Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Христийн шашин. Show all posts
Showing posts with label Христийн шашин. Show all posts

2019/11/07

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” клип (2)


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм.

  Баримтууд болон Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийг харснаар Чэнь Сон’энь болон Гурван-Өөрөө сүмийн бусад гишүүд, ХКН-ын Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг сатанлаг мөн чанарыг ялган таньдаг боловч энэ нь бас зарим нэг төөрөгдөл үүсгэнэ. ХКН шашин шүтлэгийг ихэд улайран дарлаж, дарангуйлдаг, тэгвэл пастор, ахлагч нар яагаад үргэлж ХКН-ын засгийн газрыг ерөөхийн төлөө итгэгчдийг залбируулдаг юм бэ? Тэд ХКН-ын чөтгөрлөг мөн чанарыг нэвт харж чаддаггүй юм гэж үү? Бурханы үгийг нөхөрлөснөөр дамжуулан, асуудлын уг үндэс болон Гурван-Өөрөө замаар санваартнуудыг дагаж, сатанлаг дэглэмд худалдагдахын аюултай үр дагаврыг хүн бүр эцэст нь харна. Тэд бас пастор, ахлагч нарын антихрист уг чанарыг ялган таниад, шашны эдгээр фарисайг голж, Эзэний илрэлт болон ажлыг судлахыг хүсдэг.

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/08/19

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” Trailer


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Юү Конгуан нь сайн мэдээ номлогч бөгөөд ХКН-ын хоморголсон баривчилгаанаас арай хийн зугтжээ. Тэгээд дараа нь Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний Христэд итгэгч Чэнь Сон'эний гэрт очив. Чэнь Сон'эний Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний чуулганыг ХКН татан буулгасан бөгөөд чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.” (Матай 5: 44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Цуглааныхан энэ асуудлаар маргалдах боловч шийдвэрт хүрч чадсангүй. Дараа нь Чэнь Сон'энь бусадтайгаа хамт Бурханы үгийг уншиж, Юү Конгуан болон түүний хамтрагчийг сонссоноор “дайснуудаа хайрла” хэмээх Эзэн Есүсийн сургаалын үнэн утга учрыг мэдэж авчээ. Мөн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын сатанлаг мөн чанарыг ялган таньсан бөгөөд пастор, ахлагчдыг даган Гурван-Өөрөө замаар орох, сатанлаг эрх баригч хүчний хамгаалалтад найдахын аюултай үр дагаврыг тодорхой харна...

2019/08/17

Бурхан бидний дунд чимээгүй ирсэн




Тэр чимээгүй байж, бидэнд харагдахгүй ч
Түүний ажил хэзээ ч зогсож байгаагүй
Тэр газар дэлхийг бүхлээр нь захирдаг
Хүний бүх үйлдэл хэргийг харж байдаг.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
Алхам алхамаар
Алхам алхамаар удирддаг.
Энэ бүхэн чимээгүй
Тэнгэр газрыг донсолгом биш ч
Түүний алхам хүн төрөлхтөнд илүү ойр ирж байна
Түүний шүүлтийн суудал цахилгаан мэт ертөнцөд заларахад
Тэр даруй Түүний сэнтий бидний дунд заларна.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
Алхам алхамаар
Алхам алхамаар удирддаг.
Тэр хэчнээн сүр жавхлантай үзэгдэл байх бол
Хэчнээн сүрлэг, бадрангуй дүр зураг байх бол
Тагтаа мэт, архирах арслан мэт Сүнс бидэнд ирнэ.
Тэр мэргэн ухаантай, зөвт ба сүр жавхлантай,
Тэр эрх мэдэл дүүрэн, хайр нигүүлсэлээр бялхан
Бидэн рүү чимээгүй ирсэн.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
Алхам алхамаар
Алхам алхамаар удирддаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Цааш нь МАГТАН ДУУ 

2019/05/24

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө VII” Гуравдугаар хэсэг



  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, харилцан хамааралтай бүтээжээ. Тэр энэ арга зам, эдгээр зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг, ийм маягаар хүн төрөлхтөн амар жимэр, энх тунх амьдарч, энэхүү хүрээлэн буй орчинд өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчны тэнцвэрийг хадгалдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол Бурханаар эхлээд бүтээгдсэн ч гэлээ, ямар ч хүн хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалж чадахгүй байсан юм. ”

2019/05/18

Хонконгийн Та Кун Пао сонин Төгс Хүчит Бурханы Чуулганыг дайрч, гутааж байна—Энэ юуг зөгнөнө вэ?


  2017 оны 11-р сард Хонконгоос цуврал өдөөн турхирсан мэдээ гарчээ. Та Кун Пао, Вэнь Вэй По гэх ХКН-ыг дэмжигч зүүний сонинуудад Хонконгод хууль ёсоор бүртгэлтэй шашны байгууллага болох Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрд халдах улангассан оролдлого хийж, дайрч довтолсон 17 нийтлэл хэвлэжээ. ХКН-ын дарангуйлал дор оршдог эх газрын Хятадад энэ мэтээр хэвлэл мэдээллийн анхааралд өртөх нь хэвийн үзэгдэл байж болох юм. Гэвч энэ явдал “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд ардчилсан засаглалтай гэгддэг Хонконгод болжээ. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал мөн. Шашин шүтэх эрх чөлөө бол олон улсын хүний эрхийн конвенциудаар хамгаалагдсан хүний үндсэн эрх мөн. Дэлхий даяар ардчилсан бүх орон шашин шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, ардчилсан орнуудын бүх иргэн энэ эрх чөлөөг шийдмэг дэмждэг боловч, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд болсон энэ явдал сайныг зөгнөхгүй байна. Хэрэв Төгс Хүчит Бурханы Чуулганы Хонконг дахь салбар ХКН-ын хяхалт хавчлагад мөн өртвөл Хонконгийн бусад шашны бүлэг энэ хувь тавилангаас зайлсхийж чадах у? Хонконгод эрх чөлөө, ардчилал үнэндээ хаа хүртэл хэрэгждэг вэ?

2019/05/08

Өрнөдийн судлаачид болон ХКН ын төлөөлөгчид Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай мэтгэлцсэн нь


  2018 оны 3 дугаар сарын 1-нд Женев дэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлийн 37-р чуулганы үеэр “Дотоод сэтгэлийн эрх чөлөөний төлөөх холбоод болон хувь хүмүүсийн зохицуулалт” (CAP LC) нь Хятадад шашны эрх чөлөөг үгүйсгэдэг тухай болон Төгс Хүчит Бурханы Чуулган (CAG)-ы хэргийн талаар туслах арга хэмжээ зохион байгуулжээ. Олон улсын эрдэмтэд болон хүний эрх, шашин шүтэх эрх чөлөөг шинжээчдийн комисс, Хятадад харгис хавчлагад өртөж, Өмнөд Солонгос болон Европт орогнол хүссэн өргөдөл нь ихэвчлэн буцаагддаг Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийн хүнд нөхцөл байдлын талаар хэлэлцлээ...

2019/05/06

Христийн шашныг хэрхэн ойлгох ёстой вэ?


  Жэн Вэйгуо: Би Нэгдсэн Фронтод олон жил ажиллахдаа янз бүрийн шашин шүтлэг судалж байлаа. Христ, Католик, Зүүний Үнэн Алдартны шашин гээд бүгд л Есүст итгэдэг үнэн алдартны шашнууд байх юм. Гэтэл Төгс Хүчит Бурханд итгэх та нарын итгэл тун өөр юм. ХКН-ын баримт бичгээс үзэхэд Төгс Хүчит Бурханы Чуулган Христос шашинд огт харьяалагддаггүй гэсэн байх юм. Та нар Христийн шашны далбаан дор сайн мэдээг төрөл бүрийн урсгалд номлодог ба түүнийг чинь Христийн шашны урсгал гэж хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Иймээс би та нарыг хэзээ ч Төгс Хүчит Бурханд итгэхийг зөвшөөрөхгүй. Ингэвэл засгийн газрын хавчлага арай хөнгөн байна. Төгс Хүчит Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдаж, шоронд орвол амь насанд чинь аюултай. Төгс Хүчит Бурханд итгэгчид бол эцсийн өдрүүдийн Христийг дагадаг дагагчид, Христийн шавь нар, элчүүд гэдгийг ХКН аль хэдийн ойлгосон.