Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label хувь заяа. Show all posts
Showing posts with label хувь заяа. Show all posts

2019/11/20

Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship


Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship

Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө
Чи үүргээ гүйцэтгэж эхэлдэг.
Бурханы тосолгоо хийгээд төлөвлөгөөгөөр
Чи үүргээ хүлээн авч,
Амьдралын аян замаа эхэлдэг.
Чамд ямар ч далд шалтгаан байсан
Аян зам чинь ямар ч байсан
Тэнгэрт буй зохион байгуулалт болон зохицуулалтаас
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л
ийм ажил хийх чадвартай.
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л
ийм ажил хийх чадвартай.

Хүн оршин бий болсноос хойш
Бурхан Өөрийн ажилд тууштай байж
Энэ ертөнцийг удирдаж, 
Бүх зүйлийн өөрчлөлт, хөдөлгөөнийг чиглүүлдэг.
Бүх зүйлийн адил хүн ч бас
Амтат тэжээл, бороо хийгээд шүүдрийн дуслыг 
Бурханаас чимээгүй, өөрийн мэдэлгүй хүлээн авдаг.
Бүх зүйлийн адил хүн ч бас өөрийн мэдэлгүй
Бурханы гарын зохицуулалт дор амьдардаг.
Хүний сэтгэл, сүнс нь Бурханы гарт бий.
Хүний бүхий л амьдрал Бурханы нүдний өмнө бий.
Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран
Алив хийгээд бүх зүйл, 
амьд, үхсэн алин боловч
Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж
Шинэчлэгдэж мөн үгүй болж байдаг.
Ингэж Бурхан бүх зүйлийг захирдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Анхны видео линк:

2019/11/13

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн



  “Бурхан намайг далай шиг олон түмнээс, сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан, Түүний тууштай дуудлага намайг зүүднээс минь сэрээсэн. Түүний танил дуу, үзэсгэлэнт царай, Анх байснаас өөрчлөгдөөгүй. Түүний гэрт, Түүний хайрыг би амтална. Ингэж би ойртон, хагацахыг хүсэхгүй. Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон. Би зовлондоо туучин гэлдрэхэд. Түүний хамгаалалт намайг дагуулсан. Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханаас хагацахгүй”-ээс). Энэхүү уянгалаг сайхан магтан дууг сонсох болгондоо би Бурханд талархах сэтгэлээр дүүрдэг юм. Бурхан л намайг мөнгөний ангалаас аварч, тэгтлээ үхэн хатан шаргуу ажиллахыг минь болиулсан бөгөөд амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ би баяртай гэж хэлсэн юм …

Миний тэмцэл: Бие, сэтгэлээрээ туйлдсан нь
  Би ядуу гэр бүлээс гаралтай тул бага байхад найз нөхөд, хамаатан садан маань шоолж, дорд үздэг байсан, иймээс би өсөж том болоод их мөнгө олж, амьдралд шилдэг нь болж, тэр хүмүүсээр өөрийгөө анхааруулж, анзааруулна гэх нууцхан шийдвэр гаргасан юм. Өсөж том болоод би мөнгө олох арга зам хайхын тулд үргэлж хоолонд дааж, хэрхэн мөнгө олохыг мэддэг олон найзтай болов. Нэг удаа манай найзууд хэтэрхий их уугаад, өөр хүмүүстэй зодолдов. Зодооныг болиулах гэж оролдох үедээ би нүдээ гэмтээсэн бөгөөд үүнээсээ болж эмнэлэгт хэвтэв. Гэвч тэр үед найзууд маань бүгд надаас зайгаа барьцгаасан. Үүнд миний урам их хугарсан юм. Эмчилгээнд их мөнгө орсон учраас гэр бүл маань асар их өрөнд орж, энэ нь надад асар их дарамт учруулав. Иймээс би үргэлж шөнө унтаж чаддаггүй байсан бөгөөд заримдаа шөнө дүлээр босоод, голын эрэг дээр очиж уйлдаг байлаа. Бодит байдал харгис байгаа нь, энэхүү мөнгөнд донтсон нийгэмд хүний нийгмийн байр суурийг хэр мөнгөтэйгөөр нь хэмждэг юм байна гэдгийг надад улам бүр мэдрүүлэв. Иймээс би заавал маш их мөнгө олж, амьдрал дахь дорд байр сууриа өөрчилнө гэж дахин нэг удаа сэтгэл шулуудлаа.

