Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/11/23

Бурхан янз бүрийн газар зүйн орчинд хил хязгаар тогтоодог



  Өнөөдөр Би Бурхан хүн төрөлхтөнд тогтоосон эдгээр хуулиуд болон бүх зүйл хэрхэн хүн төрөлхтнийг өсгөдөг тухай сэдвээр ярих болно. Тэгвэл сэдэв маань юу вэ? Энэ бол Бурханы бүх зүйлд авчирсан эдгээр төрлийн хууль хэрхэн хүнийг өсгөдөг вэ? Энэ бол маш том сэдэв. Тиймээс бид үүнийг хэд хэдэн хэсэг болгон хуваагаад нэг нэгээр нь ярих болно. Ингэвэл та бүхэнд тодорхой дүрслэгдэх болно. Мөн ингэвэл та нарын хувьд ухаарахад илүү амар болох ба та нар үүнийг аажмаар ойлгох болно.

  Юун түрүүнд Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн төрлийн усны ундаргууд байдаг. Энэ бүгд юу билээ? Тэд бол өөр өөр газрын тогтоц бус гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газрын тогтоцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань юу гэсэн үг вэ? Энэ нь уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгодууд тогтсон газартай гэсэн үг. Мөн гол, нуурууд зэрэг усны ундаргуудад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ бүх зүйлийг маш тодорхой байдлаар хуваасан. Бурхан аль хэдийн уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон. Тэр мөн тал газрын радиус нь хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон. Тэр бүх зүйлсийг бүтээх үедээ мөн элсэн цөлийн цар хүрээ болон толгодын цар хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. Тэр энэ бүгдийг тодорхойлсон. Тэр гол ба нууруудыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон бөгөөд тэдгээр нь өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Тэгвэл “хил хязгаар” гэдгээр бид юу хэлж байна вэ? Бид саяхан бүх зүйлийг захирах Бурханы захиралт хэрхэн бүх зүйлд хууль тогтоож байдаг талаар ярилцсан. Тухайлбал уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлнэ эсвэл багасна гэж байхгүй. Энэ тогтсон байдаг: Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы захиралт юм. Тал газрын тухайд цаг хүрээ нь ямар байх, юугаар хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй, ингэдэггүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд гэхэд бид энд элсэн цөл юмуу эсвэл өөр бусад газрын тогтоцын үүрэг эсвэл газарзүйн байршлыг яриагүй, харин хил хязгаарыг нь хэлж байна. Бурханы захиралтын дор элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. Газар нутаг хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, өөрийн байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгалууд бүгд дэг журамтай, үргэлжилж байх боловч тэд хэзээ ч өөрийн цар хүрээнээс гарах юмуу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар, урсах ёстой чиглэл рүүгээ урсана. Тиймээс Бурханы захиралтын хуулийн дор ямар ч гол эсвэл нуур дур зоргоороо хатаж ширгэх юмуу эсвэл дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо урсгалын чиглэл, хэмжээгээ өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы хяналт, Түүний захиралт дотор байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн төрөлхтний дунд орших Бурханы бүтээсэн бүх зүйл өөрсдийн гэсэн тогтсон газар, орон зай, цар хүрээтэй байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон байх бөгөөд эдгээр нь дур зоргоороо өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хувирч чадахгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь тэдний анхны хэлбэр нь дэлхийн цаг агаар, температур эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн төвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон байх бөгөөд үүний өндөр эсвэл хэмжээ нь гэнэт дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Тал газрын хувьд гэвэл хүн төрөлхтний дийлэнх нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй газар нутаг эсвэл оршин тогтнолын чанар чансаанд нөлөөлөхгүй. Түүнчлэн Бурханы бүтээсэн төрөл бүрийн эдгээр газрын бүтэц болон газарзүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Тухайлбал цөлийг бүрдүүлж байгаа агууламжууд, газар дор байгаа эрдэс баялгууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад тэд дур зоргоороо өөрчлөгддөггүй вэ? Учир нь Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Бурханы бүтээсэн эдгээр өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Тэр бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурхан тэднийг бүтээснээс хойш хэдэн мянга хийгээд хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргээ гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулууд дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиодог ч эдгээр нь газар дэлхийн том шилжилт бөгөөд харин Бурхан ямар ч газрын тогтоцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Энэ бол зөвхөн Бурханы удирдлага, Түүний дүрэм болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас шалтгаалдаг бөгөөд хүн төрөлхтний эдэлж, хүн төрөлхтний харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чадна. Тэгвэл газар дэлхий дээр орших янз бүрийн энэ бүх газрын тогтоцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр бүхий л амьд зүйлс янз бүрийн газарзүйн орчинд амьд орших тогтвортой орчинтой болох бөгөөд ингэснээр тэд үргэлжлүүлэн амьдарч, тухайн тогтвортой орчинд өсөн үржиж чадна. Энэ бүх зүйлсүүд—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, хамраараа амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—бүхэн нь хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин нь хүмүүст үеэс үед амар тайвнаар үргэлжлэн орших боломжийг өгдөг.

  Миний дөнгөж сая ярьсан зүйлээс та нар юу ойлгож авсан бэ? Бүх зүйлийн дээр байгаа Бурханы ноёрхолд орших Түүний хууль бол маш чухал. Маш чухал шүү! Эдгээр хуулийн хүрээнд өсөн бойжиж байгаа бүх зүйлсэд тавигдах урьдчилсан нөхцөл шаардлага нь юу вэ? Энэ бол Бурханы захиралт. Бурханы удирдлага байгаа учраас бүх зүйлс Түүний удирдлагын хүрээнд өөрийн үүргээ биелүүлдэг. Тухайлбал уулс ой модыг тэжээдэг, харин эргээд ой мод нь үүний дотор орших төрөл зүйлийн шувуу, зэрлэг амьтдыг тэжээж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүст зориулан бэлтгэсэн ургац тариалах тавцан, мөн шувууд болон зэрлэг амьтдад зориулсан тавцан. Энэ нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг тэгш газар дээр амьдрах боломжоор хангаж, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн бэлчээрийн тал, асар их хэмжээний хадлангийн газар багтана. Өвс хадлан бол дэлхийн ургамал юм. Тэдгээр нь хөрсийг хамгаалж, бэлчээрийн тал дээр амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл мөн өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүсийн амьдрахад зориулсан газар биш. Харин үүрэг нь чийгтэй агаарыг хуурай болгох юм. Гол, нуурууд хүмүүст ундны ус хийгээд бүх зүйлд шаардагдах усыг өгөхөд зориулагдсан. Хаана урсаж байна, тэнд хүмүүс уух устай байх болно. Энэ бол өөр өөр газрын тогтоцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс
Анхны өгүүлэл линк:

No comments:

Post a Comment