Хэдэн мянган жилийн завхралын дараа, хүн хөшүүн, сүйхээгүй бөгөөд Бурханд хандах хүний тэрслүү байдал нь түүхийн номонд тэмдэглэгдэх хүртлээ Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон ба хүн өөрөө ч өөрийнхөө тэрслүү занг бүрэн тооцоолж чадахаа больсон – учир нь хүн Сатанаар гүнзгий бохирлогдсон ба тэр хаашаа явахаа ч мэдэхээ больтлоо Сатанаар төөрүүлэгдсэн. Өнөөдөр ч гэсэн, хүн Бурханаас урвасаар байдаг: Хүн Бурханыг харах үедээ, тэр Түүнээс урвадаг ба Бурханыг харж чадахгүй үедээ ч тэр Түүнээс мөн л урвадаг. Бурханы хараалыг болон Бурханы уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвасаар байдаг хүмүүс ч бас бий. Иймээс, хүний мэдрэмж нь анхдагч чиг үүргээ алдсан ба хүний дотоод сэтгэл ч гэсэн өөрийн анхдагч чиг үүргээ алдсан гэж Би хэлдэг. Миний хардаг хүн бол хүний өмсгөлтэй араатан, тэр бол хортой могой ба тэр Миний нүдний өмнө хичнээн өрөвдөлтэйгээр харагдахыг хичээх нь хамаагүй, Би түүнд хэзээ ч өршөөлтэй хандахгүй, учир нь хүн хар ба цагааны хоорондох ялгааг, мөн үнэн, үнэн-бусын хоорондын ялгааг мэддэггүй. Хүний мэдрэмж нь маш хөшүүн болсон, гэсэн ч тэр адислал авахыг хүсдэг; хүний чанар маш өөдгүй, гэсэн ч тэр хааны эрх мэдлийг эзэмшихийг хүссээр байдаг. Тийм мэдрэмжтэй байж тэр хэний хаан байх вэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн хааны сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй юм! Тэр бол биеэ тоосон өөдгүй амьтан! Адислал авахыг хүсдэг хүмүүсийн хувьд, Би та нарыг эхлээд толь олоод өөрсдийнхөө муу муухай тусгалыг хар гэж зөвлөж байна–та нарт хаан болоход хэрэгтэй бүхэн байна уу? Адислал авч чадах хүний царай та нарт байна уу? Та нарын зан чанарт өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй ба та нар ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй, гэвч та нар одоо ч гайхалтай маргаашийг хүсдэг. Та нар өөрсдийгөө хуурч байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ихээхэн муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автсан ба тэр “дээд зэргийн сургалтын байгууллагуудаар” заалгуулсан. Хоцрогдмол үзэл санаа, бохирдсон ёс суртахуун, амьдралыг үзэх олиггүй үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнэгүй оршин тогтнол, амьдралын гажуудсан хэв маяг, зан заншил–эдгээр зүйлс нь бүгдээрээ хүний зүрх сэтгэлд ихээр нэвтэрсэн ба түүний дотоод сэтгэлийг ихээр дордуулж, дайрч довтолдог. Үүний үр дүнд, хүн Бурханаас бүр илүү зайтай болж, Түүнийг бүр илүү их эсэргүүцсэн. Хүний зан чанар нь өдөр ирэх тусам улам их гаж буруу болж, Бурханы төлөө юуг ч өгөхөд бэлэн байх нэг ч хүн байхгүй, цаашлаад Бурханы дүр төрхийг сайн дураараа эрж хайх нэг ч хүн үгүй болсон. Үүний оронд, Сатаны ноёрхол дор хүн зугаа цэнгэлийг эрж хайхаас өөр юуг ч хийдэггүй, шавар шавхайтай газар дэлхийд махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Үнэнийг сонсох үедээ ч, харанхуйд амьдарч байгаа тэдгээр хүмүүс үүнийг хэрэгжүүлэх талаар боддоггүй, хэдийгээр тэд Бурханы царайг харсан ч гэсэн Түүнийг эрж хайхаар сонирхдоггүй. Ийм их эвдэрсэн хүн төрөлхтөнд авралын ямар нэг боломж яаж байх юм бэ? Маш их доройтсон хүн төрөлхтөн хэрхэн гэрэлд амьдарч чадах юм бэ?
Хүний зан чанар нь, өөрийн мөн чанарыг мэдсэнээс эхлээд түүний үзэл бодол, уг чанар, оюуны төлөв дэх өөрчлөлтүүдээр дамжин–үндсэн өөрчлөлтүүдээр дамжин өөрчлөгдөх ёстой. Зөвхөн энэ замаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарах юм. Хүний гажуудсан зан чанар нь, тэр Сатанаар хорлогдож, нухчин гишгэгдсэний улмаас, хүний бодол, ёс суртахуун, мэдлэг ухаан ба мэдрэмжинд Сатаны учруулсан жигшмээр хор хөнөөлийн улмаас үүсдэг. Хүний эдгээр үндсэн зүйлс нь Сатанаар ялзруулагдсаны улмаас ийм байдаг ба Бурхан анх тэднийг бүтээсэнтэй адилгүй бөгөөд хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг ойлгодоггүй. Тиймээс, хүний зан чанар дах өөрчлөлтүүд нь, Бурханы талаарх түүний мэдлэг ба үнэний талаарх түүний мэдлэгийг өөрчлөх түүний үзэл бодол, мэдлэг ухаан, мэдрэмж дэх өөрчлөлтөөс эхлэх ёстой. Бүх газрууд дундаас хамгийн гүн бохирдсон газарт төрсөн хүмүүс нь Бурхан юу болох талаар эсвэл Бурханд итгэх нь юу гэсэн утгатайг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдийчинээ бохирдсон байна, тэд Бурханы оршин тогтнолыг төдийчинээ бага мэднэ, мөн тэдний мэдрэмж, мэдлэг ухаан нь төдийчинээ сул дорой байна. Хүний, Бурханы эсрэг тэрслүү байдал ба эсэргүүцлийн эх үүсвэр нь түүний Сатанаар бузарлагдсан байдал юм. Тэр Сатанаар бузарлагдсан учраас хүний дотоод сэтгэл хөшүүн болсон, тэр ёс суртахуунгүй, түүний бодол нь замбараагүй ба тэр хоцрогдмол оюуны төлөвтэй. Сатанаар бузарлагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, дотоод сэтгэл болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар бохирлогдсоны дараа түүний анхдагч мэдрэмж, дотоод ухамсар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. Хүний зан чанарын илчлэлт бол түүний мэдрэмж, мэдлэг ухаан дотоод сэтгэлийн илэрхийлэл бөгөөд түүний мэдрэмж, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш учраас, түүний дотоод сэтгэл дээд зэргээр сул болсон, тиймээс түүний зан чанар нь Бурханы эсрэг тэрслүү байдалтай байдаг юм. Хэрвээ хүний мэдрэмж, мэдлэг ухаан нь өөрчлөгдөж чадахгүй бол, түүний зан чанар өөрчлөгдөж, Бурханы зүрх сэтгэлийн хойноос явна гэж огт байхгүй. Хэрвээ хүний мэдрэмж эрүүл саруул биш бол, тэр Бурханд үйлчилж чадахгүй ба Бурханаар ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн мэдрэмж” гэдэг нь Бурханд дуулгавартай, шударга байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн дотоод сэтгэлтэй байхыг хэлж байгаа юм. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлж байгаа. Хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс ийм байдаггүй. Нэгэнт хүн Сатанаар бохирлогдсон учраас, тэр Бурханы талаар үзхүйг бий болгосон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал түүнд байхгүй, дотоод ухамсар гэж бүр үгүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, ял шийтгэл тулгадаг, цаашлаад Түүний нүднээс далдуур, Түүнийг дорд үзсэн үгс чулууддаг. Хүн Тэр бол Бурхан гэдгийг тодорхой мэддэг, гэсэн ч Түүний нүднээс далдуур Түүнийг шүүдэг, Түүнийг дуулгавартай дагах ямар ч бодол байхгүй ба зүгээр л Бурханд ойлгомжгүй хүсэлт, шаардлага тавьдаг. Тийм хүмүүс – хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс – нь өөрсдийн жигшүүрт зан авираа мэдэх эсвэл өөрсдийн тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай байсан бол, тэд өөрсдийн мэдрэмжийн багаханыг олж авах байсан; хүмүүс хэдийчинээ Бурханы эсрэг тэрсэлж, өөрсдийгөө мэдэхгүй байна, төдийчинээ тэд эрүүл саруул мэдрэмжгүй байдаг.
Хүний завхарсан зан чанарыг илчлэх эх үүсвэр нь түүний манарсан дотоод сэтгэл, түүний хорлонтой уг чанар, түүний эрүүл саруул бус мэдрэмжээс өөр юу ч биш; хэрвээ хүний дотоод сэтгэл ба мэдрэмж нь хэвийн байдалдаа эргэн очиж чадвал тэр Бурханы өмнө, ашиглахад тохиромжтой хүн болох юм. Хүний дотоод сэтгэл нь үргэлж хөшүүн байсаар ирсэн, хүний мэдрэмж хэзээ ч эрүүл саруул байгаагүй ба энэ нь илүү сул болж байдгийн улмаас хүн Бурханы өмнө илүү их тэрслүү байдаг, тиймээс тэр Есүсийг хүртэл загалмайд цовдолсон ба сүүлчийн өдрүүд дэх бие махбод болсон Бурханыг өөрийн гэртээ орохыг нь үл зөвшөөрч, Бурханы махан биеийг буруушааж, Бурханы махан биеийг өчүүхэн, дорд гэж хардаг. Хэрвээ хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол тэр, бие махбод болсон Бурханд хандахдаа тийм ч харгис байхгүй байх байсан; хэрвээ түүнд өчүүхэн төдий ч гэсэн мэдрэхүй байсан бол, тэр бие махбод болсон Бурханы махан биед хандахдаа тийм ч хатуу ширүүн байхгүй байх байсан; хэрвээ түүнд өчүүхэн төдий ч дотоод сэтгэл байсан бол тэр, бие махбод болсон Бурханд ийм байдлаар “талархахгүй” байх байсан. Хүн, Бурхан махан биетэй болсон эрин үед амьдардаг, гэсэн ч түүнд тийм сайхан боломжийг өгсөнд Бурханд талархах чадваргүй бөгөөд үүний оронд Бурханы ирснийг харааж эсвэл бие махбод болсон Бурханы бодит байдлыг бүрэн үл ойшоодог ба харваас үүний эсрэг байдаг бөгөөд үүнээс залхсан байдаг. Хүн Бурханы ирэлтэд хэрхэн хандахаас үл хамааран, товчхондоо хэдий хүн Түүнийг өчүүхэн төдий ч таатай угтахгүй байсан ч, Түүнд сохроор хүсэлт тавьж байсан ч – Бурхан үргэлж Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Хүний зан чанар дээд зэргийн гаж буруу болсон, түүний мэдрэмж дээд зэргийн сул болсон ба түүний дотоод сэтгэл нүгэлт нэгнээр бүрэн гишгэлэгдэж, аль эртнээс хүний анхдагч дотоод сэтгэл байхаа больсон. Хүн төрөлхтөнд маш их амьдрал, хувь хишгийг хайрласанд нь бие махбод болсон Бурханд хүн талархахгүй байгаад зогсохгүй, бүр тэр ч байтугай үнэнийг түүнд өгсний төлөө Бурханд дургүй болсон; учир нь, хүнд өчүүхэн төдий ч үнэнийг сонирхох сонирхол байхгүй учраас тэр Бурханд дургүй байгаа юм. Хүн бие махбод болсон Бурханы төлөө өөрийн амьдралыг өгч чадахгүйгээр зогсохгүй, тэр мөн Түүнээс ач тус хүртэхийг оролддог ба өөрийн Бурханд өгсөн зүйлээс хэдэн арав дахин илүү зүйлийг Бурханаас шаарддаг. Тийм дотоод сэтгэл ба мэдрэмжтэй хүмүүс нь энэ бүхнийг байх ёстой зүйл гэж үздэг бөгөөд тэд Бурханы төлөө маш ихийг зарцуулсан байхад Бурхан тэдэнд хэтэрхий багыг өгсөн гэж тэд итгэсээр байдаг. Надад аяга ус өгсөн хүмүүс байдаг, гэвч тэд өөрсдийн гараа сунгаад хоёр аяга сүүтэй тэнцүү[a] зүйлийг нэхдэг эсвэл Надад нэг шөнө байрлах өрөө өгсөн боловч өрөөний төлбөрт Надаас хэд дахин их төлбөр нэхэхийг оролддог. Тийм хүн чанартайгаар мөн тийм дотоод сэтгэлтэйгээр та нар амийг хэрхэн олж авахыг хүсэж чадаж байна вэ? Та нар ямар зэвүүцмээр өөдгүй хүмүүс вэ! Хүний энэхүү хүн чанар болон дотоод сэтгэлийн улмаас, бие махбод болсон Бурхан хоргодох газар олж чадалгүй газар дэлхий дээгүүр хэсэн яваа билээ. Дотоод сэтгэл болон хүн чанарыг үнэхээр эзэмшсэн хүмүүс, бие махбод болсон Бурханыг хичнээн их ажил хийснийх нь улмаас биш, харин хэдий Тэр ямар ч ажил хийгээгүй байсан ч гэсэн Түүнийг бишрэн шүтэж, үнэн сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Энэ нь, эрүүл саруул мэдрэмжтэй хүмүүсийн хийх ёстой зүйл бөгөөд энэ нь хүний үүрэг юм. Ихэнх хүмүүс Бурханд үйлчлэх үедээ нөхцөл байдлын талаар ярьдаг: Тэр Бурхан уу эсвэл хүн үү гэдгийг тэд тоодоггүй ба тэд зөвхөн өөрсдийн нөхцөл байдлын талаар л ярьдаг бөгөөд өөрсдийн хүслээ биелүүлэхийг л зорьдог. Та нар Надад хоол хийж өгөхдөө, ахлах тогоочийн хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ та нар, гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллах үедээ та нар ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаах үедээ та нар угаалгын төлбөр шаарддаг, сүмийг засварлахдаа та нар сэргээн засварлах зардлыг шаарддаг, ярих үедээ та нар илтгэгчийн төлбөрийг шаарддаг, ном тараах үедээ та нар түгээлтийн зардлыг шаарддаг ба бичих үедээ та нар бичсэний төлбөрөө шаарддаг. Миний харьцаж байсан хүмүүс Надаас нөхөн төлбөр хүртэл шаардаж байсан, тэгэхэд гэр лүү нь явуулсан хүмүүс өөрсдийнх нь нэр хүндэд хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж эсвэл алдагдсан залуу насныхаа төлөө нөхөн төлбөр нэхдэг, тахиа алсан хүмүүс мал нядлагчийн хөлс нэхдэг, хоол шарсан хүмүүс шарах төлбөр нэхдэг ба шөл хийдэг хүмүүс түүнийхээ төлбөрийг нэхдэг…. Энэ нь та нарын өндөр дээд, хүчирхэг хүн чанар ба эдгээр нь та нарын халуун дулаан дотоод сэтгэлээс гарсан үйлдлүүд. Та нарын мэдрэмж хаана байна вэ? Та нарын хүн чанар хаана байна? Би та нарт хэлье! Хэрвээ та нар ингээд үргэлжлүүлэд