Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/09/24

Төрөлт: Эхний онцгой үе


  Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.

  Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.

1. Бурханы зохицуулалтаар шинэ амь төрдөг

  Хүний төрөх газар, хүний гэр бүл, хүний хүйс, хүний бие махбодын төрх байдал, хүний төрөх цаг хугацаа гэх мэт эхний онцгой үеийн алийг хүн өөрөө сонгож чадах вэ? Хүн төрөх нь идэвхгүй үйл явдал гэдэг ойлгомжтой: Хүн өөрийн хүслээс үл хамааран тодорхой нэгэн газарт, тодорхой нэгэн цагт, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой нэгэн бие бялдартайгаар төрдөг; хүн өөрийн эрх мэдэлгүйгээр тодорхой нэгэн гэр бүлийн гишүүн болж, тодорхой нэгэн удам судар залгамжилдаг. Амьдралын эхний энэ онцгой үед хүнд ямар ч сонголт байдаггүй, харин тэр Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн орчинд, тодорхой нэгэн гэр бүлд тухайн хүний амьдралын замналтай нягт холбогдсон тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой хүйс, дүр төрхтэйгээр, тодорхой нэгэн цагт төрдөг. Энэ шийдвэрлэх онцгой үед хүн юу хийж чадах вэ? Ерөнхийдөө, хүний төрөлттэй холбоотой эдгээр зүйлээс нэгийг нь ч сонгох боломж хүнд байдаггүй. Бүтээгчийн урьдчилсан төлөвлөлт, Түүний удирдамж байгаагүй бол энэ дэлхийд шинээр төрсөн амь хаашаа явахаа, эсвэл хаана байхаа мэдэхгүй байж, ямар ч харилцаагүй, хаана ч хамаарагдахгүй, жинхэнэ орон гэргүй байх байсан юм. Харин Бүтээгч нарийн нягт зохицуулсан учраас энэ нь амьдралынхаа замналыг суух газар, эцэг эх, өөрийн харьяалагдах газар болон хамаатан садантайгаар эхлэдэг. Энэ үйл явцын турш энэхүү шинэ амь ирэх нь Бүтээгчийн төлөвлөгөөгөөр тодорхойлогддог бөгөөд түүний эзэмших бүх зүйлийг Бүтээгч түүнд олгоно. Энэ нь өөрийн гэх юу ч үгүй нэг хөвөгч бие байснаа аажмаар бодож, амьсгалж, халуун хүйтнийг мэдэрдэг, материаллаг ертөнц дээрх бүтээгдсэн зүйлийн бүх ердийн үйл ажиллагаанд оролцож чаддаг, мөн бүтээгдсэн хүний амьдралдаа туулах учиртай бүх зүйлийг амсаж туулж чадах мах цуснаас бүрдсэн, нүдэнд үзэгдэх, гарт баригдах хүмүүн буюу Бурханы бүтээлүүдийн нэг болдог. Хүний төрөлтийг Бүтээгч урьдаас тогтооно гэдэг бол амьдрахад нь хэрэгтэй бүх зүйлийг Тэр тухайн хүнд хайрлана гэсэн үг юм; нэг хүн ийнхүү төрнө гэдэг нь тэрээр амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг Бүтээгчээс хүлээн авах ба тэр мөчөөс эхлээд тэр Бүтээгчээс бэлдэж өгсөн өөр хэлбэрээр Бүтээгчийн дээд эрхэнд захирагдан амьдрах болно гэсэн үг юм.

2. Яагаад өөр өөр хүмүүс өөр өөр нөхцөлд төрдөг вэ

  Хэрвээ дахин төрөх юм бол алдар цуутай гэр бүлд төрөх байсан; хэрвээ тэд эмэгтэй байсан бол тэд Цасан Цагаантай адилхан харагдаж, хүн бүрийн хайрыг татах байсан ба хэрвээ эрэгтэй байсан бол юугаар ч гачигддаггүй агаад дэлхий даяараа далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг Царайлаг Ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийн талаар олон дэмий юманд итгэдэг хүмүүс байдаг бөгөөд тэд гэрийнхэндээ, өөрийнхөө дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа хүртэл дургүйцэн төрөлтдөө дандаа тун сэтгэл дундуур байдаг. Гэсэн ч яагаад тухайн гэр бүлд төрснөө, эсвэл яагаад тийм байдалтай харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, хэрхэн харагддагаас үл хамааран тэд Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг гүйцэтгэж, өөр өөр даалгавр биелүүлэх ёстой гэдгээ мэддэггүй–энэ зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээгчийн нүдээр бол хүний төрсөн газар, хүний хүйс, хүний бие бялдар зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат бүр дэх өчүүхэн тэмдэглэл, бяцхан ялгах тэмдгийн цуврал юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөл нь ямар нэг тодорхой үе шатанд түүний төрөлтөөр тодорхойлогддоггүй, харин амьдралдаа түүний биелүүлсэн үүрэг даалгавраар болон Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлтээр тодорхойлогддог юм.

  Үр уршиг бүхэнд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй ямар ч үр уршиг байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь хүний өнөөгийн амьдрал болон хүний өмнөх амьдралтай заавал холбоотой байдаг. Хэрвээ хүний үхэл нь тэдний өнөөгийн амьдралын хугацааг төгсгөдөг бол хүний төрөлт нь нэг шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хэрвээ хуучин мөчлөг нь хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь яах аргагүй тэдний өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал, түүнчлэн хүний өнөөгийн амьдралтай холбогддог болохоор хүний төрөлттэй холбоотой байрлал, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад хүчин зүйлс нь бүгд тэдгээртэй заавал хамаатай байдаг. Энэ нь хүний төрөлтийн хүчин зүйлсэд хүний өмнөх амьдрал нөлөөлдөг төдийгүй мөн өнөөгийн амьдрал дахь хувь тавилан нь тэдгээрийг тодорхойлдог гэсэн үг юм. Энэ нь хүмүүсийн төрдөг янз бүрийн ялгаатай нөхцөл байдлыг тайлбарладаг: Зарим хүн ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Зарим нь эгэл гаралтай, зарим нь алдар цуутай удмынх байдаг. Зарим нь өмнө зүгт, зарим нь умард зүгт төрдөг. Зарим нь элсэн цөлд, зарим нь өвс ногоотой нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд , баяр ёслол дагалддаг, заримынх нь уйлаан, гай гамшиг, зовлон зүдгүүр авчирдаг. Зарим нь эрхэмлэгдэн хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Зарим нь сайхан зүс царайтай, бусад нь муруй тахир төрдөг. Зарим нь харахад царайлаг хөөрхөн, зарим нь царай муутай байдаг. Зарим нь шөнө дунд, зарим нь үд дундын нарны хурц гэрэл дор төрдөг… Бүх төрлийн хүмүүсийн төрөлт нь Бүтээгчийн тэдэнд зориулж бэлтгэсэн хувь заяагаар тодорхойлогддог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг болон мөн тэдний гүйцэтгэх үүрэг, тэдний биелүүлэх даалгаврыг тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг, Түүний урьдчилан тогтоосон зүйл; хэн ч өөрсдийн нэгэнт тогтоогдсон хувь зохиолоос зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийн нөхцөл байдлыг[a] өөрчилж чадахгүй ба хэн ч өөрсдийн хувь заяаг сонгож чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас

Анхны өгүүлэл линк:   Төрөлт: Эхний онцгой үе

No comments:

Post a Comment