Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ. Show all posts
Showing posts with label Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ. Show all posts

2020/01/12

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Библи, Есүс, Залбирал, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан,


Гарчиг
1. Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
2. Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
3. Үнэнийг эрж хайснаар эргэлзээгээ арилгасан нь
4. Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав
Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
  2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.

Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
  Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.

2019/12/11

Бурханы аврал: Христэд итгэгч нүглээс ангижрах замыг олжээ



гарчиг
1. Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв
2. Эзэн эргэн ирэх үедээ шинэ ажил явуулах уу?
3. Сайн зан авир нь бидний зан чанар өөрчлөгдсөн гэдгийг илтгэдэг үү?
4. Тэгэхээр Бурхан хүнийг ингэж шүүн, ариусгадаг юм
5. Би Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг эргэн ирэхэд нь баяртайгаар угтан авлаа
Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв
  Би бол Христэд итгэгч. Залуухан бүсгүй болохын хувьд би Эзэнд итгэж эхлэхийнхээ өмнө бусдаас илүү байхыг маш их эрмэлздэг байлаа. Би ээжээсээ илүү боловсролтой гэж үргэлж санагддаг байсан бөгөөд ээжийнхээ саналыг байнга үл тоомсорлодог байв. Ээж маань ч бас тун гөжүүд ба хэлсэн зүйлээ надаар хийлгэх гэж үргэлж оролддог тул бид хоёр үзэл бодлын зөрүүнээс үүдэн үргэлж хэл амаа ололцдоггүй байлаа. Ээжтэйгээ ийм эвгүй харилцаатай байдагтаа би маш их бухимддаг байсан боловч үүнийг өөрчлөхийн тулд хийж чадах зүйл байхгүй мэт санагддаг байв. Эзэнд итгэж эхэлсний дараа ах эгч нар маань надад ийнхүү нөхөрлөсөн юм, “Эзэн Есүс биднийг золин аврахын тулд загалмай дээр цовдлогдсон бөгөөд элбэг арвин нигүүлслээ бидэнд эдлүүлэх гэж нүглийг маань уучилсан. Эзэн биднийг хайрладаг бөгөөд хөршөө өөр шигээ хайрла хэмээн сургадаг. Иймээс бид бусад хүнийг хайрлаж сурах ёстой…” Эзэн Есүсийн хайр миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд би Эзэний сургаалын дагуу хэрэгжүүлж, гэр бүлээ болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлахыг хүслээ. Үүний дараа би аливаа зүйлийн талаар ээжтэйгээ санал нийлэхгүй байх бүрдээ эхлээд ээжийгээ яриулж, маргахгүй байхыг чадах чинээгээрээ хичээдэг байв. Тэр үедээ тайван байж тэвчилгүй, ямар нэг зүйлийн талаар маргаж орхивол дараа нь ээж дээрээ очин, буруугаа хүлээдэг байлаа. Хэсэг хугацааны дараа ааш маань ихэд дээрдсэн мэт санагдаж, ээжтэйгээ харилцах харилцаа маань ч гэсэн арай амар хялбар болсон юм.

  Ээж бид хоёрын харилцаа улам сайжирна гэж би тухайн үед бодож байсан боловч юм яг санаснаар маань болсонгүй. Цагийн эрхээр, би уураа барьж чадахгүй хэвээр байсан бөгөөд ээжтэйгээ дахин маргаж эхлэв. Заримдаа би ээждээ юу ч хэлдэггүй боловч дотроо мөн л уцаарласаар байдаг байлаа. Ээж маань ч бас намайг загнаж, “Чи одоо Эзэнд итгэдэг болсон юм байж яахаараа ийм муухай ааштай хэвээрээ байдаг юм бэ?” гэв. Би ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод гэмшиж, бүхий л хүчин чармайлт, туулсан бүх өөрчлөлт маань хий дэмий болсон мэт санагдлаа. Гэхдээ энэ тухай бодоход яг л тийм зүйл болсон байв. Би өөрчлөгдөхийг хүссэн хэдий ч байнга уураа барьж ер чадаагүй юм. Тухайн үед, “Би яагаад ээжтэйгээ үргэлж маргалдсаар байгаа юм бэ? Би яагаад Эзэний үгийг баримталж чадахгүй байна вэ? Нүглийн хүлээсээс яаж ангижирч болох вэ?” гэх асуултууд надад зайлшгүй төрсөн билээ.

2018/11/27

“Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханлаг чанар дотор ажилладаг нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүн бүхэнд шинэ эхлэлийн цэг өгөх үе шат юм. Үүгээр махбод дахь Бурханы ажил дуусдаг.”

2018/08/25

Төгс Xүчит Бурхан миний амьдралд хоёр дахь боломж олгосон


Төгс Xүчит Бурхан миний амьдралд хоёр дахь боломж олгосон

Бээжин, Жирийн хоёр ах эгч   
2012 оны 8-р сарын 15

    2012 оны Долдугаар сарын 21ний өдөр миний хувьд хамгийн мартагдашгүй, мөн амьдралын минь хамгийн чухал өдөр байлаа.

       Тэр өдөр Бээжингийн Фангшан дүүрэгт маш их бороо орсон; жаран нэгэн жилийн туршид бидний үзсэн хамгийн их устай бороо байсан. Оройн 4:00 цаг дөнгөж өнгөрч байхад би харах гэж гудамжинд гартал ус хаа сайгүй харагдав. Манай гэр бүлийн машин аль хэдийн хөвж харагдсан; харин машин урсаагүй байсан ганц шалтгаан нь түүний замыг нэг юм тагласан байв. Энэ байдлыг хараад миний санаа маш их зовж, нөхөр минь итгэгч болохоор би түүнд хурдхан утасдсан боловч хэдэн удаа залгаад ч холбогдож чадсангүй. Дараа нь Бурханы тааллыг хайхын оронд би түүнийг дуудахаар яаран гэртээ оров.

2018/08/24

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс


Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн эх үндэс
Зүүний Аянга дурдагдах болгонд Эзэн доторх олон ах эгч нар будилж байлаа: Шашны урсгал болгон Зүүний аянгыг яллан цөлөхдөө илүү няхуур, хуучинсаг болох тусам шашны нийгэмлэг бүхэлдээ улам бүр орхигдон доройтож байхад, яагаад Зүүний аянга орхигдон унахгүй байгаагаас гадна, зогсоохын аргагүй давалгаа шиг долгилж, эх газрын Хятад улсыг хамарч байна вэ? Одоо энэ нь бүр Хятадын хилийг давж гадаад улс, бүс нутаг руу тэлэн, дэлхий дахинд илүү их хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байна гэж үү?

2018/08/23

Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?

Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд:
“Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ: Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ: тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, ‘Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая’ гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөөв” (Матай 21:33-39).
“Тэгтэл ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлдөөд, Бид юу хийх вэ? учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг зүгээр орхивол бүх хүн Түүнд итгэх болно: тэгээд Ромчууд ирж, бидний газар нутаг, үндэстнийг хоёуланг нь авах болно... Тэр өдрөөс эхлээд тэд Түүнийг алахаар хэлэлцэв” (Иохан 11:47-48, 53).