байвал Би та нарын дунд ажиллахаа болино. Би хүний өмсгөлтэй араатнуудын сүрэг дунд ажиллахгүй, цагаан царай нь зэрлэг догшин зүрх сэтгэлийг нь нуудаг тийм бүлэг хүмүүсийн төлөө Би зовохгүй, аврагдах өчүүхэн төдий ч боломжгүй тийм сүрэг амьтдын төлөө Би зовлонг тэвчихгүй. Өөрийн нуруугаа та нарт харуулах өдөр бол та нарын үхэх өдөр, энэ нь та нар дээр харанхуй ирэх өдөр ба гэрэл та нарыг орхих өдөр билээ! Би та нарт хэлье! Бүр амьтнаас ч дор Та нар шиг хүмүүст, Би хэзээ ч өгөөмөр хандахгүй! Миний үг ба үйлдэлд хязгаар байдаг ба та нарын хүн чанар ухамсар ийм байхад, Би өөр ямар ч ажил хийхгүй, учир нь та нарын дотоод сэтгэл хэтэрхий дутмаг, та нар Надад маш их зовлон шаналал учруулсан ба та нарын жигшмээр зан авир Намайг маш их зэвүүцүүлдэг! Хүн чанар, дотоод сэтгэлээрээ маш дутмаг хүмүүст аврагдах боломж хэзээ ч байхгүй; тийм зүрх сэтгэлгүй, талархалгүй хүмүүсийг Би хэзээ ч аврахгүй. Миний өдөр ирэх үед, Миний догшин уур хилэнг нэгэнтээ хүргэсэн дуулгаваргүй хүүхдүүд дээр Өөрийн шатам халуун галыг үүрд мөнхөд асгах болно, Над руу дорд үзсэн үг чулуудаж, Намайг хаясан тэдгээр амьтад дээр Өөрийн мөнхийн шийтгэлийг ноогдуулах болно, нэгэнтээ Надтай хамт идэж, амьдарч байсан хэдий ч Надад итгээгүй, Намайг доромжилж, Надаас урвасан тэдгээр дуулгаваргүй хүмүүс дээр Өөрийн уурын галыг үргэлжид асаах болно. Миний уурыг хүргэсэн бүх хүмүүст Өөрийн шийтгэлийг Би тулгах болно, нэгэнтээ Надтай мөр-зэрэгцэн зогсохыг хүсэж байсан ч Намайг шүтэж, дагаж чадаагүй тэдгээр араатнууд дээр Би Өөрийн бүх уураа асгах болно, хүнийг цохих Миний саваа нь, нэгэнтээ Миний халамжийг болоод Миний ярьсан нууцуудыг хүртэж байсан ба Надаас материаллаг таашаал авахыг оролдсон тэдгээр амьтад дээр унах болно. Миний байр суурийг авахыг оролдсон ямар ч хүнийг би уучлахгүй; Надаас хоол, хувцас булааж авахаар оролддог хүмүүсийг Би өршөөхгүй. Одоохондоо та нар хор хөнөөлөөс чөлөөтэй хэвээр байж, Надаас шаардаж байгаа зүйлээ хэтрүүлэн хийхээ үргэлжлүүлнэ. Уур хилэнгийн өдөр ирэх үед, та нар Надаас юуг ч нэхэж шаардаж чадахгүй; тэр үед, Би та нарыг хүссэн хэмжээгээрээ “таашаахад” хүргэх болно, Би та нарын нүүрийг газар луу шахах болно, тэгээд та нар хэзээ ч босож ирж чадахгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, Би энэ өрөө та нарт “төлөх” болно – та нар энэ өдөр ирэхийг тэвчээртэйгээр хүлээнэ гэж Би найдаж байна.
