Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/05/18

Хонконгийн Та Кун Пао сонин Төгс Хүчит Бурханы Чуулганыг дайрч, гутааж байна—Энэ юуг зөгнөнө вэ?


  2017 оны 11-р сард Хонконгоос цуврал өдөөн турхирсан мэдээ гарчээ. Та Кун Пао, Вэнь Вэй По гэх ХКН-ыг дэмжигч зүүний сонинуудад Хонконгод хууль ёсоор бүртгэлтэй шашны байгууллага болох Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрд халдах улангассан оролдлого хийж, дайрч довтолсон 17 нийтлэл хэвлэжээ. ХКН-ын дарангуйлал дор оршдог эх газрын Хятадад энэ мэтээр хэвлэл мэдээллийн анхааралд өртөх нь хэвийн үзэгдэл байж болох юм. Гэвч энэ явдал “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд ардчилсан засаглалтай гэгддэг Хонконгод болжээ. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал мөн. Шашин шүтэх эрх чөлөө бол олон улсын хүний эрхийн конвенциудаар хамгаалагдсан хүний үндсэн эрх мөн. Дэлхий даяар ардчилсан бүх орон шашин шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, ардчилсан орнуудын бүх иргэн энэ эрх чөлөөг шийдмэг дэмждэг боловч, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд болсон энэ явдал сайныг зөгнөхгүй байна. Хэрэв Төгс Хүчит Бурханы Чуулганы Хонконг дахь салбар ХКН-ын хяхалт хавчлагад мөн өртвөл Хонконгийн бусад шашны бүлэг энэ хувь тавилангаас зайлсхийж чадах у? Хонконгод эрх чөлөө, ардчилал үнэндээ хаа хүртэл хэрэгждэг вэ?

No comments:

Post a Comment