Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Гэр бүл. Show all posts
Showing posts with label Гэр бүл. Show all posts

2019/07/10

Христэд итгэгчийн гэрчлэл: Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай (2-р хэсэг)


  Дараагийн хэдэн өдөр нь Жинрү хэдий Сатаны сорилтод автаагүй, мөн хэзээ ч Ван Вэйтэй цуг байж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч түүнтэй уулзсан тэр оройны уулзалт, түүний чин сэтгэлээсээ үнэнээ хүлээсэн зэрэг нь киноны хэсэг мэт бодлоос нь гарахгүй л байлаа…

  Ван Вэйг дахиад залгахад Жинрүгийн сэтгэл бага зэрэг догдолсон бөгөөд тэр өөртөө: “Бид хоёр хамт байх боломжгүй, гэхдээ жирийн найзууд байж болно. Би тэнцвэрээ хадгалж байгаа цагт, аливаа зүйлийг хэтрүүлчихгүй л бол бүх юм хэвийн байх болно” гэж хэлжээ. Дараа нь тэр утсаа аваад Ван Вэйтэй ярьсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жинрү Ван Вэйг залгах болов уу хэмээн байнга бодож, ярихыг нь сэтгэл дотроо тэсгэлгүй хүсэн хүлээдэг болжээ. Түүнийг залгах тоолон Жинрү тун энгийнээр утсаа авахын өмнө өөрийгөө тайвшруулдаг байв… Ийм байдлаар Ван Вэй, Жинрү хоёр бие бие рүүгээ улам олон удаа залгаж ярьдаг болов. Гэвч утсаар ярьж дуусах тоолон Жинрүгийн сэтгэл түгшиж, зовних бөгөөд түүний үйлдэл Бурханы хүсэлтэй нийцэхгүй байгааг, мөн сэтгэл түгшиж, зовниж байгаа нь гарцаагүй Бурхан түүнд сануулга өгч, түүнийг зэмлэж байгааг тэр ойлгожээ. Тэр Бурханы өмнө даруй очоод ингэж залбирав: “Өө Бурхан минь! Ван Вэйтэй холбоотой байж болохгүйгээ мэдэж байгаа хэдий ч би сэтгэлээ захирч чадахгүй байна. Би биеэ зоргоор нь тавиад, нүгэл рүү халтиран унахгүй байж чадахгүй байна. Өө Бурхан минь! Би үүнтэй холбоотой өөрийн үйлдлээр Таны сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй байна. Өө Бурхан минь! Намайг авраач!”

2019/07/09

Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай (1-р хэсэг)


Нэг орой Жинрү гэрээ цэгцэлж байлаа.

“Дин, дин”. Утас дуугарч эхлэв. Утсаа автал жигтэй атлаа танил дуу хоолой чихэнд нь сонстов: “Сайн уу! Ван Вэй байна. Чи гэртээ байгаа байх нь ээ!”

“Ван Вэй гэнэ ээ?” Жинрү бага зэрэг гайхлаа: Энэ олон жилийн хойно түүн рүү яагаад утасдах болов?

“Тийм ээ… Би гэртээ байна. Юу болоо вэ?” гэж Жинрү гайхасхийн асуулаа.

“Удаан уулзсангүй. Чамайг аваад гадуур хэсэг явах гэсэн юм. Би танай гэр лүү явж байна. Удахгүй очно. Гэрийнхээ гадаа намайг хүлээж байгаарай!” гэж Ван Вэй хэлэв.

Утсаа тавьсан хойно Жинрүгийн зүрх хурдан цохилж, түүний бодол сургуульд байсан үеийн дурсамж руугаа тэр даруй эргэн очив…

  Жинрү хөөрхөн байгаад зогсохгүй, мөн сурлага сайтай байсан бөгөөд сургуулийнх нь олон хөвгүүн, тэр дотор Ван Вэй түүний араас гүйдэг байжээ. Жинрүгийн ертөнцөд нэвтрэхийн тулд Ван Вэй, түүнийг гэсэн мэдрэмжээ илэрхийлэхээр зурвас дамжуулах, захиа бичих, бэлэг өгөх гээд түүнтэй ойртох бүх төрлийн аргыг хэрэглэжээ. Гэвч Жинрү дуулгавартай, ухаалаг охин байсан бөгөөд сэтгэл санааг нь сатааруулах зүйл сурлагад нь муугаар нөлөөлж, аав ээжийнхээ хүлээлтийг талаар болгохыг хүсээгүй тул Ван Вэйг цөхрөлтгүй хөөцөлдөхөд нь хайхрамжгүй ханддаг байлаа. Гэхдээ Жинрү нүүр өгөхгүй байлаа гээд Ван Вэй зүгээр л буугаад өгчихсөнгүй, хэдэн жилийн дараа ч тэр Жинрүгийн араас өмнөх шиг байнга хөөцөлдсөн хэвээр байжээ. Түүний тууштай байдал Жинрүгийн сэтгэлийг үл ялиг хөдөлгөж эхэлсэн ч гэлээ, энэ нь гавихааргүй зүйл байв. Хожим нь хэдэн сурагч охин Ван Вэйтэй ойр үзэгдэх болсон бөгөөд түүнийг өдөржингөө дагах болжээ. Жинрүгийн тайван байсан сэтгэл хөдөлж, энэ нөхцөл байдлыг ашиглан Ван Вэйг нэг улирал туршиж болох юм гэж боджээ; хэрвээ тэр охидыг тоосон янзгүй, өөрийнх нь араас хөөцөлдсөн хэвээр байвал түүнд ханддаг хандлагаа зөөлрүүлж болох юм…