Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label сайн мэдээг. Show all posts
Showing posts with label сайн мэдээг. Show all posts

2020/01/25

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм


Ли Жинг, Бээжин
2012 оны 8-р сарын 7

       Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов…

2019/12/08

Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

  
 Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

 Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.”

Анхны видео линк:
Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

2018/12/28

Есүс Христийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх нь урвалт мөн үү?


  Есүс Христийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх нь урвалт мөн үү? 

  Библид Паул, “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна:” (Галат 1: 6) гэж хэлсэн. Пасторууд болон ахлагч нар Паулын эдгээр үгийг буруугаар тайлбарлаж, энэ нь урвалт бөгөөд Эзэнээс урваж буй хэрэг гэж хэлэн, Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүх хүнийг ялладаг. Тиймээс зарим итгэгч хууртагдсанаас болж Эзэнийг угтан авах боломжоо алддаг. Энэ бичвэрийн жинхэнэ утгын талаар тодорхой ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад туйлын чухал гэдэг нь илэрхий байна. Тэгэхээр Бичвэрийн энэ хэсгийн жинхэнэ утга учир юу вэ? Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх нь урвалт уу?