Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/07/23

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Бурхан бол бүх бүтээлийн Эзэн





  Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд; нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэхүү ажлын аль ч үе шат Израилийг орхиогүй; тэдгээр нь анхны сонгогдсон хүмүүсийн дунд явагдсан ажлын үе шатууд байсан юм. Тиймээс израильчуудын үзэл бодлоор, Ехова Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан байсан.
Иудей дэх Есүсийн ажлын улмаас, мөн Түүний цовдлолын ажлын биелэлтийн улмаас, иудейчүүдийн өнцгөөс харахад Есүс бол Иудей хүмүүсийн Золигч Эзэн байсан. Тэрээр өөр бусад хүмүүсийн биш, харин гагцхүү иудейчүүдийн хаан байсан; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг ч золин авардаг Эзэн биш, харин Тэр бол израильчуудыг золин авардаг Эзэн бөгөөд Израильд Түүний золин авардаг хүмүүс нь иудейчүүд юм. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Тэр зөвхөн израильчуудын Бурхан биш бөгөөд Тэр зөвхөн иудейчүүдийн Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан ба ингэснээр хүмүүсийн дунд зарим нэг үзхүй бий болсон. Ехова Израильд ажиллаж байсан бөгөөд Есүс Өөрийн ажлаа Иудейд хэрэгжүүлсэн—нэмж хэлэхэд, Тэр бие махбодтой болон Иудейд ажиллаж байсан—ямар ч тохиолдолд энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж хүмүүс боддог. Тэр египетчүүдтэй ажиллаагүй байсан; Тэр энэтхэгчүүдтэй ажиллаагүй байсан; Тэр зөвхөн израильчуудтай ажиллаж байсан. Тиймээс хүмүүс олон янзын үзхүйг бий болгосон; нэмж хэлэхэд, тэд тодорхой цар хүрээнд Бурханы ажлыг төлөвлөж байсан. Бурхан ажиллах үед, энэ нь сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд явагдах ёстой; Бурханы ажлыг хүлээн авах өөр хүмүүс байхгүй, мөн Түүний ажилд өөр ямар ч цар хүрээ байхгүй учраас израильчуудын л дээр ажиллах ёстой гэж тэд хэлдэг; тэд ялангуяа бие Махбод болсон Бурханыг “сахилгажуулахдаа” хатуу чанд байж, Израилийн цар хүрээнээс даван гарахыг зөвшөөрдөггүй. Эдгээр нь бүгд хүний үзхүй биш гэж үү? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээсэн ба бүх бүтээлийг бүтээсэн; Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж хэрхэн чадах юм бэ? Тэр тохиолдолд, Өөрийн бүхий л бүтээлээ бүтээх ямар хэрэгтэй байх байсан юм бэ? Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөг зөвхөн Израильд биш харин хорвоо ертөнц дээрх бүх хүнд хэрэгжүүлсэн. Тэд Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран, бүх хүн бол Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс холдож чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, тэд бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд ялзарсан Адам, Евагийн үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүмүүс юм; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа тэдэнтэй ажиллаж байсан. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс анхнаасаа Израилийн ард түмний дотор ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн. Үүний үр дүнд хүмүүс олон үзхүй, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ Тэр хүний үзхүйн дагуу ажилласан бол, Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан; ингэснээр Тэр Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Үндэстнүүдийн дунд аугаа байх болно мөн Еховагийн нэр Үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй; ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан луугийн үндэстэнд хийж байгаа Түүний ажилтай хамаатай. Бие махбод болсон Бурханы хувьд энэ нутагт ажиллаж, эдгээр хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзхүйн эсрэг байдаг; эдгээр хүмүүс нь хамгийн дорд, ямар ч үнэ цэнэгүй юм. Эдгээр нь Еховагийн анх орхисон бүх хүмүүс билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ тэд Бурханд хаягдсан бол эдгээр хүмүүс нь ямар ч байр суурьгүй байх ба тэд хамгийн өчүүхэн үнэ цэнэтэй байх болно. Бүтээлийн нэг хэсэг болохын хувьд, Сатанаар эзлэгдэх эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ хэрвээ бүтээлийн нэг хэсэг бүтээлийн Эзэнд хаягдвал, түүний байр суурь туйлын бага болно гэдгийг энэ нь илэрхийлдэг. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Эдгээр хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил нь хүний үзхүйг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь мөн Түүний бүхий л зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил юм. Түүний хувьд эдгээр хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзхүйг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлнэ; үүгээр Тэр хүний бүх үзхүйг нураана; үүгээр Тэр Нигүүлслийн Эрин Үеийн бүх ажлыг төгсгөнө. Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг-эхлүүлэх ямар ч ажлыг харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; тэр ч байтугай энэ нь тэдгээр хараагдсан хүмүүсийн дунд хэрэгжих болно. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог.

  Бурхан ямар төрлийн шинэ ажлыг эхлүүлснийг одоо ч ойлгоогүй зарим хүмүүс өнөө үед байдаг. Бурхан харь үндэстнүүдэд шинэ эхлэлийг бий болгож, өөр эрин үеийг эхлүүлж, өөр ажлыг эхэлсэн бөгөөд Тэр Моабын үр удмын дунд ажиллаж байгаа. Энэ нь Түүний хамгийн шинэ ажил биш гэж үү? Эрин үеүдийн туршид хэн ч энэ ажлыг үзэж туулаагүй, үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсоогүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы хэмжээлшгүй байдал, Бурханы агуу их, Бурханы ариун байдал ойлгомжтой болох нь сүүлчийн өдрүүд дэх ажлын энэ үе шатанд тулгуурлана. Энэ нь хүний үзхүйг нураах шинэ ажил биш гэж үү? “Бурхан Моабыг харааж, Тэр Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн болохоор Тэр одоо яаж тэднийг аврах юм бол?” гэж бодож байгаа хүмүүс одоо ч байгаа. Тэд бол хараагдаж, Израилиас хөөгдөн гарсан харь үндэстнүүдийн хүмүүс бөгөөд; израильчууд тэднийг “нохой Үндэстнүүд” гэж нэрлэж байсан. Хүн бүхний үзэл бодолд, тэд зөвхөн нохой үндэстнүүд байгаад зогсохгүй, тэр ч байтугай сүйрлийн хөвгүүд байсан; өөрөөр хэлбэл тэд Бурханы сонгосон хүмүүс биш юм. Хэдийгээр тэд анх Израилийн хүрээнд төрсөн боловч, тэд Израилийн ард түмний нэг хэсэг биш; тэд мөн харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтөн дотроос хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх Өөрийн ажлыг тэдний дунд хэрэгжүүлж байгаа юм. Тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч бөгөөд Бурханы ажил нь сонголт үгүй эсвэл зорилго үгүй биш учраас өнөөдөр эдгээр хүмүүсийн дунд хийж буй Түүний ажил нь мөн бүтээлийн дунд хийгдэж буй ажил юм. Ноа бүтээлийн нэг хэсэг байсан, мөн түүний үр удам ч гэсэн адил. Дэлхий дээрх мах, цустай хэн боловч бүтээлийн нэг хэсэг билээ. Бурханы ажил нь бүх бүтээл рүү чиглэдэг; энэ нь бүтээгдсэнийхээ дараа хүн хараагдсан эсэхээс хамаарч явагддаггүй. Түүний эзэгнэлт ажил нь зөвхөн хараагдаагүй сонгогдсон хүмүүс рүү биш, бүх бүтээл рүү чиглэдэг. Нэгэнт Бурхан Өөрийн ажлаа Өөрийн бүтээлийн дунд биелүүлэхийг хүсдэг учраас Тэр үүнийг гарцаагүй амжилттай дуусгах болно; Тэр Өөрийн ажилд ач тустай хүмүүсийн дунд ажиллах болно. Тиймээс, Тэр хүмүүсийн дунд ажиллахдаа бүх тогтсон журмыг нураана; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэсэн үгс ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нилээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс юм. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлсэн ба Өөрийн анхны ажлыг биелүүлсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн эрхшээх ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байсан. Хэдийгээр тэд мөн бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талуудтай ч гэсэн, ажлын энэ үе шатыг тэдний дунд хэрэгжүүлэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулах боломжгүй байх болно, мөн Тэрээр бүх бүтээлийг итгүүлэх боломжгүй байх болно. Энэ нь, агуу улаан луугийн үндэстний хүмүүст Өөрийн ажлаа шилжүүлсний утга учир нь юм. Хамгийн гүнзгий утга учир нь, Тэр эрин үеийг эхлүүлэхэд, Тэр бүх дүрэм журам, хүний үзхүйг нураахад, түүнчлэн Тэр Нигүүлслийн бүх Эрин Үеийн ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөө эцэс болох үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд зөвхөн израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байсан. Сүүлчийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие Махбод болох ба; Тэр бүх бүтээлийн Бурхан болохын хувьд Бурханы ажлыг хэрэгжүүлнэ; Тэр Өөрийн бүх эзэгнэх ажлаа гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Энэ ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. Тиймээс, энэхүү ажлын үе шат бүр маш утга учиртай; Бурхан ямар ч утга учиргүй эсвэл үнэ цэнэгүй зүйлийг ерөөс хийхгүй. Нөгөө талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийг эхлүүлж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөхөөс бүрддэг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзхүй болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг нураахаас бүрддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил нь хүний өөр үзхүйн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзхүйг бүрэн таягдан хаяж, тэгснээр хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмын эрхшээлтийг ашиглан, Моабын үр удам дунд явагдсан ажлыг ашиглан, Бурхан бүх хүн төрөлхтнийг болоод бүхий л ертөнцийг байлдан дагуулах болно. Энэ нь, Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий утга учир бөгөөд энэ нь, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнэтэй тал юм. Та нарын байр суурь доогуур бөгөөд та нар дорд үнэ цэнэтэй гэдгээ одоо мэдсэн ч гэсэн, та нар хамгийн баяртай зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Та нар аугаа ерөөлийг өвлөсөн, аугаа амлалтыг олж авсан ба та нар Бурханы энэ аугаа ажлыг биелүүлж чадна, та нар Бурханы жинхэнэ төрхийг харж, Бурханы төрөлхийн зан чанарыг мэдэж, Бурханы хүслийг биелүүлж чадна. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат нь Израильд явагдсан. Сүүлчийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат нь хэрвээ мөн л израильчууд дунд явагдсан бол, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл итгээд зогсохгүй, Бурханы бүхий л эзэгнэлт төлөвлөгөө ч мөн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, ямар ч шинэ ажил явагдаагүй ба шинэ эрин үеийг нээх Бурханы ажил харь үндэстнүүдэд хэзээ ч явагдаж байгаагүй юм. Эрин үеийг эхлүүлэх ажлын энэ үе шат эхлээд харь үндэстэнд явагдаж байгаа ба нэмж хэлэхэд, энэ нь эхлээд Моабын үр удам дунд явагдаж байгаа; энэ нь бүх эрин үеийг эхлүүлсэн. Бурхан хүний үзхүй дотор агуулагдаж байгаа бүх мэдлэгийг нураасан ба үүний алийг нь ч цаашид оршин тогтнохыг зөвшөөрөхгүй. Өөрийн эрхшээх ажлаараа Тэр, хүний үзхүйг, тэдгээр хуучин, эртний мэдлэгийг нь нураасан. Бурхантай хамт байхад ямар ч дүрэм байхгүй, Бурханы хувьд хуучин зүйл юу ч байхгүй, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Тэр Өөрийн хийж буй бүхэндээ зөв байдаг гэдгийг хүмүүст Тэр харуулдаг. Бүтээлийн дунд хийж байгаа Түүний ямар ч ажилд та нар бүрэн захирагдах ёстой. Түүний хийж байгаа ямар ч ажил нь утга учиртай бөгөөд энэ нь хүний сонголт, үзхүйн дагуу биш харин Түүний өөрийн үзэл бодол, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийн ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиггүй бол тэр нь хичнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу Өөрийн ажлын хүлээн авагч болоод байршлыг сонгож ажилладаг. Тэр өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй ба хуучин зааврыг дагадаггүй; үүний оронд Тэр ажлынхаа утга учрын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг; эцэст нь Тэр, үүнийхээ жинхэнэ үр дүн болон үүнээс хүлээсэн зорилгодоо хүрэхийг хүсдэг. Хэрвээ та нар эдгээр зүйлсийг одоо ойлгохгүй бол, энэхүү ажил нь та нарт ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.

No comments:

Post a Comment