь үндсэндээ үнэнийг олж авах боломжийг тэдэнд олгодог. Чи амийг эрж хайх нь өөрийгөө төгс болгохын төлөө байдаг—энэ нь бүгд чамайг Бурханд ашиглагдхад тохирохуйц болгохын төлөө юм. Чиний одоо эрж хайж буй зүйл бол нууцуудыг чагнаж, Бурханы үгийг бага зэрэг сонсож, нүдээ баясгаж, ямар нэг шинэ зүйлийг эсвэл чиг хандлага юу болохыг харж, мөн өөрийн сониуч хорхойгоо дарах явдал юм. Хэрэв энэ нь чиний зүрх сэтгэлийн санаа зориг бол чамд Бурханы шаардлагыг биелүүлэх арга зам байхгүй. Үнэнийг хөөдөггүй хүмүүс нь эцсийн төгсгөл хүртэл дагаж чадахгүй. Яг одоо, Бурхан ямар нэг зүйл хийхгүй байгаа юм биш—хүмүүс Бурханы ажлаас залхсан учраас тэд хамтран ажиллахгүй байна. Тэд зөвхөн Түүний ерөөлийн үгийг сонсохыг хүсдэг бөгөөд Түүний шүүлт хийгээд гэсгээлтийн үгсийг сонсохыг хүсдэггүй. Үүний шалтгаан нь юу вэ? Яагаад гэвэл хүмүүсийн ерөөлийг хүртэх гэсэн хүсэл нь гүйцэлдээгүй байгаа учраас тэд сөрөг, сул дорой байгаа юм. Энэ нь Бурхан албаар хүмүүст Түүнийг дагахыг зөвшөөрөхгүй, хүн төрөлхтөнд цохилт өгөхийг зориуд хүсээд байгаа хэрэг биш юм. Хүмүүс зөвхөн тэдний санаа зориг буруу байгаа учраас сөрөг, сул дорой байгаа юм. Бурхан бол хүнд амийг өгдөг Бурхан бөгөөд Тэр хүнийг үхэлд хүргэж чадахгүй. Хүмүүсийн сөрөг байдал, сул дорой байдал, нүүр буруулалт нь бүгд тэднээс өөрсдөөс нь үүдэлтэй байдаг.

2019/08/20

ПЕТРИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙД


  Петр бол Бурханы хүн төрөлтхтөнд танилцуулсан үлгэр дуурайл бөгөөд тэр бол алдартай хүн юм. Яагаад тийм эгэл хүн Бурханаар үлгэр дуурайл болгогдож, хожмын үеийнхнээр магтагдсан бэ? Мэдээж энэ нь Бурханыг гэсэн түүний хайрын илэрхийлэл болон шийдэмгий зантай салшгүй холбоотой гэдгийг дурдахын ч хэрэггүй. Петрийн Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл хаана илэрхийлэгдэж байсан болон түүний насан туршийн дадлага туршлага үнэндээ яг ямар байсан тухайд гэвэл тухайн үеийн Петрийг харахын тулд бид Нигүүлслийн эрин үе рүү буцан очиж, тэр үеийн ёс заншлыг дахин нэг харах учиртай.

2019/08/18

ЧУУЛГАНЫ АМЬДРАЛ БА БОДИТ АМЬДРАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ


  Чуулганы амьдралын хүрээнд л өөрчлөгдөж чадна, харин чуулган дотор амьдрахгүй бол өөрчлөгдөх боломжгүй, мөн бодит амьдралдаа өөрчлөлтөд хүрч чадахгүй гэж хүмүүс боддог. Энэ ямар асуудал болохыг та нар ойлгож байна уу? Бурханыг бодит амьдралд авчрах талаар өмнө нь Би ярьсан бөгөөд энэ нь Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийн бодит байдал руу орох зам билээ. Үнэндээ чуулганы амьдрал бол хүмүүсийг төгс болгох хязгаарлагдмал арга зам төдий юм. Хүмүүсийг төгс болгох үндсэн орчин нь бодит амьдрал хэвээр байгаа. Энэ нь Миний ярьсан бодит хэрэгжүүлэлт, бодит дадлага бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэвийн хүн чанарын амьдралд хүрч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломжийг хүмүүст олгодог. Нэг талаар, хүн боловсролын түвшнээ дээшлүүлж, Бурханы үгийг ойлгох чадвартай байж, ойлгох чадамжтай болохын тулд боловсролтой болох ёстой. Нөгөө талаар, хэвийн хүн чанарын тухай мэдлэг болон эрүүл ухааныг олж авахын тулд биеэ авч явахад шаардлагатай суурь мэдлэгээр зэвсэглэсэн байх ёстой, учир нь хүмүүс энэ талууд дээр бараг бүр дутуу дулимаг байдаг. Үүнээс гадна, хүн бас чуулганы амьдралаар дамжуулан Бурханы үгийг амталж, аажмаар үнэний тухай тодорхой ойлголттой болох ёстой.

  Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралд авчрах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Чуулганы амьдрал хүнийг өөрчилж чаддаг төдийгүй хамгийн чухал нь хүн бодит амьдралын дунд бодит байдалд орох ёстой. Та нар өөрсдийн сүнслэг байдал, сүнслэг асуудлуудын талаар өмнө нь байнга ярьдаг хэрнээ бодит амьдралд олон зүйл дээр дадлагажих явдлыг үл ойшоож, тэдгээрт орохоо үл хайхардаг байсан. Та нар өдөр бүр бичиж, сонсож, уншдаг байсан. Хоолоо хийж байхдаа “Өө, Бурхан! Та миний дотор амь минь болох болтугай. Энэ өдрийг би хэрхэн өнгөрүүлэх хэрэгтэй вэ? Намайг ерөөж, гэгээрүүлээч. Та өнөөдөр намайг ямар ч зүйл дээр гэгээрүүлсэн бай, надад яг одоо үүнийг ойлгох боломж өгөөч, ингэснээр Таны үг миний амь болж болох билээ” хэмээн залбирсан. Хоолоо идэж байхдаа бас: “Өө, Бурхан минь! Та бидэнд энэ хоолыг өгсөн билээ. Та биднийг ерөөх болтугай. Амен! Амьдралынхаа төлөө Танд найдахыг зөвшөөрнө үү. Та бидэнтэй хамт байх болтугай. Амен!” гэж залбирсан. Хоолоо идэж дуусаад аяга тавгаа угааж байхдаа дахиад л дэмий чалчиж, “Өө, Бурхан минь, би бол энэ аяга. Сатан биднийг завхруулаад яг л хэрэглэгдсэн, угаах ёстой аяга шиг болгожээ. Та бол ус, Таны үг бол амийг минь тэтгэгч амьд ус билээ” гэсэн. Нэг л мэдэхэд унтах цаг болж: “Өө, Бурхан минь! Та намайг энэ өдрийн турш ерөөж, чиглүүллээ. Би Танд үнэхээр их талархаж байна...” хэмээн үглэж эхэлсэн. Энэ маягаар чи өдрийг өнгөрүүлж, дуг нойрондоо умбасан. Ихэнх хүн өдөр бүр энэ маягаар амьдарсан ба өнөөг хүртэл бодит оролтоо анхаараагүй, харин залбиралд дүр үзүүлэхдээ л анхаарсан юм. Энэ бол хүний урьдын амьдрал—энэ бол тэдний хуучин амьдрал. Ихэнх хүн яг л ийм, ямар нэгэн бодит дадлагаар дутмаг бөгөөд тун цөөхөн бодит өөрчлөлттэй байдаг. Тэд зөвхөн залбиралдаа дүр үзүүлж, үгээрээ Бурханд ойртох боловч ойлголтод нь гүнзгийрэлт дутагдаж байдаг. Хамгийн энгийн жишээ болох гэрээ цэвэрлэх явдлыг авч үзье. Чи гэрээ замбараагүй байгааг харчхаад, тэндээ сууж: “Өө, Бурхан минь! Сатаны надад авчирсан ялзралыг хараач. Би яг л энэ гэр орон шиг бохир заваан юм. Өө, Бурхан минь! Таныг магтаж, Танд талархъя. Таны аврал, гэгээрэлгүйгээр би одоо ч гэсэн энэхүү баримтыг ойлгохгүй байсан” хэмээн залбирдаг. Чи зүгээр тэнд суугаад, дэмий үглэж, удаан хугацаанд залбираад, дараа нь юу ч болоогүй юм шиг авирлаж, үглээ хөгшин эмгэн мэт аашилдаг. Чи энэ маягаар бодит байдалд жинхэнээсээ огтхон ч оролгүй, хэтэрхий их өнгөц хэрэгжүүлэлттэйгээр сүнслэг амьдралаа өнгөрүүлдэг! Бодит байдал руу орох дадлага нь хүмүүсийн бодит амьдрал болон бодитой бэрхшээлийг хамардаг—энэ л тэднийг өөрчилж чадна. Бодит амьдралгүйгээр хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Залбиралдаа дүр үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ? Хүний уг чанарыг ойлгохгүй бол бүх зүйл цагийн гарз, хэрэгжүүлэх замгүй бол бүх зүйл дэмий л хүчээ барсан хэрэг юм! Хэвийн залбирал хүмүүсийн доторх хэвийн байдлыг хадгалж чаддаг ч тэднийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Хүний өөрийгөө зөвтгөдөг, сагсуу, биеэ тоосон, дээрэлхүү, завхарсан зан чанарыг мэдэх явдал буюу эдгээр зүйлийн талаарх мэдлэг нь залбирлаар дамжин ирдэггүй, харин тэдгээрийг Бурханы үгийг амталснаар нээн илрүүлж, бодит амьдралд Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэддэг. Өнөөгийн хүмүүс бүгдээрээ аман дээрээ сайхан ярьдаг, сонссон номлол нь хамгийн өндөр, үе үеийн турш дахь өөр ямар ч номлолоос өндөр хэрнээ маш өчүүхэн багыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн бодит амьдралд Бурхан гэж үгүй бөгөөд өөрчлөлтийн дараах шинэ хүний амьдрал тэдэнд дутагддаг. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулна гэж үгүй, мөн бодит амьдралд Бурханыг авчирна гэж үгүй. Хүмүүс амьдралдаа тамын хөвгүүд мэт амьдардаг. Энэ нь илт алдаа мадаг биш гэж үү?

  Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлож байгаа бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тус авчирдаггүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлж, алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Одоогоос эхлэн энэ нь бодит асуудал, бодит зүйлс, бодит орчныг хамарч, хүмүүст бодит дадлагатай болох боломжийг олгох болно. Энэ нь тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс дорд хэв чанартайгаа ухаарч, тэгээд Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн оролт болон дадалтай болдог; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой ба тэд бодит асуудал, бодит зүйл, бодит орчинтойгоор дадлагажих ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийгөөр жинхэнэ дадлагыг олж авах боломжтой гэж үү? Хүн бодит байдалд орж чадах уу? Үгүй. Хэрвээ хүн бодит амьдралд орж чадахгүй юм бол аливааг хийж, амьдарч байсан хуучин арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ, хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг огт ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан; гэхдээ тэдний нэг нь ч амь зан чанарын өөрчлөлтийг эрж хайж байгаагүй; тэд гүн гүнзгий онол эрж хайхаар л зүтгэж байсан. Тиймээс өнөөдөр чи Бурханд итгэх шашны энэ амьдралаа өөрчлөх ёстой. Чи нэг зүйл, нэг асуудал, нэг хүнд хандан орж, дадлагажих ёстой. Чи аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийг өөрчлөхдөө мөн чанараас нь эхлэх ёстой. Энэ ажил нь хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглүүлэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.

  Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг ба бодит амьдралгүйгээр хүний хуучин мөн чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жишээгээр дамжуулан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүүг шувтран идэж байгааг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээн, амралтын өдрөөр хүмүүс нүхэнд унасан тугалуудыг аврах ёсгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг ашиглан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед Тэр, хүмүүст ойлгуулж, тэднийг өөрчлөхийн тулд олон бодит явдлыг ашигласан байна. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Хэрвээ бодит хэрэг явдл үгүйгээр хүмүүс зөвхөн онолын ойлголтыг олж авч, оюун ухаанаараа л ойлгох чадвартай байдаг—энэ нь хүмүүсийг өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Дадлагаар дамжуулан мэргэн ухаан, мэдлэг олж авах тухайд гэвэл, үүнийг хэрхэн хийж болох вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар олж авч чадах уу? Энэ нь яаж мэргэн ухаан, мэдлэг олж эзэмшихэд хүргэдэг вэ? Хүн бодит амьдралаар дамжуулан ойлгож, туршлагажихаар хичээх ёстой. Тиймээс дадлагаар дулимаг байж болохгүй бөгөөд хүн бодит амьдралаас холдож болохгүй. Хүн өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд буюу хүний боловсролын түвшин, илэрхийлэх чадвар, аливааг харах чадвар, ялган таних чадвар, Бурханы үгийг ойлгох чадвар, хүн чанарын үндсэн мэдлэг, ёс журам болон хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүн оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг үл ойшоосон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүн ихийг ойлгосон боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй учраас Бурханы үгийн мөн чанарын талаарх ойлголтоор дутмаг байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амьдралд ордоггүй, эсвэл орох талаар огт тоодоггүй тул багахан л өөрчлөгдөх болно. Тийм урт удаан хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож, онолын мэдлэгийнхээ тухай ам уралдуулан ярьж чаддаг боловч гадаад зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжраагүй. Хэрвээ тийм бол эцсийн эцэст чи хэзээ орох юм бэ?

  Чуулганы амьдрал бол ердөө л хүмүүс Бурханы үгийг амтлах гэж цугладаг нэгэн төрлийн амьдрал бөгөөд хүний амьдралын өчүүхэн бага хэсэг төдий юм. Хэрвээ хүний бодит амьдрал бас чуулганы амьдралтай нь адил, хэвийн сүнслэг амьдралтай, Бурханы үгийг хэвийн байдлаар амталдаг, хэвийн байдлаар Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэний дагуу бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирал үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай бол зөвхөн тийм амьдрал л хүнийг Бурханы үгийн амьдрал руу аваачих болно. Ихэнх хүн чуулганы амьдралынхаа хэдэн цагт л анхаарал хандуулан, бусад үе дэх амьдрал нь огт хамаагүй мэт “анхаарал тавьдаггүй”. Мөн Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж, залбирч байхдаа л ариун хүний амьдралаар амьдраад бусад цагт нь хуучин байдалдаа эргэн очдог олон хүн байдаг. Тийм амьдрал хүмүүсийг өөрчилж чаддаггүй, мөн тэдэнд Бурханыг мэдэх боломж өгөхгүй. Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарт өөрчлөлт авчрахыг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салган тусгаарлах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө орхиж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, үндсэн мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэснээр л чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж харалган, мэдлэггүй байх болно. Хүнийг хүн болгох Бурханы зорилго нь, хүнийг бүхий л өдрийн хэдхэн цагт л хэвийн хүний амьдралаар амьдруулж, үлдсэн хугацаанд нь махан биед амьдруулах явдал биш юм. Бас онолын талаарх хүний мэдлэгийг өөрчлөх явдал биш. Харин түүний хуучин зан чанарыг өөрчлөх, хуучин амьдралыг нь тэр чигт нь өөрчлөх, хоцрогдсон үзэл бодол, оюун санааны төлөвийг нь өөрчлөх явдал юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарах нь хүний амьдралын хуучин дадал зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин арга барилыг нь өөрчлөхгүй. Ямартай ч хүн бодит амьдралаас салж болохгүй. Зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд үнэнийг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ Бурханд итгэгчид бодит амьдралд орж, өөрсдийгөө мэдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй байгсад нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг хэрнээ чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг хэрнээ хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүгээр жигшигдэн гологддог. Чи бодит амьдралд оролтоо дадлагажуулж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мэдлэггүй байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Иймэрхүү мэдлэг нь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэх болно. Зөвхөн энэ төрлийн мэдлэг л бодит бөгөөд нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

  Хүн төрөлхтнийг төгс болгох явдал албан ёсоор эхэлсэн болохоор хүн бодит амьдралд орох ёстой. Тиймээс, өөрчлөлтөд хүрэхийн тулд хүн бодит амьдралд орохоос эхэлж, бага багаар өөрчлөгдөх ёстой. Хэрвээ чи хүний хэвийн амьдралаас зайлсхийж, зөвхөн сүнслэг асуудлын талаар яривал юмс сонирхолгүй, нэгэн хэвийн, бодит бус болно, тэгээд хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Жинхэнэ туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд бодит амьдралд хэрэгжүүлэхээр ор гэж одоо чамд хэлж байна. Энэ бол хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол үндсэндээ удирдамж, харин үлдсэн хэсэг нь хүмүүсийн дадлага болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орж болно, тэгснээр бодит амьдралд Бурханыг авчирч, жинхэнэ хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Зөвхөн энэ л утга учиртай амьдрал юм!

2019/04/19

БИБЛИЙН ТАЛААР (1)

Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга,

  Бурханд итгэхдээ Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи сайн мэдээг түгээж, Хаанчлалын эрин үеийн ажлыг өргөжүүлэх болно, тиймд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд чи хүмүүсийн хуучин шашны үзэл болоод итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрмөсөн итгүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитэй холбоотой. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн.

2019/04/10

ГЭМ БУРУУ НЬ ХҮНИЙГ ТАМ РУУ АВААЧНА

Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Өнөөдөр та нарт өмнөхөөсөө илүү сайжирсан санагддаг ба та нар хүн байхын утга учрын тухай маш ихийг ойлгож, итгэлтэй хүмүүст байх ёстой үндсэн мэдлэгээс тун ихийг эзэмшдэг. Энэ нь та нарын олон жилийн туршид олж авсан зүйл юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй боловч энэ олон жил Миний эсрэг тоо томшгүй олон удаа дуулгаваргүй байж, тэрсэлснийг чинь ч бас үгүйсгэдэггүй гэдгээ шулуухан хэлэх ёстой, учир нь та нарын дунд ариун хүн нэг ч байхгүй, та нар бүгд ялгаагүй Сатаны завхруулсан хүмүүс бөгөөд Христийн дайснууд билээ. Өнөөдрийг хүртэлх та нарын гэм буруу болон дуулгаваргүй байдал тоо томшгүй их, иймээс Би та нарын өмнө үгээ байнга давтдагт бараг л гайхах зүйлгүй. Би та нартай ингэж амьдармааргүй байгаа ч, та нарын ирээдүй болон хүрэх газрын төлөө өмнө нь хэлсэн зүйлээ энд дахин нэг давтъя.

2019/04/08

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ (2)

Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Өнгөрсөн үед хүмүүс “цаг үргэлжид Бурхантай хамт байж, сүнсэн дунд амьдрахын тулд” өөрсдийгөө сургадаг байсан, үүнийг өнөөдрийн хэрэгжүүлэлттэй адилтгаж болох бөгөөд энэ нь энгийн сүнслэг сургуулилт юм. Ийм хэрэгжүүлэлт нь хүмүүсийн амийн зөв замд орох оролтын өмнө нь байдаг бөгөөд энэ нь хэрэгжүүлэлтийн бүх арга барилуудаас хамгийн өнгөц, хамгийн энгийн нь юм. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хамгийн эртний үе шатны хэрэгжүүлэлт билээ. Хэрвээ хүмүүс үргэлж ингэж хэрэгжүүлж амьдарсан бол тэдэнд хэтэрхий олон мэдрэмж байх байсан бөгөөд гүн гүнзгий агаад үнэн туршлагад орох чадваргүй байх байсан. Тэд зүрх сэтгэлээ хэвийн байдлаар Бурханд ойртох чадвартай байлгаж, Бурхантай хамт байгаадаа үргэлж асар их баяр хөөрийг олж, ердөө сүнсээ л дасгалжуулж чадах болно. Тэд Бурхантай ойр дотно байх жаахан ертөнцөд хязгаарлагдаж, хамгийн гүнд юу байгааг ухаарах чадваргүй байх болно. Зөвхөн эдгээр хил хязгаар дотор амьдардаг хүмүүс ямар ч агуу ахиц гаргах чадваргүй байдаг. Тэд хэдийд ч, “Аа! Эзэн Есүс минь. Амен!” хэмээн хашхирч болзошгүй байдаг. Идэж байхдаа тэд “Өө Бурхан минь! Би иддэг, Та иддэг...” гэж хашхирдаг. Бараг өдөр болгон ийм байдаг.Энэ бол өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт, энэ нь хором бүрт сүнсэн дотор амьдрах тухай хэрэгжүүлэлт юм. Энэ нь бүдүүлэг биш гэж үү? Өнөөдөр энэ нь Бурханы үгийг эргэцүүлэх үе байхад чи тэдгээрийг эргэцүүлэх ёстой, үнэнийг хэрэгжүүлэх үе байхад чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд өөрийн үүргээ биелүүлэх үе байхад чи үүнийгээ биелүүлэх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь маш чөлөөтэй, энэ нь чамайг чөлөөлдөг. Энэ нь шашны хөгшин хүмүүсийн залбирч, талархал хэлдэгтэй адилхан биш. Мэдээж урьд нь Бурханд итгэдэг хүмүүс ингэж хэрэгжүүлэх учиртай байдаг байсан—гэхдээ үргэлж ийм байдлаар хэрэгжүүлэх нь хэтэрхий хоцрогдмол юм. Өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт нь өнөөдрийн хэрэгжүүлэлтийн үндэс билээ. Хэрвээ өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлтэнд хүрэх зам байсан бол өнөөдрийн хэрэгжүүлэлт нь хамаагүй илүү амархан байх болно. Иймээс өнөөдөр “Бурханыг бодит амьдралд авчрах” тухай ярих үед хэрэгжүүлэлтийн ямар талыг хамаатуулж байна вэ? “Бодит амьдрал” нь үндсэндээ энгийн хүн чанартай байхыг хүмүүсээс шаарддаг; хүмүүст байх ёстой зүйл бол өнөөдөр Бурханы тэднээс гуйж буй зүйл юм. Бурханы үгийг бодит амьдралд авчрах нь “Бурханыг бодит амьдралд авчрах” гэдгийн бодитой утга учир юм. Өнөөдөр хүмүүс үндсэндээ өөрсдийгөө дараах зүйлсээр зэвсэглэх ёстой: Нэг талаараа тэд боловсролтой болж, үгсийн сангаа нэмэгдүүлж, унших чадвараа сайжруулан өөрсдийн хэв чанараа сайжруулах ёстой; нөгөө талаараа тэд энгийн хүмүүсийн амьдралаар амьдрах ёстой. Чи энэ дэлхийгээс Бурханы өмнө дөнгөж сая эргэн ирсэн бөгөөд чи эхлээд сүнсээ дасгалжуулж, Бурханы өмнө амар тайван байхад зүрх сэтгэлээ сургах ёстой. Энэ бол хамгийн үндсэн зүйл бөгөөд энэ нь мөн өөрчлөлтөнд хүрэх эхний алхам юм. Зарим хүмүүс хэрэгжүүлэлтэндээ дадамгай байдаг; тэд хувцсаа угаах зуураа үнэнийг эргэцүүлж, өөрсдийн ойлгох ёстой үнэнийг болон бодит байдал дээр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой зарчмуудыг ойлгохоор оролддог. Нэг талаараа чи энгийн хүний амьдралтай байх ёстой бөгөөд нөгөө талаараа үнэнд орох оролт байх ёстой. Энэ бол бодит амьдралын хамгийн шилдэг хэрэгжүүлэлт юм.

