Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/06/02

Magtan duu 2019 “Бурханы аврах хүмүүс Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал”


Бурханы авралын ажил нь хэр ач холбогдолтой вэ гэвэл
Түүний хувьд бусад бүх зүйлээс илүү чухал.
Зөвхөн бодол ба үгээр биш,
зорилготой төлөвлөгөө болон хүслээр
Тэр хүн төрөлхтний төлөө бүхнийг хийдэг.
Өө Бурханы авралын ажил
хүн, Бурхан хоёрт хэчнээн ач холбогдолтой вэ.
Бурхан хэчнээн завгүй вэ, ямар их хүч чармайлт вэ.
Ажил нь хэчнээн хүнд байсан ч,
ямар ч бэрхшээл тохиолдсон,
хүн хэчнээн сул дорой, тэрслүү байх нь хамаагүй,
Бурханыг юу ч зогсоож чадахгүй, юу ч хэцүү биш,
юу ч хэцүү биш.
Тэр Өөрийн ажлыг удирдаж,
бүх зүйл, бүх хүнийг захирдаг.
Урьд нь хэзээ ч хараагүй асар их үнээр
ажлаа хийхдээ Бурхан хүнд бага багаар,
Тэр юу болох, Түүнд юу байгааг,
мөн төлсөн төлөөс, мэргэн ухаан,
хүч чадал, зан чанараа илчилдэг.
Тиймээс бүх ертөнц даяар
Бурханы удирдаж, аврахыг зорьсон хүмүүсээс өөр
ямар ч бүтээл Бурхантай ийм ойр,
Тийм дотно харилцаатай байгаагүй.
Ажил нь хэчнээн хүнд байсан ч,
ямар ч бэрхшээл тохиолдсон,
хүн хэчнээн сул дорой, тэрслүү байх нь хамаагүй,
Бурханыг юу ч зогсоож чадахгүй, юу ч хэцүү биш,
юу ч хэцүү биш.
Удирдаж, аврахаар сонгосон нэгэнтэйгээ
Бурхан хэчнээн ойр, дотно байна вэ.
Энэ ертөнцөд өөр хэн
Бурхантай ийм дотно байсан бэ?
Бурханы зүрхэнд тэд хамгийн чухал,
Тэр тэднийг бүгдээс дээгүүр үнэлдэг.
Тэд Бурханыг хэчнээн өвтгөж, дуулгаваргүй байвч
Бурхан тэдний төлөө агуу үнэнийг төлж,
эцэж цуцаж , гомдож, харамсалгүй ажиллан,
нэг л өдөр хүмүүс Түүний үгээр хөдлөнө гэдгийг
Тэр мэддэг.
Тэд Бурханы дуудлагаар сэрж,
Түүнийг бүгдийн Эзэн гэдгийг ухаарч
Түүн рүү эргэх болно.
Ажил нь хэчнээн хүнд байсан ч,
ямар ч бэрхшээл тохиолдсон,
хүн хэчнээн сул дорой, тэрслүү байх нь хамаагүй,
Бурханыг юу ч зогсоож чадахгүй, юу ч хэцүү биш,
юу ч хэцүү биш,
юу ч хэцүү биш.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment