Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/07/23

Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь


  Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь
  Бид амьдралыг элээхдээ дор бүрнээ зарим нэг онцгой үйл явдлыг туулах бөгөөд эдгээр нь бидний ой тойнд сийлэгдэн үлдэж, хэзээ ч мартагдахгүй. Нөхөр маань авто осолд орж, амьд гарах эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан үе болон миний яахаа ч мэдэхгүй, тэсвэр алдахын даваан дээр байсан үүний дараах өдрүүд бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага юм. Гэвч миний хувьд өөр байсан зүйл нь Бурхан надтай хамт байж, надад Түүний удирдамж байсан учраас би ийнхүү дэмжлэгтэй байсан бөгөөд Бурханд залбирч, Түүнд найдсанаар цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзсэн билээ. Тэрхүү гамшигт цаг үед би Бурханы эрх мэдэл, дээд эрхийн тухай ойлголт, мөн Бурханы хайрыг үнэлэх жинхэнэ үнэлэмжийг илүү их олж авсан юм…

  2014 оны наймдугаар сарын 13-ны орой би жаал жуул ажил хөөцөлдөж яваад гэртээ харьж байсан бөгөөд бараг шөнө дунд болж байв. Суурингийн хаалганд дөнгөж очтол манай том эгч, эгчийн нөхөр болон хоёр дахь эгчийн маань нөхөр намайг гэнэт зогсоолоо. Энэ нь надад маш хачин санагдав: Ийм орой энэ хэд юу хийж яваа юм бол? Энэ тухай цааш бодож амжихаас өмнө том эгч маань над руу яаран ирж, уйлан ингэж хэллээ, “Жихань аа, чи чинь хааччихдаг юм бэ? Бид санаа зовоод ухаан сөхөөгүй байлаа. Нөхөр чинь авто осолд орсон. Ах маань залгаад, чамайг эмнэлэг рүү шууд оч гэж хүссэн.” Ийм гэнэтийн муу мэдээ сонсчихоод би хоёр чихэндээ ер итгээгүй бөгөөд тэндээ зогссоор байв. Дотроо би: “Нөхөр минь авто осолд орсон гэнэ ээ? Яахаараа тэгдэг билээ? Оройн хоолны үеэр хүүтэйгээ утсаар ярьж байсан шүү дээ…” гэж бодлоо. Хоёр хүргэн ах маань авто осол яаж болсныг хэлж, манай нөхөр хүнд нөхцөлд байгаа бөгөөд амьд үлдэх азтай байлаа ч гэсэн тархи нь үхэжсэн байх 99 хувийн магадлалтай гэж эмч нар хэлснийг ярьж өглөө… Сонсох зуураа би тайтгарах аргагүйгээр мэгшин уйлж, тэнгэр нураад ирэх мэт санагдаж байв. Энэ бүхэнтэй яаж нүүр тулахаа огт мэдэхгүй байлаа.

  Их орой болсон тул хотын эмнэлэг рүү биднийг хүргэх такси олох гэж нэлээд цаг орлоо. Нөхрөө дахиж хэзээ ч амьд мэнд харахгүй нь гэж санаа зовсондоо би үүнээс болж улам сандрав. Яг сандарч, тэвдэж байхдаа би Библид тэмдэглэгдсэн байдаг Иовын түүхийг гэнэт бодлоо. Түүнд шалгалт нүүрлэх үед бүх эд хөрөнгө нь хулгайд алдагдаж, хүүхдүүд нь золгүй төгсгөлтэй учирч, өөрийнх нь бүх бие аймшигтай яр хатгинд баригдсан. Энэ шалгалт Иовд асар их шаналал, зовлон авчирсан боловч түүний зүрх сэтгэлд Бурхан байсан бөгөөд нүгэлтэй байдлаар ярьсны оронд өөрийн төрсөн өдрийг хараахыг тэр илүүд үзсэн юм. Бурхан өгч байсан ч, авч байсан ч, тэрээр Бурханд туйлын дуулгавартай байсан. Иов гомдлын ганц ч үг хэлэлгүй Еховагийн нэрийг өргөмжилж, Бурханд цангинасан гэрчлэл хийсэн. Иймээс би Бурханд яаран залбирлаа: “Өө Бурхан минь! Нөхрийнхөө авто ослыг сонсоод би сэхээ алдаж, бүр мэгдэж орхисон, нөхөр минь яг одоо ямаршуу байгааг ч мэдэхгүй байна. Гэхдээ Иов Таныг хэрхэн хүндэлж, дуулгавартай дагасныг бодохоор би түүн шиг байж, Танд итгэхээр хичээх ёстойгоо ойлгож байна. Өө Бурхан минь! Бүх зүйл Таны гарт байдаг, нөхөрт минь эдгэх ямарваа найдлага байсан ч, байгаагүй ч, зүрх сэтгэлийг минь Таныг буруутгахаас сэргийлээч гэж гуйя. Би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, нөхрөө Таны гарт даатгахыг хүсэж байна.” Залбирсны дараа зүрх сэтгэл минь аажмаар тайвширлаа.

  Дараа нь хүргэн ах маань такси олж, бид эмнэлэг руу хурдалцгаав. Тэр үед аль хэдийн үүрийн 5 цаг өнгөрсөн байсан бөгөөд нөхрийг маань эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байв. Би даруйхан нэг эмч олж, нөхрийнхөө нөхцөл байдлын талаар асуулаа. “Өвчтөний бэртэл хэтэрхий хүнд байна. Амьд гарах аз байвал тархи нь үхжих 99 хувийн магадлал байгаа. Ийм боломжид та өөрийгөө бэлдэж, эмнэлгийн төлбөрт наад зах нь 200 мянган юань олох ёстой” гэж эмч эвлэрэнгүй байдлаар хэллээ. Үүнийг сонсоод би ухаан алдах шахав. Санаа минь маш их зовлоо: “Нөхөр минь амьд үлдэх нь тодорхойгүй, бас эмнэлгийн төлбөр маш их өртөгтэй байх юм байна. Эмчилгээ нь бүтэхгүй бол би нөхрөө алдаад зогсохгүй бүх мөнгөө дэмий үрж байгаа болно. Ар гэрээ тэжээдэг хүнгүйгээр хүү бид хоёр яаж амьдрах юм бэ? Нөхрийн маань тархи үнэхээр үхэжчихвэл энэ гэр бүлийг би яаж авч явах юм бэ?” Яг тэр үед, амьсгалах аргагүй болтол асар хүнд ачаа нуруун дээр минь дарж байгаа мэт санагдаж байв. Би бүрмөсөн арга мухардаж, юу хийхээ огт мэдэхгүй байлаа. Нүдний минь өмнө бүх зүйл харанхуйлж, би тамиргүйгээр хана налан унасан юм.

  Арга мухардсандаа би Бурханд л шаналлаа уудалж чадах байв. Иймээс би, “Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн юм. Надад ийм зүйл тохиолдсон болохоор одоо би маш сул дорой, яахаа мэдэхгүй байна. Өө Бурхан минь! Намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч!” хэмээн Бурханд залбирлаа. Залбирсныхаа дараа Бурханы дараах үгийг бодлоо, “бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Тийм ээ, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, бас бидэнд амь өгсөн. Бурхан биднийг хэрэгтэй бүх зүйлээр маань хангаж, хүн нэг бүрийн хувь заяаг захирч, зохицуулдаг. Амьдрал, үхэл бүр ч Түүний гарт байдаг, учир нь энэ бол Бурханы эрх мэдэл юм. Над шиг бүтээгдсэн зүйл ирээдүй, хувь заяагаа огт хянадаггүй тул энэ бүгдийг Бурханы гарт өгч, Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдах ёстой. Тэгээд би Мосе израильчуудыг Египетээс гаргасан цаг үеийн талаар бодлоо. Тэднийг цөлд ирээд, идэх хоолгүй байхад Ехова тэнгэрээс манна унагаж, идэх бөднө шувуугаар хангасан бөгөөд өдөр бүр идэх хоол хангалттай өгнө гэж амласан. Гэвч зарим нь Бурханд огт итгэхгүй байсан бөгөөд дараа өдөр нь ямар ч хоолгүй байх вий гэж айсан. Иймээс маргааш нь идэхээр жаахан манна хадгалсан боловч дараа өдөр нь өнөөх манна идэж болохооргүй болсныг олж мэдсэн билээ. Бурхан бол хүн төрөлхтнийг хангаж, тэтгэдэг Бүтээгч бөгөөд Түүнд чин сэтгэлээсээ итгэж, Түүнийг дуулгавартай дагаж л байвал бидэнд өгөх хангалт нь хэзээ ч дуусахгүй гэдгийг би үүнээс ойлгож авсан юм. Гэвч хүмүүс Бурханд итгэдэггүй ба ирээдүйнхээ талаар үргэлж санаа зовж, өөрсдийн ашиг сонирхлын төлөө хуйвалдаж байдаг. Би Бурханд жинхэнэ итгэлгүй, үргэлж ирээдүйн амьдралынхаа талаар санаа зовж явдаг гэдгээ энэ үед өөрийгөө эргэцүүлээд би ухаарлаа. Энэ нь асуудлуудыг маань шийдвэрлэж чадаагүйгээр зогсохгүй харин ч миний мэдэрдэг дарамт, ачаанд нэрмээс болж байв. Ингэж бодоод би Бурханд залбирч, гэр бүлийнхээ хэтийн амьдралыг Түүний гарт даатгалаа. Бурхан юу ч хийлээ гэсэн би Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдаж чаддаг байхыг л хүсэж байна гэж би залбиралдаа хэлсэн юм. Яг тэр үед миний мэдэрч байсан дарамт, түгшүүр жаахан намжлаа.

  Би эрчимт эмчилгээний тасагт очин, нөхрөө харлаа. Гавлын яс нь цуурсан болохоор хоёр чихнээс нь цус гарсаар байв. Бас гурван хавирга нь хугарч, баруун хөлийнх нь дунд чөмөг хугарсан бөгөөд зүүн хөлийнх нь бүх хуруу хугарч, хоёр уушги нь хоёулаа гэмтэн, биеийнх нь ихэнх хэсэг хөх няц болсон байлаа. Өчигдөр өглөө нөхөр минь ямар их баяртай байсныг, бас орой хүү рүүгээ яаж утсаар ярьсныг, тэгээд өнөөдөр ийм байдалтай байгааг нь би бодлоо… Энэ тухай бодох тусам зовлон шаналал зүрх сэтгэлийг минь зүсэж байгааг улам бүр мэдрэв.

  Ослоос хойш гурав дахь хоногт нөхрийн маань бие гэнэт дордлоо. Амьсгал нь суларч, үхэх гэж байгаа юм шиг царай нь цонхийв. Нөхрийг минь хараад гэр бүлийнхэн маань цурхиран уйлж, тэр өдрийг давахгүй нь гэцгээлээ. Нөхөр минь биднийг орхих нь гэж бодохоор зүрх сэтгэл минь уй гашууд автан, би асар их шаналж байлаа. Үүний зэрэгцээ, хүн гэдэг хэчнээн өчүүхэн болохыг, өвчний өмнө бид хэчнээн арга мөхөс, хүчгүй болохыг би ухаарав. Би Бурханд чимээгүйхэн залбирч, Түүнд хандан, нөхрөө Түүнд даатгахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Тухайн үед би, “Та тэнгэр, газартай хамт оршдог. Таны үйл хэргийн цар хүрээг хэн мэдэх билээ? Бид элстэй эргийн ганц элсийг л хардаг. Дуугаа хураагаад бид Таны зохицуулалтыг хүлээдэг” хэмээх “Бурханы замыг ухан ойлгож болдоггүй” гэх магтан дууны тухай бодлоо. Энэхүү дууг би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн аялсан бөгөөд Бурхан бол Бүтээгч, Тэрээр бүх зүйлийг захирч, удирддаг, амьдрал, үхэл, өвчин, өтөл насыг болон бүх зүйлийн өөрчлөлтийг захирдаг дүрэм журмыг урьдчилан тогтоодог, ямар ч хүн эдгээрийг өөрчилж чадахгүй, зөрчиж бүр ч чадахгүй гэдгийг ойлгов. Эзэн Есүс ажлаа хийж байхдаа зэмлэсэн ганц л үг хэлсэн бөгөөд шуурга, тэнгис далай намжсан; Эзэн Есүс нэг л үгээр Лазарыг булшнаас дуудан гаргасан бөгөөд Лазар үхээд дөрөв хоносныхоо дараа дахин амилсан юм. Бурхан тамын түлхүүрийг атгаж, хүн төрөлхтний амьдрал, үхлийг хянадаг. Бурхан л хүмүүсийг амилуулж, оргүй хоосныг ортой болгож, ортой зүйлийг оргүй хоосон болгож чаддаг—Бурханы эрх мэдлийг хэмжих аргагүй! Бурханы үйл хэргийг тунгаах үедээ би Бурханд итгэх итгэлээ олж, бүх зүйл Бурханы гарт бий гэдэгт итгэдэг боллоо. Нөхөр минь дахин ухаан орох эсэх, бэртэл гэмтэл нь хэдий хэмжээнд очих вэ гэдгийг Бурхан шийдэх байв. Тэгээд би Бурханд залбирч, нөхрөө Түүнд даатган, Бурханы бүх зохицуулалтад захирагдахад бэлэн байлаа.

  Дөрөв дэх өдрийн өглөө нь хүү бид хоёр эрчимт эмчилгээний тасагт ирж, нөхрийнхөө биеийн байдлын талаар сувилагчаас асуув. Шинэ зүйл болоогүй боловч нөхрийг маань урьдынхаасаа арай дээрдсэн гэлээ. Би талархлын нулимс унагаж, Бурханд талархал, магтаалаа чимээгүйхэн өргөв.

  Долоо хоног өнгөрч, нөхөр маань ухаан ороогүй л байлаа. Эмч надад, “Таны нөхөр хараахан сэрээгүй тул бид өөр эмнэлэг рүү шилжүүлж, мэс засал хийх ёстой боллоо. Та хагалгааны төлбөрийг төлөх хэдэн зуун мянган юань нэмж олох хэрэгтэй болох нь” гэж хэлэв. Ингэж ярих зуураа тасалгаан дахь өөр нэг өвчтөн рүү заагаад, “Тэр хүнийг хар даа. Бэртэл нь танай нөхрийнх шиг хүнд биш боловч одоо 10 гаруй хоног эмчлүүлчихээд хаван нь буугаагүй, бас ухаан ороогүй байна. Түүнийг өөр эмнэлэгт шилжүүлэхээс өөр сонголт бидэнд алга” гэлээ. Эмчийн хэлэхийг сонсоод би яавал дээр болохыг мэдэхгүй байлаа. Нөхрийн маань тархи үхжих вий гэж айн, хагалгаанд нь төлөх мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй байв. Тухайн үед би зээлийн картаасаа хэтрүүлэн мөнгө авч, нөхрийнхөө эмнэлгийн төлбөрийг төлж байсан юм. Мөнгө дууссанаас болж нөхрийн маань эмчилгээ саатвал би яах вэ? Тэр мөчид зовнил, түгшүүр, шаналал, арга мухардал бүгдээрээ намайг нэгэн зэрэг нөмөрлөө. Надад Бурханд залбирч, Түүнд хандан, бүхнийг Түүнд даатгаж, Түүний тусламж, удирдамжийг гуйхаас өөр чадах зүйл байсангүй.

  Арав дахь өдөр нь эмч надад, “Би таны өмнөөс нөгөө эмнэлэгтэй холбоо барья. Нөхрийг чинь дараагийн хоёр хоногт ухаан орохгүй бол шилжүүлэх ёстой юм. Учир нь танай нөхрийн дунд чөмгөнд хоёр долоо хоногийн дотор хагалгаа хийх ёстой, үгүй бол нөхөр тань эргэлт буцалтгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй болно. Та хагалгааны төлбөрт 400 мянган юань даруйхан бэлдэх хэрэгтэй. Хойшлуулж үнэхээр болохгүй…” гэв. Үүнийг сонсоод би асар их түгшсэн ба хаанаас ийм их мөнгө зээлж болохоо огт мэдэхгүй байлаа. Нөхрийг маань осолд оруулсан хүнийг олоход туслуулах гэж гэр бүлийнхэн маань замын цагдаа нарт бэлэг сэлт өгсөн боловч ямар ч нэмэр болсонгүй. Төрөл төрөгсөд, найз нөхөд маань бидний байдлыг хараад, ямар ч мөнгө эргүүлэн төлж огт чадахгүй нь гэж мэдсэн тул тайтгаруулах үг л хэлж байснаас биш, нэг ч хүн бидэнд мөнгө зээлүүлэх хүсэлгүй байлаа. Ертөнцийн болон хүний мэдрэмжийн хувирамтгай байдал намайг цөхрүүллээ. Би уйлан, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Бүх зүйл Таны гарт байна. Нөхөр минь 10 хоног ухаангүй байсан боловч амьдарсаар байна, нөхрийг минь Та хамгаалж байгааг үүнээс би харж байна. Гэхдээ өнөөдөр эмч биднийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх хүссэн бөгөөд хагалгаа маш үнэтэй байх болно. Би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Өө Бурхан минь! Танаас итгэлийг минь батжуулж, надад замыг нээж өгөөч гэж гуйя. Таныг юу ч хийлээ гэсэн би дуулгавартай зүрх сэтгэлээр туулмаар байна” гэлээ. Залбирсныхаа дараа би жаахан тайвшрав. Өнгөрсөн хэд хоногт би залбирлаар дамжуулан Бурхантай илүү ойр болсон бөгөөд Бурханы гайхалтай үйл хэргийг хоёр нүдээрээ үзсэн билээ. Ямар ч боломжгүй байхад нөхөр маань амьд хэвээр байсан нь бүгд Бурханы халамж, хамгаалалтаас үүдэлтэй байлаа. Бурханд залбирч, Түүнд найдаж байгаа цагт Бурхан намайг гарцаагүй залж чиглүүлнэ гэж би итгэж байв. Би Бурханд итгэх ёстой бөгөөд өчүүхэн бэрхшээлээс үүдэн мохож, найдлага тасрах ёсгүй байв, учир нь хэрвээ тэгэх юм бол би Бурханы ажлыг яаж туулах билээ?

