Нэгэн жаахан горхи байжээ. Тэрээр мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын энгэрт ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэв. Бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд, “Болно оо, болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү сул дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр даган урсахаас өөр сонголтгүй байлаа…
Дараа нь хүчит салхи уулын байгаа газарт элс шороо татуулсаар хүүгэн ирэв. Салхи уул уруу хүүгэж, “Намайг явуул!” гэсэнд уул, “Чи хаашаа явж байна вэ?” гэв. Салхи дахин үлээж, “Би уулын нөгөө талд гармаар байна” гэжээ. Уул хариуд нь , “Болно оо, болно. Намайг дундуур минь хувааж чадвал цааш яваарай!” гэв. Хүчит салхи ийшээ ч нэг үлээж, тийшээ ч нэг үлээж, хэчнээн ууртайгаар үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ бараад намжиж гэнэ. Харин уулын тэр талд зөөлөн намуун салхи үлээх болж, хүмүүс үүнд маш дуртай байлаа. Уул ингэж хүмүүст мэндчилж байлаа..
Далайн эрэгт далайн хаялга хадыг зөөлнөөр илбэн таалдаг байсан ажээ. Гэтэл нэгэн аварга давалгаа гарч ирээд уулын зүг шуугин хүрхэрлээ. “Замаас холд” хэмээн аварга давалгаа хашхирав. Уул түүнээс, “Чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуусанд, их давалгаа зогсолтгүй шуугиж, тасралтгүй түрэх зуураа, “Би нутаг дэвсгэрээ тэлж, гараа цааш сунгамаар байна” гэж хариулав. Уул хариуд нь, “Болно оо, болно. Хэрэв чи оройг минь давж чадвал чамд би зам тавьж өгнө” гэлээ. Их давалгаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давалгаалав. Хэчнээн их хичээсэн ч давалгаа уулын оргилд хүрч чадсангүй. Ингээд түүнд ирсэн газар луугаа буцахаас өөр сонголт үлдсэнгүй…
Хэдэн зууны турш бяцхан горхи уулын бэлээр чимээгүй урсжээ. Бяцхан горхи уулын бий болгож өгсөн замыг даган явсаар гэртээ иржээ; тэр гол мөрөнд нийлж, далайд цутгав. Уул халамжилсан учраас бяцхан горхи хэзээ ч чиглэлээ алдсангүй. Бяцхан горхи, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.
Хэдэн зууны турш хүчит салхи уул уруу хүүгэх зуршлаа өөрчилсөнгүй. Хүчит салхи урьдын л адил, ууланд “зочлох” бүрдээ элс шороо татуулсаар ирнэ. Ирэх тоолондоо уулыг сүрдүүлэвч голоор нь хувааж огт чадсангүй. Хүчит салхи, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.
Хэдэн зууны турш аварга давалгаа амарч намжсангүй, нутаг дэвсгэрээ тэлэх алхаагаа ч зогсоосонгүй. Давалгаа байсхийгээд л уулын өөдөөс түрхэрч, байн байн шуугих боловч уул ямхын төдий ч хөдөлсөнгүй. Уул далайг харж хандав, ийм маягаар далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгджээ. Аварга давлагаа, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.
Энэ түүх маань дууслаа. Эхлээд, Миний ярьсан энэ түүхийн гол агуулга юу байсан талаар та нар Надад хэлж чадах уу? Эхлээд уул байсан, тэгээд өөр юу юу байсан бэ? (Бяцхан горхи, хүчит салхи, аварга давлагаа.) Бяцхан горхи ба өндөр уултай эхний хэсэгт юу болсон бэ? Санаж байна уу? (Бяцхан горхи өндөр уулын бэл рүү урссан.) Бяцхан горхи уулын бэл рүү урссан, энэ нь тэдний хооронд болсон түүх мөн үү? Горхи хаашаа явж байсан бэ? Яагаад бид өндөр уул, бяцхан горхины талаар ярьж байна вэ? (Уул горхийг хамгаалсан учраас горхи хэзээ ч чиглэлээ алдсангүй. Тэд бие биеэ түшсэн.) Уул горхийг хамгаалсан уу, эсвэл бяцхан горхинд саад болсон уу? (Хамгаалсан.) Саад болсон байж болох уу? Уул, горхи хоёр хамт байсан; уул горхийг хамгаалсан, бас саад болсон. Уул горхийг хамгаалсан болохоор тэр гол мөрөн рүү урсаж чадсан, гэхдээ бас хаа сайгүй урсаж, хүмүүст үер усны аюул учруулж болзошгүй газар луу урсгахгүйн тулд уул замыг нь хааж байсан. Уг хэсгийн гол санаа энэ мөн үү? (Мөн.) Уул горхийг хамгаалж, мөн хүмүүсийн орон гэрийг хамгаалсан хаалт болсон. Дараа нь бяцхан горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан; энэ нь бяцхан горхины оршин тогтнох хууль биш гэж үү? Горхи гол мөрөнд нийлж, дараа нь далайд цутгахдаа юуг түшиж байсан бэ? Уулыг түшсэн биш гэж үү? Тэрээр уулын хамгаалалт болон хаалтыг түшиглэсэн; энэ гол санаа нь мөн үү? (Мөн.) Энд усны хувьд уул хэр чухал болохыг чи харж байна уу? (Тийм ээ.) Энэ чухал уу? (Тийм.) Бурхан өндөр, нам уулсыг бүтээсэн нь зорилготой байдаг уу? Зорилго байгаа, тийм үү? Энэ бол түүхийн жаахан хэсэг бөгөөд бяцхан горхи, өндөр уулаас л гэхэд бид Бурханы бүтээсэн энэ хоёр зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг харж чадаж байна. Бурхан энэ хоёр зүйлийг хэрхэн захирч байгаагаас нь бид Түүний мэргэн ухаан болон зорилгыг бас харж чаддаг. Тийм биш гэж үү?
Хоёр дахь хэсэгт юуны тухай ярьсан бэ? (Ширүүн салхи ба өндөр уул.) Салхи байх нь сайн зүйл мөн үү? (Мөн.) Гэхдээ дандаа биш, заримдаа салхи хэт ширүүсвэл гай гамшиг авчирдаг. Хэрэв чамайг хүчтэй салхин дунд байлгавал чамд ямар санагдах вэ? Хэр ширүүн гэдгээс хамаарна, тийм үү? Намуухан салхи, эсвэл 3-4-р түвшний бага зэргийн хүчтэй салхинд хүн тэсээд байж чадна, хамгийн ихдээ л нүдээ нээлттэй байлгахад хэцүү байна. Харин хуй салхи болохуйц хүчтэй салхилбал чи тэсэж чадах уу? Чи тэсэж чадахгүй. Тэгэхээр хүмүүсийн хувьд салхийг үргэлж сайн, эсвэл үргэлж муу гэж хэлэх нь бүр буруу, учир нь салхи хэр хүчтэйгээс энэ нь шалтгаалдаг. Тэгвэл уул энд ямар хэрэгтэй байсан бэ? Яг л салхины шүүлтүүр гэлтэй байсан биш гэж үү? Уул ширүүн салхийг юу болгож хувиргасан бэ? (Намуун салхи.) Хүмүүсийн амьдарч байгаа орчинд, дийлэнх хүмүүсийн хүрч, мэдэрч чаддаг салхи нь хүчтэй салхи байсан уу, эсвэл намуун салхи байсан уу? (Намуун салхи.) Энэ нь Бурхан уулсыг бүтээсний зорилго болон санаа бодлуудын нэг мөн үү биш үү? Хэрэв элс шороо татуулсан хүчтэй салхи дэгдэхэд түүнийг хааж, шүүх зүйл байхгүй орчинд амьдарвал хүмүүст ямар байх бол? Хаа сайгүй элс, шороо үлээгээд хүмүүс газар дээр амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн хийсэж явсан чулуунд цохиулж магадгүй, эсвэл зарим нь нүд рүүгээ шороо оруулаад юм харж чадахгүй болж болзошгүй. Хүмүүс агаарт хийсэж ч болно, эсвэл салхинд үлээгдэж зогсож ч чадахгүй. Барилга байшин нурж, бүх төрлийн гай гамшиг нүүрлэнэ. Хүчтэй салхинд үнэ цэнэ байгаа юу? (Байгаа.) Ямар үнэ цэнэ байгаа гэж? Намайг ширүүн салхийг муулангуут, үүнд ямар ч үнэ цэнэ байхгүй гэж хүмүүст санагдах байх, гэхдээ тийм гэж үү? Хүчтэй салхийг намуухан салхи болгох нь үнэ цэнтэй биш гэж үү? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Намуун зөөлөн салхи хэрэгтэй байдаг, тийм салхи тэднийг илбэхэд оюун ухаан нь сэргэж, сэтгэхүй нь хурцлагдаж, сэтгэл санаа нь засарч, сайжирдаг. Жишээ нь, та нар олон хүнтэй, бүгчим агаартай өрөөнд сууж байлаа гэж бодвол та нарт юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь бүгчим, тоосжилттой газарт хүмүүсийн бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, тархины ажиллагаа мууддаг. Харин агаар эргэлт хөдөлгөөнд орвол цэнгэг болж, хүмүүсийн байдал ч дээрддэг. Хэдий бяцхан горхи, хүчтэй салхи аюул авчирч болох байсан ч уул байгаа цагт тэднийг хүмүүст ашиг тустай зүйл болгон хувиргасан; тийм биш гэж үү?
Түүхийн маань гурав дахь хэсэгт юуны тухай ярьсан бэ? (Өндөр уул ба аварга давлагаа.) Өндөр уул ба аварга давлагаа. Энэ зураглалд уул далайн хажууд байна, бид уул, далайн хаялга, том давлагаануудыг харж болно. Энэ тохиолдолд аварга давалгааны хувьд уул юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Хамгаалахын зорилго нь далайн энэ хэсгийг байлгахын төлөө байсан, ингэснээр үүн доторх амьтад үржин олширсон. Хаалт болохын хувьд гэвэл, далайн ус—усны эх хэсэг—хальж урсан гамшиг тарьж, хүмүүсийн гэр орныг сүйтгэхээс хамгаалсан. Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох юм.
Энэ бол Миний ярьж байгаа уул ба бяцхан горхи, уул ба ширүүн салхи, уул ба аварга давлагааны хоорондын бие биеэсээ хамаарч, бие биеэ хязгаарлаж, бие биеэ түшиж байгаагийн ач холбогдол юм. Бурханы бүтээсэн энэ бүх зүйлд оршин тогтнолын зүй тогтол, хууль гэж бий. Энэ түүхэнд болсон үйл явдлаас та нар Бурханы ямар үйл хэргийг харсан бэ? Бурхан бүхнийг бүтээснийхээ дараа зөнд нь орхисон уу? Бурхан тэднийг зүй тогтолтой болгож, чиг үүргийг нь тогтоосныхоо дараа юу л болбол болог гээд зөнд нь хаясан уу? Ийм зүйл болсон гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан бэ? (Бурхан хянаж байдаг.) Бурхан ус, салхи, давлагааг хянаж, тэднийг эмх замбараагаа алдаж, хүмүүсийн гэр орныг сүйд хийж, хохирол учруулахыг Бурхан зөвшөөрдөггүй, тийм болохоор л хүмүүс энэ газар нутагт амьдарсаар, өсөж олширсоор байна. Ѳөрөөр хэлбэл, Бурхан бүхнийг бүтээхдээ тэдний оршин тогтнолын зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан эдгээр зүйлийг бүтээхдээ хүнд өгөх ашиг тусыг нь бодсон бөгөөд Тэр бас тэдгээрийг хянаж байдаг, ингэснээр энэ нь хүн төрөлхтөнд түвэг, гамшиг учруулахгүй юм. Хэрвээ Бурхан тэдгээрийг удирдаггүй байсан бол ус хаа сайгүй урсах байсан биш үү? Хаа сайгүй шуурга болох байсан биш үү? Тэдэнд зүй тогтол байх уу? Хэрэв Бурхан тэднийг удирдаагүй бол ямар ч зүй тогтол гэж байхгүй бөгөөд хаа сайгүй шуурга салхи хүүгэж, үер ус нэрвэх байсан. Хэрэв аварга давлагаа уулын оройгоос өндөр байдаг бол далайн тэр хэсэг яаж орших юм бэ? Уг далай оршиж чадахгүй. Уул нь давлагаанаас өндөр байдаггүй сэн бол далайн тэр хэсэг орших боломжгүй бөгөөд уул ч оршин байгаагийн утга учир, ач холбогдлоо алдах байсан.
… … … …
Дөнгөж сая ярьсан энэ түүх—Өндөр уул ба жижиг горхийг дахиад авч үзье. Уул ямар хэрэгтэй вэ? Ууланд мөн маш олон зүйл өсөн үрждэг, тэгэхээр уулын оршин тогтнол өөрөө үнэ цэнтэй. Тэгээд ч зогсохгүй, уул нь жижиг горхийг хааж, хүссэн газар луугаа урсахыг нь зогсоож, хүмүүст гай гамшиг учруулахгүй болгосон. Тийм биш гэж үү? Уул өөрийнхөө арга замаар оршин тогтнож, дээр нь байгаа бүх зүйл—мод, өвс, төрөл бүрийн ургамал, амьтныг тэжээж тэтгэдэг, тэгэнгээ бас жижиг горхины урсгалыг чиглүүлсэн; уул горхины усыг цуглуулаад, бэлээрээ урсгаж, гол мөрөнд нийлүүлэн, эцэст нь далайд цутгуулсан. Энд харагдаж байгаа зүй тогтлыг байгаль бий болгоогүй, харин бүтээлийн цаг үед Бурхан онцгойлон зохицуулсан юм. Өндөр уул ба ширүүн салхины тухайд, ууланд ч гэсэн салхи хэрэгтэй. Өөрийнхөө дээр амьдардаг амьд бүхнийг илбэн таалахын тулд ууланд салхи хэрэгтэй, үүний зэрэгцээ салхийг хаа хамаагүй шууруулж, хамаг юмыг бусниулахаас сэргийлэхийн тулд уул салхийг хязгаарладаг. Нэг талаараа энэ зүй тогтол бол их уулын үүрэг юм, гэхдээ уулын үүрэг болсон энэ зүй тогтол өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг Бурхан бий болгосон юм. Өндөр уул өөрийн үүрэгтэй байдаг шиг ширүүн салхи ч бас өөрийн үүрэгтэй. Тэгвэл, өндөр уул ба аварга давлагааны тухайд, тэнд уул байгаагүй бол ус өөрөө чиглэлээ олоод урсчих байсан уу? (Үгүй.) Ус хамгийг хаман одож, гамшиг тарих байсан. Уул нь уул гэдгээрээ өөрийн үнэ цэнтэй, далай нь далай гэдгээрээ өөрийн үнэ цэнтэй. Ийм маягаар, хамтдаа хэвийн байдлаар оршин тогтнож, бие биедээ саад болдоггүй ийм нөхцөл байдалд тэд бас бие биеэ хязгаарладаг; өндөр уул далайг хязгаарласнаар далай эс үерлэж, хүмүүсийн орон гэр хамгаалагддаг, тэгээд бас далай өөрийн доторх амьтдыг тэжээн тэтгэх боломжтой болно. Энэ гоо үзэмж өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг бас л Бурхан бүтээсэн. Эндээс харвал, Бурхан бүхнийг бүтээхдээ, уул хаана байхыг, горхи хаагуур урсахыг, ширүүн салхи хаанаас гарч хаагуур үлээхийг, аварга давлагаа хэр өндөр байхыг урьдаас тогтоожээ. Бурханы санаа зорилго энэ бүх зүйлд шингэсэн бөгөөд тэдгээр нь Түүний үйл хэрэг билээ. Тэгэхээр, одоо та нар Бурханы үйл хэрэг бүх зүйлд байдгийг харж чадав уу? (Чадлаа.)
“Үг нь махбодоор илэрсэн”-оос
No comments:
Post a Comment