Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Залбирлын хүч. Show all posts
Showing posts with label Залбирлын хүч. Show all posts

2019/07/23

Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь


  Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь
  Бид амьдралыг элээхдээ дор бүрнээ зарим нэг онцгой үйл явдлыг туулах бөгөөд эдгээр нь бидний ой тойнд сийлэгдэн үлдэж, хэзээ ч мартагдахгүй. Нөхөр маань авто осолд орж, амьд гарах эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан үе болон миний яахаа ч мэдэхгүй, тэсвэр алдахын даваан дээр байсан үүний дараах өдрүүд бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага юм. Гэвч миний хувьд өөр байсан зүйл нь Бурхан надтай хамт байж, надад Түүний удирдамж байсан учраас би ийнхүү дэмжлэгтэй байсан бөгөөд Бурханд залбирч, Түүнд найдсанаар цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзсэн билээ. Тэрхүү гамшигт цаг үед би Бурханы эрх мэдэл, дээд эрхийн тухай ойлголт, мөн Бурханы хайрыг үнэлэх жинхэнэ үнэлэмжийг илүү их олж авсан юм…

  2014 оны наймдугаар сарын 13-ны орой би жаал жуул ажил хөөцөлдөж яваад гэртээ харьж байсан бөгөөд бараг шөнө дунд болж байв. Суурингийн хаалганд дөнгөж очтол манай том эгч, эгчийн нөхөр болон хоёр дахь эгчийн маань нөхөр намайг гэнэт зогсоолоо. Энэ нь надад маш хачин санагдав: Ийм орой энэ хэд юу хийж яваа юм бол? Энэ тухай цааш бодож амжихаас өмнө том эгч маань над руу яаран ирж, уйлан ингэж хэллээ, “Жихань аа, чи чинь хааччихдаг юм бэ? Бид санаа зовоод ухаан сөхөөгүй байлаа. Нөхөр чинь авто осолд орсон. Ах маань залгаад, чамайг эмнэлэг рүү шууд оч гэж хүссэн.” Ийм гэнэтийн муу мэдээ сонсчихоод би хоёр чихэндээ ер итгээгүй бөгөөд тэндээ зогссоор байв. Дотроо би: “Нөхөр минь авто осолд орсон гэнэ ээ? Яахаараа тэгдэг билээ? Оройн хоолны үеэр хүүтэйгээ утсаар ярьж байсан шүү дээ…” гэж бодлоо. Хоёр хүргэн ах маань авто осол яаж болсныг хэлж, манай нөхөр хүнд нөхцөлд байгаа бөгөөд амьд үлдэх азтай байлаа ч гэсэн тархи нь үхэжсэн байх 99 хувийн магадлалтай гэж эмч нар хэлснийг ярьж өглөө… Сонсох зуураа би тайтгарах аргагүйгээр мэгшин уйлж, тэнгэр нураад ирэх мэт санагдаж байв. Энэ бүхэнтэй яаж нүүр тулахаа огт мэдэхгүй байлаа.