  Дараа нь би жаахан мөнгө босгох гэж үзэхээр гэртээ харив. Гэнэтийн зүйл болж, авга ах маань надад мөнгө зээлдүүлэхэд бэлэн байсан бөгөөд үүнээс ч сайн зүйл гэвэл осол гаргасан хүн олдсон байв. Яг тэгэхэд хүү маань над руу залгаж, “Ээж ээ, аав ухаан орчихлоо. Өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагагүй болсон, тэгээд аавын хагалгаа хийх өдрийг товлож байна гэж эмч хэллээ. Хурдан эмнэлэг дээр ирээрэй….” гэж догдлон хэллээ. Хүүгээ сонсоод би маш их баярлаж, нүднээс минь нулимс урсан, уй гашуу минь баяр хөөртэй сүлэлдэв. Зүрх сэтгэлдээ би Бурханд талархан, гайхалтай үйл хэргийг нь магтсаар байлаа.

  Нөхөр маань дунд чөмгөндөө хагалгаа хийлгэхийн өмнө эмч надаар баталгааны маягт болон хүнд өвчний мэдэгдэлд гарын үсэг зуруулаад, “Нөхөр тань ухаан орсон боловч бэртэл нь ноцтой болохоор бие нь маш сул байгаа. Одоо урт хагалгаанд орох ёстой боловч хагалгааг тэсвэрлэхгүй бол хагалгааны ширээн дээр хөдөлж эхэлнэ. Иймээс бид нөхөрт тань ерөнхий мэдээ алдуулагч хийх ёстой. Гэхдээ ингэснээр хагалгааны дараа нөхөр тань ухаан орохгүй байх эрсдэл тулгарна. Энэ эмнэлэгт урьд нь тийм юм болохыг бид үзсэн. Өвчтөний ар гэрийн хүн болохын хувьд та энэхүү эрсдэлийг хүлээх үү, эсвэл зүгээр л нөхрөө одоогийнх нь байдалд үлдээх үү гэдгээ сайтар бодох ёстой” гэлээ. Эмчийг үгээ хэлж дуусахад би эргэлзээнд автав. Би яахаа мэдэхгүй байсан бөгөөд яаж энэ шийдвэрийг гаргахаа нэг хэсэгтээ мэдсэнгүй. Дараа нь би, нөхөр маань нэг их аюулд оролгүй сүүлийн 10 хоногийг хэрхэн давсныг бодов. Өөр эмнэлэг рүү шилжээгүйгээр зогсохгүй харин ч хагалгааны өмнө ухаан орсон—эдгээр нь Бурханы гайхалтай үйл хэрэг байсан биш үү? Гэтэл манай нөхөр шиг ноцтой бэртээгүй өвчтөн 10 гаруй хоног эмчлүүлсэн ч ухаан ороогүй байсан шүү дээ. Эцэстээ тэр өвчтөнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх ёстой болж, амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байсан. Манай нөхрийг энэ бүх хугацаанд Бурхан хэрхэн хамгаалсан тухай би бодов, иймээс дараа нь юу ч боллоо гэсэн, үүнийг мөн л Бурхан шийдэх байв. Хүний амьдрал, үхэл, зол завшаан, золгүйтэл бүгдийг Бурхан гартаа атгадаг бөгөөд би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой байв. Иймээс би энэ асуудлын тухай бодохоо больж, маягтууд дээр гарын үсэг зурж байхдаа Бурханд чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь! Нөхрийн маань амьдрал, үхэл Таны гарт байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг гаргадаг нь эмч нар биш гэдэгт би итгэж байна. Би энэ нөхцөл байдлыг туулахдаа Танд найдаж, Танд хандмаар байна. Эцэстээ нөхөрт маань юу ч тохиолдлоо гэсэн Таны хийдэг бүх зүйл хамгийн сайн сайхны төлөө байдаг бөгөөд над мэт өчүүхэн бүтээл Бүтээгчийг дуулгавартай дагах ёстой гэдэгт би итгэж байна.”

  Нөхрийн маань хагалгаа маш сайн болж өнгөрнө гэж би бодоогүй бөгөөд аюулаас бага багаар холдохыг нь хараад миний цээжин дэх бул хар чулуу эцэст нь хөнгөрлөө. “Танай нөхөр ухаан орно гэж бид огт төсөөлөөгүй. Энэ үнэхээр гайхамшиг!” гэж эмч надад гайхширан хэллээ. Энэ бүгд Бурханы хамгаалалт байсныг би дотроо мэдэж байсан бөгөөд Бурханы нинжин сэтгэлд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархсан юм. Гэвч хагалгааны дараа нөхөр минь бүх ой санамжаа бүрэн алдаж, намайг ч таньсангүй. Амархан уурлаж, нялх хүүхдийнх шиг сэтгэхүйтэй болсон бөгөөд санаа минь асар их зовж байв. Би эмчтэй зөвлөлдөж, нөхөр маань ер нь урьдынх шигээ болох эсэхийг асуухад, “Тэрээр хагалгааны дараа ой санамжаа алдсан байна, хэзээ эдгэхийг нь хэлэхэд хэцүү юм. Нөхрийн чинь бэртэл эдгэх үед тэнхрэхийн тулд сэргээн засах төвд явж болно…” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би: “Нөхөр минь энэ хэвээрээ үлдвэл тэнэг хүн шиг байх болно. Яах вэ?” хэмээн дахин санаа зовж эхлэв. Ийнхүү санаа зовсоор нойр хоолондоо муудсан бөгөөд арга мухардаад байх яг тэр үедээ Бурханы дараах үгийг бодлоо, “Өөрөөр хэлбэл хүний бүх амьдрал, тэд үхсэнийхээ дараа хаашаа явж, хэзээ төрлөө олох, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэдний зорилго юу болох, амьдралдаа тэд юу туулах, тэдний бүтэлгүйтэл, тэд ямар ерөөл хүртэх, тэд хэнтэй уулзах, тэдэнд юу тохиолдох—үүнийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж эсвэл үүнээс нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл чиний амьдралыг тодорхойлсны дараа, чамд юу ч тохиолдсон чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар нэгэн аргаар оролдож, зайлсхийсэн ч сүнсний ертөнцөд Бурханы чамд зориулж төлөвлөсөн амьдралын замыг зөрчих ямар ч аргагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас). Амьдралдаа туулах бүх зүйлийг маань Бурхан аль эрт урьдчилан тогтоосон гэдгийг Бурханы үг надад ойлгууллаа. Хүндрэл бэрхшээл байна уу, зол завшаан ч байна уу, юу тохиолдохыг бид шийддэггүй, бас урьдаас мэдэж чаддаггүй. Харин бүхий л амьдралынхаа туршид бидний туулдаг үе шат бүрийг Бурхан нэгд нэггүй зохицуулдаг бөгөөд энэ бүгдийн цаана Түүний сайн санаа зорилго бий. Бид эдгээр орчныг туулахдаа Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг үнэхээр ойлгож, эдгээр нь бидний амийг өсгөнө гэж Тэрээр найддаг. Тэрхүү авто ослоос үүдэн нөхөр маань амиа алдах гэж байсан, мөн би арга мухардан шаналж байсан өнгөрсөн хэд хоногийн туршлагаа бодохоор, Бурханы үгийн цагаа олсон гэгээрэл, удирдамж л надад Түүний дээд эрх, эрх мэдлийг ойлгуулсан юм. Тэр үед л би зүрх сэтгэл дэх зовнилоо орхиж, Бурханд найдах итгэлийг олсон; хагалгааны асар өндөр зардалтай тулгарч, яахаа мэдэхгүй байх үедээ би Бурханд чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд Бурхан надад арга зам нээж өгсөн. Тэрээр мөнгөний гачигдлыг минь шийдвэрлээд зогсохгүй, нөхрийг маань бас ухаан оруулсан. Үүний дараа би Бурханы хайр, удирдамжийг үнэхээр мэдэрсэн юм. Бурхан намайг хоромхон ч орхилгүйгээр, арга мухардаж, сул дорой байх болгонд минь цагаа олсон үгээрээ бартааг давахад намайг залж чиглүүлж байсан. Бурханы удирдамжгүйгээр би тэр бүх шаналлыг яаж туулахаа мэдэхгүй байх сан. Энэ нөхцөл байдлыг туулаагүй бол би Бурханыг үнэхээр мэдэж хэзээ ч чадахгүй байсан ба Бурханы эрх мэдлийн тухай ойлголт минь үүрд онолынх хэвээр үлдэж, Бурханд итгэх итгэл минь нэмэгдэхгүй байсан гэдгийг одоо л би ойлгож байна. Эдгээр нөхцөл байдал миний аминд хамгийн их ашиг тус авчирдаг ба би эдгээрээс зайлсхийхийг хүсэхээ больж, урдах замаа дагахын тулд Бурханд найдахыг хүсэж, Бурхан намайг залж чиглүүлнэ гэдэгт итгэж байна.

  Нөхөр маань хотын эмнэлэгт 21 хоног хэвтсэнийхээ дараа шилжсэн юм. Үүний дараа би Бурханд өдөр бүр залбирч, Бурханы гарт нөхрөө даатган, хэрхэн ярих, бүх төрлийн зүйлийг болон эргэн тойрон дахь хүмүүсээ таних талаар нөхөртөө тэвчээртэйгээр заав. Аажмаар нөхөр маань уурлахаа больж, төрөл төрөгсдөө таньж чаддаг боллоо. Нөхөр минь өдөр өдрөөр сайжирч байгааг хараад миний магнай тэнийж, эмч нар бүгд гайхширан, “Байж боломгүй юм. Нөхрийг тань ийм хурдан тэнхэрч чадна гэж хэн ч бодоогүй. Энэ үнэхээр гайхамшиг! Танай нөхрийн хажуугийн өвчтөн адилхан авто осолд ороод, ослоос хойш 6 сарын дараа ч гэсэн ухаан ороогүй хэвээр байна. Амьд үлдэх эсэх нь одоо ч эргэлзээтэй байгаа. Та үнэхээр азтай байлаа!” гэцгээв. Үүнийг сонсоод би зүрх сэтгэлдээ Бурханд талархаж, Бурханыг магтсаар байв, учир нь Бурханы хамгаалалт л нөхөрт минь амьд үлдэх боломж олгосон билээ.

  Нөхөр маань эмнэлгээс гарсныхаа дараа эдгэрэх нь түргэсэв. Таягтай алхаж чаддаг болоод зогсохгүй үндсэн ой санамж нь сэргэлээ. Би нөхөртөө эмнэлэгт хэвтсэнээс нь хойш болж өнгөрсөн бүхний тухай, мөн асар их шаналж, сул дорой байсан тэр өдрүүддээ Бурханд хэрхэн найдаж, Бурхан намайг хэрхэн залж чиглүүлсэн тухай ярьж өгөв. Нөхрийн маань нүдэнд нулимс цийлгэнэн, “Би биеэ сайжрахаар Бурхан намайг аварсан хэмээн гэрчлэл хийх болно, ингэснээр Бурханы төгс хүчин, гайхалтай үйл хэргийг илүү олон хүн мэднэ” гэлээ. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод би Бурханы авралд үнэхээр талархлаа.

  Энэхүү онцгой туршлагаар би Бурханы гайхалтай үйл хэргийг үнэхээр харж, Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэдгийг харсан юм. Бурхан үнэхээр хүн нэг бүрийн амьдрал, үхлийг хянадаг бөгөөд бүтээгдсэн ямар ч зүйл Түүний хүч чадал, эрх мэдлийг давж хэзээ ч чадахгүй. Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас).

No comments:

Post a Comment