Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.
Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.
Би гэртээ хариад санаа зовлоо. Тайвширч чадахгүй, мөн юуг ч зөв хийж чадахгүй байх шиг байв. Тэр ч бүү хэл хүүхдээ сургуулиас нь авахаа мартжээ. Би үнэхээр шаналж, дотор харанхуйлж байсан тул Бурханы өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Өө Эзэн минь! Өнөөдөр пасторын хэлсэн үгийг сонсоод, Дуань ахыг маш их сэжиглэн, түүнээс сэрэмжлэх боллоо. Тэгээд Зүүний Аянгыг үргэлжлүүлэн эрж хайж, судалж зүрхлэхгүй нь. Гэхдээ эргэлзэх тусам сэтгэл минь улам харанхуйлж, Таны байгааг мэдэрч чадахаа болилоо. Эзэн минь, би Таны эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа боловч буруу замаар орж, Танаас урвах вий гэж бас айж байна. Би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Эзэн минь, надад зөв, бурууг ялган таниулж, ямар сонголт хийхийг минь мэдүүлэхийн тулд намайг Та гэгээрүүлж, залж чиглүүлэх болтугай.”
Залбирсныхаа дараа би аажмаар улам тайвшрав. Дуань ахын нөхөрлөлдөө надтай хуваалцсан нэг зүйл гэнэт санаанд орлоо: “Бид итгэхдээ Бурханыг агуу хэмээн хүндэлж, бүх зүйл дээр Түүний хүслийг эрж хайх ёстой. Асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайлгүй, зүгээр л бусад хүнээс асууж, тэдний юу гэж хэлэхийг сонсоно гэдэг Бурханд бус, хүнд итгэж, хүнийг дагаж байгаа хэрэг юм.” Ингэж бодоод, Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод эн түрүүнд Бурханыг эрж хайн, Бурханд залбиралгүй, шууд пастор луу очиж, асуусан тухайгаа би эргэцүүлэв. Энэ чинь зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байгаа хэрэг бус уу? Тэгээд би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай цуглаанд оролцох болгонд тэдний нөхөрлөл нь сайтар үндэслэлтэй, Библитэй нийцэлтэй байсныг бодлоо. Үүнд гэрэл байсан бөгөөд Бурханы хүслийг тэд маш тодорхой нөхөрлөсөн юм. Хэдхэн цуглааны дараа би урьд нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгож, Бурхантай харилцах харилцаа маань улам ойр дотно болсон билээ. Энэ нь Ариун Сүнсний ажил гэдэг нь маш тодорхой байсан! Гэхдээ би Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, үүнд захирагдаагүй. Хэрвээ би пасторыг Библийн талаар илүү их мэдлэгтэй гэж боддог болохоороо Эзэн үнэхээр эргэн ирсэн эсэхийг пасторын хэлсэн үгэнд үндэслэн тодорхойлох юм бол зүгээр л пасторт итгэж байгаа хэрэг бус уу? Зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүйгээр сүнс минь харанхуйд байхаас өөр яах юм бэ? Эзэн Есүсийг илэрч, ажиллах үед сүм дотор Бурханд үйлчилж байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд судрыг тун сайн мэддэг, хуульд гарамгай атлаа Эзэн Есүсийг өөрсдийнх нь хүлээж байсан Мессиа мөн гэж хүлээн зөвшөөрөхөөс хэрхэн татгалзсан талаар бодлоо. Тэд бүр Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцэн, эцэст нь загалмайд цовдолсон юм. Судрыг сайн мэддэг байна гэдэг нь Бурханыг мэддэг гэсэн үг биш бөгөөд пасторын үгийг сохроор дагах юм бол тэр нь Бурханы хүсэлд нийцэхгүй гэдгийг би тэр үед эцэст нь ухаарлаа. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг олж мэдэхийн тулд үүнийг идэвхтэй эрж хайж, судлах учиртай байв. Тэгээд би Дуань ахтай хамт үргэлжлүүлэн цуглаанд явна, Төгс Хүчит Бурхан үнэхээр Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тодорхойлж чадвал Түүнийг хүлээн зөвшөөрч, дагана хэмээн сэтгэл шулуудав.
Үнэнийг эрж хайснаар эргэлзээгээ арилгасан нь
Дараагийн удаа би цуглаанд оролцохоор интернэтэд ороод, ах эгч нартайгаа хамт эрж хайхын тулд мухардлаа тэдэнтэй хуваалцлаа. “Лиу эгч ээ, Дуань ах аа, та нарыг ердөө л хүнд итгэдэг, мөн Эзэн Есүс л бие махбодтой болсон Бурхан бөгөөд Бурханы Хүү гэж манай пастор, ахлагчид хэллээ. Тэгээд ХКН-ын засгийн газар ч бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран яллаж, цохилт өгч, тус чуулганыхан ердөө л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэж хэлж байгаа учраас би буруу зүйлд итгэн, Эзэн Есүсээс урвах вий гэж үнэхээр санаа зовж байна. Энэ тухайд би та хоёрын нөхөрлөлийг үнэхээр сонсмоор байна” гэж би хэлэв.
Тэр үед Дуань ах энэ талаар нөхөрлөлөө хуваалцав: “Төгс Хүчит Бурхан үнэхээр бие махбодтой болсон Бурхан мөн эсэх, Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн эсэхийг хэн нэг хүн юм уу засгийн газар хүлээн зөвшөөрснөөр тодорхойлдоггүй юм. Харин Бурханы Өөрийн мөн чанараар тодорхойлдог. Эгч ээ, бид бие махбодтой болсон Бурханы талаарх үнэнийг болон Бурханы мөн чанарыг ойлгодоггүй учраас шашны ертөнцийн пастор, ахлагчид, ХКН-ын засгийн газрын худал хуурмагт мэхлэгдэж болох юм. Бие махбодтой болно гэж юу болох тухайд Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой тайлбарладаг. Үүнээс заримыг нь уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, ‘Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь наад захын эзэмших ёстой зүйл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас). ‘Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Жинхэнэ Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). ‘Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
“Бие махбодтой болох явдлыг Бурханы үг маш тодорхой тайлбарладаг. Бие махбодтой болсон Бурхан бол эгэл хүний дүрээр махбод өмссөн Бурханы Сүнс юм; Тэрээр үг хэлж, ажиллахаар газар дэлхий дээр ирж, Өөрийгөө хүн төрөлхтөнд харуулдаг. Энэ нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Махбод дахь Бурхан гаднаа ердийн агаад бүрэн хэвийн харагддаг. Тэрээр ямар ч хүний яг адилаар хэвийн хүн чанарыг эзэмшсэн юм шиг санагддаг. Тэгээд хэвийн байдлаар хооллож, хувцасладаг бөгөөд хэвийн хүний мэдрэмжтэй байдаг. Гэвч бие махбодтой болсон Бурхан нь мөн чанартаа биднээс өөр юм. Хүмүүс бид зөвхөн хэвийн хүн чанартай бөгөөд бурханлаг мөн чанаргүй байдаг. Бид үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн хийдэг ажлыг хийж чаддаггүй. Харин бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанараар зогсохгүй, бүрэн бурханлаг чанарыг эзэмшдэг. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Мөн Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, хэрэгцээнд маань тохируулан биднийг үнэнээр хангаж чаддаг. Үүнийг бүтээгдсэн зүйл биднээс нэг нь ч хийж чадахгүй юм. Эзэн Есүс Христ гаднаа жирийн хүнтэй яг адилхан харагддаг байсан ч Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөн, ‘Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна хэмээн хэлж тунхаглаж эхлэв.’ (Матай 4:17) хэмээх замыг бидэнд авчирсан. Тэрээр хайр, өршөөлийн зан чанарыг илэрхийлсэн бөгөөд ажиллаж, номлох хугацаандаа хүмүүсийг тэжээлээр хангаж, хэрэгжүүлэх зам өгөхийн тулд уулан дээр номлож, бусдыг дал дахин долоон удаа уучлах зэргээр хэзээ ч, хаана ч үнэнийг илэрхийлэх чадвартай байсан юм. Түүнчлэн Эзэн Есүс өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөсөн. Тэгээд таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллох, салхи, тэнгисийг үгээр намжаах, үхэгсдийг амь оруулах гэх зэрэг олон тооны гайхамшигт үйл хэргийг явуулсан билээ. Эцэст нь Эзэн Есүс загалмайд цовдлогдон, хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлжээ. Эзэн Есүс бол махбод дахь Бурхан буюу Христ байсан гэдгийг бид Түүний ажил, үг болон илэрхийлсэн зан чанараас харж болох юм. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа, Төгс Хүчит Бурханы дүрээр махбод болж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнт зан чанараараа илэрч, ажилладаг. Төгс Хүчит Бурхан гаднаа маш эгэл, хэвийн харагдаж, хэвийн хүн чанартай байж болох ч гэлээ Хаанчлалын эрин үеийг нээн, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэрээр биднийг цэвэрлэж, эцсийн аврал хүртээхэд шаардлагатай бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг явуулж, биднийг нүглийн хүлээсээс авардаг. Бурханы нэрийн ар дахь нууц, Түүний бие махбодтой болдгийн нууц, Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдгийн утга учир, мөн Бурхан энэ эрин үеийг хэрхэн эцэслэж, Христийн хаанчлал газар дэлхий дээр хэрхэн биелэх гэх зэрэг Библийн бүх нууцыг Төгс Хүчит Бурханы үг илчиллээ. Төгс Хүчит Бурхан биеэ тоосон, гажууд, зальхай, аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанарыг маань бидэнд ойлгуулахын тулд Сатан биднийг завхруулсан тухай үнэнийг болон Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг маань илчлэхийн зэрэгцээ эдгээр зан чанарыг өөрчлөх тодорхой замыг бидэнд зааж өгсөн юм. Тэр бол үнэхээр махбод дахь Бурхан бөгөөд Түүний үг, ажил бүгд Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр үндэслэсэн гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үг, ажил болон Түүний илэрхийлдэг зан чанараас харж болох юм. Эзэн Есүс ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна’
(Иохан 16:12-13). ‘Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.’ (Иохан 12:47-48) гэж хэлсэн. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил нь эдгээр зөгнөлийг бүрэн биелүүлсэн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт мөн гэдгийг энэ нь нотолдог. Иймээс бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авахын тулд Христийн зөвхөн гадаад төрхийг харж болохгүй, харин Түүний мөн чанарыг таних хэрэгтэй. Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог—үнэнийг хүсэн хүлээдэг жинхэнэ итгэлтэй олон хүн Төгс Хүчит Бурханы үг, ажлыг нухацтай судалснаар энэхүү дуу хоолойг сонсож, энэ нь үнэний илэрхийлэл мөн бөгөөд Бурханаас гардаг юм байна гэдгийг харсан. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг тэд зүрх сэтгэлээсээ тогтоосон бөгөөд одоо Бурханы мөрийг дагаж байна.”
Би Төгс Хүчит Бурханы үг болон Дуань ахын нөхөрлөлийг сонсоод, бие махбодтой болсон Бурхан бол үнэнийг илэрхийлэхээр тэнгэрээс хүн төрөлхтөн рүү бууж ирээд, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж байгаа Бурхан юм байна гэдгийг ойлголоо. Махбод дахь Христ гаднаасаа яг л бидэн шиг эгэл, хэвийн харагддаг боловч мөн чанар нь бурханлаг байдаг юм байна; Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Бидэн шиг завхарсан нэг ч хүн үүнийг эзэмшдэггүй. Хөөх! Хэрвээ бид Христийн гадаад төрхийг л хараад, Христийн бурханлаг мөн чанарыг танихын тулд Бурханы илэрхийлсэн үнэн болон хийсэн ажлыг нь анхаардаггүй бол Христийг таньж чадахгүй. Ингэвэл бид Христийг жирийн хүн байна гэж үзэн, Бурханыг голж, эсэргүүцэх юм хийх үнэхээр эрсдэлтэй!
Лиу эгч цааш нь ингэж нөхөрлөлөө: “Бид бие махбодтой болсон Бурханы талаар үнэнийг ойлгосон болохоор Төгс Хүчит Бурхан бол махбод дахь Бурхан, эцсийн өдрүүдийн Христ мөн гэдгийг шашны хүрээн дэх пастор, ахлагчид яагаад хүлээн зөвшөөрөхгүй тухай жаахан бодоод үзье. Энэ нь үндсэндээ, шашны удирдагчид бие махбодтой болох явдлыг ер ойлгодоггүйгээс болдог. Махбод дахь Бурханд хэвийн хүн чанар, бүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг гэдгийг тэд ойлгодоггүй. Үүнээс гадна тэд бие тоосон байдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы үг, ажлыг даруугаар эрж хайн, судлахын оронд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй гөжүүдлэн зууралддаг. Тэд Эзэн Есүсийг л бие махбодтой болсон Бурхан гэж боддог учраас эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг зүгээр л жирийн хүн гэцгээдэг. Үнэндээ бие махбодтой болох явдлыг шашны ертөнц хэзээ ч ойлгож байгаагүй юм. Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэж ирсэн. Энэ нь Эзэн Есүс ажиллахаар ирээд, маш олон гайхамшиг үзүүлж, тун олон үг айлдаж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг ихээхэн илэрхийлдэг байсан үетэй яг адил. Гэсэн хэдий ч Иудейн шашны удирдагчид Эзэн Есүсийг Бурханы бурханлаг мөн чанартай бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин ч гаднаа маш эгэл, хэвийн харагддаг гэдгийг нь л харсан учраас Түүнд ердийн нэг хүн мэтээр хандсан. Бас Түүний талаар цуу яриа дэгдээж, Түүнийг гүжирдэж, шүүж, яллаж, доромжилж, тэр ч бүү хэл Ромын засгийн газартай хуйвалдан, Түүнийг загалмайд цовдолсон билээ. Эцсийн өдрүүдэд Бурхан илэрч, ажиллахын тулд дахин нэг удаа махбод болсон боловч шашны ертөнц үүнийг эрж хайж, судлаагүй. Бурханлаг мөн чанартай эцсийн өдрүүдийн Христийг хүн хэмээн яллах гэж тэд гөжүүдлэн зүтгэдэг. Түүнчлэн тэд биднийг хүнд итгэдэг гэцгээн, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ялладаг. Хэрэв тэд Христийг үнэхээр мэддэг байсан бол Түүнийг ийм маягаар шүүж, яллаж зүрхлэх байсан гэж үү? Хэрэв шашны ертөнц өөрсдийнхөө итгэдэг Эзэн Есүсийг махбодтой, хэвийн хүн чанартай, бас бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийг зүгээр л хүн мэтээр яахин ярих билээ? Ингэх чинь өөрөө өөрсдөдөө гай удаж байгаа хэрэг бус уу? Шашны ертөнцийнхөн Эзэн Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрдөг атлаа Христийн мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй байдгийг л энэ нь харуулдаг. Тэд өөрсдийнхөө үзэл, төсөөлөл дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг. Тэгээд хоёр мянган жилийн өмнө фарисайчууд Мессиагийн ирэлтэд ханддаг байсантай яг адилаар Эзэний эргэн ирэлтэд ханддаг. Тэд Эзэний ирэхийг хүлээнгээ аль хэдийнээ ирчихсэн Христийг идэвхтэйгээр эсэргүүцсэн хэвээр байдаг. Шашны ертөнцийн пастор, ахлагчид бол Христийг үгүйсгэж, махбод дахь Бурханыг үгүйсгэдэг антихристүүд бус уу?”
Лиу эгчийн нөхөрлөлийг сонсоод зүрх сэтгэл дэх төөрөгдөл минь эцэст нь ариллаа. “Тийм шүү! Эзэн Есүсийг Христ байсан гэдгийг шашны пастор, ахлагчид мэддэг мөртөө Христийн мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй учраас зүгээр л ХКН-ын засгийн газрыг сохроор даган, Төгс Хүчит Бурханыг хүн хэмээн шүүж, ялладаг! Төгс Хүчит Бурханд хандах тэдний хандлага нь Бурханыг шүүж, яллаж, доромжлох байдлаар Эзэн Есүст ханддаг байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын хандлагатай яг адилхан юм!”
Миний ингэж хэлэхийг сонсоод Дуань ах, Лиу эгч хоёул баяртайгаар толгой дохив. Дуань ах нөхөрлөлөө ийнхүү цааш үргэлжлүүллээ: “Бурханд талархъя! Бид эдгээр зүйлийг ойлгохоос гадна, Төгс Хүчит Бурханы Чуулган хүнд итгэдэг, хүний байгууллага гэх цуу яриаг ХКН-ын засгийн газар зохиож, түгээдэг гэдгийг мэдэх ёстой. Энэ бол бодит байдлыг бүрэн гуйвуулж, үнэнийг орвонгоор нь эргүүлж байгаа хэрэг! Үнэн хэрэгтээ Бурхан ажлын шинэ үе шатыг эхлүүлэх болгонд Бурханы илрэлт, ажлаас бүрэн үүдэлтэйгээр чуулган хөгждөг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүнийг ариусган, бүрэн аврахын тулд бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажил дээр суурилсан байдаг. Түүний үг Библийн бүх нууцыг тайлсан бөгөөд эрх мэдэл, хүч чадлыг агуулан, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аврах чадвартай. Тэдгээр нь бүхэлдээ Бурханы зан чанар болон Тэр юу болохын илэрхийлэл юм. Үнэнээр цангадаг бүх жинхэнэ итгэгч Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тогтоосон. Тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө очин, энэ чуулганыг байгуулсан юм. Төгс Хүчит Бурханы Чуулганыг Төгс Хүчит Бурхан Өөрөө байгуулсан бөгөөд Өөрөө биечлэн удирдаж, хариулдаг. Энэ чуулган үнэнхүү итгэдэг, Бурханы үгээр байлдан дагуулагдсан хүмүүсээс бүрддэг. Бурханы сонгосон хүмүүсийн уншдаг зүйл нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн юм. Тэд Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажилд захирагддаг. Төгс Хүчит Бурханы Чуулганыг нэг хүн яавч үүсгэж, зохион байгуулаагүй юм. ХКН-ын түгээсэн эдгээр худал хуурмаг нь бүхэлдээ утгагүй, Бурханы эсрэг доромжлолоос цаашгүй гэдэг нь тодорхой. Тэдгээр нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг албаар гутааж, гүтгэж байна!”
“Тэгвэл ХКН-ын засгийн газар яагаад ийм худал хуурмагийг түгээж байгаа юм бэ? Үүний цаана ямар явуулга байна вэ? ХКН бол Бурханыг үргэлж дайснаа гэж үзэж ирсэн бурхангүй үзэлт нам гэдгийг бүгд мэднэ. Тэд засгийн эрхэнд гарснаасаа хойш Христийн шашин болон Католик шашныг муу ёрын шашин, Библийг муу ёрын ном хэмээн яллаж, тоо томшгүй олон хувийг нь шатааж, устгасан юм. Тэгээд Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчдаг бөгөөд олон хүн дүрвэн зугтааж, гэр бүлүүд тарж бутрахад хүрлээ; олон хүн хоригдож, хүнд хөдөлмөр хийж, зарим нь бүр тэдний харгис эрүү шүүлтийн улмаас эмгэнэлтэйгээр амиа алдлаа. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан Хятадад илрээд, ажиллаж, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж эхэлснээс хойш ХКН ялангуяа орох байх газраа олж ядсаар байна. Хятадын ард түмэн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Түүний үгээр үнэнийг ойлгож, үнэнийг үзэн яддаг ХКН-ын диаволлаг мөн чанар болон Бурханы эсрэг дайсагналыг нь нэвт шувт харж, улмаар өөрсдийг нь голох вий гэж тэд голдоо ортол айдаг. Тэгвэл ард түмэн ‘улаан наран’, ‘ард түмнийг аврагч’ хэмээн тэднийг шүтэж, тэдэнд үйлчлэхээ болино, ийм учраас тэд бие махбодтой болсон Христийг болон Төгс Хүчит Бурханд итгэгчдийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзсээр ирсэн юм. Тэд ард түмнийг тогтмол хянаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд худал хуурмаг зохион, цуу яриа тараах, Бурханы илрэлт болон ажлыг яллахад бүхнээ зориулдаг. Тэгээд Төгс Хүчит Бурхан бол зүгээр л хүн гэж зүтгэдэг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүний байгууллага хэмээн ялладаг. Тэд ард түмнийг төөрөгдүүлэх, хуурах, өдөөн турхирах, ХКН-ын талд зогсон Төгс Хүчит Бурханыг голж, Түүний эцсийн өдрүүдийн ажлыг яллахад хүргэхийн тулд төөрөгдөл үүсгэн, хүмүүсийн анхаарлыг өөр тийш хандуулах гэж ингэдэг. Эцэстээ Бурхан, зан чанарт нь халдсаны төлөө тэднийг яллаж, шийтгэнэ. ХКН бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг нухчин дарж, дарлаж, хяхаж хавчихын тулд тус чуулганы тухай зохиосон цуу яриандаа үндэслэн олон нийтийн уур бухимдлыг төрүүлдэг. Тэд зөвт байдлын эсрэг цохилт хийж, шашин шүтлэгийг хориглохын төлөө үргэлж ийм тактик ашиглаж ирсэн бөгөөд чөтгөрлөг уг чанараа үнэхээр ил болгодог. Яг л, ‘Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хавчдаг, Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг’ (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн зургаадугаар бүлэг”-ээс) хэмээн Төгс Хүчит Бурханы илчилсэн шиг байдаг. ХКН бол Илчлэлийн номд зөгнөсөн агуу улаан луу дүрээрээ мөн бөгөөд эхнээсээ эцсээ хүртэл тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйтгэхээр биеэ тоон оролдохдоо Бурханы эсрэг ягштал сөргөлддөг. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөр юм! Иймээс бид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахдаа ХКН-ын худал хуурмагийг ялган таньж, муу ёрын сэдэл, жигшүүрт зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Тэдэнд мэхлүүлж болохгүй, эс бөгөөс бид тэднийг маш амархан дагаж, Бурханыг эсэргүүцэн, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдаж болох юм!”
