Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label аврал. Show all posts
Showing posts with label аврал. Show all posts

2020/01/21

Хамгийн сайн боловсрол (2-р хэсэг)

Төгс Хүчит Бурханы Чуулган, аврал, үнэн, Христ,

Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)
Лю Енг

    Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас)“Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арван нэг дэх айлдвар”-аас).

2020/01/08


Магтаал ба мөргөлийн дуу 2020 “Бидний амьдрал хий хоосон биш” 

Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

I
Өнөөдөр бид Бурхантай уулзаж, Түүний ажлыг мэдэрнэ.
Бие махбодтой Төгс Хүчит Бурханыг бид мэдсэн.
Бид Түүний агуу бас гайхалтай ажлыг харсан.
Бидний амьдрал өдөр бүр хий хоосон биш.
Үнэн ба амийг олж авах нь хамгийн нандин зүйл!
Хүний амьдралын нууцыг ойлгоно.
Бидний хөл амийн хамгийн тод замд байна.
Дахиж хайх хэрэггүй, бүх зүйл бидэнд тодорхой.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

II
Бурханыг хайрлах амьдрал утгатай бөгөөд хоосон биш.
Түүний гэрчлэлд зогсох үүргээ гүйцэтгэнэ.
Бид Бурханы магтаалыг олж, Түүний авралыг авна.
Бид хий хоосон амьдардаггүй, бидний амьдрал дүүрэн.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

Хэн биднээс илүү ерөөгдсөн байх билээ?
Хэн биднээс илүү азтай байх билээ?
Бурхан бидэнд өмнөх аль ч үеийнхэнд өгснөөс
хавьгүй илүү ихийг өгсөн,
Бид Бурханы төлөө амьдарч,
үнэнийг олж, Бурханыг гэрчлэх ёстой.
Бидэн дээр асгагдсан тэр бүх хайрыг бид буцаах ёстой.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/12/21

Есүс тэмдэг болон гайхамшиг үзүүлсэн нь



1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь

  (Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

  (Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

  Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

  “Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй.

2019/12/18

Би бусад хүнд хэрхэн зохистой хандахыг сурлаа



  Нэг өдөр чуулганы маань Чэнь ах над дээр ирлээ. Тэрээр чөлөөт цагаараа гэрчлэл танилцуулах хэрэгжүүлэлт хийж, сайн мэдээний ажилд зарим нэг хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэсэн юм. Чэнь ах маш биеэ тоосон зан чанартай гэдгийг би урьдын харилцаа холбооноосоо үүдэн мэддэг болсон тул түүний талаар урьдчилан тогтсон санал, бодолтой байлаа. Түүнчлэн гэрчлэл танилцуулах хүмүүс Библийн тодорхой түвшний мэдлэгтэй байх ёстой. Тэд үнэнийг тодорхой хэлэлцэж, сайн мэдээ номлож байгаа хүмүүсийнхээ асуусан асуултад хариулж чаддаг байх ёстой гэж бодов. Тэр ах эдгээр чанарыг эзэмшээгүй мэт санагдсан тул би зөвшөөрсөнгүй. Үүнийг хараад тэр ах, “Миний чадварт үндэслээд, гэрчлэл танилцуулах хэрэгжүүлэлт хийж болно гэж та бодохгүй байна уу? Би гэрчлэл танилцуулахгүй бол авьяасаа үрж байгаа хэрэг болох биш үү?” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод, би бүр залхаж, “Гэрчлэл танилцуулна гэдэг хийхэд амархан зүйл гэж бодоо юу? Жинхэнэ авьяасгүй бол энэ үүргийг сайн биелүүлж чадна гэж бодоо юу? Өөрийгөө хэтэрхий их юманд бодох юм. Та өөрийгөө ер үнэн зөвөөр үнэлдэггүй юм байна!” хэмээн бодлоо. Дараа нь би Чэнь ахын нөхцөл байдлыг ялган танихын тулд хэдэн ах эгчтэй нөхөрлөв. Зарим ах эгч хэлсэн зүйлийг минь сонссоныхоо дараа Чэнь ах ааш авиртаа хэрхэн биеэ тоосон зан харуулсан талаар мөн ярилаа. Чэнь ахын талаарх бодол маань үнэхээр зөв байсан нь үүгээр батлагдав. Би Чэнь ахыг зөв ойлгохын тулд үнэнийг эрж хайлгүй, түүний талаар хамаагүй дүгнэх үедээ түүнийг үндсэндээ шүүж, бусадтай хуйвалдаж байсан гэдгээ огт мэдээгүй юм.

2019/12/14

Бурханд итгэх зам дээр илүү сайжран өөрчлөгдөх нь



  Хэдийгээр би Бурханд олон жил итгэж, дагаж байгаа ч амь руу орох оролтдоо бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа номлолын бичлэгүүд дээр, Ариун Сүнсний ашигладаг хүн ах эгч нартай ярьж байхыг сонсох үедээ, “Та нар одоо Бурханд итгэдэг, мөн үнэнийг эрж хайхын сайхныг амталсан. Та нар зөв замд орж эхэлсэн бөгөөд авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг” гэх утгатай зүйл хэлэхийг нь сонсоод би санаа зовнилоор дүүрэв. Би “Энэ хүмүүс Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч аль хэдийн оролттой болж, аврагдах итгэлээр дүүрэн байна. Тэгэхэд би Бурханд өдий хүртэл итгэсэн мөртөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амь зан чанарт маань ямар ч өөрчлөлт гараагүй. Авралд хүрэх нь байтугай, зөв замд ч орж эхлээгүй!” гэж бодлоо. Хүний бүх завхралыг үнэн шийдвэрлэж чадах тухай Ариун Сүнсний ашигладаг хүн хэрхэн нөхөрлөснийг би бодож үзсэн боловч үүнийг хэзээ ч ер нь туулж байсангүй. Тэр ч бүү хэл надад, үнэн бусад хүмүүсийн завхралыг шийдэж чадах боловч минийхийг л чадахгүй гэж санагдсан бөгөөд ингэж бодох тусам төдий чинээ сэтгэлээр унаж, зан чанарын өөрчлөлт эрэлхийлэх нь ердөө дэндүү хэцүү бэрх юм гэж санагдсан тул би үнэн болон авралыг эрэлхийлэх итгэлээ алдав. Миний нөхцөл байдал буруу байгааг мэдэж байсан хэдий ч үүнээс зугтах аргагүй байсан болохоор би Бурханд хандан тусламж гуйж л чадах байлаа.

2019/12/09

Бурханы удирдлагын ажлын зорилго



Бурханд 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бий,
Энэ нь үе шатны дагуу гурван эрин үед хуваагддаг.
Эхлээд Хуулийн эрин, дараа нь Нигүүлслийн эрин,
сүүлийнх нь Хаанчлалын эрин билээ.
Бурханы ажил эрин бүрд ялгаатай ч
хүн төрөлхтний хэрэгцээтэй уялдан,
Бурхантай тэмцэхдээ Сатаны ашигладаг
арга залиас шалтгаалдаг.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны жигшмээр гажуудлыг ил болгож,
бүтээгдсэн зүйлсэд сайныг муугаас ялгахыг заан,
Бүх зүйлийн Захирагч нь Бурхан Өөрөө гэдгийг мэдүүлж,
Сатан бол хүний дайсан, хорон муу,
олиггүй нэгэн гэдгийг тодорхой харуулснаар
Хүн сайныг муугаас, үнэнийг худлаас,
aриуныг бузраас, агууг дордоос ялгаж чадна.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.
Мэдлэггүй хүн төрөлхтнөөр Түүнд гэрчлэл хийлгүүлээч:
Хүнд ялзрал авчирсан нэгэн нь Бурхан биш,
Зөвхөн Бурхан Өөрөө, бүтээлийн Захирагч л
хүнд баяр бахдал, аврал авчрах зүйлсийг өгдөг.
Ингэснээр тэд Бурхан бол бүх зүйлийн Захирагч,
харин Сатан бол ердөө Түүний бүтээл,
харин дараа нь Түүний эсрэг боссон гэдгийг мэдэх юм.
Бурханы 6,000 жилийн төлөвлөгөө нь гурван үе шаттай,
Ингэж дараах зүйлсийг биелүүлнэ:
Бурханы бүтээлүүд Түүний гэрчлэгчид болж,
Түүний хүслийг мэдэж, үнэн бол Тэр гэдгийг харах билээ.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

2019/12/07

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг


Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)

Бид Бурханыг бодож, залбиран уншиж, нөхөрлөдөг,
бид бясалган тунгааж, Бурханыг эрэн хайдаг.
Бурханы үгэнд амьдарч, хайр татам байдлыг нь хардаг.
Үнэн биднийг чөлөөлж, бид Бурханы жинхэнэ хайрыг амсдаг.
Чуулганы амьдрал гайхалтай, магтаал олон төрөлтэй.
Бид Бурханыг магтан дуулж, бүжиглэхгүй байх аргагүй.
Магтаалд маань ямар ч дүрэм, хязгаарлалт үгүй.
Жинхэнэ магтаал биднийг үргэлж баяр хөөртэй болгодог.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Бид үнэнийг нөхөрлөж, Ариун Сүнсний ажлыг олж авч,
туршлагаа хуваалцахад амь маань өсдөг.
Бид бүгд Бурханы хаанчлалын хүмүүс,
бүгдэд нь Түүнийг хайрладаг үнэн зүрх бий.
Бид нэг сэтгэл зүрхээр үүргээ биелүүлж,
Бурханы ерөөл, удирдлагыг хардаг.
Шүүлт биднийг цэвэрлэж, бид Бурхан зөвт гэдгийг хардаг.
Өөрсдийн завхралыг хаяад бид шинэчлэгдсэн.
Бид үнэнч хүмүүсийн дүр төрхийг амьдран харуулдаг.
Бурханыг сүнсээр, үнэнээр шүтэн мөргөх нь хаанчлалын амьдрал билээ.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Ах, эгч, дүү нар минь цуглараарай,
бид маш олон өсөлт, уналтыг тууллаа.
Төр засгийн дарангуйлал маш хорсолтой,
хавчлага, бэрхшээлийг бид туулсан.
Юу ч бидний шийдвэрийг ганхуулаагүй.
Энэ бол Бурханы үг биднийг чиглүүлснийх.
Биднийг аврахын төлөө Бурханы төлсөн
уйгагүй төлөөсийг хэмжих аргагүй.
Бурхан бидний дунд амьдарч, үргэлж залж чиглүүлдэг.
Энэ сайхан цаг үе, амьдрал үнэхээр нандин билээ.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг,
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг,
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/12/05

Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)


Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)

Бурханы хийдэг бүх зүйл хий хоосон биш, бодитой байдаг.
Бурхан хүмүүсийн дунд ирж, эгэл хүн болон даруусдаг.
Жаахан ажил хийж, цөөхөн үг хэлээд л Тэр явчихдаггүй,
харин ертөнцийн зовлонг туулахаар хүмүүсийн дунд үнэхээр ирдэг.
Хүн төрөлхтний хүрэх газрын төлөө зовлон туулснаараа Тэр төлөөс төлдөг.
Бодитой ажил гэдэг энэ бус уу?
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр төлөөс төлж, чин сэтгэлээ харуулдаг.
Бие махбодтой болсон Бурхан мэдээж хүмүүст хамгийн чин үнэнч, итгэмжит байдаг.

2019/12/01

Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu


Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu (Lyrics)

1
Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал
сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.
Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч
тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт
бид гайхаж биширч эхэлдэг.

2
Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн,
гэнэн, цэвэр ариун хүн жаргалтайгаар
Бурханы хараан дор амьдарч,
Бурхан түүнд санаа тавин
хүн Түүний жигүүр дор ивээгддэг.
Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь
Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг.

3
Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа
Бурхан тэднийг хариуцсан.
Түүний тэр хариуцлага юу байв?
Хүний төлөө санаа тавин, хүнийг хамгаалах байсан.
Хүн Түүнд дуулгавартай байж, хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг.
Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд
хүсдэг зүйл юм.

2019/11/29

Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )


Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )

Эцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,
зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.
Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,
мөс чанарыг минь шаналгадаг.
Төөрөлдөхдөө би айн залбирна.
Гараа зүрхэндээ аван, гэмшинэ.
Та үнэхээр цайлган байтал
хуурамч хайраар би Таныг мэхэлжээ.
Муу ёрын сүнс минь харуусал гэдгийг мэдээгүй.
Нүгэл дунд айдасгүй амьдардаг.
Танд ямар санагдсаныг хайхардаггүй.
Таны нигүүлслийг л хүсдэг.
Би түгшиж, өөрийгөө өрөвдөхдөө
больж чаддаггүй юм, уучлаарай.
Өөрийгөө хуурна гэдэг нуухад бэрх.

Итгэмжит, зөвт гэдгийг тань мэдэлгүй,
гарах гарцаа би шаргуу хайсан.
Таны ажил дуусмагц хэн Таныг хориглож чадах вэ?
Санаа алдалт, харуусал л үлдэж хоцордог.
Нүгэл, завхралд амьдардаг.
Гэмшил зүрх сэтгэлд минь хурдаг.
Чин зүрхний үг надад хоргоддог.
Хэчнээн олиггүй байснаа би үзэн яддаг.
Гар хоосон би Таны үгтэй нүүр тулдаг.
Таныг харахаас дэндүү ичдэг. Өө...

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/11/27

Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics )


Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics )

Бурхан чамайг Түүнийг ойлгоно гэж найддаг
Түүний үнэн сэтгэлийг ойлгосноор
Чи Түүнтэй улам ойртох болно
Чи Түүний хайранд чин үнэнээсээ талархана
Түүний хүн төрөлхтөнд зориулсан анхаарал,
Халамжийн төлөө
Түүнд эргэлзэх зүйлгүй
Зүрх сэтгэлээ зориулж
Түүнийг сэрдэх зүйлгүй болно гэж Бурхан найддаг
Тэр хүнд зориулсан бүхнээ
Чимээгүй хийсээр байдаг
Чин сэтгэл, үнэнч зан, хайр энэрлээ
Тэр чимээгүйхэн хүмүүст зориулсаар байдаг
Тэр хэзээ ч хийсэн зүйлийнхээ төлөө харамсдаггүй
Хэзээ ч хүнээс хариу нэхэж
Ямар нэг өргөл барьц хүлээдэггүй
Түүний хийж буй бүхний цорын ганц зорилго нь
Үнэнч итгэл болон хайрыг хүнээс авах юм

Зүрх сэтгэл чинь үнэнээр Бурханы зан чанарыг мэдвэл
Чи Түүний мөн чанарт сэтгэлээсээ талархана
Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдэрнэ
Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдэрнэ
Энэ бол үнэн!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/11/26

Өвчний шалгалт дунд Бурханы хайр намайг замчилсан



–гарчиг
1. Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
2. Өвчин тусаж, жигшүүрт сэдэл минь ил боллоо
3. Үхэл ойртож, Бурханы үг итгэлийг минь батжуулав
4. Би амьдрал, үхлээ Бурханд даатгаж, Бурханы үйл хэргийг харлаа
5. Энэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө ч илүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр туллаа
Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
  Энэ жил би 78 настай ба толгойн өвчин, чихрийн шижингээс болж үргэлж зовж ирсэн билээ. 2005 онд Эзэнд итгэж эхэлсний дараа олон жилийн турш намайг ороож байсан өвчин намдсан юм; би Бурханы хайрыг мэдэрч, зүрх сэтгэлийнхээ угаас Эзэнд талархлаа. Хоёр жилийн дараа хамаатан маань Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай надад номлосон бөгөөд Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн гэж хэлсэн юм. Төгс Хүчит Бурхан одоо Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр ажлын илүү шинэ, илүү дээд үе шатыг гүйцэтгэн, хүнийг шүүж, гэсгээж, бидний завхралыг цэвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа, мөн эцэст нь аврал хүртсэн хүмүүсийг Бурхан хаанчлал руугаа хөтөлнө гэлээ. Энэ мэдээг сонсоод би догдолж, дотроо “Амьд ахуйдаа Эзэнийг угтаж үнэндээ чадах юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Ирээдүйд Бурхан намайг хаанчлал руугаа хөтөлбөл үнэхээр л гайхалтай байх болно!” гэж бодов. Ингэж бодоод зүрх сэтгэл минь илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрч, Бурханы хайр болон авралд талархлаа. Хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа Бурханы үгийг уншаад, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх болсон бөгөөд тун удалгүй чуулганы амьдралаар амьдарч, чуулган дахь үүргээ гүйцэтгэхийн тул чадах бүхнээ хийж эхэллээ.

2019/11/25

Бурханы үгийн магтан дуу “Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон” Praise and worship



Бурханы үгийн магтан дуу “Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон” Praise and worship

Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

Тэнгэрэлчүүд хэзээ ч Сатантай тэмцэж чадахгүй,
өө, хүн бол бүр хэзээ ч чадахгүй.
Тэнгэрэлчүүд хүчгүй, харин хүмүүс завхарсан;
хүн хөндлөнгөөс ч оролцох чадваргүй.
Бурхан хүний амин дээр ажиллахаар болбол,
газарт хүн дээр ажиллахыг хүсвэл,
ажил ба ялгамж чанараараа Өөрөө хүнийг аврахын тулд
Тэр махбод болж, махан биеийг өмсөх ёстой.
Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

2019/11/17

Magtan duu 2019 MV “Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” Praise and worship (Lyrics)


Magtan duu 2019 MV “Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” Praise and worship 


Бурханы өмнө бид өргөгдсөн.
Элбэг найрт оролцон маш жаргалтай.
Бурханы үгийг бид эдэлж, үнэнийг ойлгодог,
бидний сүнс чөлөөлөгдсөн, маш эрх чөлөөтэй.
Талархал, магтаалаар зүрх маань үнэхээр дүүрэн.
Дуулахгүй байж бид чадахгүй нь.
Зүрхэн дэх баяр хөөрөө илэрхийлэх боломжгүй юм.
Магтаж, баярлан үсрээрэй.
Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.
Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

Бурханы үгийг бид эдэлдэг.
Үгийг нь хэрэгжүүлж, бодит байдалд ордог.
Шүүлт, ариусгалтыг бид туулж,
шинэ хүний төрхийг амьдран харуулдаг.
Төгс Хүчит Бурхан Сатаны завхралаас биднийг аварсан.
Одоо бид өөрчлөгдсөн.
Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!
Магтаж, баярлан үсрээрэй.
Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.
Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

2019/11/13

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн



  “Бурхан намайг далай шиг олон түмнээс, сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан, Түүний тууштай дуудлага намайг зүүднээс минь сэрээсэн. Түүний танил дуу, үзэсгэлэнт царай, Анх байснаас өөрчлөгдөөгүй. Түүний гэрт, Түүний хайрыг би амтална. Ингэж би ойртон, хагацахыг хүсэхгүй. Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон. Би зовлондоо туучин гэлдрэхэд. Түүний хамгаалалт намайг дагуулсан. Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханаас хагацахгүй”-ээс). Энэхүү уянгалаг сайхан магтан дууг сонсох болгондоо би Бурханд талархах сэтгэлээр дүүрдэг юм. Бурхан л намайг мөнгөний ангалаас аварч, тэгтлээ үхэн хатан шаргуу ажиллахыг минь болиулсан бөгөөд амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ би баяртай гэж хэлсэн юм …

Миний тэмцэл: Бие, сэтгэлээрээ туйлдсан нь
  Би ядуу гэр бүлээс гаралтай тул бага байхад найз нөхөд, хамаатан садан маань шоолж, дорд үздэг байсан, иймээс би өсөж том болоод их мөнгө олж, амьдралд шилдэг нь болж, тэр хүмүүсээр өөрийгөө анхааруулж, анзааруулна гэх нууцхан шийдвэр гаргасан юм. Өсөж том болоод би мөнгө олох арга зам хайхын тулд үргэлж хоолонд дааж, хэрхэн мөнгө олохыг мэддэг олон найзтай болов. Нэг удаа манай найзууд хэтэрхий их уугаад, өөр хүмүүстэй зодолдов. Зодооныг болиулах гэж оролдох үедээ би нүдээ гэмтээсэн бөгөөд үүнээсээ болж эмнэлэгт хэвтэв. Гэвч тэр үед найзууд маань бүгд надаас зайгаа барьцгаасан. Үүнд миний урам их хугарсан юм. Эмчилгээнд их мөнгө орсон учраас гэр бүл маань асар их өрөнд орж, энэ нь надад асар их дарамт учруулав. Иймээс би үргэлж шөнө унтаж чаддаггүй байсан бөгөөд заримдаа шөнө дүлээр босоод, голын эрэг дээр очиж уйлдаг байлаа. Бодит байдал харгис байгаа нь, энэхүү мөнгөнд донтсон нийгэмд хүний нийгмийн байр суурийг хэр мөнгөтэйгөөр нь хэмждэг юм байна гэдгийг надад улам бүр мэдрүүлэв. Иймээс би заавал маш их мөнгө олж, амьдрал дахь дорд байр сууриа өөрчилнө гэж дахин нэг удаа сэтгэл шулуудлаа.

2019/11/12

Христийн үг “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” (Эшлэл 2)

   
Христийн үг “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” (Эшлэл 2)

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/11/10

ИТГЭГЧИД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ УЧИРТАЙ ВЭ


  Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чинийх шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй бол чи харанхуйн нөлөөнд автсан хэвээр, зугтаж чадахгүй байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулах болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу эсвэл хаанчлалын ардуудын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

  Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдварынхаа төлөө хүний хүсэл эрмэлзэл болон үзлээр хөөцөлдсөн. Эдгээр асуудлуудыг одоо хэлэлцэхгүй. Гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө энгийн нөхцөл байдалтай байлгах хэрэгжүүлэлтийн замыг олж, Сатаны нөлөөний дөнгөнөөс аажмаар ангижрах явдал, ингэснээр та нар Бурханаар авахуулж Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунхгаар итгэж, сохроор дагадаг ба иймээс хэзээ ч Христэд итгэгчийн энгийн амьдралтай байдаггүй; тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Үүнээс хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг харж болох бөгөөд Бурханы хүсэлд саад учруулах бусад хүчин зүйлс олон байдаг. Хүн өөрийгөө зөв замд оруулаагүй мөн жинхэнэ амьдралыг туулаагүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл зөв замд орох гэдэг нь юу вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай илэн далангүй ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чи өөрийнхөө сүнсэнд өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чи үнэн рүү орохоор эрж хайхыг улам бүр хүсэн эрмэлздэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижрах бөгөөд чиний амь алгуурхан өсдөг. Ийм хүн зөв замд ордог. Өөрийн бодит дадлага туршлагаа үнэлж дүгнэн, Бурханд итгэх итгэлээрээ сонгосон замаа дээрхтэй харьцуулан шалга. Чи зөв замд орсон хүн мөн үү? Ямар зүйлүүд дээр чи Сатаны хүлээс болон Сатаны нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи өөрийгөө зөв замд хараахан оруулаагүй бол Сатантай холбогдсон чиний холбоо хараахан тасраагүй байх юм. Ингэснээр Бурханы төлөөх хайрын энэ эрэл хайгуул нь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүрч чадах уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч чи Сатаны хүлээснээс ангижраагүй. Чи Бурханыг хуурч байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авахуулж, хаанчлалын ардуудын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө зөв замд оруулах ёстой.