2019/04/07

НЭН НОЦТОЙ АСУУДАЛ: УРВАЛТ (1)

Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

  Миний ажил дуусах гэж байна. Бидний хамт өнгөрүүлсэн олон он жилүүд тэвчишгүй хуучны дурсамж болсон. Би Өөрийн үгээ дахин дахин давтаж, шинэ ажлаа урагшлуулахаа огт зогсоогоогүй. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажлын хэсэг бүрт нэн шаардлагатай зүйл юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөгдөж улам илүү гарз амсана. Одоо Миний ажил дуусах дөхөж төгсгөлдөө ирлээ; Би зөвлөгөө өгөх хэдэн ажил хийхийг хүсэж байна, бас та нарт дуулгах хэдэн зөвлөгөө үгс байна. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байгаасай, Миний зарцуулсан бүх анхаарал халамж ба бодлуудыг ойлгоосой, Миний үгсийг хүн шиг авирлахын үндэс хэмээн үзээсэй гэж Би найдаж байна. Энэ та нарын сонсохыг хүссэн үгс мөн ч бай биш ч бай, энэ та нарын дуртай хүлээн авах эсвэл дурамжхан хүлээн авах үгс мөн ч бай биш ч бай та нар эдгээрийг нухацтай хүлээж авах ёстой. Эс тэгвэл, та нарын хөнгөмсөг болоод хайхрамжгүй зан чанар, биеэ авч явах байдал чинь Намайг маш их гонсойлгоод зогсохгүй Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та нар бүгд Миний үгсийг дахин дахин, хэдэн мянган удаа уншиж тэдгээрийг бүр зүрх сэтгэлээсээ мэдээсэй гэж Би маш их хүсэж байна. Зөвхөн ингэснээр л та нар Миний итгэл найдварыг нураахгүй. Гэсэн хэдий ч, та нарын хэн нь ч одоо ингэж амьдрахгүй байна. Эсрэгээрээ та нар бүгд идэж уун өөрийгөө цатган зугаа цэнгэлийн амьдралд автдаг, та нарын хэн нь ч Миний үгсийг хэрэглэн, зүрх сэтгэлээ баяжуулдаггүй. Ийм учраас Би хүн төрөлхтний жинхэнэ төрх нь үргэлж Надаас урвах бөгөөд хэн ч Миний үгсэд үнэхээр үнэнч байж чадахгүй хэмээн дүгнэсэн.

2019/04/01

БИБЛИЙН ТАЛААР (3)

Төгс Хүчит Бурханы Чуулган,Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, ташаа ойлголт байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм.

2019/03/31

БИБЛИЙН ТАЛААР (2)

Төгс Хүчит Бурханы Чуулган,Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цохиж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг цохих гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг цохих гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм.

2019/03/19

ЧИ ӨӨРИЙН ИРЭЭДҮЙН ҮҮРЭГТ ХЭРХЭН ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?

Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга,

       Чи эриний ач холбогдлыг шингээсэн тохиромжтой хэлээр эрин үеийн Бурханы зан чанарыг илэрхийлж чадах уу? Чи Бурханы ажлын талаарх туршлагаараа Бурханы зан чанарыг дэлгэрэнгүй тайлбарлаж чадах уу? Чи яаж зөв, зохистойгоор тайлбарлах вэ? Учир нь үүгээр дамжуулж бусад хүмүүс чиний туршлагын талаар мэдэх боломжтой. Чи, зөвт байдлын төлөө өлсөж цангаж байгаа, чамаар хариулуулахаар хүлээж байгаа тэдгээр өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт итгэгч нарт өөрийн үзсэн туулсан зүйлээ хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж байна уу? Чи үүрэх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа мэдэж байна уу? Чиний түүхэн үйл хэргийн мэдрэмж хаана байна вэ? Чи дараагийн үеийн сайн мастер байхын тулд юу хийх вэ? Чамд мастер хүний мэдрэмж бий юу? Чи бүх зүйлийн мастер байхыг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан эсвэл бүхий л бодисын мастер уу? Ажлын дараагийн алхам руу урагшлахын тулд чамд ямар төлөвлөгөө байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд “Зам хаана байна?” хэмээн харанхуйд орилж яваа. Харвах од мэт гэрэл гэнэт бууж, тэднийг олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээнэ вэ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх вэ? Асар их зовж буй эдгээр хүмүүс гэрэл гарах өдөр ч суллагдах ямар ч итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсон хэвээр байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй эдгээр хөөрхийлөлтэй сүнснүүд үнэхээр их золгүй явдлыг амсаж байгаа. Тэд аль хэдийн өршөөлгүй олсонд хүлэгдэн, байрандаа цэвдэгшсэн түүхэнд лацдуулсан. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонсож байсан бэ? Хэн тэдний золгүй царайг харж байсан бэ? Чи Бурханы зүрх сэтгэл ямар их гашуудаж, түгшиж байдгийг бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тамлал амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Ямар ч гэсэн, хүн төрөлхтөн бол хорлогдсон золгүй хүмүүс. Тэд өдийг хүртэл амьдарч ирсэн ч гэсэн, тэднийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг тэд яаж мэдэх билээ? Чи өөрийгөө хохирогчдын нэг гэдгийг мартсан уу? Бурханыг хайрлах хайраасаа болж чи амьд үлдсэн хүмүүсийг аврах гэж хичээхийг хүсэхгүй байна гэж үү? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шиг хайрладаг Бурханы ачийг чи хамаг зүтгэлээ гарган хариулмааргүй байна гэж үү? Чи Бурханд хэрэглэгдэн энэхүү онцгой амьдралаар амьдрахыг юу гэж тайлбарлах вэ? Чамд, сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга төгөлдөр амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?

2019/03/18

БИБЛИЙН ТАЛААР (1)


  Бурханд итгэхдээ Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи сайн мэдээг түгээж, Хаанчлалын эрин үеийн ажлыг өргөжүүлэх болно, тиймд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд чи хүмүүсийн хуучин шашны үзэл болоод итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрмөсөн итгүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитэй холбоотой. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй.

2019/02/18

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл

  Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
  “Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг 
  Бурхан хүнийг тэнэг байсан ч тоохгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
  Хүн дуулгавартай, чин сэтгэлтэй байж гэмээнэ Бурханы ерөөлийг олж авдаг
  Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм ” гэх агуулгуудыг багтаана.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Гуравдугаар хэсэг)


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Гуравдугаар хэсэг)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Тэр бүх зүйлийг бүтээсний дараа Бүтээгчийн эрх мэдэл батлагдаж, Солонгон гэрээнд ахин нэгэнтээ харагдсан юм
Бүтээгчийн ярианы өвөрмөц байдал болон шинж тэмдэг нь Бүтээгчийн цорын ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм” гэх агуулгуудыг багтаана.

2018/12/07

Төгс Хүчит Бурханы айлдвар | Хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй тухай

Төгс Хүчит Бурханы айлдвар | Хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй тухай

  Одоогийн байдлаар Бурханд чин сэтгэлээсээ хайртай хүн бүрд Түүгээр төгс болгогдох боломж бий. Хөгшин залуу хамааралгүйгээр зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж Түүнийг хүндэтгэж байгаа цагт тэд Бурханаар төгс болгогдох болно. Бурхан хүмүүсийг янз бүрийн үүргийнх нь дагуу төгс болгодог. Өөрийн чадах бүхнийг хийж Бурханы ажилд дуулгавартай байсан цагт чи Түүгээр төгс болгогдох болно. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой, харин заримдаа та нар хоёрыг гүйцэтгэх боломжтой байдаг; та нар бүх хүчээ Бурханд өгч өөрсдийгөө Түүнд зориулсан цагт эцсийн дүнд Түүгээр төгс болгогдох болно.

2018/04/28

Төгс Хүчит Бурханы Үг | Хорин дөрөв дэх айлдвар

Христийн айлдварууд | Хорин дөрөв дэх айлдвар

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй—тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм.

2017/04/28

Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ?