Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Сайн мэдээний гэрчлэлүүд. Show all posts
Showing posts with label Сайн мэдээний гэрчлэлүүд. Show all posts

2020/01/25

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм


Ли Жинг, Бээжин
2012 оны 8-р сарын 7

       Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов…

2020/01/21

Хамгийн сайн боловсрол (2-р хэсэг)

Төгс Хүчит Бурханы Чуулган, аврал, үнэн, Христ,

Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)
Лю Енг

    Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас)“Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арван нэг дэх айлдвар”-аас).

2020/01/17

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

Христ, Есүс ,сайн мэдээг ,Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан,

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

Момо   Аньхуй муж, Хэфэй хот

    Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би “Зовохгүй бол юу ч олохгүй” гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

2020/01/04

Библид Есүсийн эргэн ирэх хоёр арга замыг зөгнөдөг



  Нэг өдөр би интернэтээс эрчимтэй хэлэлцүүлэг олж харлаа. Бөмбөрцгийн баруун хагаст шөнөөр дөрвөн цуст сар үзэгдсэн нь төгсгөлийн цаг үеийн анхааруулга бөгөөд дэлхий даяар томоохон газар хөдлөлт улам олширч байгаа талаар хүмүүс хэлж байлаа. Тэгээд би дотроо ингэж бодсон юм: “Дөрвөн цуст сар аль хэдийн тохиолдсон, тэнгэрийн эрхсийн үзэгдэл аль хэдийн харагдаж, дэлхий даяар байн байн гамшиг тохиож, алан хядах ажиллагаа нэмэгдэж, байнга дайн гарч байгаа… Эзэн эргэн ирэх тухай зөгнөл үндсэндээ биелсэн гэдгийг бүх тэмдэг харуулж байгаа атал биднийг авахаар үүлэн дээр бууж ирж байгааг нь би яагаад өнөөг хүртэл хараагүй байдаг билээ? Эзэн хараахан эргэн ирээгүй хэрэг үү, эсвэл эргэн ирчхээд байхад нь би хараагүй хэрэг үү? Эзэний эргэн ирэлтийг би яаж угтан авч болох вэ?” Энэхүү төөрөгдөл сэтгэлийг минь ээдрээтүүлж, би яах учраа олохоо байлаа. Тэгээд энэ асуудлыг жаахан тодорхой ойлгохоор хичээн, Эзэнд ахин дахин залбирч, Түүнийг эргэн ирэхэд нь угтан авах чадвартай байж, Түүнд хаягдахгүйн тулд намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Түүнээс гуйж эхлэв.

  Хэсэг хугацааны дараа, хэдэн сарын турш уулзаагүй байсан Гань эгч надтай уулзахаар ирэв; үүнийг Эзэн зохицуулсан гэдгийг би мэдэж байлаа. Гань эгч олон жил Эзэний төлөө ажиллаж байсан бөгөөд бодлоготой, гярхай хүн байсан юм. Эгч миний асуудлыг шийдвэрлэх чадвартай байж магад гэж бодсон учраас би ингэж хэллээ: “Гань эгч ээ, би нэг зүйлийн талаар жаахан төөрөлдөөд, энэ талаар эрэлхийлмээр байна. Библид ‘Дараа нь тэд сүр хүч болон агуу алдартайгаар үүлэн дээр ирэх хүний Хүүг харна’ (Илчлэл 1:7) хэмээн тэмдэглэсэн байдаг. Эзэн ирэх үедээ агуу их алдар суу, хүч чадалтайгаар үүлэн дээр бууж ирнэ; тэгээд ил тод илэрч, хүн бүр Түүнийг харж чадна гэж энд хэлж байна. Иймээс Эзэн биднийг тэнгэр лүү аваачихын тулд үүлэн дээр ирэхийг бид үргэлж хүлээсээр ирлээ. Одоо дэлхий даяар гамшиг, газар хөдлөлт, өлсгөлөн болж, үе үе дайн гарч, үүнээс гадна тэнгэрийн эрхсийн олон үзэгдэл тохиож байна. Эзэний эргэн ирэх тухай зөгнөл үндсэндээ биелсэн гэдгийг бүх тэмдэг харуулж байгаа атал Эзэн биднийг авахаар үүлэн дээр бууж ирэхийг бид яагаад бас л хараагүй юм бэ? Үнэндээ юу болоод байна аа?”

2019/12/29

Би Эзэнийг ингэж угтсан


  Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан бүтээсэн ба хэрвээ бид нар асуудалд орвол Бурханд залбирч, Бурханд найдах хэрэгтэй бөгөөд бүх зүйлийн төлөө Бурханд талархах хэрэгтэй гэдгийг би аажим аажмаар мэдэж авсан билээ. Ээж минь надад: “Бурхан хүмүүсийг хайрладаг, бид Бурханд залбирч, өөрсдийн оюун санаанд байгаа зүйлийг Түүнд даатгаж, Түүнд чин сэтгэлээр найдсаар байгаа цагт, Тэр бидний асуудлыг шийдэж, элбэг нигүүлслийг бидэнд хайрлах болно. Бид чин сэтгэлээр Эзэнд итгэсээр байгаа цагт, Тэр биднийг тэнгэрийн хаанчлалд хүлээж авахаар ирээдүйд ирэх болно!” гэсэн юм. Ээжийнхээ үгийг сонсоод, миний зүрх сэтгэл тайвшран, санаа зовох зүйлгүй болж, найдах зүйлтэй болсон мэт санагдсан бөгөөд биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачихаар Эзэн Есүс нэг л өдөр эргэж ирнэ гэдэгт бат итгэх болов. Би тэр өдөр ирэхийг хүсэн хүлээж, мөрөөдөж байлаа.

  Хожим нь, миний амьдрал дахь санаандгүй үйл явдлуудаас болж би бүрэн дунд сургууль төгсөхөөсөө өмнө хувцасны үйлдвэрт ажиллаж эхлэв. Үйлдвэрт, би залуу, бүрэг ичимхий зантай байсан учраас хүмүүстэй ярих санаачилга гаргаж зүрхэлдэггүй байсан ба цуг ажилладаг хүмүүс намайг үргэлж дээрэлхдэг байлаа. Ээж минь надад үргэлж: “Бид бол Эзэнд итгэгчид, дэлхийд бидэнд юу ч тохиолдсон, бид тэвчээртэй байхад суралцаж, Эзэний үгийн дагуу бүхнийг хийх ёстой, бид бусадтай маргалдаж болохгүй…” гэж тайлбарладаг байв. Би ээжийнхээ үгийг үнэн сэтгэлээсээ бодож, бүх зүйл дээр тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой гэж өөртөө хэлэв. Заримдаа, би үнэхээр шударга бус санагддаг нөхцөл байдалтай нүүр тулгарч, зүрх сэтгэл минь их өвддөг байсан боловч, ийм зүйл тохиолдох бүрд “Эзэн минь, Та бол миний хамгийн дотнын найз” хэмээх магтан дууг амандаа аялж, мэдэрч байгаа зовлон шаналлынхаа талаар Эзэнд хэлдэг байлаа. Эзэн л миний хамгийн дотнын найз гэж Надад санагдсан бөгөөд хэрвээ өнөөдөр би Эзэнд итгэж, Түүнд найдвал ирээдүйд тэнгэрийн хаанчлал руу орох боломжтой байх болно. Надад иймэрхүү бодол орж ирэх бүрд би зүрх сэтгэлдээ тийм ч их шаналдаггүй байлаа. Эзэнд талархъя, учир нь өнгөрсөн олон жилийг туулахын тулд би эдгээр итгэл үнэмшилдээ тулгуурласан билээ.

2019/12/09

Бурханы удирдлагын ажлын зорилго



Бурханд 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бий,
Энэ нь үе шатны дагуу гурван эрин үед хуваагддаг.
Эхлээд Хуулийн эрин, дараа нь Нигүүлслийн эрин,
сүүлийнх нь Хаанчлалын эрин билээ.
Бурханы ажил эрин бүрд ялгаатай ч
хүн төрөлхтний хэрэгцээтэй уялдан,
Бурхантай тэмцэхдээ Сатаны ашигладаг
арга залиас шалтгаалдаг.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны жигшмээр гажуудлыг ил болгож,
бүтээгдсэн зүйлсэд сайныг муугаас ялгахыг заан,
Бүх зүйлийн Захирагч нь Бурхан Өөрөө гэдгийг мэдүүлж,
Сатан бол хүний дайсан, хорон муу,
олиггүй нэгэн гэдгийг тодорхой харуулснаар
Хүн сайныг муугаас, үнэнийг худлаас,
aриуныг бузраас, агууг дордоос ялгаж чадна.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.
Мэдлэггүй хүн төрөлхтнөөр Түүнд гэрчлэл хийлгүүлээч:
Хүнд ялзрал авчирсан нэгэн нь Бурхан биш,
Зөвхөн Бурхан Өөрөө, бүтээлийн Захирагч л
хүнд баяр бахдал, аврал авчрах зүйлсийг өгдөг.
Ингэснээр тэд Бурхан бол бүх зүйлийн Захирагч,
харин Сатан бол ердөө Түүний бүтээл,
харин дараа нь Түүний эсрэг боссон гэдгийг мэдэх юм.
Бурханы 6,000 жилийн төлөвлөгөө нь гурван үе шаттай,
Ингэж дараах зүйлсийг биелүүлнэ:
Бурханы бүтээлүүд Түүний гэрчлэгчид болж,
Түүний хүслийг мэдэж, үнэн бол Тэр гэдгийг харах билээ.
Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж,
Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж,
Сатаны бүх арга залийг ил болгоно.
Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна,
ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

2019/10/19

Хүмүүс загалмайн авралыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн нүглээсээ салж яагаад чаддаггүй вэ?



  Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?

2019/10/02

Загалмайн авралыг хүлээн авдаг бүх хүнийг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү?



  Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?

  Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан атлаа өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдсээр байдаг туршлага, журмын олон ах эгч нарын маань амьдралд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид махан биеийг хаяж, өөрсдийгөө ялан дийлэх гэж хэчнээн их хичээлээ ч гэсэн нүгэл үйлдэж, нүглээ улайх ёрын тойрогт баригдсан хэвээр байдаг бөгөөд нүглийн хүлээсээс мултарч ер чадахгүй байгаа мэт санагддаг. Жишээ нь, бид бусадтай харилцахдаа үргэлж эрх мэдэл бүхий байр сууринд байж, бусдыг албадан хүссэнээрээ байлгахыг хүсдэг. Бусад хүн биднээс өөр саналтай юм уу үзэл бодол нь биднийхтэй нийцэхгүй байвал бид тэднийг эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ гадуурхдаг төдийгүй шүүж, муушаадаг. Мөн өөрсдөөсөө илүү авьяаслаг хүмүүстэй уулзах үедээ атаархаж, тэдэнтэй өөрийн эрхгүй өрсөлдөхөөр оролддог бөгөөд ашиг хонжоо, байр суурийн төлөө тэдний эсрэг тэмцэлддэг. Ажил, номлолын үеэр бид өөрсдийгөө өргөмжилж, анхаарал татахын тулд Эзэний төлөө хэр шаргуу ажилласан, Түүнд хэчнээн ихийг өгсөн тухайгаа байнга ярьдаг атлаа Бурханы хүсэл, шаардлагыг ярилцахад багахан ач холбогдол өгдөг. Үүнээс үүдэн бид ах эгч нартаа өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай байдаггүй. Ихэнхдээ бид хувийн ашиг сонирхол, нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд худал хэлж, хууран мэхлэхгүй байж чаддаггүй бөгөөд ингэснээрээ Бурханы шаардсан үнэнч хүмүүс байж чаддаггүй. Бид Бурханд үйлчлэхийн тулд бүхнийг хаяж, эцэлт цуцалтгүй ажилладаг байж болох ч байгалийн гамшиг, хүний гайтай учрах юм уу ашиг сонирхол маань хохирох үед Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгосоор байдаг төдийгүй үйлчлэлээ орхихыг ч хүсдэг. Ийм жишээ элбэг бий. Бид шиг байнга нүгэл үйлдэж, тэр ч бүү хэл Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүс яахаараа Түүгээр авхуулж, тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж чадах юм бэ?

2019/07/05

Завхарсан хүн төрөлхтний харуусал





Хүн бүхэн амьдралынхаа турш, Бурхантай цуг алхсан ч
Бурхан бол амьд бүхнийг захирдагийг мэддэггүй,
Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, яаж удирддагийг ч мэддэггүй
Өнө эрт цагаас өнөөг хүртэл энэ бол хэний ч мэдээгүй зүйл билээ
Үүнийг хэн ч мэдэхгүй
Бурханы замыг олоход хэтэрхий хэцүүгээс эсвэл
Эсвэл Түүний төлөвлөгөө хараахан биелээгүйгээс бус,
Харин хүний (хүний) сэтгэл, сүнс Бурханаас хэтэрхий алс байдаг
Хүн Бурханыг дагахдаа ч
Хүн бүхэн яагаад ч юм Сатанд үйлчлэгчийн дүртэй байдаг
Хүн хэзээ ч өөрөө үүнийг ойлгож, ухаардаггүй
Түнэр харанхуйг мэдэрдэггүй

2019/04/12

Тэнгэрийн хаанчлалд хүрэх замд хэн саад болдог вэ


  Нөхөр минь нас барсан жил би гүнээ цөхрөлд орж, дээр нь үр хүүхдүүдээ өсгөх давхар ачаатай байсан билээ. Амьдралд минь гэнэт хүндрэл бэрхшээл тулгарсан боловч Эзэний хайр надтай байнга хамт байсан бөгөөд ах эгч нарынхаа туслалцаатайгаар энэ бэрх цаг үеийг туулсан юм. Эзэний хайрыг хариулахын тулд би чуулганд хандив өргөж, үйлчилсэн хэвээр байсан бөгөөд 30 гаруй жилийн турш ингэж ирсэн билээ. Энэ хугацаанд би чуулганы өсөн дэвжлийг мэдэрч, Эзэн Есүсийн сайн мэдээ түгсэн суу алдарт үеийг харсан юм. Мөн би чуулганы хоосрол, арга ядсан байдлыг ч нүдээр үзсэн. Ариун Сүнс чуулганд агуу ажлыг хийж эхлэн, бид пасторын номлолыг сонсоод баясаж, их зүйл олж авдаг байсан үеийг би эргэн саналаа. Ах эгч нарын дунд яг л бүгд нэгэн гэр бүл мэт бие биеэ гэсэн хайр байсан бөгөөд хүн бүр сайн мэдээ түгээж, Эзэнд гэрчлэл хийхэд гар нийлүүлж байв. Дараа нь юу болсон юм бүү мэд, пасторын номлосон зүйлд ямар ч гэрэл байхаа болив.Бүх зүйл ахин дахин давтагддаг улиг болсон түүх шиг болж, итгэгчид өөрсдийгөө тэжээх юу ч олж авч чадахгүй байв. Тэдний итгэл, хайр аажмаар буурч, цуглаанд ирдэг хүн улам бүр цөөрөв. Биднээс үйлчлэлд оролцдог хүмүүс нь ердөө л ёс төдий зүйл хийж байв. Бид бүгд ердөөсөө Бурханы үйлчлэлд бус, харин үйлчлэл дэх хүмүүсийн хүслийн дагуу үйлдэж, бусад хүмүүсийн өмнө хүчин зүтгэл гарган, тэдний хүндлэл бишрэлийг олж авахаар хичээж байлаа. Энэ төрлийн үйлчлэл нь Бурханы хүсэлтэй нийцэхгүй гэдгийг би мэддэг байсан тул энэ нь надад их зовлонтой байв. Би мөн аргаа барж, урдах замдаа хэрхэн алхахаа огт мэдэхгүй байлаа. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Эзэнийг аль болох түргэн ирээсэй гэж би улам бүр найдаж байсан юм.

2019/04/06

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?


  Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа.

  Эмэгтэй хүн гоолиг бие, сайхан царайтай байхад, амьдралаа яаж ч авч авч явж болно гэж би зүрх сэтгэлдээ итгэчихсэн байсан юм.