2019/11/03

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна



  Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

  Хэдийгээр Бурханы удирдлага нь хүнд маш гүнзгий мэт санагдаж болох ч, энэ нь хүн ойлгохын аргагүй зүйл биш, учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлагатай холбоотой, хүний авралтай хамаатай байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газрыг хамардаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр хийдэг Бурханы ажил нь маш бодитой агаад утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, мэдэрч болох ба хийсвэр байдлаас хол байдаг. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол энэ ажлын ач холбогдол юу байх вэ? Тийм удирдлага нь хэрхэн хүнийг авралд хөтлөх вэ? Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт санагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарцуулж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ өөрчилж, тэр ч бүү хэл өөрсдийн зорьж байсан чиглэлээ өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилдөггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгын удирдлагын төлөө явдаг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон зүдгүүр, бэрхшээл байх нь хамаагүй тэд өөрсдийн зорилгоо хамгаалж, үхлээс айхгүй зогсдог. Тэднийг ийм байдлаар үргэлжлүүлэхэд хүргэдэг ямар хүч байна вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, сайхан зан авир уу? Эцсээ хүртэл муугийн хүчтэй тэмцэх тэдний шийдэмгий байдал үү? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл, өөрсдийн дэмий хүслээ үргэлж тэвчдэг тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэддэггүй хүмүүсийн хувьд тийм ихийг өгнө гэдэг нь энгийндээ бол гайхалтай зүйл юм! Эдгээр хүмүүс хэчнээн ихийг өгснийг хэлэлцэхээ түр больцгооё. Гэсэн ч, тэдний зан байдлыг бид сайн шинжлэх нь зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй эдгээр хүмүүсийн хувьд тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна, Бурханд маш ихийг зориулах өөр ямар шалтгаан байна вэ? Үүгээр бид өмнө нь тодорхойлогдоогүй асуудлыг илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч, өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаатай адил. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд, сэтгэл татагдалт байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлагдах явдал байхгүй зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн туулж гарахын аргагүй ангал байдаг. Аливаа зүйлс ийм байдалд очих үед, хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяртай байдалд өөрсдийгөө татан оруулах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн санаа зовмоор, үзэшгүй муухай болохыг хэн ч төсөөлж чаддаггүй гэж Би итгэдэг.

  Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл нь Бурханы ажлын дунд хүн өөрийн удирдлагаа гүйцэтгэдэг ба Бурханы удирдлагыг анзаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнийг шүтэхээр зорихын зэрэгцээ хүн өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээж, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн хүлээн авахаа л тооцоолж байдагт оршдог. Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө хэчнээн өрөвдмөөр, үзэн ядмаар, хөөрхийлөлтэй вэ гэдгээ ойлгосон ч, өөрсдийн туйлын зорилго, итгэл найдвараа амархан орхиж чадах хэдэн хүн байх вэ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө бодохоо больж чадах вэ? Бурхантай ойр дотно хамтран ажиллаж, Түүний удирдлагыг биелүүлэх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Түүнд захирагдахын тулд Түүний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийн бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүсийг Тэр шаарддаг; өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, тэр ч бүү хэл багыг өгдөг мөртлөө үүнийхээ хариуг авахыг хүлээдэг хүмүүс ч Түүнд хэрэггүй. Өчүүхэн хувь нэмэр оруулчихаад, өөрсдийн амжилтандаа эрддэг хүмүүсийг Бурхан жигшдэг. Түүний удирдлагын төлөвлөгөөнд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л зөвхөн ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахаар Түүний хийж буй ажлаас үүссэн боломжийг ашигладаг хүмүүст Тэр бүр их дургүйцдэг. Учир нь, эдгээр хүмүүс Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан юуг биелүүлж, юунд хүрэхийг хүсэж байгаа талаар хэзээ ч анхаардаггүй. Тэд Бурханы ажлаас бий болсон боломжийг хэрхэн ашиглаж ерөөл хүртэх талаар л зөвхөн анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг үл анзаарч, өөрсдийн ирээдүй болоод хувь заяандаа машид санаа зовдог. Бурханы удирдлагын төлөвлөгөөнд дургүйцэж, Бурханы хүсэл болоод Тэр хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс нь Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хараат бусаар өөрсдийн хүссэн бүхнээ хийдэг. Тэдний зан авир Бурханы тааллыг олох нь байтугай Бурханаар сайшаагдахгүй, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй.

  Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.

  Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

  Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх... Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон ...

  Бурхан Өөрийнхөө ажлыг хийх үедээ үргэлж нэг газраас чимээгүй явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт аяархнаар хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучин зүйлсийг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг буюу тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс, Бурхан ямар ч шинэ ажил хийсэн эхлэлээс нь төгсгөл хүртэл, бүх зүйлийн дотроос хүн л хамгийн сүүлд энэ талаар мэддэг.

  Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. Асуудалтай нь Паул хэмээх нэгэн гарч ирсэн ба тэр өөрийгөө Бурханд туйлын дайсагнасан байдалд тавьсан байсан. Цохигдож, элч болсныхоо дараа хүртэл Паулын хуучин угийн чанар өөрчлөгдөөгүй ба тэр олон захидал бичсэн. Харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн, тэдгээрийг Шинэ Гэрээнд багтаах хүртэл хэмжээнд таашаан үзэж Бурханы хэлсэн үгтэй андуурсан. Энэ нь Судар бий болсноос хойших үнэхээр томоохон гутамшиг юм. Энэхүү алдаа нь хүний тэнэглэлээс болж гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бичвэрт, Бурханы ажил, үгийг дуурайлган хүний захидал буюу сүнслэг бичээсийг оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ энэ нь бидний сэдэвт хамаарахгүй учраас өөрсдийн анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

  Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед, хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан ба Сатаны хамгаалан тэмцдэг бүтээгдэхүүн билээ. Өөрийн ажлаа хийхийн зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг аажмаар Сатаны гараас буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд өмнөхөөсөө ч илүү ойр болдог...

  Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

  Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

2005 оны 9 дүгээр сарын 23-нд илэрхийлэв

2019/11/01

Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” Бурханы жинхэнэ хайр


Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” Бурханы жинхэнэ хайр

Бурхан хүнийг бүтээсэн тул, хүнийг удирддаг,
Тэр хүний хувь заяанд хариуцлага хүлээх ёстой,
Энэ бол Бүтээгч Эзэний хийдэг ажил билээ.
Байлдан дагуулах ажил нь
Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг ч
Эцэстээ Бурханы хүнд бэлтгэсэн
зохист газар нь аваачина.
Бурхан хүний төлөө ажилладаг учир
хүн хүрэх газартай болж,
Хувь тавилан нь баталгааждаг,
хувь тавилан нь баталгааждаг.
Бурхан хүнийг бүтээсэн тул түүнийг хөтлөх болно;
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно;
Тэр хүнийг хөтөлдөг тул
түүнийг хүрэх газар нь аваачна.
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно.

2019/10/21

Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм


Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм
 
  Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; яагаад гэвэл эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримтлавал зохих хандлагад, тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүчийг зарцуулдаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий чи Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс амьдралдаа хэр хол явсан чинь хамаагүй, одоо хэдэн настай байх чинь хамаагүй, аяны чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй ээ гэдгийг Би чамд хэлье! Хэрвээ та нарын зарим нь Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний ганцхан Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны ганцхан Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах нь боломжгүй, мөн үүнийг даван гарах боломж ч хүнд байхгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс зөвхөн Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр алдар, эд баялгийг олох гэж оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна шүү гэдгийг Би чамд хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, чиний хичээл чармайлт талаар өнгөрснийг олж мэдэх болно. Чиний эрмэлзэл, хувь заяаны эсрэг тэмцэлдэх хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн чи Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, үнэлэнгээ Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхлэх болно. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын уршгаар чи үнэхээр үнэ цэнэгүй байх ба чи Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ ойлгодог хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн харьяат болох болно. Зөвхөн ийм хүмүүс л үнэхээр аврагдах болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдчихсэн учраас, тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг үнэлж, түүнийг дагах тэдний байдал бодитой, нарийн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголтгүйгээр, ямар ч хувийн хүсэлгүйгээр бүх зүйл дэх Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, сэтгэлдээ үхлийн айдаст автахгүй байж чадна. Зөвхөн ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн хажууд буцан очиж чадна.


Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас

2019/10/17

Бурхан хүний хувь заяаг захирдаг тухай баримтуудыг хэрхэн мэдэж, авч үзэх вэ


Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй

  … Үүнийг энгийнээр хэлбэл, Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон Түүний зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хүн хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ тэр Бүтээгчийн өөрт нь зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог замд буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдэл хорвоо ертөнцийг хянаж, захирдаг барил юм. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хянаж захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр дахин дахин өөр биед шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Чи энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх чиний мэдлэг, туршлага болон Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Чи үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, чи Бурханы үгийг хэр их мэдэрсэн, Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг чинь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх чиний ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн хүн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, энэ нь хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэнд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг удирдаж л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эсвэл зүйлсээр, орон зай, эсвэл газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!

Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт

  Одоо хүн, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ямар хандлагатайгаар мэдэж, авч үзвэл зохих вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон Түүний дээд эрхийг хэрхэн ойлгож мэдвэл зохих вэ? Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсээр дамжуулан Бурханы сайн санааг судалж ойлгох, үүний доторх үнэнийг ойлгох, хүний биелүүлэх ёстой зүйлийг болон хүний мөрдөх ёстой замыг ойлгох, Бурхан хүнээс ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа болон хүнээс Тэр ямар ололт амжилт олж авахыг хүсэж байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдгийг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэжээн тэтгэдгийг, Тэр үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг ба хэрвээ өөрийнхөө бүх зүйлийг Бурханаар зохицуулж, захируулахаар шийдвэл чи хүлээж сурвал зохино, эрж хайж сурвал зохино, захирагдаж сурвал зохино. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсэж байгаа хүн бүхний баримтлах ёстой хандлага буюу Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүн бүхний эзэмших ёстой үндсэн боловсрол юм. Ийм хандлагыг баримталж, ийм боловсролыг эзэмшихийн тулд та нар илүү шаргуу ажиллах ёстой; зөвхөн тэгснээр л та нар үнэхээр бодит байдалд орж чадна.

