Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Христ, Есүс,. Show all posts
Showing posts with label Христ, Есүс,. Show all posts

2020/01/16

Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)


   
  Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)

   Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан–эргэн ирсэн Эзэн Есүс–эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг.