Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/12/02

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Агаар



  Эхлээд Бурхан хүний амьсгалах агаарыг бүтээсэн. Энэ “агаар” нь хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон агаар биш гэж үү? Энэ агаар нь хүний хором мөч бүрт, бүр унтахдаа ч хүртэл хамгийн их хамааралтай байдаг зүйл биш гэж үү? Бурханы бүтээсэн агаар нь хүн төрөлхтний хувьд асар чухал юм: Энэ нь тэдний амьсгал хийгээд амийнх нь нэн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Зөвхөн мэдрэгдэх атлаа үл үзэгдэгч энэ бодис нь Бурханы бүх зүйлд өгсөн хамгийн анхны бэлэг байсан билээ. Агаарыг бүтээснийхээ дараа Бурхан зүгээр л ажлаа дуусгасан уу? Энэ талаарх зүйлс хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй байдаг. Агаарыг бүтээсний дараа агаарын яг таг нягтшил болон хэмжээг хүн төрөлхтний амьд оршин тогтноход зориулж тусгайлан бэлдэх хэрэгтэй байсан. Нягтшилтай холбоотойгоор анхны хүчилтөрөгчийн агууламжтай матери бүрэлдэв. Энэ бол физикийн асуулт. Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бол? Бурхан яагаад агаарыг бүтээсэн, мөн Түүний шалтгаан юу байсан бэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох хэрэгтэй. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Энэ нь хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйл биш; үүнийг мэдэх ч хэрэг байхгүй. Ерөнхий ойлголттой байхад л болно—бидэнд агаарын нягтшилтай холбоотой яг таг тоо хэмжээ хэрэггүй. Эхлээд Бурхан, хүний уушиг амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн—энэ нь хүн амьсгалахад тохирсон. Өөрөөр хэлбэл агаар нь амьсгалахад биеийг гэмтээхээргүй нягтшилтай юм. Энэ бол агаарын нягтшилын цаад санаа юм. Хамгийн гол нь агаарын агууламж хүмүүст хоргүй бөгөөд тиймээс уушиг болоод бие махбодыг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй байсан. Бурхан хүний авах, гаргах амьсгал саадгүй, нөгөөтэйгүүр амьсгалсны дараа, уушиг ба бие махбод дахь илүүдэл агаар болон цус зохих ёсоор бодисын солилцоонд орж байхаар тийм агаарын агууламж ба хэмжээтэй байх, мөн ямар ч хортой найрлага агаарт байхгүй байх зэргийг харгалзан үзэх ёстой болсон юм. Эдгээр хоёр стандарттай холбогдуулан, Би та нарыг мэдлэгээр булах бус, харин та нарыг, Бурхан аливаа зүйл нэг бүрийг дээд зэргээр бүтээх үед Түүний оюун санаанд тодорхой бодол байсан гэдгийг мэдээсэй хэмээн хүсэж байна. Агаар дахь тоосны хэмжээ, газар дээрх тоос, элс, шороо, түүнчлэн тэнгэрээс унах тоосны хэмжээний тухайд бол Бурханд мөн эдгээр зүйлст зориулсан төлөвлөгөө—эдгээр зүйлийг шийдэх, арилгах арга зам байсан. Тоос байлаа ч Бурхан үүнийг хийсэн болохоор тоос нь хүний бие махбод, амьсгалд аюул учруулахгүй ба тоосны хэсгүүд нь бие махбодод аюулгүй байхуйц хэмжээтэй байна. Бурхан агаарыг бүтээсэн нь ер бусын байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ нь Тэр амнаасаа агаарын амьсгал үлээхтэй адил энгийн байсан уу? (Үгүй.) Түүний хамгийн эгэл бүтээлийн зүйлсэд ч Бурханы нууц, Түүний оюун санаа, Түүний бодол болон Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой юу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, эгэл зүйлийг бүтээхдээ ч Бурхан хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө хүний амьсгалж байгаа агаар цэвэр, агууламж нь хүн амьсгалахад зохимжтой, хоргүй, хүнд аюул учруулахааргүй ба нягтшилыг нь хүн амьсгалахад тохируулсан байдаг. Хүмүүсийн авч, гаргаж байгаа энэ агаар тэдний биед, тэдний махбодод нэн чухал юм. Иймд хүмүүс эмээж, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурханы эхлээд бүтээсэн зүйл бөгөөд хүн амьсгалахад нэн чухал зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас
Анхны өгүүлэл линк:

No comments:

Post a Comment