Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бие махбодтой болсон Бурхан. Show all posts
Showing posts with label Бие махбодтой болсон Бурхан. Show all posts

2019/02/11

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?


Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ? 

Бурхан хэлэхдээ, “Бурханы үгийг хүний үг мэтээр ярьж болохгүй, тэр ч бүү хэл хүний үгийг Бурханы үг мэт ярьж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш, бие махбод болсон Бурхан нь Бурханаар ашиглагдаж буй хүн биш; энд мөн чанарын ялгаа бий.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэжээ. Бурхан хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажлаа хийхээр хоёр удаа махбод болсон бөгөөд хоёр тохиолдолд хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажилтай хамтран ажиллуулахаар Бурханы ашигласан зарим хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн аль аль нь хэвийн хүн чанартай, Ариун Сүнсний ажилтай байдаг, гэхдээ тэдний мөн чанар нь яг яаж ялгардаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг бид яаж мэдэх ёстой вэ? Энэ богино видео хариултуудыг нь илчилнэ.


2019/01/08

Бурханы дуу хоолой “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”


  Бурханы дуу хоолой “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурханы Сүнс ийм их агуу ажлыг хийсэн; Тэр өөр цаг үеүдэд, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүмүүсийн хоньчин, гэхдээ Тэр мөн хүн дээрх шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэр хүнийг дэлхий дээр хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд ялзарсан хүн төрөлхтнийг мөн нүглээс аварсан. Өнөөдөр Тэр, Түүнийг мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, тэднийг Өөрийнхөө ноёрхол дор оруулах чадвартай, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагдана. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно.”

  Санал болгож буй видео:
  Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбод болсон бэ?
  

2018/11/27

“Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханлаг чанар дотор ажилладаг нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүн бүхэнд шинэ эхлэлийн цэг өгөх үе шат юм. Үүгээр махбод дахь Бурханы ажил дуусдаг.”

2018/11/26

Христийн сүмийн дуу | “Христийн мөн чанар бол Бурхан”


Христийн сүмийн дуу | “Христийн мөн чанар бол Бурхан”

Бие махбодтой болсон Бурхан бол Христ,
Тиймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг.
Бурханы мөн чанартай Түүний хувьд
ингэж хэлэх нь хэтрүүлэл биш юм.
Түүний ажилд хүний хүрч чадахгүй
Бурханы зан чанар, ажлын мэргэн ухаан байдаг.
Өөрсдийгөө Христ гэх атлаа
Бурханы ажлыг хийж чадахгүй бол луйварчид юм.

2018/11/13

Христийн чуулганы дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг”


Христийн чуулганы дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг” 

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
Нигүүлслийн эринийг дуусгаж, 
төгс болгон гэгээрүүлдэг үгийг хэлдэг.
Энэ нь Бурханы тухай тодорхойгүй үзлийг 
хүний зүрхнээс салгадаг. 
Есүс өөр ялгаатай ажил хийсэн.
Тэр гайхамшиг бүтээж, өвчтэйг эдгээсэн,
тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж,
бүх хүнийг золин аврахын тулд цовдлогдсон.

2018/10/25

Христийн чуулганы магтан дуу 2018 “Бурхан махбодод ажилласнаар л хүн төрөлхтнийг олж авч чадна”


магтан дуу 2018 “Бурхан махбодод ажилласнаар л хүн төрөлхтнийг олж авч чадна”

Бодит Бурханы үгээр дамжуулан,
Хүний сул тал, тэрслэл нь шүүгдэж, илчлэгддэг.
Тэгээд хүн өөрт нь хэрэгтэй зүйлийг хүлээн авдаг.
Бурхан хүний ертөнцөд ирснийг тэд хардаг.
Бодит Бурханы ажил нь хүн бүрийг
Сатаны нөлөө, Бузар заваан,
Сатанаар ялзарсан зан чанараас нь аврах зорилготой.
Бодит Бурханыг үлгэр жишээ болгон дагаад
Хэвийн хүн чанараар амьдарч,
Түүний үг болон шаардлага,
хэлсэн бүхнийг нь бүрэн дагаж,
Түүний тушаалыг биелүүлбэл чи Бурханаар авагдана.

2018/10/13

Киноны клип: Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь (Монгол хэлээр)


“Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” киноны клип: Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь

Хэдийгээр Эзэнд итгэдэг хүмүүс бүгд Эзэн Есүс бол махбод болсон Бурхан гэдгийг мэддэг ч, бие махбодтой болохын үнэнийг хэн ч үнэндээ ойлгодоггүй. Эзэн эцсийн өдрүүдэд ярьж, ажиллахаар махбодод дахин ирнэ гэж Библид зөгнөсөн. Хэрвээ бид бие махбодтой болсон Бурханыг мэдэхгүй бол Эзэний хоёр дах ирэлтийг угтах аргагүй болно. Иймээс бие махбодтой болсон Бурханыг мэдэх нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахын гол түлхүүр юм. Тэгэхээр бид бие махбод болсон Бурханыг яаж таних вэ? 

Санал болгож буй видео: Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн ойлгох вэ (Монгол хэлээр)

Киноны клип: Эзэн бие махбодтой болж эргэн ирэх талаар Библийн үндэслэл бий юу? (Монгол хэлээр)


 Эзэн бие махбодтой болж эргэн ирэх талаар Библийн үндэслэл бий юу? 
Эзэний хоёр дахь ирэлтийг угтахдаа олон хүн, Эзэн дахин ирэхдээ үүлнээс бууж ирнэ гэсэн Библийн зөгнөлд л зөвхөн ач холбогдол өгөөд Эзэн бие махбодтой болж хоёр дахь удаагаа ирэх тухай зөгнөлийг хэрэгсэхгүй байна. Эзэний хоёр дахь удаагийн ирэлт нь махбод болсон Бурхан байна гэсэн ямар ч гэрчлэлийг тэд худал гэж зарладаг. Тэдний ойлголт болон хэрэгжүүлэлт Библитэй нийцдэг үү? Эзэн бие махбодтой болж эргэн ирэх тухайд, Библид яг яаж зөгнөсөн байдаг вэ? 

Ариун Сүнсний үг | “Бурханы оршдог махан биеийн мөн чанар” (Нэгдүгээр хэсэг) | Уран уншлага


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. … … Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг.”

2018/10/05

Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг”


Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг”

Бие махбодтой Бурхан 
“Зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагдах” 
эрин үеийг төгсгөнө.
Тодорхойгүй Бурханд итгэх 
хүн төрөлхтний итгэлийн эринийг төгсгөдөг.
Ялангуяа сүүлчийн бие махбодтой Бурханы ажил 
Бүх хүн төрөлхтнийг илүү бодит,
жинхэнэ, таатай эрин үе рүү аваачдаг.