Showing posts with label
Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь.
Show all posts
Showing posts with label
Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь.
Show all posts
Киноны клип: Нүгэл маань уучлагдвал Тэнгэрийн Хаанчлалд шууд өргөгдөж чадах уу?
Шашны олон хүн Эзэнд итгэсний дараа нүглээ хүлээн зөвшөөрч, гэмшсэн учраас тэд золин аврагдаж, нигүүлслээр аврагдсан гэж боддог. Эзэн ирэх үедээтэднийг шууд тэнгэрийн хаанчлал руу өргөх бөгөөд, ариусгал, авралын ажлаа хийж чадахгүй. Энэ үзэл бодол Бурханы ажлын бодит байдалтай таарч байна уу? Библид ингэж хэлжэ: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12: 14). “Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).
“Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” киноны клип: Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бид бүгдийг бүх нүглээс маань цагаатгасан золин аврах ажил хийсэн юм. Бид Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрч, Эзэнд залбиран, нүглээ улайж байгаа цагт, нүгэл маань цагаатгагдаж, бид итгэлээрээ дамжуулан аврагдах болно. Тэгвэл энд байгаа “аврагдах” гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ? Бид Эзэнд итгэж, Түүний нигүүлсэлд багтан, аврагдах замаар өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?
Санал болгож буй видео: Аврал хийгээд тэнгэрийн хаанчлалд орох тухай маргаан (Монгол хэлээр)
Бид Эзэн Есүсийн золин авралыг хүлээн зөвшөөрсний дараагаар тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу (Монгол хэлээр)
Шашны хүрээллийн пасторууд болон ахлагч нар нь Эзэн Есүсийн загалмайн дээрх үгс болох “Гүйцэлдлээ” дээр суурилан хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил ийнхүү гүйцэлдсэн гэж сурсан зангаараа дүгнэцгээдэг. Эзэнийг эргэн ирэхэд хүмүүсийг ариусгах ба аврах ямар ч ажил шаардагдахгүйгээр итгэгчдийг тэнгэрийн хаанчлалд хүлээн авна. Пасторууд болон ахлагч нарын энэ үзэл санаа Бурханы үгтэй нийцэж байна уу? Загалмайн дээр “Гүйцэлдлээ” гэж хэлэхдээ Эзэн Есүс эцсийн дүндээ юуг хэлж байв? Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийн, эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлэхийг хүсдэг вэ?
Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц зам
Бурхан тэнгэр, газар болон бүх зүйлийг ганц үгээр бүтээж, бас ганц л үгээр үхэгсдийг амилуулж чаддаг юм чинь Тэр бидний дүр төрхийг агшин зуур өөрчилж, ариун болгож, эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ биднийг Эзэнтэй уулзуулахаар агаарт өргөнө гэж зарим хүмүүс итгэдэг. Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь үнэхээр үнэн юм уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы эргэн ирэлтийн ажил бидний төсөөлсөн шиг ийм хялбар юм гэж үү? Бурхан ингэж хэлдэг, “Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, Тэр тэдгээрийг мөн устгаж байгаа ч биш. Үүний оронд, Тэр Өөрийн бүх бүтээлээ өөрчилж, Сатаны бохирдуулсан бүх зүйлийг ариусгаж байгаа юм. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил маш энгийн гэж итгэж байна уу?” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Бурханы ажил, Бурханы мэргэн ухааныг хэн ч ухан ойлгож чадахгүй. Эцсийн өдрүүдэд итгэгчид чухам яаж өргөгдөх, Бурхан хүмүүсийг цэвэрлэхийн тулд шүүлтийн ажлаа яаж хийхийн нууцыг зөвхөн Бурхан Өөрөө л илчилж чадна. ... Эзэнийг эргэж ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц замын талаарх мэдлэгийг энэхүү богино видео та бүхэнд хүргэх болно!
Санал болгож буй видео: “Өөрчлөлтийн агшин” Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь (монгол хэлээр)
“Зүүднээсээ сэрсэн нь” киноны клип: Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрч, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нь (Монгол хэлээр)
Хэрвээ бид зөвхөн Эзэн Есүст итгэж, Эзэн Есүсийн замыг баримталдаг боловч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол яаж ариусгалтанд хүрч, тэнгэрийн хаанчлалд орох вэ? Та бүхэн тэнгэрийн хаанчлал дахь ерөөлийг авахын тулд Бурханы мөрийг дагадаг ухаалаг охид болохыг хүсэж байна уу? Киноны энэ хэсгийг үзнэ үү.
Су Мингью бол эх газрын Хятад дахь Христийн гэр чуулганы номлогч юм. Эзэнд итгэх нь аль хэдийн итгэлээр зөвтгөгдсөн, нигүүлслээр аврагдахад хангалттай гэж түүнд үргэлж санагддаг байв. Хэдийгээр бид байнга нүгэл үйлддэг боловч бидний нүглийг Эзэн өршөөсөн бөгөөд Эзэнийг ирэх үед бидний дүр төрх гэнэтхэн өөрчлөгдөж ариун болох ба бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Гэсэн хэдий ч зарим хамтран зүтгэгч эргэлзээний үрийг тарьдаг байв. Бид худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа болохоор тэнгэрийн хаанчлал руу үнэхээр өргөгдөж чадах болов уу? Су Мингью зүрх сэтгэлдээ будилж төөрөлдсөн байв. Эцэстээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэх замаар Су Мингью тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц замыг олсон билээ …