Хэрвээ эдгээр жигшмээр хүмүүс өөрсдийн туйлширсан хүслүүдээ үнэхээр хойш тавиад, Бурханд эргэж очвол, тэдэнд аврагдах боломж байх болно; хэрвээ хүнд, Бурханыг үнэхээр хүсэн эрмэлздэг зүрх сэтгэл байвал, Бурхан түүнийг орхихгүй. Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүйтдэг нь, Бурханд сэтгэл хөдлөл байгаа учраас биш, эсвэл Түүнийг хүн олж авахыг Бурхан хүсдэггүй учраас биш, харин хүн Бурханыг олж авахыг хүсдэггүйгээс болон хүн Бурханыг яаралтай эрж хайдаггүй учраас болдог. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүсийн нэг хэрхэн Бурханаар хараалгах юм бэ? Эрүүл саруул мэдрэмжтэй, мэдрэмтгий дотоод сэтгэлтэй хүмүүсийн нэг хэрхэн Бурханаар хараагдах юм бэ? Бурханыг үнэхээр шүтэж, үйлчилдэг хүн хэрхэн Түүний уур хилэнгийн галаар устгагдах юм бэ? Бурханыг дуулгавартай дагахдаа баяртай байдаг хүн хэрхэн Бурханы гэрээс хөөгдөх юм бэ? Бурханыг хайрлаад ханахгүй хүн хэрхэн Бурханы шийтгэлд амьдрах юм бэ? Бурханы төлөө бүхнийг хаяхдаа баяртай байгаа хүн хэрхэн юу ч үгүй үлдэх юм бэ? Хүн Бурханыг эрж хайх дургүй байдаг, өөрт хамаатай зүйлээ Бурханы төлөө зориулах дургүй байдаг ба нэг насны амьдралынхаа хичээл чармайлтыг Бурханд зориулах дургүй байдаг бөгөөд үүний оронд, Бурхан хэтэрхий ихийг нэхэж байна гэж хэлдэг, Бурханы талаарх хэтэрхий их нь хүний үзхүйтэй зөрөлдөж байдаг. Ийм хүн чанартайгаар, хэдий та нар өөрсдийн хичээл чармайлтаа сэтгэл харамгүй гаргасан ч, та нар Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй байх болно. Та нар бол хүн төрөлхтөний гэмтэлтэй, сэвтэй бараа гэдгээ мэдэхгүй байна уу? Ямар ч хүн чанар та нарынхаас дор биш гэдгийг та нар мэдэхгүй юу? Та нарын “цол хэргэм” юу вэ гэдгийг та нар мэдэхгүй юу? Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс та нарыг чонын эцэг, чонын эх, чонын хүү, чонын ач хүү гэж нэрлэдэг; та нар бол чонын үр удам, чонын хүмүүс бөгөөд та нар өөрсдийн бие хэмийг мэдэх ёстой ба үүнийг хэзээ ч бүү март. Та бол хамгийн сайн хүн гэж бүү бод: Та нар бол хүн төрөлхтөн дотроос хамгийн балиар хүн-бус төрөлхтөний бүлэг юм. Та нар энэний алийг ч мэдэхгүй юу? Та нарын дунд ажиллахын тулд Би хичнээн их эрсдэл үүрснийг та нар мэдэх үү? Хэрвээ та нарын мэдрэмж хэвийн байдалдаа буцаж очихгүй бол, та нарын дотоод сэтгэл хэвийн ажиллаж чадахгүй, тэгвэл та нар “чонын” нэршлээсээ хэзээ ч ангижрахгүй, та нар хараалын өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй, өөрсдийн шийтгэлийн өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй. Та нар доод зиндааных буюу ямар ч үнэ цэнэгүй зүйл болж төрсөн. Та нар бол төрөлхийн өлсгөлөн чонын сүрэг, хог новш ба хаягдлын овоо бөгөөд та нартай адилгүй нь Би дэмжлэг туслалцаа олж авахын тулд та нар дээр ажилладаггүй харин ажлын хэрэгцээний улмаас ажилладаг. Хэрвээ та нар энэ байдлаараа тэрслүү байдлаа үргэлжлүүлбэл, Би Өөрийн ажлаа зогсоож, хэзээ ч та нар дээр ажиллахгүй; нөгөө талаар, Би, Миний сэтгэлд нийцсэн өөр бүлэг рүү Өөрийн ажлыг шилжүүлэх ба ингэснээр та нарыг үүрд орхих болно, учир нь Би Надтай дайсагнасан хүмүүсийг онцолж үзэх дургүй. Иймээс та нар Надтай таарч тохирохыг хүсэж байна уу эсвэл Миний эсрэг дайсагнах уу?
Тайлбар:
Эх бичигт “алтан зоос” гэж байсан.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment