Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/11/08

Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг



  Сатаны онцгой ялгамж чанар нь, маш олон хүнийг түүний янз бүрийн талын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Сатан ч гэсэн бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг олон мунхаг хүмүүс хүртэл байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо. Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь бүх зүйлсийг бүтээх чадвар түүнд байхгүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээсэн юуг ч хэзээ ч хийгээгүй, амьтай нэг ч юм хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй биз, үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж байхгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үзүүлсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулж, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, хэрцгийлж, хүнийг урхидаж мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голдог болоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсон гэдгээс өөрөөр хүн өчүүхэн төдий ч баярлаж, магтаж, сайшаачихмаар зүйлийг Сатан ер нь хийсэн үү? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүгээр ялзруулагдах байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүнд хорлогдох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны ёрын муу хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; Иовын их хөрөнгө хормын төдийд алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой таарч, нийцдэг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйл явдал Сатаны үйлстэй нягт холбоотой бөгөөд энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” байлаа ч, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байлаа ч, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай байлаа ч, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаалаг байлаа ч, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгай байлаа ч гэсэн тэр нэг ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль буюу дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай, амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц даяар түүнээс төрсөн юмуу, эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

  Сатаны үнэн төрхийг ойлгочихоод олон хүн эрх мэдэл гэж юу болохыг бас л ойлгодоггүй, тиймээс Би чамд хэлж өгье! Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл болон хүч чадлыг хоёуланг эерэг гэж баттай хэлж болно. Тэд ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч нь амь болон амин чанар бүхий аливаа хэлбэрийн зүйлсийг бүтээх чадалтай ба үүнийг Бурханы амь шийддэг. Бурхан бол амь, тиймээс Тэр бол бүх амьд зүйлсийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь бүх амьд зүйлс Бурханы үг бүрийг дуулгавартай дагадаг болгож чадах ба өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгсийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг, дараа нь Бурхан бүх амьд зүйлсийг захирч, тушаах бөгөөд үүрд хэзээ ч хазайхгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; зөвхөн Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг ба тиймээс үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн хосгүй чанар билээ. Тиймээс “эрх мэдэл” хэмээх энэ үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар уу гэдгээс үл хамааран аль аль нь зөвхөн Бүтээгчтэй холбоотой байж чадна, учир нь энэ бол Бүтээгчийн давтагдашгүй ялгамж чанар ба мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг илэрхийлдэг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

  Хэдийгээр Сатан Иовыг шуналын нүдээр харж байсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр тэр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Тэр хэдий төрөлхийн хорлонтой, харгис ч гэсэн Бурхан түүнд тушаал өгсний дараа Бурханы тушаалыг дагахаас өөр зам Сатанд байгаагүй. Тиймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт галзуурч байсан боловч тэр Бурханы зааж өгсөн хязгаарыг мартаж зүрхлээгүй, Бурханы өгсөн тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгсийн зарчим болон хязгаарыг даваагүй билээ—энэ баримт биш гэж үү? Үүнээс Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрийн хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы хэлсэн үг бүрийн цаана Бурханы тушаалыг зөрчсөн, дуулгаваргүй хүмүүсийг, тэнгэрийн хуулийг эсэргүүцдэг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл тусгагдсан байдаг. Хэрвээ Бурханы зарлигийг зөрчвөл тэр Бурханы эрх мэдлийг давж, тэнгэрийн хуулийг эсэргүүцсэний үр дагаврыг хүртэх ёстой гэдгээ Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь юу вэ? Тэдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Иовд хийсэн Сатаны үйлдлүүд нь ердөө хүнийг ялзруулсных нь бичил дүр зураг байсан бөгөөд Сатан эдгээр үйлдлүүдийг хийж байх үед Бурханы тогтоосон хязгаар болон Сатанд зориулж Түүний гаргасан зарлиг нь ердөө түүний хийдэг бүхний ар дахь зарчмуудын бичил дүр зураг байсан юм. Нэмж хэлэхэд, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь ердөө Сатан хэрхэн Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхэлдэггүйн бичил дүр зураг байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатаныг оролцуулаад бүх зүйлийн дундаас ямар ч хүн юм уу зүйл Бүтээгчийн тогтоосон тэнгэрийн хууль, зарлигийг давж чадахгүй ба ямар ч хүн юм уу зүйл эдгээр тэнгэрийн хууль, зарлигийг зөрчиж зүрхлэхгүй, учир нь тэдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн өгдөг шийтгэлээс ямар ч хүн юм уу эд юм зайлж, зугтаж чаддаггүй. Зөвхөн Бүтээгч л тэнгэрийн хууль, зарлигийг тогтоож чадна, тэдгээрийг хүчинтэй болгох хүч чадал зөвхөн Бүтээгчид байдаг ба зөвхөн Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн юм уу зүйл сөрөн давж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн хосгүй эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлсийн дунд эрхэм дээд нь бөгөөд иймээс “Бурхан бол хамгийн агуу ба Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

… … … …

  Чи одоо Бурханы эрх мэдлийг яг хэрхэн үзэж байна вэ? Одоо эдгээр үгийн талаар нөхөрлөчихлөө, чи Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон байх ёстой. Иймээс Би та нараас асууя: Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Чи үүнийг хэрхэн харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд хэн нэгэн хүн хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо хүртэл оршин байгаа юу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Энэ нь мэдээж Бурханы үгийн үрээр, мөн Бурханы эрх мэдлийн үрээр оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаарыг Бурхан бүтээсэн үү? Бурханы бий болгосон зүйлийг хэн нэгэн авч чадах уу? Тэдний мөн чанар ба чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан тийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унтахгүй байж, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн энэ шөнө хэвээр л байна; чи өөрийн өдөр тутмын хэвшлийг өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчилж чадахгүй, тийм биз дээ? Хэн нэгэн арсланг анжсанд үхэр шиг хөллөөд газар хагалуулж чадах уу? Хэн нэгэн зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай юу? Хэн нэгэн тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэж чадах уу? Хэн нэгэн чоныг хонь мэт өвс идүүлж чадах уу? Хэн нэг хүн усны загасыг хуурай газар дээр амьдруулж чадах уу? Яагаад чадахгүй гэж? Бурхан тэднийг усанд амьдрахыг тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд гарч чадахгүй, үхнэ; тэд Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хязгаар байдаг ба тэд бүгд өөрсдийн төрөлх чадвартай байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, зөрчих боломжгүй. Жишээлбэл, арслан хүмүүсээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг амьтад боловч тэдний төрөл зүйл ондоо, учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэдэнд өөр өөрийн төрөлх чадвар байдаг ба иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; энэ нь хамгийн ихдээ л мод руу нисэж чадах ба—энэ нь төрөлх чадвараар нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас хамаардаг гэдгийг хэлэх нь илүүц юм.

  Өнөөгийн хүн төрөлхтний хөгжилд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжиж буй гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны нээлтийн ололт амжилтыг бахадмаар гэж дүрсэлж болно. Хүний ур чадвар нь улам их өсөж байгаа гэж хэлж болох боловч шинжлэх ухааны нэг нээлтийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байна: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернетийг бүтээж, өндөр технологитой амьдралын хэв маягтайгаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьд биет бүрийн төрөлх чадвар болон тэдний амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлсийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй бөгөөд захирагдахгүй. Энэ үед, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн нь хамаагүй, үүнийг Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй ба энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дээр маш олон далай байдаг боловч тэд хэзээ ч өөрсдийн хязгаарыг давж, газар дээр хүссэнээрээ гарч ирээгүй, учир нь Бурхан тэдэнд тус бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; тэд Түүний тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд ийш тийш чөлөөтэй нүүгээд явж чадахгүй. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд бие биедээ халдах боломжгүй ба Бурхан хөдлө гэж хэлсэн үед л тэд хөдөлж чадах бөгөөд тэдний хаашаа явж, хаана зогсох нь Бурханы эрх мэдлээр тодорхойлогддог.

  Шулуухан хэлэхэд “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Ямар нэг зүйлийг хэрхэн хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд энэ нь Түүний хүссэнээр л хийгддэг. Бүх зүйлийн хууль хүнээс биш, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадах ч үгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы зарлигаар өөрчлөгддөг ба энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйлс, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы зарлигийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, эсвэл үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлийн үрээр бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас устаж үгүй болдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Одоо ийм их зүйлийг хэлсний дараа чи Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу? class=”mce_SELRES_start”>шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо. Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь бүх зүйлсийг бүтээх чадвар түүнд байхгүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээсэн юуг ч хэзээ ч хийгээгүй, амьтай нэг ч юм хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй биз, үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж байхгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үзүүлсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулж, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, хэрцгийлж, хүнийг урхидаж мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голдог болоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсон гэдгээс өөрөөр хүн өчүүхэн төдий ч баярлаж, магтаж, сайшаачихмаар зүйлийг Сатан ер нь хийсэн үү? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүгээр ялзруулагдах байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүнд хорлогдох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны ёрын муу хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; Иовын их хөрөнгө хормын төдийд алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой таарч, нийцдэг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйл явдал Сатаны үйлстэй нягт холбоотой бөгөөд энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” байлаа ч, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байлаа ч, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай байлаа ч, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаалаг байлаа ч, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгай байлаа ч гэсэн тэр нэг ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль буюу дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай, амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц даяар түүнээс төрсөн юмуу, эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

  Сатаны үнэн төрхийг ойлгочихоод олон хүн эрх мэдэл гэж юу болохыг бас л ойлгодоггүй, тиймээс Би чамд хэлж өгье! Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл болон хүч чадлыг хоёуланг эерэг гэж баттай хэлж болно. Тэд ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч нь амь болон амин чанар бүхий аливаа хэлбэрийн зүйлсийг бүтээх чадалтай ба үүнийг Бурханы амь шийддэг. Бурхан бол амь, тиймээс Тэр бол бүх амьд зүйлсийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь бүх амьд зүйлс Бурханы үг бүрийг дуулгавартай дагадаг болгож чадах ба өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгсийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг, дараа нь Бурхан бүх амьд зүйлсийг захирч, тушаах бөгөөд үүрд хэзээ ч хазайхгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; зөвхөн Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг ба тиймээс үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн хосгүй чанар билээ. Тиймээс “эрх мэдэл” хэмээх энэ үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар уу гэдгээс үл хамааран аль аль нь зөвхөн Бүтээгчтэй холбоотой байж чадна, учир нь энэ бол Бүтээгчийн давтагдашгүй ялгамж чанар ба мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг илэрхийлдэг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

  Хэдийгээр Сатан Иовыг шуналын нүдээр харж байсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр тэр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Тэр хэдий төрөлхийн хорлонтой, харгис ч гэсэн Бурхан түүнд тушаал өгсний дараа Бурханы тушаалыг дагахаас өөр зам Сатанд байгаагүй. Тиймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт галзуурч байсан боловч тэр Бурханы зааж өгсөн хязгаарыг мартаж зүрхлээгүй, Бурханы өгсөн тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгсийн зарчим болон хязгаарыг даваагүй билээ—энэ баримт биш гэж үү? Үүнээс Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрийн хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы хэлсэн үг бүрийн цаана Бурханы тушаалыг зөрчсөн, дуулгаваргүй хүмүүсийг, тэнгэрийн хуулийг эсэргүүцдэг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл тусгагдсан байдаг. Хэрвээ Бурханы зарлигийг зөрчвөл тэр Бурханы эрх мэдлийг давж, тэнгэрийн хуулийг эсэргүүцсэний үр дагаврыг хүртэх ёстой гэдгээ Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь юу вэ? Тэдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Иовд хийсэн Сатаны үйлдлүүд нь ердөө хүнийг ялзруулсных нь бичил дүр зураг байсан бөгөөд Сатан эдгээр үйлдлүүдийг хийж байх үед Бурханы тогтоосон хязгаар болон Сатанд зориулж Түүний гаргасан зарлиг нь ердөө түүний хийдэг бүхний ар дахь зарчмуудын бичил дүр зураг байсан юм. Нэмж хэлэхэд, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь ердөө Сатан хэрхэн Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхэлдэггүйн бичил дүр зураг байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатаныг оролцуулаад бүх зүйлийн дундаас ямар ч хүн юм уу зүйл Бүтээгчийн тогтоосон тэнгэрийн хууль, зарлигийг давж чадахгүй ба ямар ч хүн юм уу зүйл эдгээр тэнгэрийн хууль, зарлигийг зөрчиж зүрхлэхгүй, учир нь тэдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн өгдөг шийтгэлээс ямар ч хүн юм уу эд юм зайлж, зугтаж чаддаггүй. Зөвхөн Бүтээгч л тэнгэрийн хууль, зарлигийг тогтоож чадна, тэдгээрийг хүчинтэй болгох хүч чадал зөвхөн Бүтээгчид байдаг ба зөвхөн Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн юм уу зүйл сөрөн давж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн хосгүй эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлсийн дунд эрхэм дээд нь бөгөөд иймээс “Бурхан бол хамгийн агуу ба Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

