Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы үгийн эрх мэдэл ба хүч чадал. Show all posts
Showing posts with label Бурханы үгийн эрх мэдэл ба хүч чадал. Show all posts

2019/11/08

Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг



  Сатаны онцгой ялгамж чанар нь, маш олон хүнийг түүний янз бүрийн талын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Сатан ч гэсэн бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг олон мунхаг хүмүүс хүртэл байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо. Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь бүх зүйлсийг бүтээх чадвар түүнд байхгүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээсэн юуг ч хэзээ ч хийгээгүй, амьтай нэг ч юм хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй биз, үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж байхгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үзүүлсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулж, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, хэрцгийлж, хүнийг урхидаж мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голдог болоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсон гэдгээс өөрөөр хүн өчүүхэн төдий ч баярлаж, магтаж, сайшаачихмаар зүйлийг Сатан ер нь хийсэн үү? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүгээр ялзруулагдах байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүнд хорлогдох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны ёрын муу хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; Иовын их хөрөнгө хормын төдийд алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой таарч, нийцдэг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйл явдал Сатаны үйлстэй нягт холбоотой бөгөөд энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” байлаа ч, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байлаа ч, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай байлаа ч, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаалаг байлаа ч, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгай байлаа ч гэсэн тэр нэг ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль буюу дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай, амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц даяар түүнээс төрсөн юмуу, эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

2019/11/06

Бурханы Сатанд өгсөн тушаал


(Иов 2:6) Тэгээд Ехова Сатанд хандан, болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” гэв.

Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний улмаас бүх зүйлс эмх цэгцтэй амьдардаг

  Энэ бол Иовын Номноос авсан ишлэл бөгөөд эдгээр үг дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэхүү өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан болон Сатаны хоорондох тодорхой харилцан яриаг дүрсэлдэг ба Бурханы үгийн объект нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Энэ нь мөн ялангуяа Бурханы хэлсэн зүйлийг тэмдэглэсэн. Бурханы үг нь Сатанд өгсөн тушаал, зарлиг байсан. Энэ зарлигийн онцгой нарийн учир нь Иовыг амийг хэлтрүүлэхтэй холбоотой байсан ба энд Бурхан, Сатаны Иовд хандах харьцаанд хязгаар тогтоож өгсөн—Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой байсан юм. Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авдаг эхний зүйл бол эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үгс байсан. Иовын Номын анхдагч бичвэрийн дагуу, ийм үгний цаад шалтгааныг энэ нь бидэнд хэлдэг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн ба иймээс түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг олж авах хэрэгтэй байсан. Иовыг сорих Сатаны хүсэлтэнд зөвшөөрөл олгох үедээ Бурхан дараах нөхцлийг Сатанд тавьсан: “болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр.” Эдгээр үгний шинж чанар юу вэ? Тэдгээр нь мэдээж тушаал, зарлиг юм. Эдгээр үгний шинж чанарыг ойлгосноор чи мэдээж энэ зарлигийг буулгасан Нэгэн бол Бурхан байсан ба энэ зарлигийг хүлээн авч, дуулгавартай дагасан нэгэн нь Сатан байсан гэдгийг ухаарах ёстой. Эдгээр үгийг уншсан хэний ч хувьд энэ зарлигт, Бурхан болон Сатаны хоорондын харилцаа нь тодорхой юм гэдгийг хэлэх нь илүүц билээ. Мэдээж энэ нь мөн, Судар дахь Бурхан болон Сатаны хоорондын харилцан ярианы тэмдэглэлд байсан сүнсний ертөнц дэх Бурхан болон Сатаны хоорондын харилцаа, Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын ялгаа ба өнөөдрийг хүртэл энэ нь Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын илэрхий ялгааг хүн мэдэж авч чадах онцгой жишээ ба үгчилсэн тэмдэглэл юм. Энэ үед, эдгээр үгийн тэмдэглэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурины талаарх хүн төрөлхтний мэдлэгт чухал баримт бичиг бөгөөд энэ нь Бурханы талаарх хүн төрөлхтний мэдлэгийг чухал мэдээллээр хангадаг. Сүнсний ертөнц дэх Бүтээгч болон Сатаны хоорондын энэ харилцаа яриагаар дамжуулан хүн Бүтээгчийн эрх мэдлийн дахин нэг онцгой талыг ойлгож чадах болсон. Эдгээр үг нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг гэрчлэл юм.

2019/09/17

Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан


  (Эхлэл 9:11-13) Бүх махан бие үерийн усанд таслагдаж, үерийн ус дэлхийг устгаж чадахгүй гэж Би та нартай гэрээ байгуулах болно. Бурхан, “Энэ бол Миний та нар болон та нартай хамт байгаа амьд биетэн болгонтой хийх мөнхийн гэрээний тэмдэг юм” хэмээгээд: “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Тэр бүх зүйлийг бүтээсний дараа Бүтээгчийн эрх мэдэл батлагдаж, Солонгон гэрээнд ахин нэгэнтээ харагдсан юм

  Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, үзэгдсэн ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй мөн Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл буюу өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бүх зүйлийн болон бүхий л хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь хүн төрөлхтөн Түүний гараас төрөнгүүт л үнэхээр албан ёсоор эхэлсэн. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, хүн төрөлхтнийг захирахаар төлөвлөж байсан, Тэр хүн төрөлхтнийг аврахаар төлөвлөж, хүн төрөлхтнийг үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар төлөвлөж байсан бөгөөд тийм хүн төрөлхтөн Түүний эрх мэдэл дор амьдарч, Түүнийг эрх мэдлийг мэдэж, Түүний эрх мэдлийг дуулгавартай дагадаг болгохоор Тэр төлөвлөж байсан юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд Өөрийн эрх мэдлийг албан ёсоор илэрхийлж эхэлсэн бөгөөд Өөрийн үгийг биелүүлэхийн тулд Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцын туршид Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдаж байсан; Би ердөө л зарим нэгэн тодорхой, бүхний мэдэх жишээг сонгосон ба эдгээрээс та нар Бурханы давтагдашгүй байдлыг ойлгож мэдэж, Бурханы цорын ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.

  Эхлэл 9:11-13 ишлэл болон Бурханы дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх ишлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч мөн ялгаатай байдал байдаг. Төстэй байдал нь юу вэ? Төстэй байдал нь, Өөрийн төлөвлөсөн зүйлээ хийхийн тулд Бурхан үгийг ашигладагт орших ба ялгаатай тал нь энэ ишлэл бол Бурханы хүнтэй ярилцсан яриа бөгөөд үүгээр Тэр хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдаж байгаа зүйлийн тухай хүнд хэлсэн юм. Тэр хүнтэй ярилцахдаа Бурханы эрх мэдлийг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь Өөрийн бүтээхээр төлөвлөсөн бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Гэхдээ одоо Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан, цаашлаад энэ нь Түүний эрх мэдлийг туулсан бүх зүйлд дамжуулсан тушаал байсан.

  Энэ ишлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Энэ нь, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн ба Бурхан энэ дэлхийд цаашид дахин тийм сүйрэл авчрахгүй гэдгийг хүнд хэлдэг бөгөөд Бурхан үүний тэмдгийг бүтээсэн–энэ тэмдэг нь юу байсан бэ? Сударт “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь хүн төрөлхтөнд хэлсэн Бүтээгчийн анхдагч үг юм. Тэр эдгээр үгийг хэлмэгц хүний нүдний өмнө солонго бий болсон ба энэ нь өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Бүх хүн тийм солонгыг харсан ба түүнийг харах үедээ чи энэ нь хэрхэн гарч ирдгийг мэдэх үү? Шинжлэх ухаан үүнийг баталж эсвэл үүний эх үүсвэрийг тогтоож эсвэл үүний хаана байдгийг тодорхойлох чадваргүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, энэ нь хүнээр хийгдээгүй мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь Өөрийн үгээ хэлсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг баримтлахын тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан нь Бүтээгчийн хувьд ч эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч хувиршгүйгээр үүрд мөнх үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл гэж хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл болоод хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Өөрийн үгийг ашиглан Бурханы хийсэн өөр нэгэн үйл хэрэг байсан бөгөөд үгийг ашиглан Бурханы хүнтэй байгуулсан гэрээний тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм байдлаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелэгдсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба өнөөдөр Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харсаар байгаа. Бурханы хэлсэн тэдгээр үгийн улмаас энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөхгүйгээр үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. “Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үгс энд тодорхой илрэн гарсан бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Тийм тэмдэг, шинж чанарыг ямар ч бүтээгдсэн зүйлс эзэмшдэггүй эсвэл энэ нь тэднээс харагддаггүй, мөн бүтээгдээгүй ямар ч зүйлсээс энэ нь харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба зөвхөн Бурханы эзэмшдэг ялгамж чанар болон мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгаатай болгодог. Үүний зэрэгцээ энэ нь мөн, Бурханаас Өөрөөс нь өөр бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахгүй шинж чанар, тэмдэг юм.

  Бурхан Өөрийн гэрээг хүнтэй байгуулсан нь асар чухал үйл хэрэг буюу хүнтэй ярилцаж, хүнд Өөрийн хүслийг хэлэхийн тулд Түүний ашиглахаар төлөвлөсөн зүйл байсан бөгөөд хүнтэй гэрээ байгуулахын тулд онцгой тэмдгийг ашиглан, өвөрмөц арга барилыг хэрэглэсэн ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байсан юм. Иймээс энэхүү гэрээг байгуулсан явдал нь агуу үйл явдал байсан уу? Энэ нь хэр агуу байсан бэ? Энэ гэрээний яг юу онцгой байсан нь энэ юм: Энэ нь хоёр хүний эсвэл хоёр бүлгийн эсвэл хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ биш харин Бүтээгч болон бүх хүн төрөлхтний хооронд хийгдсэн гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг устгах хүртэл энэ нь хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг гүйцэтгэгч нь Бүтээгч, үүнийг мөрдөгч тал нь мөн Бүтээгч юм. Товчхондоо бол хүн төрөлхтөнтэй байгуулагдсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу биелж хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ухаарч, нүдээр үзэж, магтан алдаршуулахаас өөр юу хийж чадах вэ? Учир нь өөр хэн ч биш зөвхөн цорын ганц Бурхан л тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Солонго ахин дахин харагдах нь Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын гэрээг хүн төрөлхтөнд зарлаж, тэдний анхаарлыг татдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээ тогтмол харагдах үед хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго эсвэл гэрээ өөрөө ч биш харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл юм. Дахин дахин солонго гарч ирэх нь нуугдмал газар байдаг Бүтээгчийн асар том, гайхалтай үйл хэргийг харуулдаг бөгөөд үүний зэрэгцээ энэ нь хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал билээ. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илэрхийлэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс