Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label гэсгээлт. Show all posts
Showing posts with label гэсгээлт. Show all posts

2019/08/23

Ариун Сүнсний үг“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар


Ариун Сүнсний үг“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар 

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно! ”

2019/08/11

Magtan duu MV“Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship


Magtan duu MV“Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship

Өө Бурхан минь!
Танд хэлмээр зүйл сэтгэлд минь маш их байна.
Таны үгээр сэтгэлийн минь үүд нээгдэж,
Таны дуу хоолойг би сонслоо.
Зүрх сэтгэлийг минь булгийн ус мэт тэжээдэг
Таны үг үнэн билээ.
Таны үгийг тунгаах үед сэтгэл минь гэгээлэг, тайван,
амар амгалан, баясалтай болдог.
Таны үгийг хэрэгжүүлснээр маш их үнэнийг би ойлгодог.
Таны үгээс би зөвт, ариун байдал,
жинхэнэ хайрыг тань хардаг.
Хайр татам байдлыг тань би улам их мэдэрдэг,
Та хүнээр хайрлуулах маш их үнэ цэнтэй.
Итгэлдээ би амар амгалан, баяр баяслыг эдэлж,
Тантай улам ойртлоо.

Өө Бурхан минь!
Таны үг зүрхийг минь сүлбэх хурц илд шиг
сэтгэл дэх муу муухайг минь ил болгодог.
Сатанлаг зан чанараар би дүүрэн байдаг.

Биеэ тоосон, эрүүл ухаангүй би
ямагт худал хэлж, Таныг мэхэлдэг.
Гүнээ завхарсан би Тантай наймаацаж,
хэмжээгүй найдвараар бялхаж явдаг.
Шүүлтгүйгээр, би Таныг эсэргүүцсэнийхээ төлөө
тамд унахаас өөр аргагүй байх сан.
Үнэхээр Таны шүүлт, гэсгээлт л намайг цэвэрлэж, аварсан.
Таны илэрхийлсэн үнэнгүйгээр,
Эзэнд итгэх итгэл минь дэмий өнгөрөх байсан.
Завхарсан хүн төрөлхтний хувьд
шүүлт маш их утга учиртайг би харсан.
Таны хайрыг хариулахын тулд
би үнэнийг эрэлхийлж, цэвэрлэгдэхээр шийдлээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/07/20

Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.”

2019/06/26

Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ”


Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ”

Нэр алдар, ашгийн төлөө би
зан авирын бүх хэм хэмжээг хөсөр хаяж,
амьдралаа залгуулахын тулд
ичгүүр сонжуургүй хуурч мэхэлсэн.
Мөс чанар, ёс зүй, шударга ёс, нэр хүндэд
би өчүүхэн ч санаа тавиагүй.
Улам нэмэгдэх шунал тачаал,
сувдаг сэтгэлээ хангахын төлөө л амьдарсан.
Зүрх түгшин, би нүглийн намагт тийчилсэн,
эцэс төгсгөлгүй энэ харанхуйгаас зугтах зам үгүй.
Амьдралын эд баялаг, түр зуурын аз жаргал
зүрх сэтгэл дэх хоосрол, шаналлыг нууж чадахгүй.
Амьдралд шулуун шударга байх
яагаад ийм хэцүү юм бэ?
Хүмүүс яагаад ийм овжин, хорон санаатай юм бэ?
Ямар гээч дэлхий вэ? Хэн намайг аварч чадах вэ?

2019/06/25

Magtan duu 2019 “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу ”


Magtan duu 2019 “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу ”

Хүний Хүү үргэлжлүүлэн ярьдаг.
Энэ өчүүхэн хүн алхам тутам биднийг
Бурханы ажилд чиглүүлдэг.
Бид олон шалгалт, гэсгээлтийг туулж,
мөн үхлээр туршигдсан.
Бид Бурханы зөвт байдал
сүр жавхлангийн тухай суралцдаг.
Бид Бурханы энэрэл, хайрыг эдэлдэг.
Бид Түүний мэргэн ухаан, хүч чадалд талархаж,
хайр татам байдал, хүнийг аврах хүслийг нь хардаг.
Энэ жирийн хүний үгээс бид
Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж,
хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж,
аврал ба төгс болгуулах замыг хардаг.