… … … …

  Чи одоо Бурханы эрх мэдлийг яг хэрхэн үзэж байна вэ? Одоо эдгээр үгийн талаар нөхөрлөчихлөө, чи Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон байх ёстой. Иймээс Би та нараас асууя: Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Чи үүнийг хэрхэн харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд хэн нэгэн хүн хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо хүртэл оршин байгаа юу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Энэ нь мэдээж Бурханы үгийн үрээр, мөн Бурханы эрх мэдлийн үрээр оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаарыг Бурхан бүтээсэн үү? Бурханы бий болгосон зүйлийг хэн нэгэн авч чадах уу? Тэдний мөн чанар ба чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан тийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унтахгүй байж, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн энэ шөнө хэвээр л байна; чи өөрийн өдөр тутмын хэвшлийг өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчилж чадахгүй, тийм биз дээ? Хэн нэгэн арсланг анжсанд үхэр шиг хөллөөд газар хагалуулж чадах уу? Хэн нэгэн зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай юу? Хэн нэгэн тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэж чадах уу? Хэн нэгэн чоныг хонь мэт өвс идүүлж чадах уу? Хэн нэг хүн усны загасыг хуурай газар дээр амьдруулж чадах уу? Яагаад чадахгүй гэж? Бурхан тэднийг усанд амьдрахыг тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд гарч чадахгүй, үхнэ; тэд Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хязгаар байдаг ба тэд бүгд өөрсдийн зөн совинтой байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, зөрчих боломжгүй. Жишээлбэл, арслан хүмүүсээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг амьтад боловч тэдний төрөл зүйл ондоо, учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэдэнд өөр өөрийн зөн совин байдаг ба иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; энэ нь хамгийн ихдээ л мод руу нисэж чадах ба—энэ нь зөн совингоор нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас хамаардаг гэдгийг хэлэх нь илүүц юм.

  Өнөөгийн хүн төрөлхтний хөгжилд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжиж буй гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны нээлтийн ололт амжилтыг бахадмаар гэж дүрсэлж болно. Хүний ур чадвар нь улам их өсөж байгаа гэж хэлж болох боловч шинжлэх ухааны нэг нээлтийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байна: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернетийг бүтээж, өндөр технологитой амьдралын хэв маягтайгаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьд биет бүрийн зөн совин болон тэдний амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлсийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй бөгөөд захирагдахгүй. Энэ үед, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн нь хамаагүй, үүнийг Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй ба энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дээр маш олон далай байдаг боловч тэд хэзээ ч өөрсдийн хязгаарыг давж, газар дээр хүссэнээрээ гарч ирээгүй, учир нь Бурхан тэдэнд тус бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; тэд Түүний тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд ийш тийш чөлөөтэй нүүгээд явж чадахгүй. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд бие биедээ халдах боломжгүй ба Бурхан хөдлө гэж хэлсэн үед л тэд хөдөлж чадах бөгөөд тэдний хаашаа явж, хаана зогсох нь Бурханы эрх мэдлээр тодорхойлогддог.

  Шулуухан хэлэхэд “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Ямар нэг зүйлийг хэрхэн хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд энэ нь Түүний хүссэнээр л хийгддэг. Бүх зүйлийн хууль хүнээс биш, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадах ч үгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы зарлигаар өөрчлөгддөг ба энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйлс, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы зарлигийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, эсвэл үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлийн үрээр бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас устаж үгүй болдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Одоо ийм их зүйлийг хэлсний дараа чи Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс

No comments:

Post a Comment