Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр нүүр тулдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчлөнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны зохицуулалтаас мултрахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй; тэдэнд цаг үргэлж саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу, эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу?
Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн баримтлах замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно. ”
No comments:
Post a Comment