“Үг нь махбодоор илэрсэн”-аас

2019/10/15

Үхэл: Зургаа дахь онцгой үе



  Маш их үймээн бужигнааны дараа, маш их бүтэлгүйтэл, таагүй явдлын дараа, маш их баяр хөөр, уй гашуу болон сайн, муугийн дараа, маш олон мартагдашгүй жилүүдийн дараа, улирал дахин дахин солигдохыг харсны дараа ч хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөдөг бөгөөд нүд ирмэхийн зуурт л бөхөн унтарч буй насандаа очсоноо мэддэг. Цаг хугацааны ул мөр бүх биеэр нь тамгалагддаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй толгой нь цагаан болж, хурц тунгалаг нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, нөсөөтдөг. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог… Энэ үед хүн өөрийн залуу насны оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа хэвийх үе болох өтөл нас руу ордог. Дараа нь тэр хүний амьдралын сүүлчийн чухал үе болох үхэлтэй учрах болно.

1. Хүний амьдрал, үхлийг хянах хүч гагцхүү Бүтээгчид бий

  Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтөнд зориулсан хөдөлшгүй нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн л хүний үхэлд хөдөлшгүй нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдалд тохиолддог учраас хүмүүсийн насны хэмжээ, тэдний үхлийн байдал, цаг хугацаа нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол нас барж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүмүүс агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн хүчийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.

2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүнээс үхлийн айдас салахгүй зовооно

2019/10/12

Magtan duu 2019 “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” Praise and worship (Lyrics)


Magtan duu 2019 “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг”

Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө … өө …

Бурханы үг хүнийг эдгээн зоригжуулдаг.
Үг нь шүүж, харааж, илчилж, амладаг.
Түүний үг юу ч гэсэн, тэдгээр нь хайраас гардаг.
Энэ бол Түүний ажлын мөн чанар.
Яагаад ийм олон хүн ойроос дагана вэ?
Яаж тэд ийм эрч хүчтэй байна вэ?
Бурханы хайр, авралыг тэд бүгд харсан.
Бурханы цаг төгс.
Тэр хэзээ ч хүн төрөлхтний төлөө хойшлуулдаггүй.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг.

2019/10/11

Гэрлэлт: Дөрөв дэх онцгой үе


  Хүн өсөж, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ болон төрж, өссөн орчноосоо улам холддог бөгөөд үүний оронд хүн эцэг эхийнхээсээ өөр амьдралын замд өөрийн амьдралын зүг чигийг эрж хайн, амьдралынхаа зорилгыг хөөж эхэлдэг. Энэ хугацаанд хүнд цаашид эцэг эх нь хэрэгтэй биш, харин амьдралаа хамт туулж чадах хань ижил буюу эхнэр, нөхөр, хувь заяа нь ойр дотно холбогдсон хүн хэрэгтэй байдаг. Ийм байдлаар бие даасны дараа хүнд тохиолддог хамгийн анхны томоохон үйл явдал нь гэрлэлт буюу хүний туулж өнгөрөх ёстой дөрөв дэх онцгой үе юм.

1. Гэрлэлтийн тухайд хүнд ямар ч сонголт байдаггүй

  Гэрлэлт нь аливаа хүний амьдралын чухал үйл явдал юм; энэ нь хүн үнэхээр олон янзын үүрэг хариуцлага үүрч, олон янзын даалгаврыг аажмаар хэрэгжүүлж эхэлдэг үе юм. Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон хоосон мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд эдгээр бүх хоосон мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаантай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэнд тавих тодорхой шаардлага, өөрсдийн гэсэн хүсэлт болон хэм хэмжээтэй байдаг гэдгийг эдгээр уран зөгнөл харуулдаг. Хэдийгээр энэ хорон муу эрин үед хүмүүс гэрлэлтийн талаар гажууд мэдээгээр үргэлж бөмбөгдүүлж, энэ нь бүр олон нэмэлт шаардлага бий болгож, хүмүүст бүх төрлийн ачаа болон хачин хандлагуудыг өгдөг боловч хүн үүнийг хэрхэн ойлгох нь хамаагүй, үүнд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй, гэрлэлт бол хувь хүний сонгох хэрэг биш гэдгийг гэрлэж үзсэн ямар ч хүн мэддэг.

2019/10/06

Христэд итгэгчид ХКН-ын Бурханд тэрсэлдгийн уг үндэс, үр дүнгийн талаар тайлбарлаж байна



  Жэн Вэйгуо: ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг ингэж хавчин хяхаж, буруутгаж байна. Гэтэл та нар тэр шийтгэлийг худлаа санаанаасаа зохиосон юм шигээр бодох юм. Би тэгвэл та нараас нэг юм асууя, улс, дэлхий дахиныг цочролд оруулсан 5-р сарын 28-нд болсон Шаньдуны Жаоюаний хэргийг юу гэж тайлбарлах вэ? Эцэст нь энэ хэргийг нээлттэй шүүхээр шүүсэн! Шаньдуны Жаоюаний хэрэг гарсны дараа засгийн газар гэр чуулгануудыг устгахаар улам ч эрчимтэй ажиллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганд эрс арга хэмжээ авахын тулд цагдаагийн хүч хэрэглэж. Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг эрэн хайж баривчлах ажлыг өргөнөөр хийсэн. Шаньдуны Жаоюаний хэргийн талаар хүмүүс асар ихээр эргэлзэж, энэ нь ХКН-аас Төгс Хүчит Бурханы Чуулганыг нухчин дарах үйл ажиллагаагаа ард түмнээр дэмжүүлэхээр зохиосон хиймэл хэрэг гэдэгт итгэж байсан ч Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, энэ баримт үнэн эсэхийг шалгалгүйгээр шууд л олон нийтэд мэдээлсэн. Энэ ч дэлхийн зарим улсад нөлөө үзүүлсэн. Шаньдуны Жаоюаний хэргийг чи яаж ч үгүйсгэсэн хамаагүй олон хүн Коммунист Намд итгэсэн хэвээр л байгаа. Иймээс Шаньдуны Жаоюаний хэргийн талаар юу бодож байгааг чинь мэдмээр байна.

2019/10/01

“Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай | Христийн гэр бүлийн кино 2019(Монгол хэлээр)


  "Эхийн хайр" бол хүүхдүүдийг хэрхэн өсгөх тухай сэдвийг авч үздэг Христийн гэр бүлийн кино юм. "Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна" болон "Хүү луу болж, охин галт шувуу болдог" зэрэг нь бараг бүх эцэг эхийн хүүхдүүддээ тавьдаг итгэл найдвар юм. Охин Жиаруйгаа их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, сайн их сургуульд элсээсэй гэсэндээ Шу Вэнхуй нэгэн компанийн борлуулалтын захирлын ажлаас гарч, охиноо дахин шалгалт өгөхөд нь туслахаар шийддэг. Шу Вэнхуйгийн дарамт ихтэй заах арга болон коллежийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөний стресс зэргээс үүдэн охин нь сэтгэлээр унаж, бараг амиа алдахад хүржээ. Шу Вэнхуй үүнд гүнээ харамсав: Хийсэн бүхэн нь охиных нь төлөө байсан тэрээр бодож байлаа, гэтэл харин ч охиноо шаналгаж, шархлуулж байжээ... Энэ үед ангийнх нь найз Фэнг Шиньпин Бурханы сайн мэдээг түүнд номлодог. Бурханы үгийн уншсанаар, “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чаддаг” зэрэг санаануудаар хөөцөлдөх нь яагаад түүнийг болон үр хүүхдийг нь зовоох вэ гэдгийг Шу Вэнхуй эцэстээ ойлгож, жинхэнэ хайрыг илэрхийлдэг байдлаар охиноо хэрхэн хүмүүжүүлэхийг ойлгож авдаг...

2019/09/28

Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе



  Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид[c] тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.

1. Бие даасан байдалтай болсныхоо дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

  Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь хүний хувь заяаны тулгын чулууг тавьж, хүний амьдралын замналын “бэлтгэл үе” болдог бол хүний бие даасан байдал нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн үг юм. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь өөрсдийн амьдралын хувь заяаныхаа төлөө тэдний хураасан эд баялаг юм бол, хүний бие даасан байдал нь тэд тэрхүү эд хөрөнгөө үрж, эсвэл нэмэгдүүлж эхэлдэг үе юм. Хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж, бие даахад түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн төрөл нь хоёул хувь заяагаар шийдэгдэх бөгөөд хүний эцэг эхтэй ямар ч хамаагүй. Зарим хүмүүс коллежид сайн мэргэжил сонгон сургуулиа төгссөний дараа амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийж, аятайхан ажил олдог. Зарим хүмүүс олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч тушаал ахих нь бүү хэл өөртөө тохирох ажил юм уу, өөрийн байрыг хэзээ ч олж чаддаггүй; амьдралынхаа аяны эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүмүүс хичээл номдоо чармайн суралцдаг боловч илүү өндөр боловсрол олж авах бүх боломжоо алдаж, хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагддаг бөгөөд тэдний амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл ул мөргүй замхран үгүй болдог. Өмнөх зам нь тэгшхэн, эсвэл бартаатай эсэхийг мэдэхгүйгээр[d] тэд хүний хувь тавилан хэчнээн хувирамтгай болохыг анх удаа мэдэрдэг бөгөөд иймээс амьдралыг итгэл найдвар болон айдас хүйдэстэйгээр авч үздэг. Зарим хүмүүс тийм ч сайн боловсрол эзэмшээгүй байсан ч ном бичиж, тодорхой хэмжээний алдар нэр олдог; зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, тэгснээр өөрсдийгөө авч явдаг… Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух зэргийн хувьд: сайн сонголт, эсвэл муу сонголт хийх эсэхээ хүн хянаж чадах уу? Тэдгээр нь тэдний хүсэл, шийдвэртэй нийцдэг үү? Ихэнх хүмүүс бага ажиллаж, их цалин хөлс авч, нар, бороонд хүнд хүчир ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахыг хүсдэг. Хүмүүсийн хүсэл тун төгс байдаг боловч амьдралынхаа аянд эхний алхмаа хийх үедээ тэд, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж болох боловч, хэдийгээр хүн зоригтой зөгнөл өвөрлөж болох боловч өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх хүч, эсвэл чадвар хэнд ч байхгүй, хэн ч өөрийн ирээдүйг хянаж чадахгүй гэдгийг тэд анх удаагаа үнэхээр ойлгодог. Хүний мөрөөдөл болон хүний тулгарах ёстой бодит байдал хоорондоо үргэлж нэлээд зайтай байх болно; аливаа зүйлс хэзээ ч хүний хүссэн шиг байдаггүй бөгөөд ийм бодит байдалтай нүүр тулснаар хүмүүс хэзээ ч сэтгэл ханамжтай, эсвэл тааламжтай болж чадахгүй. Зарим хүн өөрсдийн хувь заяаг өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юу хийхээс ч буцахгүй, амин зуулга, ирээдүйнхээ төлөө ихийг золиослон их хичээл чармайлт гаргана. Гэвч эцэст нь, тэд шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чаддаг ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй бөгөөд хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн тэдэнд оноосон зүйлсээс тэд хэзээ ч илүү гарч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, магтагдсан, жигшигдсэнийг хооронд нь огт ялгадаггүй хувь тавилангийн өмнө хүмүүс ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураахыг нь хүний эцэг эх, хүний авьяас, хүний хичээл чармайлт, эсвэл хүний эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тогтоодог юм.

2. Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийнхөө дүрд үнэнээсээ тоглож эхлэх нь

  Хүн нас биед хүрэээд эцэг эхээ орхиж, өөрөө толгой даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал, өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүүхдийн амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж, өсгөхөөс гадна зүгээр л түүнийг өсөхөд нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй, эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавилан дунд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замд гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.

“Үг нь махбодоор илэрсэн”-аас

Тайлбар:

c. Эх бичвэрт “энэ мөчид” гэдгийг орхигдуулсан.

d. Эх бичвэрт “мэдэхгүйгээр” гэдгийг орхигдуулсан.

2019/09/27

Христийн гэр бүлийн кино 2019 “Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай (Трейлер)



  "Эхийн хайр" бол хүүхдүүдийг хэрхэн өсгөх тухай сэдвийг авч үздэг Христийн гэр бүлийн кино юм. "Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна" болон "Хүү луу болж, охин галт шувуу болдог" зэрэг нь бараг бүх эцэг эхийн хүүхдүүддээ тавьдаг итгэл найдвар юм. Охин Жиаруйгаа их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, сайн их сургуульд элсээсэй гэсэндээ Шу Вэнхуй нэгэн компанийн борлуулалтын захирлын ажлаас гарч, охиноо дахин шалгалт өгөхөд нь туслахаар шийддэг. Шу Вэнхуйгийн дарамт ихтэй заах арга болон коллежийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөний стресс зэргээс үүдэн охин нь сэтгэлээр унаж, бараг амиа алдахад хүржээ. Шу Вэнхуй үүнд гүнээ харамсав: Хийсэн бүхэн нь охиных нь төлөө байсан тэрээр бодож байлаа, гэтэл харин ч охиноо шаналгаж, шархлуулж байжээ... Энэ үед ангийнх нь найз Фэнг Шиньпин Бурханы сайн мэдээг түүнд номлодог. Бурханы үгийн уншсанаар, “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чаддаг” зэрэг санаануудаар хөөцөлдөх нь яагаад түүнийг болон үр хүүхдийг нь зовоох вэ гэдгийг Шу Вэнхуй эцэстээ ойлгож, жинхэнэ хайрыг илэрхийлдэг байдлаар охиноо хэрхэн хүмүүжүүлэхийг ойлгож авдаг...

2019/09/26

Өсөж торних: Хоёр дахь онцгой үе


  Ямар айлд төрснөөс хамаараад хүмүүс гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйлийг суралцдаг. Энэ нь хүний насанд хүрэх орчин нөхцлийг тодорхойлдог бөгөөд өсөж торних[b] нь хүний амьдралын хоёр дахь шийдвэрлэх онцгой үеийг төлөөлдөг. Энэ онцгой үед хүмүүст мөн л ямар ч сонголт байдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Үүнийг мөн л урьдаас тогтоож, зохицуулсан байдаг.

1. Хүний өсөж торних нөхцөл байдлыг Бүтээгч тогтоодог

  Хэний, эсвэл ямар хүчин зүйлийн сургамж болон нөлөөн дор өсөж торнихоо хүн сонгож чадахгүй. Хүн ямар мэдлэг, эсвэл ур чадвар олж авахаа, ямар зуршилтай болохоо сонгож чадахгүй. Хүний эцэг эх, хамаатан садан хэн байхыг, ямар төрлийн орчинд өсөхөө хүн шийдэж чадахгүй; эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлстэй харилцах хүний харилцаа болон тэдгээр нь хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх нь бүгд хүний хяналтаас гадна байдаг. Тэгвэл эдгээр зүйлийг хэн шийддэг вэ? Хэн тэдгээрийг зохицуулдаг вэ? Энэ зүйл дээр хүмүүст ямар ч сонголт байдаггүй болохоор, тэд эдгээр зүйлийг өөрсдөө шийдэж чаддаггүй болохоор, мөн тэдгээр нь хараажаар аяндаа бүрддэггүй болохоор, энэ бүх зүйлсийн бүрдэл Бүтээгчийн гарт оршдог гэдэг нь илэрхий юм. Бүтээгч нь хүн бүрийн төрөлтийн онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг шигээ бас хүний өсөх онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Хэрвээ хүний төрөлт нь түүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал, зүйлст өөрчлөлт авчирдаг юм бол тухайн хүний өсөлт, хөгжил ч мөн тэдгээрт зайлшгүй нөлөөлөх болно. Жишээлбэл, зарим хүн ядуу гэр бүлд төрдөг боловч эд баялгаар хүрээлүүлэн өсдөг; зарим нь чинээлэг гэр бүлд төрдөг боловч гэр бүлийнхээ хөрөнгийг барж, тэгснээрээ тэд ядуу орчинд өсдөг. Хэний ч төрөлт тогтоосон дүрэм журамд захирагддаггүй бөгөөд зайлшгүй, тогтоосон нөхцөл байдалд өсөж торнидог хэн ч үгүй. Эдгээр нь хүний төсөөлж, эсвэл хянаж чадах зүйлс биш; тэдгээр нь хүний хувь заяаны үр дүн бөгөөд хүний хувь заяагаар тодорхойлогддог. Мэдээж, эцсийн дүндээ тэдгээрийг Бүтээгч хүний хувь заяа болгон урьдаас тогтоосон ба тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх болон тухайн хүний хувь заяанд зориулсан Түүний төлөвлөгөөгөөр тодорхойлогддог.

2. Хүний өсөж торнидог янз бүрийн нөхцөл байдал нь өөр өөр үүргийг бий болгодог

2019/09/24

Төрөлт: Эхний онцгой үе


  Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.

  Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.

1. Бурханы зохицуулалтаар шинэ амь төрдөг

2019/09/21

Түүх. Их уул, жижиг горхи, хүчит салхи, аварга давалгаа



  Нэгэн жаахан горхи байжээ. Тэрээр мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын энгэрт ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэв. Бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд, “Болно оо, болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү сул дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр даган урсахаас өөр сонголтгүй байлаа…

  Дараа нь хүчит салхи уулын байгаа газарт элс шороо татуулсаар хүүгэн ирэв. Салхи уул уруу хүүгэж, “Намайг явуул!” гэсэнд уул, “Чи хаашаа явж байна вэ?” гэв. Салхи дахин үлээж, “Би уулын нөгөө талд гармаар байна” гэжээ. Уул хариуд нь , “Болно оо, болно. Намайг дундуур минь хувааж чадвал цааш яваарай!” гэв. Хүчит салхи ийшээ ч нэг үлээж, тийшээ ч нэг үлээж, хэчнээн ууртайгаар үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ бараад намжиж гэнэ. Харин уулын тэр талд зөөлөн намуун салхи үлээх болж, хүмүүс үүнд маш дуртай байлаа. Уул ингэж хүмүүст мэндчилж байлаа..

2019/09/19

Сүнсний ертөнц гэж юу вэ?


  Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт богино бөгөөд энгийн тайлбар өгье. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр бөгөөд маш чухал газар юм. Би яагаад үүнийг маш чухал гэж хэлж байна вэ? Бид үүний талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Энэ нь Бурханы бүх зүйлийн ноёрхол дахь хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөгт гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол үүний үүрэг бөгөөд үүний оршин тогтнол яагаад маш чухал болохын нэг шалгаан нь юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялгах боломжгүй газар учраас хэн ч үүний байгаа байхгүйг тодорхой шүүж чадахгүй. Хүн төрөлхтний оршин тогтнол нь сүнсний ертөнцийн нөлөөлөлд ихээхэн орсон байдаг учраас сүнсний ертөнцөд болж буй зүйлс нь хүн төрөлхтний оршин байгаатай гүн гүнзгий холбоотой байдаг. Энэ нь Бурханы дээд эрхтэй холбоотой юу? Холбоотой. Намайг энэ талаар хэлэхэд та нар Намайг яагаад энэ сэдвийн талаар ярилцах болсныг ойлгох болно. Яагаад гэвэл энэ нь Бурханы дээд эрх, Түүний зохицуулалттай хамааралтай учраас юм. Хүмүүст үл харагдах тэрхүү ертөнцөд бүх тэнгэрлэг тушаал, захирамж, удирдлагын систем нь материаллаг ертөнцийн аль нэг улсын хууль, системээс хавьгүй өндөр байдаг ба энэ ертөнцөд байгаа амьд оршихуйнууд ч тэдгээрийг зөрчиж халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалттай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой засаг захиргаа, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж байдаг. Өөр өөр түвшинд, өөр өөр газарт шийдвэр гүйцэтгэгчид өөрсдийн үүргийг чанд баримталж, дүрэм журмыг биелүүлдэг ба учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар нь юу болох, Бурханы мууг хэрхэн шийтгэж сайныг хэрхэн шагнах талаар сайн мэддэг бөгөөд Тэр бүх зүйлийг хэрхэн эрхэлж, Тэр бүх зүйлийг хэрхэн захирахыг түүнчлэн тэд Бурхан Өөрийнхөө тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэхийг сайн мэддэг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Маш их ялгаатай. Энэ нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байгаа учраас энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалт үүгээр ч зогсохгүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохтой холбоотой. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нь үнэхээр шаардлагатай гэж бодохгүй байна гэж үү? Та нар үүний дотоод нууцыг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Энэ бол сүнсний ертөнцийн гол санаа юм. Энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж Бурханы зохицуулалт болон дээд эрхтэй нэгэн зэрэг байдаг хэдий ч энэ ертөнц дэх Бурханы зохицуулалт, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс илүү хатуу байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй авч үзэх тухайд гэвэл, сүнсний ертөнц хүн төрөлхтний амь болон үхлийн мөчлөгийн ажлыг хэрхэн хариуцдагаас бид эхлэх ёстой, учир нь энэ ажил бол сүнсний ертөнцийн оршихуйн ажлын үндсэн хэсэг юм.

  Би хүн төрөлхтөн дунд байгаа бүх хүмүүсийг Би гурван төрөлд ангилдаг. Эхнийх нь үл итгэгчид ба тэд ямар нэгэн шашны итгэлгүй байдаг. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх хэсэг нь зөвхөн мөнгөнд итгэдэг ба тэд зөвхөн өөрсдийнхөө хүсэл сонирхлыг дагадаг. Тэд материаллаг үзэлтэй бөгөөд тэд амь болон үхлийн мөчлөг, эсвэл сахиус шүтээн болон хий үзэгдлийн талаар ямар ч ярианд итгэдэггүй зөвхөн материаллаг ертөнцөд итгэдэг. Би тэднийг үл итгэгчид гэж ангилдаг ба тэд эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөл нь үл итгэгчдээс өөр олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс юм. Би хүн төрөлхтөн дундах эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг хэд хэдэн гол төрөлд хуваасан. Эхнийх нь Иудей шашинтнууд, хоёр дахь нь Католикчууд, гурав дахь нь Христэд итгэгчид, дөрөв дэх нь Исламын шашинтнууд, тавь дахь нь Буддын шашинтнууд гэсэн таван төрөл юм. Эдгээр нь олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс юм. Гурав дахь нь Бурханд итгэдэг хүмүүс бөгөөд та нарт хамааралтай. Энэ төрлийн итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Эдгээр хүмүүс хоёр төрөлд хуваагддаг: Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид. Зөв! Эдгээр гол төрлүүд нь маш тодорхой ялгаатай байдаг. Одоо та нар өөрсдийнхөө бодол санаанд эдгээр төрлүүд болон хүмүүсийн зэрэглэлийг тодорхой ялгаж чадах юм. Эхнийх нь Миний хэлсэн үл итгэгчид юм. Ихэнх үл итгэгчид зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа найддаг энэхүү Тэнгэр Эцэг салхи, бороо, аянга бүгдийг удирддаг гэж итгэдэг, гэсэн хэдий ч Бурханд итгэх итгэлийн талаар дурдахад тэд дургүй болдог. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Эдгээр хүмүүс бүгд үл итгэгчдэд хамаарагддаг. Бурханд итгэдэггүй, зөвхөн Тэнгэр Эцэгт л итгэдэг хүмүүс нь бүгд үл итгэгчид юм; Бурханд итгэдэггүй, Бурханыг дагадаггүй бүх хүмүүс үл итгэгчид юм. Хоёр дахь төрөлд таван гол шашинд харьяалагддаг, тодорхойгүй Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Гурав дахь төрөлд эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон практик Бурханд итгэдэг хүмүүс байдаг ба тэд бол өнөөдөр Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Би яагаад бүх хүмүүсийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Яагаад гэвэл тэдгээрийн хүрэх газар, төгсгөл нь өөр өөр байдаг учраас юм.) Энэ бол нэг тал. Яагаад гэвэл эдгээр өөр өөр угсаа гарал, төрөлтэй хүмүүс нь сүнсний ертөнцөд эргэж очиход тэд өөр өөр газар руу явах ба тэд амьдрал болон үхлийн мөчлөгийн өөр өөр хуулинд хамаарагдана. Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсны шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас

Анхны өгүүлэл линк: