Бурханы гайхамшигт зохион байгуулалт ба удирдамж
Би Эзэнд арав гаруй жил итгэсэн бөгөөд чуулганд хоёр жил үйлчилж, дараа нь ажиллахаар гадаад явахдаа чуулганыг орхисон юм. Би Сингапур зэрэг олон газар үзэж, их мөнгө олсон боловч хүчтэй нь хүчгүйгээ ангуучилж, хүмүүс нэг нэгэнтэйгээ өрсөлдөн, бие биеийнхээ эсрэг явуулга хийж, хүн бүр нэгнээсээ илүү урвах гэж хичээдэг орчин үеийн нийгэм дэх энэ оршин тогтнол дунд би хүн хоорондын тоо томшгүй олон ээдрээтэй харилцаатай учирч, бусдын эсрэг үргэлж болгоомжлол тээж явдаг байв. Тэд бас надаас болгоомжилдог байсан нь зүрх сэтгэлийн минь гүнд цаг үргэлж гишгэх ямар ч газаргүй мэт мэдрэмжийг өгдөг байлаа. Ийм маягийн амьдрал бие, сүнсийг минь туйлдуулж орхив. Надад тайтгарал өгдөг ганц зүйл гэвэл судрын зарим хуудсыг товчлон бичсэн миний авч явдаг өдрийн тэмдэглэл л байлаа. Заримдаа би тэдгээрийг уншиж, сүнсэн дэх хоосролоо нөхдөг байв. Чуулганд би олон жил яваагүй боловч Эзэнд чин сэтгэлээсээ үйлчилж чадах чуулган олох гэх нэг л зүйл өнгөрсөн жилээс эхлэн толгойд минь эргэлдэх боллоо. Дараа нь би чөлөөт цагаа ашиглан Малайз дахь том жижиг чуулгануудад явж үзсэн боловч дандаа баяртай очоод, сэтгэл дундуур буцдаг байв. Үргэлж дотор минь ямар нэг зүйл дутагдаж байгаа мэт санагдавч яг юу гэдгийг нь хэзээ ч ойлгож чадахгүй байлаа. Энэ эсрэг тэсрэг байдал дунд би өөр нэгэн туйлд хүрч, зүгээр л интернэтээр видео тоглоом тоглон, кино үзэж, заримдаа шөнөжин тоглож, кинонуудыг ээлж дараалан үздэг байлаа. Ажил, амралтын минь хуваарь замбараагаа алдсан. Ийм зүйл хийж эхлэх үедээ би Эзэн надад сэтгэл дундуур байгааг бүдэг бадаг мэдэж байсан боловч аажмаар ухамсраа алдсан. Яг тэр үед би гар утсаа алдсан. Тухайн үед би дотроо энэ талаар гомдоллож байв. Гар утас минь алга болж, үүний хамтаар олон мэдээлэл алдагдсан бөгөөд Фэйсбүүкт нэвтрэх аргагүй болов… Гаднаа энэ нь муу зүйл байсан ч амьдралын минь шийдвэрлэх мөч болно гэж огт төсөөлөөгүй. Энэ нь яг л Хятадын “Хөгшин эр морио алдлаа, гэхдээ ямар зол завшаан учрахыг хэн мэдэх вэ?” хэмээн зүйр үгтэй адил байсан юм.
2017 оны эхээр би шинэ гар утас худалдан авсан. Хоёрдугаар сарын нэгэн өдөр Фэйсбүүкэд нэвтэрч байх үедээ нэг хэрэглэгчийн англи хэлээрх таймлайн дээр санамсаргүй дарсан бөгөөд Судрын хэсгүүдийг агуулсан нийтлэлүүдийг олж харлаа. Мөн эдгээр нийтлэл нь Библиэс гадуурх зарим хэсгийг багтаасан байсныг би харсан боловч эдгээр үг нь намайг маш их урамшуулж, зүрх сэтгэл минь эдгээр үгэнд татагдав. Дараагийн хэд хоногт би Фэйсбүүкийн энэ хэрэглэгчид ихээхэн анхаарал хандуулж, бүр нэр томьёонуудыг толиноос хайн хэсэг хугацааг өнгөрүүллээ. Эцэст нь би өөрийн сонирхсон тэр хэрэглэгчийн нийтлэлийг уншиж дууссан юм. Энэ нийтлэлийн гол агуулга нь Судар дахь Эзэн Есүсийн “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). хэмээн хэлдэг эшлэлийн тайлбар гэдгийг би бүгдийг нь уншсаныхаа дараа мэдэж авав. Уншсаныхаа дараа, энэ нь нэлээд онцгой тайлбар бөгөөд урам зориг, гэрлээр дүүрэн гэдгийг нь мэдэрлээ. Тэр хүнийг найзаар нэмээгүй байсан учраас таймлайн дээрх өөр нийтлэлийг нь харж чадахгүй байв. Фэйсбүүкийн энэ найз Өмнөд Солонгост байдаг, Сюзан гэх нэртэй гэдэг нь таймлайн дээрээс харагдаж байлаа. Би түүнд найз болох хүсэлт илгээсэн боловч тухайн үед интернэтэд байхгүй байсан байж магад бөгөөд миний хүсэлтийг тэр дор нь хүлээж авсангүй. Хоёр хоногийн дараа би Чи Фэй гэдэг хятад хэлтэй өөр нэг найзыг нэмлээ. Тэрээр мөн Өмнөд Солонгост байдаг Христэд итгэгч байлаа. Бурханд итгэх тухай түүний зарим нэг туршлагыг сонсоод, хуваалцсан зүйл нь сайн юм гэж би бодсон. Сюзан нь Чи Фэй эгчийн найз гэж би огт мэдээгүй бөгөөд тухайн үед бид хоёр бие биеэ найзаар нэмэв. Тэдний Фэйсбүүкийн нийтлэлийг уншиж, хааяа нэг ярилцсанаар Бурханд итгэх талаар ихийг ойлгосон хүмүүс гэдгийг нь мэдлээ.
Тэдэнтэй Библийн талаар ярилцаж, амьдралд маань тохиолдож байгаа зарим зүйлийг хэлэлцэж хэсэг хугацаа өнгөрөөсний дараа би тэднийг амьдралын минь зарим нэг санаа зовоосон зүйлийг засаж залруулахад тусалдаг онцгой аргатай бөгөөд хэлдэг зүйл нь саруул ухаан, ойлголт арвинтай юм гэж бодогдов. Өөрийн минь туршлагаас үзвэл тэд бусад хүнээс өөр байлаа. Би тэдэнтэй холбоотой байснаар дотроо илүү дөлгөөн, тайван болсон бөгөөд тэднийг би төдийлөн сайн таньдаггүй боловч энгийн, шударга байдлаас нь үүдэн өөрөө ч мэдэлгүй дотнын найзаа гэж тооцдог болсон байв. Би тэдэнтэй мэдрэмжээ хуваалцахыг хүсдэг байсан. Аажмаар би амьдралдаа зарим нэг өөрчлөлт хийж эхэллээ.
Асуултад хариулав
Долоо хоног орчмын дараа 3-р сарын 11-ний орой намайг Фэйсбүүкт ороход Сюзан байж байлаа. Эхлээд би түүнтэй ажлын холбоотой зарим зүйлийн талаар ярилцаж, дараа нь үйлчлэх чуулган олох хүсэлтэйгээ хэлж, түүний саналыг сонсмоор байна гэлээ. Сюзан эгч надад бүх зүйлийг Бурхан зохицуулж, удирддаг гэж хэлсэн бөгөөд намайг Бурханд тогтмол залбирч, Түүний удирдамжийг эрж хайх хэрэгтэй гэлээ. Бүх зүйлд Бурханы тогтоосон цаг гэж байдаг, бид бүгд хүлээцтэй, дуулгавартай байж сурах хэрэгтэй. Үүний дараа тэрээр олон чуулганы өнөөгийн байдлын талаар ярилаа: Номлогчдод номлох зүйл огт байхгүй, зарим чуулганд цуглаанд оролцож байгаа ямар ч хүн байхгүй, мөн цуглаанд олон хүн оролцлоо ч гэсэн мөнгө хэрхэн олох тухай ярьж, нэг нэгэндээ бизнес болон Бурханд итгэхтэй ямар ч холбоогүй өөр бусад зүйлийг сурталчилж байгаа. Чуулганд Ариун Сүнсний ажил байхгүй болж, хоосорсон гэдгийг энэ бүх зүйл харуулдаг гэж эгч хэллээ. Энэ бүгдийг хэлэхийг нь сонсоод надад адилхан сэтгэгдэл төрсөн юм. Урьд нь би чуулганд үйлчилж байх үед хамтран зүтгэгчид алдар хүнд, хөрөнгө баялгийн төлөө үзэлцэж, өөр хоорондоо тэмцэлдэн, явуулга хийж, нэгнийхээ нэр хүндэд халдаж, хяналтын зарим хэсгийг олж авахаар оролдож байсан. Тэд бүр завхайрах тохиолдол ч байсан. Эдгээр дүр зургийг ахин дахин хараад би сэтгэлээр унаж, эгдүүцсэн юм. Тухайн үед тахилч болон зарим хамтран зүтгэгчдээс би энэ талаар юу гэж бодох ёстой вэ гэж асуухад, тэд тайлбар хэлж чадаагүй. Намайг маш удаан хугацаанд уурлуулсан энэ асуудлыг Сюзан эгч шийдвэрлэж өгнө гэж би хэзээ ч бодоогүй. Зүрх сэтгэлдээ би үгээр илэрхийлэх аргагүй аз жаргалыг мэдэрч байв.
Эзэн эргэн ирэх тухай Библийн зөгнөл
Бид мөн тухайн үед болж байсан бүх төрлийн гамшиг, дайны сэдвийг хөндөж, хаа сайгүй гамшиг нүүрлэн, дайн айсуй байгаа тэмдгүүдээс үзвэл Эзэний хоёр дахь ирэлтийн библийн тэмдэг ерөнхийдөө бүгд биелсэн бөгөөд Эзэн удахгүй ирэх тухай хэлэлцэв. Энэ нь өдөр миний интернэтээр танилцсан итгэгч Эзэнийг 1991 онд эргэн ирсэн гэж хэлснийг сануулсан бөгөөд үүнд би нэлээд эргэлзсэн юм. Сюзанаас би үүнийг асуулгүй өнгөрч чадсангүй. Сюзан надаас энэ тухай юу гэж бодож байгааг асуун, би ингэж хариулав: “Тийм байх боломжгүй. Эзэн эргэн ирэхдээ үүлэн дээр буун ирж, хүн бүрд үзэгдэнэ. Гэтэл бид Эзэний үүлэн дээр бууж ирэхийг хараагүй байхад Эзэнийг аль хэдийн эргэн ирсэн гэж хүмүүс яаж бодож чадаж байна вэ?”
Сюзан ингэж хариуллаа, “Ах аа, та Библийг тун сайн уншсан хүн. Библийн үгийг няхуур судалбал хариултаа олно гэдэгт тань эргэлзэхгүй байна. Үнэндээ Эзэний хоёр дахь эргэн ирэлтийн талаар олон янзаар ярьж болно. Библид дүрсэлснээр бол зөгнөл нь гол төлөв хоёр төрөлд хуваагддаг: Нэг нь таны хэлсэнчлэн Эзэнийг үүлэн дээр буун ирж, хүн бүрд мэдэгдэн, бүгд Түүнийг харж чадна гэх зөгнөл юм. Нөгөөх нь Эзэний нууцаар гарч ирэх тухай зөгнөдөг бөгөөд энэ талаар тодорхой бүлэг хүмүүс л мэдэх болно. Энэ нь яг Эзэн Есүсийн “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). гэж хэлсэнтэй адил юм. ‘Хулгайч болж’, бас ‘шөнө дунд хашгирах чимээ гарав’ гэдэг нь энэ чимээгүй хөдөлгөөнгүй, хэнд ч мэдэгдэхгүй байна гэсэн утгатай. Тэнгэр дуугарахгүй, газар доргихгүй бөгөөд энэ нь бүх хүнд илэрхий байхгүй. Эзэний дуу хоолойг сонсож, Түүнтэй уулзаж чадах цөөн хүмүүсийн бүлэг л байх юм. Энэ бол Эзэний нууцаар гарч ирэх тухай зөгнөл юм. Хэрэв бид Эзэний үүлэн дээр ил тод буун ирж байгаа зөгнөлтэй л зууралдан, нууцаар гарч ирэх зөгнөлийг хэрэгсэхгүй бол зөв зүйтэй юу? Энэ маягаар бид Эзэний дуу хоолойг андууран, Эзэнийг угтан авч, тэнгэрлэг хаанчлалд өргөгдөх боломжоо алдах биш үү?”
Сюзаны асуулт намайг хэлэх үггүй болголоо. Би энэ хоёр эшлэлийг ахин дахин уншаад, “Библид эсрэг тэсрэг зүйл байж болох уу? Үгүй, үгүй, үгүй! Яаж болох юм бэ? Гэхдээ үнэндээ, Эзэний эргэн ирэх байдлын тухай Библид үнэхээр хоёр өөр зөгнөл байсан! Үүнийг яаж тайлбарлаж болох вэ?” Би будилахдаа эгчээр цааш нь нөхөрлүүллээ. “Библийн зөгнөлийн өнцгөөс бол Эзэний хоёр дахь ирэлт тохиож болох хоёр арга зам бий. Нэг нь нууцаар гарч ирэх, нөгөө нь ил тод илрэх явдал. Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийн дунд хүний Хүү болж бие махбодтой болох бөгөөд гаднаа Христ яг л Эзэн Есүс бие махбодтой болсон шиг ердөө эгэл жирийн хүн мэт харагдах болно. Тэрээр хэвийн хүн чанартай байж, хооллож, хувцаслаж, амьдарч, яг л эгэл хүн шиг байх болно. Тэрээр хүмүүсийн дунд амьдрах учраас Түүний Бурхан гэдгийг хэн ч харахгүй, мөн жинхэнэ ялгамж чанарыг нь хэн ч мэдэхгүй тул бидний харах өнцгөөс үүнийг ‘нууц’ гэж үздэг. Хүний Хүү ажиллаж, үг хэлж эхэлмэгц Бурханы дуу хоолойг сонсож чаддаг хүмүүс хүний Хүүгийн үг, ажлаар дамжуулан Бурханы зан чанарын илэрхийллийг харах болно. Бурханы хүч, эрх мэдлийг тэд харж, Эзэн эргэн ирсэн гэдгийг ойлгоно. Энэ нь Эзэн Есүсийн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). хэмээх зөгнөлийг биелүүлнэ. Бурханы дуу хоолойг ялгаж салгах чадваргүй хүмүүс гадаад дүр төрхөд нь үндэслэн бие махбодтой болсон Бурханд эгэл хүн гэж хандах нь гарцаагүй. Тэд эцсийн өдрүүдийн Христийг үгүйсгэж, голж, тэр бүү хэл эсэргүүцэж, буруутгаж, доромжлох болно. Яг л Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхдээ хүний Хүүгийн эгэл жирийн дүр төрхтэй байсантай адил. Иймээс ихэнх хүн Түүнийг үгүйсгэж, эсэргүүцэж, буруутгасан бөгөөд цөөхөн бүлэг хүмүүс л Эзэн Есүсийг бие махбодтой болсон Христ байна гэдгийг үг, ажлаар нь дамжуулан таньсан. Тэд Түүнийг Бурханы илрэл байна гэдгийг таньж, Эзэн Есүсийг даган, авралыг нь хүлээн авсан.” Эгчийн нөхөрлөсөн зүйлийг сонсоод, энэ нь бүгд үнэн байсан учраас нэлээд үндэслэлтэй юм байна гэж би бодов. Энэ нь яг Эзэн Есүс ажлаа хийхээр ирсэн үетэй адилхан байлаа. Гэхдээ энэ тухай дахин бодоод үзэхэд, Эзэн Есүс эргэн ирэхдээ үүлэн дээр буун ирж, бүгдэд мэдэгдэнэ гэж бичсэн байдаг бөгөөд ахлагч, номлогчид бүгд ингэж номлодог. Үүнийг бодон би Сюзан эгчээс: “Хоёр дахь ирэлт нь үүлэн дээр байна гэж Эзэн Есүс Өөрөө хэлсэн. Яахаараа бие махбодтой болно гэж? Библийн тэдгээр үгийг та яаж үгүйсгэж чадаж байна аа?” гэж шийдэмгийгээр асуулаа. Сюзан эгч ингэж хэллээ: “Та ердөө Библийг тодорхой судлах хэрэгтэй, тэгвэл Эзэн Есүс бие махбодтойгоор эргэн ирнэ гэж тодорхой зөгнөсөн олон газар байгааг олж мэдэх болно.” Сюзан эгчийн хэлсэн зүйлийн тухайд би Судраас зарим нэг эшлэл олоод, уншиж эхлэв: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25).
Судрын эшлэлүүдийг уншиж дууссаны минь дараа Сюзан эгч ингэж хэллээ: “‘Хүний Хүүгийн ирэлтийг’ энэ бүх зөгнөлд дурддаг. ‘Хүний Хүү’ гэдэг нь хүний төрүүлсэн, хэвийн хүн чанартай хүнийг хэлдэг. Ехова бол Сүнс бөгөөд хүний Хүү гэж дуудагдаж болохгүйтэй адил Тэр сүнсэн биеэр үзэгдсэн бол хүний Хүү гэгдэхгүй байсан. Хүмүүс мөн тэнгэрэлчүүдийг харсан, тэд бол сүнслэг зүйлс бөгөөд хүний Хүү гэж нэрлэгдэж бас л чадахгүй. Хүний дүрстэй боловч сүнслэг бүх зүйл хүний Хүү гэж дуудагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Эзэн Есүс нь Бурханы Сүнс бие махбодтой болж, Сүнс махбодод биелсэн явдал байсан учраас Түүнийг хүний Хүү, Христ гэж дууддаг. Тэрээр эгэл жирийн хүн болж, хүн төрөлхтний дунд амьдарсан. Эзэн Есүс хүний Хүү, бие махбодтой болсон Бурхан байсан учраас дахин хүний Хүүгийн дүрээр эргэж ирнэ гэж хэлсэн нь сүнслэг хэлбэрт бус, хүний Хүүгийн материаллаг биед дахин ирнэ гэх утгатай байсан. Түүнчлэн Библи: “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно.” хэмээсэн байдаг. Эзэн бие махбодтой болох замаар дахин ирнэ гэдгийг энэ нь нэмж нотолдог. Бодоод үз: Эзэн бие махбодтой бололгүй, сүнслэг биеэр эргэн ирсэн бол төдий л зовохгүй, энэ үеийнхэнд бүр ч гологдохгүй. Бурханы Сүнсийг хэн голж зүрхлэх юм бэ? Сүнсийг зовоож хэн чадах юм бэ? Иймээс Эзэн бие махбодтойгоор эргэн ирэх үү, сүнслэг биед ирэх үү гэдэг нь ойлгомжтой байна биш үү?”
“Хүний Хүү” гэх үгийг уншаад би гайхширч орхив. Би урьд нь “хүний Хүү”-гийн асуудлыг бодож үзсэн ч, хэзээ ч тодорхой ойлгоогүй юм. Сюзан эгчийн тайлбарласан зүйл миний бүх эргэлзээг тайлж, энэ тухай сонсоод би сэтгэл хөдлөлдөө автлаа. Орой болсон учраас бид баяртай гэцгээгээд, интернэтээс гарцгаав. Тэр шөнө би догдолсон бөгөөд их орой болтол унтсангүй. Эзэнд ийм олон жил итгэж ирсэн атлаа ингэж сайн нөхөрлөдөг хүнийг хэзээ ч сонсоогүй тухайгаа бодлоо. Би мэл гайхсан бөгөөд зүрх сэтгэлд минь үгээр илэрхийлэх аргагүй баясгалант тодорхой байдал мэдрэгдэж байв.
Эзэн эргэн иржээ
Дараа өдөр нь буюу гуравдугаар сарын 12-нд би бүдэг бадаг итгэл найдвар болон илэрхийлшгүй догдлол мэдэрч байв. Өнгөрсөн шөнө Сюзантай “хүний Хүү”-гийн талаар гол төлөв хэлэлцэж, “бие махбодтой болох” талаар ч мөн ярилцсанаас энэ нь үүдэлтэй байв. Би ‘Хүний Хүү’ болон ‘бие махбодтой болох’-ын холбоог тогтоож, Эзэн Есүс бол өөр хэн ч биш, харин бие махбодтой болсон Христ гэдгийг онолын хувьд мэдэж чадсан боловч бие махбодтой болох гэдэг үнэндээ юу болох, Христ гэж юу болох, Бурхан бие махбодтой болсон гэдгийг ямар үндэслэлээр баттай хэлж болох гэх мэт асуултуудад хариулт авахыг хүссээр байсан юм. Гэвч Сюзан бид хоёр хоёулаа өдрөөр ажиллаж, орой л завтай байдаг тул цаг жаахан хурдан өнгөрөөсэй гэж л найдаж суув.
Эцэст нь орой болж, бид интернэтэд холбогдлоо. Холбогдсоны дараа Сюзан эгчээс асуусан эхний асуулт маань бие махбодтой болох тухай байв. Тэр надад Төгс Хүчит Бурханы үгээс зарим нэг эшлэл илгээсэн бөгөөд тэдгээрийг надаар уншуулмаар байна гэв. Тэгээд би ийнхүү уншлаа: “Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болсон юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас) “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас) “Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм.”(Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас) Эдгээр үгийг уншиж дуусаад, бие махбодтой болохын нууцыг маш тодорхой тайлбарласан санагдлаа. Тэр дундаа Христийг “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг”, гэж тодорхойлон, маш сайн тайлбарласан байв. Энэ тодорхойлолт маш тодорхой, энгийн атлаа уран яруу байлаа! Би Эзэнд арав гаруй жил итгэсэн боловч Есүсийг Христ гэж л мэддэг байсан болохоос Есүсийг яагаад Христ гэж хэлдэг тухай үнэний нууцын ийм талуудыг хэзээ ч ойлгож байгаагүй юм. Үнэндээ бидний Христ гэж дууддаг зүйл нь бие махбодтой болсон Бурхан гэдгийг, мөн Христ бол Бурханы бие махбодтой болсон Нэгэн гэдгийг эгчийн надад явуулсан эшлэлүүдээр дамжуулан ойлгож авсан юм. Эдгээр үгийг би маш анхааралтай эргэцүүлсэн бөгөөд эргэцүүлэх тусам эдгээр нь миний зүрх сэтгэлд улам тодорхой болсон билээ…
Дараа нь Сюзан эгч эдгээрийг Төгс Хүчит Бурханы үг гээд, Бурхан бол үнэн, Бурхан Өөрөө л үнэнийг илэрхийлж чаддаг гэж хэлэв. Эгчийг Төгс Хүчит Бурханд харьяалагддаг байж магадгүй гэж би өмнө нь таамагласан болохоор энэ нь надад бүхэлдээ гэнэтийн зүйл байгаагүй боловч эгчийг “Төгс Хүчит Бурхан” гэх үг дурдах үед би хормын турш гөлөрч орхилоо. Энэ чуулганы талаар би интернэтээс зарим нэг цуу үг уншсан юм. Би өөрийгөө зөвхөн Христэд итгэгч гэж үзэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хүндлэх нь миний үүрэг гэж боддог учраас асуудлын үнэн мөнийг ойлголгүйгээр ямарваа хөнгөн хуумгай дүгнэлтэд хүрэхийг хүссэнгүй. Бурханд ямар нэг байдлаар халдахгүй гэсэндээ ингэсэн юм. Түүнчлэн би сүүлийн хэдэн өдөр ингэж бодож байсан: Сюзан эгч бид хоёр нэлээд хэдэн удаа ярилцсан, тэгээд би хэнтэй ярьж байгаагаа харж чадахгүй байсан ч эгчийн надад нөхөрлөсөн үнэн нь миний асуудлыг бас л шийдвэрлэж чадсан. Бидний хэлэлцүүлэг болон эгчийн таймлайн дээрээ тавьсан нийтлэлүүдийг уншихад Чи Фэй тэр хоёр хоёулаа чин үнэнч, дулаахан сэтгэлтэй, сайн хүмүүс гэж бодогдсон. Тэдний нөхөрлөсөн зүйл намайг их босгон байгуулалт, ашиг тусаар хангасан. Библид нэгэнтээ ингэж хэлсэн байдаг: Модыг жимсээр нь мэддэг; сайн мод сайн жимс өгдөг бол муу мод муу жимс өгдөг. Иймээс Сюзан эгч болон Чи Фэйтэй холбогдох замаар би зүрх сэтгэл дэх эргэлзээ, болгоомжлолоо аажмаар орхиж, Сюзанд цааш нөхөрлөх боломж олголоо.
Сюзан эгч ингэж хэллээ: “Бурхан бие махбодтой болдог учраас Бурханы илэрхийлэлтэй байна, өөрөөр хэлбэл үг хэлнэ гэсэн үг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан гол төлөв хүмүүсийг шүүж, цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлэхээр ирсэн юм. Эргэн ирсэн Эзэний дуу хоолойг сонсдог, үүнийг эрж хайн, хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн бол Эзэнтэй хамт зоогт явж буй ухаалаг охид бөгөөд энэ нь Эзэн Есүсийн хэлсэн ‘“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). хэмээх зөгнөлийг биелүүлсэн. Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг тосохоор гардаг. Тэд өөрсдөө мэдэлгүй Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Эзэнтэй нүүр тулж учран, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Бурханы үгийн шүүлтээр тэдний завхарсан зан чанар өөрчлөгдөн ариусаж, Бурхан тэднийг гамшгаас өмнө ялагч болгодог. Одоо Төгс Хүчит Бурхан хүмүүсийг аварч, төгс болгох ажлаа хийн, далд байх үе шатандаа явна. Бүлэг ялагчид бий болсны дараа Бурханы махбод болсон бие дэх нууц ажил дуусаж, дэлхий ертөнцөд гамшиг нүүрлэнэ. Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэж эхлэх бөгөөд, дараа нь дэлхийн бүх улс үндэстэн, хүн ардад Өөрийгөө мэдэгдэнэ. Тухайн үед Эзэний бүгдэд ил тодоор бууж ирэх дараах зөгнөл биелнэ: ‘“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен” (Илчлэл 1:7). Эзэн үүлэн дээр дууж ирж, бүх хүнд өөрийгөө харуулж байхыг хүмүүс хараад магнай хагартал баярлана гэж үндэслэлтэйгээр хэлж болно. Гэхдээ сударт газар дэлхийн бүх овог цурхиран уйлна гэсэн байдаг. Яагаад тэр вэ? Учир нь Бурхан ил тод үзэгдэхэд Бурханы махбод болсон бие дэх авралын нууц ажил аль хэдийн дууссан байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх ажлаа эхэлнэ. Тэр үед Бурханы нууц ажлыг голсон бүх хүн аврал хүртэх боломжоо алдаж, Түүнийг шархлуулан, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн, яллагч байсан хүмүүс өөрсдийнх нь эсэргүүцэж, ялласан Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн өөр хэн ч биш, харин Эзэн Есүс байсныг харах болно. Тэр үед тэд өөрсдийгөө зүхэж, уйлан, шүдээ хавирахгүй байж яаж чадах билээ? Энэ бол “газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” хэмээх үгний хам сэдэв нь юм.
Эгчийн нөхөрлөсөн зүйлийг сонсоод надад байсан баярлаж догдлох мэдрэмж эргэн төрлөө. Би хуучин чуулганыхаа гишүүн байх үед эдгээр эшлэлийг анхандаа ойлголгүй, Эзэн үүлэн дээр эргэн ирж, бүгдэд мэдэгдэнэ гэж бодон, шууд утгаар нь л ойлгож байсан юм. Бурхан эхлээд хүнийг шүүж, аврах ажлын үе шатыг хийхийн тулд нууцаар гарч ирэх гэж ирдэг гэдгийг би одоо эцэст нь ойлголоо. Бүлэг ялагчдыг бүтээх тэр үед л Тэрээр дэлхийн бүх улс үндэстэн, хүн ардад ил тод үзэгдэх болно. Хэрвээ бидний боддог байсанчлан Эзэн үүлэн дээр эргэн ирж, бүгдэд ил тод мэдэгдэн, хүн бүрд өөрийгөө харуулсан бол хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил аль хэдийн дууссан байх учраас тэр өдөр ирэхээр бид шууд там руу явах байсан. Эзэний удирдамжийн ачаар Сюзан эгчийн надад нөхөрлөсөн богино хугацаанд би ихийг ойлгосон юм.
Үүний дараа эгч надаас Төгс Хүчит Бурханыг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрөх хүсэлтэй эсэхийг минь асуулаа. Эхлээд асуухад нь би хариу хэлээгүй бөгөөд дахиад асуух үед нь би дотроо үгээр илэрхийлшгүй догдолсон мэдрэмжээр бялхаж, нүдэнд минь нулимс цийлгэнэлээ. Чин сэтгэлээсээ би: “Хүлээн зөвшөөрнө!” гэж хариулав. Эдгээр үгийг хэлэх үед минь надад эзгүй зэлүүд газар удаан хугацаагаар хэрэн хэссэн тэнүүл эцэст нь дулаан гэртээ эргэн ирсэн мэт мэдрэмж төрлөө. Зүрх сэтгэлдээ би асар их жаргалтай, гуйвшгүй байлаа.
Пасторын саад
Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би Сюзан эгчийн зарим нийтлэлийг нийтэлсэн юм. Удалгүй Фэйсбүүкийн минь тав, зургаан найз надад “сэр” гэсэн зурвас илгээж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг дайрч давшилсан, буруутгаж, нэр төрд нь халдсан зүйлээр дүүрэн зарим нэг вэб хуудас явуулсан юм. Эдгээр нь Сатаны саад гэдгийг би мэдэж байсан учраас ойшоож үзсэнгүй. Дараа өдөр нь пастор интернэтэд орж ирлээ. Надтай хэсэг зуур ярилцаж байснаа, “Чи үнэхээр Төгс Хүчит Бурханд итгэдэг юм уу? Яагаад Төгс Хүчит Бурханд итгэхийг хүсээд байгаа юм бэ?” гэж асуув. Үүнийг сонсоод би ихэд уур хүрч, пастороос ингэж асуулаа: “Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх зүйл нь үнэн бөгөөд Бурханы дуу хоолой мөн гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгнээс таньсан, тэгэхээр би яагаад Төгс Хүчит Бурханд итгэх ёсгүй гэж? Яагаад” Намайг ийм зүйл асууна гэж бодоогүй бололтой, нэг хэсэгтээ хариулсангүй. Би түүнээс дахиад асуув, “Пастор оо, та Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг судалсан юм уу? Төгс Хүчит Бурханы үгийг уншсан юм уу? Пастор хүний хувьд та эрж хайж, судлахаас татгалзах атлаа зүгээр л дураараа дүгнэж, буруутгаж яаж чадаж байна аа?” Пасторыг хариулахдаа гацаж, түгдэрч эхэлнэ гэж би бодоогүй бөгөөд пастор гэнэт интернэтээс гарчихлаа. Пасторыг ингэж сандарсныг хараад би ихэд баярлаж, Сатаныг нэг ялсандаа сэтгэл хангалуун байв. Үнэндээ би Сюзан эгч, Чи Фэй хоёртой хэлэлцдэг байсан зарим асуултаа л ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгээс сурсан зүйлээсээ хэлсэн төдий боловч миний асуултад энэ агуу пастор бүдэрнэ гэж хэзээ ч бодоогүй байсан юм. Ийм өчүүхэн туршлага надад их итгэл өгсөн. Бурханд талархъя!
Миний чин зүрхний хүсэл
Өөрөө ч мэдээгүй байхад минь таван сар өнгөрсөн байв. Цуглаанд оролцож, Бурханы үгийг унших замаар би бие махбодтой болох гэж юу болох, тэнгэрийн хаанчлалд ямар төрлийн хүмүүс орж болох болон үнэний бусад талын тухай ойлгосон юм. Энэ бүх хугацаанд би пастор, ахлагчдын миний талаар тараасан цуу ярианаас болж зовж байсан. Зарим үед би Сатаны заль мэхийг ялган таньж чадаагүй учраас сөрөг, сул дорой болж байсан хэдий ч Бурхан үргэлж хажууд минь байсан. Би эгч нартай хамт Бурханы үгийг үргэлжлүүлэн уншиж, тэд надад үнэнийг тэвчээртэйгээр нөхөрлөдөг байсан бөгөөд үнэнд дайсагнан Бурханыг эсэргүүцдэг ахлагч, пасторуудын сатанлаг уг чанарыг ялган таних боломж олгосон билээ. Түүнчлэн итгэгчдийг үнэн замыг эрж хайх, судлахаас нь сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх гэдэг тэдний жигшүүрт санааг жаахан ялган таних чадвартай болж эхэлсэн. Би тэдэнд төөрөгдөж, тэдний хяналтад байхаа больж, Сатаны харанхуйн нөлөөнөөс эцэст нь мултарч чадсан билээ. Би Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадсан. Энэ бүхэн нь Бурханы надад хайрласан нигүүлсэл, ерөөл байсан юм. Төгс Хүчит Бурханд талархъя! Би Бурханы гэрт эргэн ирээд анх сурсан дуу минь “Хүний амьдралын зөв замаар алхах нь” гэдэг магтан дуу байсан: “Бурханаас ирсэн бүх зүйлийг би хардаг -энэ нь бүгд Бурханы нигүүлсэл. Би Христийг дагаж, үнэн ба амийг эрэлхийлдэг; би амьдралын зөв замаар алхаж байна. …” Одоо би чуулган дахь ах эгч нартайгаа хамт сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийдэг бөгөөд Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ чадах чинээгээрээ биелүүлэхийг хүсэж байна!
No comments:
Post a Comment