Бурханы үгийг уншин, Дуань ахын нөхөрлөлийг сонссоны дараа зүрх сэтгэл минь мэдэгдэхүйц гэрэлтлээ. Христ бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийн Захирагч гэдэг үнэн. Христ хүн төрөлхтнийг аврах ажлыг л хийдэг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг ямар ч хүн бус, харин Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан юм. ХКН-ын худал хуурмаг үнэхээр тун утгагүй! ХКН бол могой, мөн Илчлэлийн номд зөгнөсөн агуу улаан луу гэдэг нь Бурханыг эсэргүүцэх элдэв янзын тактик, муу ёрын зорилгоос нь харахад илэрхий байна—тэд бол нарны доорх бүх зүйлийг төөрөгдүүлж байгаа диавол, Сатан юм байна! Бас шашны ертөнцийн пастор, ахлагчид хүртэл ХКН-ын худал хуурмагийг сонсож, тэднийг дагалдан Бурханыг эсэргүүцэж, яллаж, эцсийн өдрүүдийн Христийг үгүйсгэдэг. Үүгээрээ тэд антихристүүд гэдгээ илчилдэг бус уу? Эзэн Есүсийг махбодод ажиллахаар ирэх үед Иудейн ард түмэн Түүний үг, ажил дээр үндэслэн Мессиа мөн эсэхийг нь эрж хайж, судлахын оронд ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг даган, Эзэн Есүсийг хэрхэн яллаж, голсон талаар дараа нь би бодов. Эцэст нь Бурхан тэднийг харааж, шийтгэсэн юм. Би тэрхүү гашуун туршлагаас сургамж авах ёстой! Бурханд талархъя! Зүрх сэтгэлд минь байсан эргэлзээ бүрмөсөн арилж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг маш баяртайгаар хүлээн зөвшөөрлөө. Түүнчлэн пастор маань намайг яаж ч төөрөгдүүлэхээр оролдлоо гэсэн Төгс Хүчит Бурханд тууштай итгэж, дагахаар сэтгэл шулуудлаа.
Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав
Удалгүй нөхрийн маань уушгинд шингэн хурж, эмнэлэгт хэвтэх ёстой болов. Пастор нөхрийг маань эргэж байх үедээ Төгс Хүчит Бурханд зургаан сар гаруй итгэснийг минь мэдэж авчээ. Тэгээд тэр дороо тэсэртлээ уурлаж, намайг тийм зүйлд итгэж болохгүй хэмээн зүтгэж, миний бодлыг өөрчил гэж нөхрийг маань өдөөн турхирсан байв. Нөхөр маань пасторын хэлж байгаа худал хуурмагийг ялган таних чадвараар дулимаг байсан болохоор итгэлийн минь замд саад болж эхэллээ. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс хэмээн би нөхөрлөж, гэрчилсэн боловч нөхөр маань ердөө сонсохгүй байв.
Үүний дараа нөхөр минь тэс өөр хүн шиг санагдах боллоо. Урьд нь видео, сайн мэдээний кино үзүүлж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгөхөд маань уцаарладаггүй байсан бол пастортой уулзсаныхаа дараа надад уурлаагүй үедээ хүүхдэд маань уураа гаргах болов. Намайг ах эгч хоёртойгоо интернэтээр цуглаан хийж байгааг хараад цаг үргэлж өрөөнд орж гаран, надад саад болж, ийш тийш юм шидэлдэг байлаа. Тэгээд гэр бүлийн маань бизнес болох мухлагаа бүрэн үл хайхарч, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг минь орхиулахын тулд үүгээр дарамталж байв. Үүнээс гадна манай нөхөр найзуудтайгаа уулзахаар өдөр болгон гадуур гарч, эргэж ирэх үедээ мөрийтэй тоглоод хэчнээн их мөнгө алдсанаа хэлдэг байлаа. Энэ бүхэн нь Сатаны заль мэх бөгөөд үүнд мэхлэгдэж болохгүй, харин үнэн зам дээр бат зогсож, Бурханаас урвахгүй байх ёстой гэдгийг би мэдэж байсан юм. Гэхдээ нөхөр маань ажиллахаас татгалзсаар байвал гэр орны зардал, тэр ч бүү хэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөхөө мэдэхгүй байв. Энэ талаар бодоход маш шаналгаатай байлаа. Тэр үед пасторын эхнэр бас манайд ирж, Төгс Хүчит Бурханд итгэхээ болих хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан бөгөөд босго давмагцаа л хэдэн цагаар үглэдэг байв. Түүнийг зочилж өнгөрөөдөг цагаасаа болж гэр орны зарим ажлаа би хийж амждаггүй байлаа. Энэ бүх саад миний сэтгэлийг асар их үймүүлэв. Би ах эгч хоёртойгоо байнгын цуглаан хийж үргэлж чаддаг байсан боловч дотроо амар амгалан байж огт чадахгүй байв.
Шаналж, арга мухардахдаа би Бурханы өмнө очин залбирлаа. “Өө Бурхан минь! Ийм саад тотгортой тулгараад яаж туулах ёстойгоо мэдэхгүй байна. Хүслийг тань ойлгоход намайг залж чиглүүлж, надад замыг харуулаач.” Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров. “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ… Чи энэ замыг үнэн гэдэгт нэгэнт итгэлтэй байгаа л бол эцэс хүртэл нь үүнийг дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас).
Бурханы үг намайг итгэл, хүч чадлаар хангасан бөгөөд Сатаны энэ довтолгоогоор дамжуулан миний итгэл болон Түүнд үнэнч байдлыг Бурхан туршихыг хүссэн, үүгээр би амиа өсгөж чадсан гэдгийг надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг би аль хэдийн тогтоосон тул үнэн замыг тууштай баримталж, Сатан намайг яаж ч үймүүлж, саад боллоо гэсэн хэзээ ч эргэж буцалгүйгээр Бурханыг эцсээ хүртэл дагах учиртай юм. Нөхрийнхөө хязгаарлалтад бууж өгч, Бурханд итгэх итгэлээ орхисон бол Сатанд бууж өгч, Бурханаас урваж байгаа хэрэг болох байв. Би энэхүү сүнслэг тулаанд Сатанд бууж өгч болохгүй, харин Бурханд итгэх итгэл, Түүнд үнэнч байдлаа хадгалж, үнэн замд тууштай байж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой байлаа!
Бурханы хүслийг ойлгосныхоо дараа сэтгэл санаа дээрдэж, үүнийг үргэлжлүүлэн туулах итгэлтэй боллоо. Нөхөр маань өдөр бүр гадуур гарсаар байсан ч би уурласангүй. Харин нөхөртэйгөө маш тайвнаар ярилцаж, яг л урьдынх шигээ халамжтай хэвээр байлаа. Гайхмаар нь, нөхөр маань хоёр долоо хоногийн дараа бизнесээ дахин урьдынх шигээ явуулж эхэлсэн юм. Энэ нь Бурханы хийсэн зүйл гэдгийг би мэдэж байсан бөгөөд ихээхэн догдолсон билээ. Тэгээд эргэн тойрондоо болж байгаа зүйлд бүслэгдэлгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсохдоо тууштай хэвээр үлдэх үед маань Сатан шившиг болж, ухарсан гэдгийг би олж харлаа. Энэхүү нөхцөл байдлаас намайг удирдан гаргасанд нь би Бурханд талархав. Энэ сүнслэг тулааныг туулсны дараа Бурханыг дагах шийдвэр минь улам их боллоо.
Туулсан бартаатай замаа бодохоор пасторын ааш авирт уур хүрэв. Тэрээр эргэн ирсэн Эзэн Есүсийн илрэлт, ажилтай нүүр туулах үедээ өөрөө судлаагүйн зэрэгцээ үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд минь саад болох гэж элдэв янзын арга саам хэрэглэсэн билээ. Замыг маань алдуулахын тулд янз бүрийн муу үг, утгагүй зүйл хэлж, бүр итгэлийн минь замд манай нөхрөөр саад хийлгэлээ. Түүний үйлдэл маш жигшүүртэй байсан! Тэгээд би фарисайчуудыг илчилж, яллах үедээ Эзэн Есүсийн хэлсэн “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) хэмээх үгийг бодлоо. Эзэн Есүсийг ажлаа хийж байхад итгэгчид бүгд Түүнийг дагаж, өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий хэмээн фарисайчууд айсан тул Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцсэн юм. Тэд Эзэн Есүсийг ердөө л мужааны хүү хэмээн шүүж, мөн диаволуудын захирагчаар дамжуулан чөтгөрүүдийг хөөдөг гэцгээн, Түүнийг гүжирдсэн билээ. Тэгээд бүр Эзэн Есүс Ромын засгийн газрыг түлхэн унагах бослогыг удирдаж байна, улс төрийн үймээн самуун өдөөж байна гэж Понти Пилатад хэлж, хагарал үүсгэсэн. Үүнээс үүдэн Иудейн олон хүн фарисайчуудын үгийг сохроор дагаж, Эзэн Есүсийг голж, ялласан бөгөөд зарим нь бүр фарисайчуудыг даган Түүнийг загалмайд цовдолсон юм. Дараа нь тэднийг Бурхан яллаж, хараасан билээ. Фарисайчууд бол үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад хийж, хүн төрөлхтний төлөө Бурхантай тэмцэлддэг антихристүүд байсан гэдгийг муу ёрын олон үйлдлээс нь харж болох юм.
Би фарисайчуудын мөн чанарыг олж хармагцаа шашны хүрээн дэх удирдагчдын мөн чанарын тухайд ч бас илүү тодорхой ойлгож авлаа. Пастор, ахлагчид гаднаа Бурханд үйлчлэх дарцаг намируулж, итгэгчдэд Библийг үргэлж номлож байдаг мөртөө Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Тэд үнэнийг хайрладаггүй, мөн Эзэний илрэлтийг ч хүсэн хүлээдэггүй. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан илрэн, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж эхлэх үед тэд Бурханы үгийг сонсож, эрх мэдэл, хүч чадалтайг нь мэдсэн атлаа ямар ч эрэл хайгуул, судалгаа хийгээгүй юм. Харин ч өөрсдийн үзэл, төсөөлөлд түшиглэн Бурханыг яллаж, эсэргүүцсэн билээ. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонсоод, Түүнийг хүлээн зөвшөөрч, дагах вий, тэгээд өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий гэж айсандаа пастор, ахлагчид Бурханы илрэлт болон ажлыг улайран шүүж, ялласан юм. Тэд эцсийн өдрүүдийн Христийг ердөө л хүн гэцгээсэн; мөн Христийн бурханлаг мөн чанарыг яллаж, үгүйсгэн, тэр ч бүү хэл ХКН-ын засгийн газрын талд орсон билээ. Тэгээд диавол Сатан болох тэдэнд үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ердөө л хүний байгууллага хэмээн гүжирдэж байгаа бөгөөд итгэгчдийн замыг алдуулж, улмаар эцсийн өдрүүдийн Христийг голуулахын тулд үүнийг ашиглаж байна. Тэд Бурхан руу эргэхэд нь итгэгчдэд саад хийж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдуулахын тулд итгэгчдийг дагуулан Бурханыг эсэргүүцэж байна. Пастор, ахлагчид бол тэнгэрийн хаанчлалын үүд рүү хөтөлсөн зам дээрх бул хар чулуу, замын садаа гэдгийг тэдний үйлдлээс харж болох юм. Тэд бол хүмүүсийн сүнсийг бүхлээр нь залгидаг антихрист диаволууд! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас).
Бурханд талархъя! Хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг пасторын мөн чанарыг олж харсан нь Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрийг минь улам бэхжүүллээ. Одоо би Бурханы үгийн талаар нөхөрлөл хуваалцахын тулд ах эгчтэйгээ тогтмол цуглаан хийдэг болсон бөгөөд Түүний үгээр дамжуулан өөрийнхөө завхарсан зан чанарын талаар жаахан ойлгож авсан билээ. Би амьдралдаа Түүний үгийг хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн бөгөөд чуулган дахь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэсээр байна. Тэгээд дотроо ихээхэн тайвшрал, баяр баясгаланг мэдэрч байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, дагаж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх амьдралын замд алхан орох боломж олдсон явдал бол миний хүртэж болох хамгийн агуу хүндлэл билээ! Намайг хайрлаж, аварсных нь төлөө Бурханд талархъя!

No comments:
Post a Comment