2019/11/09

“Чи үнэхээр гэмшсэн үү? ” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)


“Чи үнэхээр гэмшсэн үү? ” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

  Жан Мин'энь нэгэн гэр чуулганы номлогч байв. Тэрээр Эзэнд олон жил итгэсэн бөгөөд тэр бүх хугацаанд Эзэний төлөө номлож, ажиллаж, зовж, бас зарлагаджээ. Тиймээс тэр өөрийгөө жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгдсөн гэж боддог байв. Гэвч чуулганы сонгуулиар өөрийг нь биш өөр ах, эгчийг чуулганы удирдагч, санваартнаар сонгоод өөрт нь цуглаан зохион байгуулах үүрэг өгөхийг Жан Мин'энь харлаа. Гаднаа тэр хүлээн зөвшөөрч, захирагдаж буй мэт харагдсан ч маш сэтгэл дундуур байв. Эхнэр нь түүнийг чин сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөөгүй гэж хэлсэн ч Жан Мин'энь үнэмшээгүй бөгөөд гайхалтай мэтгэлцээн удалгүй өрнөнө… Жинхэнэ гэмшил, өөрчлөлт гэж чухам юу вэ? “Чи үнэхээр гэмшсэн үү?” хэмээх бэсрэг хошин тоглолтыг үзээд хариултыг нь олж мэдээрэй.

2019/11/03

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна



  Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

  Хэдийгээр Бурханы удирдлага нь хүнд маш гүнзгий мэт санагдаж болох ч, энэ нь хүн ойлгохын аргагүй зүйл биш, учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлагатай холбоотой, хүний авралтай хамаатай байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газрыг хамардаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр хийдэг Бурханы ажил нь маш бодитой агаад утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, мэдэрч болох ба хийсвэр байдлаас хол байдаг. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол энэ ажлын ач холбогдол юу байх вэ? Тийм удирдлага нь хэрхэн хүнийг авралд хөтлөх вэ? Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт санагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарцуулж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ өөрчилж, тэр ч бүү хэл өөрсдийн зорьж байсан чиглэлээ өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилдөггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгын удирдлагын төлөө явдаг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон зүдгүүр, бэрхшээл байх нь хамаагүй тэд өөрсдийн зорилгоо хамгаалж, үхлээс айхгүй зогсдог. Тэднийг ийм байдлаар үргэлжлүүлэхэд хүргэдэг ямар хүч байна вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, сайхан зан авир уу? Эцсээ хүртэл муугийн хүчтэй тэмцэх тэдний шийдэмгий байдал үү? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл, өөрсдийн дэмий хүслээ үргэлж тэвчдэг тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэддэггүй хүмүүсийн хувьд тийм ихийг өгнө гэдэг нь энгийндээ бол гайхалтай зүйл юм! Эдгээр хүмүүс хэчнээн ихийг өгснийг хэлэлцэхээ түр больцгооё. Гэсэн ч, тэдний зан байдлыг бид сайн шинжлэх нь зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй эдгээр хүмүүсийн хувьд тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна, Бурханд маш ихийг зориулах өөр ямар шалтгаан байна вэ? Үүгээр бид өмнө нь тодорхойлогдоогүй асуудлыг илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч, өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаатай адил. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд, сэтгэл татагдалт байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлагдах явдал байхгүй зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн туулж гарахын аргагүй ангал байдаг. Аливаа зүйлс ийм байдалд очих үед, хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяртай байдалд өөрсдийгөө татан оруулах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн санаа зовмоор, үзэшгүй муухай болохыг хэн ч төсөөлж чаддаггүй гэж Би итгэдэг.

  Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл нь Бурханы ажлын дунд хүн өөрийн удирдлагаа гүйцэтгэдэг ба Бурханы удирдлагыг анзаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнийг шүтэхээр зорихын зэрэгцээ хүн өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээж, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн хүлээн авахаа л тооцоолж байдагт оршдог. Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө хэчнээн өрөвдмөөр, үзэн ядмаар, хөөрхийлөлтэй вэ гэдгээ ойлгосон ч, өөрсдийн туйлын зорилго, итгэл найдвараа амархан орхиж чадах хэдэн хүн байх вэ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө бодохоо больж чадах вэ? Бурхантай ойр дотно хамтран ажиллаж, Түүний удирдлагыг биелүүлэх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Түүнд захирагдахын тулд Түүний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийн бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүсийг Тэр шаарддаг; өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, тэр ч бүү хэл багыг өгдөг мөртлөө үүнийхээ хариуг авахыг хүлээдэг хүмүүс ч Түүнд хэрэггүй. Өчүүхэн хувь нэмэр оруулчихаад, өөрсдийн амжилтандаа эрддэг хүмүүсийг Бурхан жигшдэг. Түүний удирдлагын төлөвлөгөөнд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л зөвхөн ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахаар Түүний хийж буй ажлаас үүссэн боломжийг ашигладаг хүмүүст Тэр бүр их дургүйцдэг. Учир нь, эдгээр хүмүүс Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан юуг биелүүлж, юунд хүрэхийг хүсэж байгаа талаар хэзээ ч анхаардаггүй. Тэд Бурханы ажлаас бий болсон боломжийг хэрхэн ашиглаж ерөөл хүртэх талаар л зөвхөн анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг үл анзаарч, өөрсдийн ирээдүй болоод хувь заяандаа машид санаа зовдог. Бурханы удирдлагын төлөвлөгөөнд дургүйцэж, Бурханы хүсэл болоод Тэр хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс нь Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хараат бусаар өөрсдийн хүссэн бүхнээ хийдэг. Тэдний зан авир Бурханы тааллыг олох нь байтугай Бурханаар сайшаагдахгүй, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй.

  Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.

  Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

  Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх... Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон ...

  Бурхан Өөрийнхөө ажлыг хийх үедээ үргэлж нэг газраас чимээгүй явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт аяархнаар хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучин зүйлсийг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг буюу тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс, Бурхан ямар ч шинэ ажил хийсэн эхлэлээс нь төгсгөл хүртэл, бүх зүйлийн дотроос хүн л хамгийн сүүлд энэ талаар мэддэг.

  Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. Асуудалтай нь Паул хэмээх нэгэн гарч ирсэн ба тэр өөрийгөө Бурханд туйлын дайсагнасан байдалд тавьсан байсан. Цохигдож, элч болсныхоо дараа хүртэл Паулын хуучин угийн чанар өөрчлөгдөөгүй ба тэр олон захидал бичсэн. Харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн, тэдгээрийг Шинэ Гэрээнд багтаах хүртэл хэмжээнд таашаан үзэж Бурханы хэлсэн үгтэй андуурсан. Энэ нь Судар бий болсноос хойших үнэхээр томоохон гутамшиг юм. Энэхүү алдаа нь хүний тэнэглэлээс болж гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бичвэрт, Бурханы ажил, үгийг дуурайлган хүний захидал буюу сүнслэг бичээсийг оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ энэ нь бидний сэдэвт хамаарахгүй учраас өөрсдийн анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

  Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед, хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан ба Сатаны хамгаалан тэмцдэг бүтээгдэхүүн билээ. Өөрийн ажлаа хийхийн зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг аажмаар Сатаны гараас буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд өмнөхөөсөө ч илүү ойр болдог...

  Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

  Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

2005 оны 9 дүгээр сарын 23-нд илэрхийлэв