Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы хайр. Show all posts
Showing posts with label Бурханы хайр. Show all posts

2020/01/25

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм


Ли Жинг, Бээжин
2012 оны 8-р сарын 7

       Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов…

2020/01/01

Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь



  (Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, –”Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.

  (Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, “Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: “та нарт энд ямар идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

  Одоо бид дээрх бичвэрийн ишлэлийг авч үзэцгээе. Эхний ишлэл нь Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх идэж бичвэрийг тайлбарлаж байсан тухай өгүүлсэн бол хоёр дахь ишлэл нь Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлсэн. Энэ хоёр ишлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар төрлийн тусламж үзүүлэх вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр ишлэлээс та нар ямар төрлийн дүр зургийг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдахыг та нар төсөөлж чадах уу? Эсвэл хэрвээ Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас болон талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах вэ? Хэрэв чи өөрийгөө Эзэнтэй маш ойр дотно байгааг, мөн Тэр чамтай тун ойр дотно байгааг мэдэрсэн бол, энэхүү мэдрэмж зөв. Энэ бол Өөрийн амиллын дараа олон хүмүүсийн өмнө талх болон загас идсэнээр Эзэн Есүсийн олж авахыг хүссэн яг тэр үр жимс юм. Хэрвээ Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, хэрвээ тэд Түүнийг мах, ястай гэж мэдрэлгүйгээр зөвхөн Тэр бол хүрэхийн аргагүй Сүнс л гэж мэдэрсэн бол тэдэнд ямар санагдах вэ? Тэдний урам хугарахгүй гэж үү? Хүмүүсийн урам хугарах үед тэдэнд хаягдсан мэт санагдахгүй гэж үү? Тэдэнд Эзэн Есүс Христээс хол байгаа мэт санагдахгүй гэж үү? Энэ зай нь хүмүүс болон Бурханы хоорондын харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс мэдээж айж, Түүнд ойртож ч зүрхлэхгүй ба дараа нь Түүнийг хүндэтгэсэн зайнд байлгах хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах ойр дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслахад хүргэх бөгөөд энэ нь мөн Эзэн Есүс Христийг бие махбодтой байх үед бий болсон, Тэр болон хүмүүсийн хооронд ямар ч зай байхгүй байсан ойр дотно харилцааг үгүй болоход хүргэсэн юм. Сүнслэг биед хандах хүмүүсийн мэдрэмж нь зөвхөн айдас, зайлсхийлт болон дуугүй харц л байдаг. Тэд Түүнийг дагаж, итгэж эсвэл Түүнд найдах нь бүү хэл, Түүнтэй ойртож эсвэл ярилцаж ч зүрхэлдэггүй. Түүнд хандах хүмүүсийн ийм мэдрэмжийг Бурхан харах дургүй. Тэрээр хүмүүс Түүнээс зайлсхийж эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг харахыг хүсээгүй; Тэр зөвхөн хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байхыг л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан ч танихгүй байж, чамд дөхөж ирэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, хэрвээ тэдний төлөө хийсэн юм бүхнийг чинь тэд ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Энэ нь шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурханд яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст Өөрийн мах цуснаас бүрдсэн биеэрээ үзэгдэж тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтнийг ч бас Түүнийг тэгж хараасай гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Одоо та нар Эзэн Есүс талх идэнгээ бичвэрийг тайлбарлаж байгаа болон шавь нар нь Түүнийг дахин амилсны дараа Түүнд хайрсан загас өгсөн тухай хоёр ишлэлийг Би сонгон авсны цаад санааг ойлгож байна уу?

2019/12/31

Талархлын магтан дуу “Бурханы ирэлттэй учирдаг бид золтой” дуу бүжиг


Талархлын магтан дуу “Бурханы ирэлттэй учирдаг бид золтой” дуу бүжиг

Бурханы ирэлттэй учирдаг бид золтой, Түүний дуу хоолойг бид сонсдог.
Бурханы ирэлттэй учирдаг бид золтой, Хурганы найрт бид оролцдог.
Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг бид мэддэг,
Түүний гайхалтай үйл хэргийг бид хардаг.
Хүний амьдралын нууцыг бид ойлгодог, Төгс Хүчит Бурханы үг хамгаас нандин.
Бурханы үгийг бид идэж ууж, энд тэнд хайхаа болин, Түүний өмнө амьдардаг.
Бурханы шүүлтийг туулахдаа зовж болох ч, бид ариусдаг.
Бид үнэнийг болон мөнх амийн замыг олж авдаг. Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг бидэнд хэзээ ч, ямар ч харуусал байхгүй.
Энэ амьдрал их ерөөлтэй, бид Бурханыг хайрладаг хүмүүс болдог.
Энэ амьдрал их ерөөлтэй, бид Бурханаар магтуулдаг.
Үүргээ биелүүлж, Бурханыг гэрчлэн, үнэнийг эрэлхийлэх хамгийн утга учиртай.
Хэн үүнээс илүү золтой байж чадах вэ?
Хэн үүнээс илүү ерөөлтэй байж чадах вэ?
Бурхан бидэнд үнэн ба амийг хайрладаг, бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Хэн үүнээс илүү золтой байж чадах вэ?
Хэн үүнээс илүү ерөөлтэй байж чадах вэ?
Бурхан бидэнд үнэн ба амийг хайрладаг, бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/12/24

Сэтгэлд хүрсэн Христийн магтан дуу “Сэвгүй ариун хайр”


Сэтгэлд хүрсэн Христийн магтан дуу

Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, сэвгүй ариун.
Зүрхээ зориул, хайрлаж,
мэдэрч, халамжлахад зүрхээ зориул.
Хайр ямар ч нөхцөл, хориг эсвэл зай байдаггүй.
Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад.
Хэрэв чи хайрлабал
хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй,
Хариуд нь юм авахаар хичээдэггүй.
Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч
Бурхантай үүрд нэгдэнэ.

Хайр бол хардаж сэжиглэдэггүй, хуурч, залилдаггүй.
Зүрхээ зориул, хайрлаж,
мэдэрч, халамжлахад зүрхээ зориул.
Хайранд зай байдаггүй, ариун бус юу ч үгүй.
Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад.
Хэрэв чи хайрлабал
хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй,
Хариуд нь юм авахаар хичээдэггүй.
Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч
Бурхантай үүрд нэгдэнэ.

Гэр бүл, залуу нас, ирээдүйгээ өгнө,
Гэрлэлтээ ч чи Бурханы төлөө орхино,
өөрт байгаа нандин бүхнээ Түүнд өгнө.
Эс бөгөөс чиний хайр
Бурханыг хуурч, урваснаас өөр юу ч биш.
Хэрэв чи хайрлабал
хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй,
Хариуд нь юм авахаар хичээдэггүй.
Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч
Бурхантай үүрд нэгдэнэ.

                            “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

Анхны видео линк:

2019/12/21

Есүс тэмдэг болон гайхамшиг үзүүлсэн нь



1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь

  (Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

  (Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

  Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

  “Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй.

2019/12/13

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Температур


  Хоёр дахь зүйл нь температур. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн оршин тогтноход зохимжтой орчинд байх ёстой зүйл билээ. Хэрэв температур хэт өндөр буюу Цельсийн 40 градусаас дээш бол хүн амьдрахад тун зовлонтой байх болно. Энэ нь маш хэцүү байхгүй гэж үү? Хэрэв температур хэт доогуур, Цельсийн – 40 градус хүрвэл яах вэ? Хүмүүс үүнийг мөн адил тэвчиж чадахгүй. Тийм учраас Бурхан энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан юм. Хүний биеийн дасан зохицож чадах температурын хязгаар ерөнхийдөө Цельсийн -30 градусаас Цельсийн 40 градус байдаг. Энэ бол хойноос өмнөд хүртэлх температурын үндсэн хязгаар юм. Хүйтэн газруудад, температур Цельсийн -50 градус орчим хүрдэг. Ийм газарт Бурхан хүнийг амьдрахыг зөвшөөрдөггүй. Яагаад ийм хүйтэн газрууд байдаг вэ? Үүнд л Бурханы мэргэн ухаан, санаа зорилго оршдог. Тэр таныг тэдгээр газрын ойр очихыг зөвшөөрдөггүй. Бурхан ийм хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг бөгөөд тэнд хүнийг амьдруулахаар бэлдээгүй гэсэн үг юм. Үүнийг хүн төрөлхтөнд зориулаагүй. Яагаад Тэр ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ Бурхан тэнд хүнийг амьдруулж эсвэл оршин байлгахгүй юм бол Бурхан яах гэж тэднийг бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан тэнд л оршдог. Өөрөөр хэлбэл хүн оршин тогтнох орчны үндсэн температурыг Бурхан мөн л ухаалгаар тохируулдаг. Энд мөн хууль бий. Бурхан ийм температурыг тогтоон барихад туслах, энэ температурыг хянах зарим зүйлсийг бүтээсэн. Энэ температурыг тогтоон барихад ямар зүйлс ашиглагддаг вэ? Юуны өмнө нар хүмүүст халуун дулааныг авчрах боловч хэт халуун бол хүмүүс үүнийг тэвчиж чадахгүй. Газар дээр наранд ойр очиж чадах ямар нэгэн хэрэгсэл бий юу? (Үгүй.) Яагаад байхгүй гэж? Энэ нь хэтэрхий халуун. Энэ нь хайлах болно. Тийм учраас, Бурхан хүн төрөлхтнийг нарнаас тодорхой зайд байлгах арга хэмжээг авсан юм. Бурханд энэ зайд зориулсан стандарт бий. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд туйл гэж бий. Өмнөд ба Хойд туйлд юу байдаг вэ? Бүхэлдээ мөстсөн газар. Хүн төрөлхтөн мөстсөн газар амьдарч чадах уу? Энэ нь хүн амьдрахад зохимжтой юу? (Үгүй.) Үгүй, иймээс чи тийшээ явахгүй. Чи Хойд ба Өмнөд туйл руу явахгүй болохоор мөсөн уул хэвээр хадгалагдаж, температурыг хянах үүргээ гүйцэтгэж чадах болно. Ойлгов уу? Хэрэв Хойд ба Өмнөд туйл гэж байхгүй, нар үргэлж дэлхийг ээгээд байвал дэлхий дээрх бүх хүн халуунаас болж үхэх болно. Бурхан ердөө л энэ хоёр зүйлийг ашиглан температурыг хянадаг уу? Үгүй, Тэр ердөө энэ хоёр зүйлийг ашиглан хүн оршин тогтноход зохимжтой температурыг хянадаггүй. Мөн бүх төрлийн амьд зүйлс, тухайлбал газрын өвс ногоо, ой дахь янз бүрийн төрлийн мод, бүх төрлийн ургамал бий. Тэд нарны халууныг шингээн авч, нарны дулааны эрчим хүчийг хүнд таатай температур болгон тохируулж нийлэгжүүлдэг. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх сурвалжууд байдаг. Гол мөрөн, нуурын гадаргуу хэсгийг хэн дуртай нь шийдэхгүй. Газар дэлхий дээр хэр их ус байх, ус хаашаа урсах, үүнийг урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хянаж чадах хүн байна уу? Хэн ч үүнийг хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газар доорх болон хүмүүсийн харж чадах газар дээрх гол мөрөн, нуур зэрэг эдгээр янз бүрийн усны эх сурвалж нь хүний амьдрах температурыг мөн зохицуулдаг. Үүнээс гадна уулс, тал, хавцал, намагт газар гээд бүх төрлийн газар зүйн тогтоц бий. Эдгээр янз бүрийн газар зүйн тогтоцын гадаргуу хэсэг болон хэмжээ нь бүгд температурыг зохицуулж чадна. Тухайлбал, хэрвээ энэ уул 100 километрийн радиустай бол энэ 100 километр нь 100 километрийн нөлөөтэй байх болно. Хэр их уулс, хавцлыг Бурхан газар дэлхий дээр бүтээсний тухайд гэвэл үүнийг Бурхан нарийн бодсон байж таарна. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнолын ард түүх байдаг бөгөөд энэ нь мөн Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл ой мод, бүх төрлийн ургамал ногоо—тэдний ургадаг газрын гадаргуу болон хэмжээг ямар ч хүн хянах боломжгүй ба эдгээр зүйлийн талаар шийдвэр гаргах эрх ямар ч хүнд байхгүй. Тэд хэр их ус шингээх, хэр их дулааны эрчим хүчийг нарнаас авах зэргийг хүн мөн л хянаж чадахгүй. Эдгээр бүх зүйл нь бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы төлөвлөсөн зүйлийн хил хязгаар доторх зүйлс юм.

  Бүх талууд дахь Бурханы анхааралтай төлөвлөгөө, анхаарал, зохицуулалтын улмаас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тийм учраас хүний нүдээрээ харж байгаа зүйл нэг бүр тухайлбал нар эсвэл хүмүүсийн байнга сонсдог Хойд ба Өмнөд туйл, мөн түүнчлэн газрын дээр, доор болон усанд орших янз бүрийн амьд зүйлс, ойн гадаргуу, ургамал ногооны бусад төрөл, усны эх сурвалж, усны янз бүрийн биетүүд, хэр их далайн ус ба цэвэр ус байх, дээр нь нэмээд өөр өөр төрлийн газарзүйн орчин гэсэн эдгээр зүйлийг ашиглан Бурхан хүн оршин тогтнох хэвийн температурыг тогтоон барьдаг. Энэ бол маргаангүй. Бурхан ийм их анхаарал халамж тавьсан болохоор л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдрах чадвартай байгаа юм. Энэ нь хэт халуун эсвэл хэт хүйтэн байж таарахгүй: Хүний биеийн дасан зохицож чадах хэм хэмжээнээс хэтэрсэн халуун газруудыг Бурхан танд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт доогуур, хэт хүйтэн газрууд; хүн очингуут хэдхэн минутын дотор ярьж ч чадахгүй, тархи нь хөлдөж, бодож сэтгэж чадахгүй, амьсгалах аргагүй болтол нь хөлдөөх ийм газруудыг мөн Бурхан хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй болно. Хүн ямар ч судалгаа явуулахыг хүсэж эсвэл шинийг санаачилж, ийм хязгаарлалтыг эвдэхийг хүсэж байгаа эсэх нь хамаагүй—ер нь хүмүүс юу ч бодож байх нь хамаагүй тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Тэд, хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хил хязгаараас хэзээ ч салж чадахгүй. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн ба ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг Бурхан хамгийн сайн мэддэг. Хүмүүс өөрсдөө мэдэх үү? (Үгүй.) Яагаад хүмүүс мэдэхгүй гэж та нар хэлнэ вэ? Хүмүүс ямар мунхаг зүйлсийг хийсэн бэ? Хойд ба Өмнөд туйлтай үзэлцэхийг үргэлж хүсдэг нэлээд хэдэн хүн байгаагүй гэж үү? Тэд тэнд очиж, газар эзэмшихийг үргэлж хүсдэг бөгөөд ингэснээр тэд үндсээ тавьж, үүнийг хөгжүүлж чадах юм. Энэ нь өөрийгөө устгах үйлдэл биш гэж үү? (Тийм.) Чи Хойд ба Өмнөд туйлыг бүхэлд нь судалсан гэж хэл л дээ. Чи хэдий ийм температурт дасан зохицож чадлаа ч гэсэн Хойд ба Өмнөд туйлын амьдрах, оршин тогтнох орчныг өөрчлөх нь хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тусаа өгнө гэж үү? Хойд ба Өмнөд туйлын бүх мөс хайлбал чи баярлах уу? Энэ бол байж болшгүй зүйл. Энэ бол утгагүй үйлдэл. Хүн төрөлхтөнд амьдрах орчин бий, гэхдээ тэд зүгээр л чимээгүй, шударгаар тэнд байдаггүй, харин тэд өөрсдийн амьд үлдэж чадахгүй газрууд руу явдаг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйддаг. Тэд хэт их ерөөлийг хүртсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэ энгийн амьдрах орчноо нэлээдгүй устгасан, иймээс тэд нэг төрлийн “анхдагч” болохын тулд Хойд ба Өмнөд туйл руу очиж илүү их сүйтгэж, сүйрлийн “шалтгаан” болж болох юм. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Өөрсдийн өвөг эцэг болох Сатаны удирдлага дор энэ хүн төрөлхтөн утга учиргүй зүйлсийг ар араас нь үргэлжлүүлэн хийж, Бурханы хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, зорилго шалтгаангүйгээр устгасаар байна. Энэ бол Сатаны хийсэн зүйл юм. Цаашлаад газар дэлхий дээрх хүний оршин тогтнол бага зэрэг аюулд орсныг хараад нэлээд олон хүмүүс саран дээр амьдрахаар явах арга замыг олж, тэнд амьдарч болох арга замыг хайхыг хүсдэг. Эцсийн эцэст, тэнд юу байхгүй вэ? (Хүчилтөрөгч.) Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьд үлдэж чадах уу? (Үгүй.) Саранд хүчилтөрөгч байхгүй болохоор энэ нь хүний амьдарч болох газар биш байтал хүн тийш очихыг хүссээр байдаг. Энэ юу вэ? (Энэ бол өөрийгөө устгах явдал бөгөөд асуудалд орохын цондон юм.) Энэ нь өөрийгөө устгах явдал, тийм үү? Энэ нь агааргүй газар бөгөөд температур нь хүн оршин тогтноход зохимжгүй болохоор Бурхан үүнийг хүнд зориулж бэлдээгүй.

  Бидний дөнгөж сая ярьсан температур бол хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг зүйл юм. “Цаг агаар өнөөдөр тун сайхан, Цельсийн 23 градус байна. Цаг агаар сайхан, тэнгэр цэлмэг, агаар цэнгэг байна. Цэнгэг агаараар амьсгал. Нар гийж байна. Нарны гэрэлд суниа. Би сайхан ааштай байна!” Эсвэл “Өнөөдөр цаг агаар маш хүйтэн байна. Хэрвээ гараа гаргавал тэр даруй хөлдөнө. Тэсгим хүйтэн байна, иймээс гадаа удаан байх хэрэггүй. Алив, түргэлээрэй, битий хөлдчихөөрэй!” Температур бол бүх хүний биеийн мэдэрч чадах зүйл, гэхдээ энэ температур яаж бий болсон эсвэл хүнд зохимжтой энэ температурыг хэн хариуцаж, хянадаг талаар хэн ч боддоггүй. Үүнийг бид одоо мэдэх гэж байна. Үүнд Бурханы мэргэн ухаан бий юу? Үүнд Бурханы үйл хэрэг байгаа юу? (Тийм.) Бурхан хүнд тохирох температур бүхий орчныг бүтээснийг авч үзвэл энэ нь Бурханы бүх зүйлийг тэтгэдэг арга замуудын нэг биш гэж үү? Энэ нь үнэндээ нэг нь юм. Бурхан бүх зүйлийг удирдан, тэтгэж байгаа нь үнэхээр бодитой болохыг энэ нь үзүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас

Холбоотой унших зүйлс:

2019/12/08

Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

  
 Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

 Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.”

Анхны видео линк:
Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

2019/11/26

Өвчний шалгалт дунд Бурханы хайр намайг замчилсан



–гарчиг
1. Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
2. Өвчин тусаж, жигшүүрт сэдэл минь ил боллоо
3. Үхэл ойртож, Бурханы үг итгэлийг минь батжуулав
4. Би амьдрал, үхлээ Бурханд даатгаж, Бурханы үйл хэргийг харлаа
5. Энэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө ч илүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр туллаа
Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
  Энэ жил би 78 настай ба толгойн өвчин, чихрийн шижингээс болж үргэлж зовж ирсэн билээ. 2005 онд Эзэнд итгэж эхэлсний дараа олон жилийн турш намайг ороож байсан өвчин намдсан юм; би Бурханы хайрыг мэдэрч, зүрх сэтгэлийнхээ угаас Эзэнд талархлаа. Хоёр жилийн дараа хамаатан маань Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай надад номлосон бөгөөд Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн гэж хэлсэн юм. Төгс Хүчит Бурхан одоо Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр ажлын илүү шинэ, илүү дээд үе шатыг гүйцэтгэн, хүнийг шүүж, гэсгээж, бидний завхралыг цэвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа, мөн эцэст нь аврал хүртсэн хүмүүсийг Бурхан хаанчлал руугаа хөтөлнө гэлээ. Энэ мэдээг сонсоод би догдолж, дотроо “Амьд ахуйдаа Эзэнийг угтаж үнэндээ чадах юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Ирээдүйд Бурхан намайг хаанчлал руугаа хөтөлбөл үнэхээр л гайхалтай байх болно!” гэж бодов. Ингэж бодоод зүрх сэтгэл минь илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрч, Бурханы хайр болон авралд талархлаа. Хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа Бурханы үгийг уншаад, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх болсон бөгөөд тун удалгүй чуулганы амьдралаар амьдарч, чуулган дахь үүргээ гүйцэтгэхийн тул чадах бүхнээ хийж эхэллээ.

2019/11/25

Бурханы үгийн магтан дуу “Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон” Praise and worship



Бурханы үгийн магтан дуу “Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон” Praise and worship

Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

Тэнгэрэлчүүд хэзээ ч Сатантай тэмцэж чадахгүй,
өө, хүн бол бүр хэзээ ч чадахгүй.
Тэнгэрэлчүүд хүчгүй, харин хүмүүс завхарсан;
хүн хөндлөнгөөс ч оролцох чадваргүй.
Бурхан хүний амин дээр ажиллахаар болбол,
газарт хүн дээр ажиллахыг хүсвэл,
ажил ба ялгамж чанараараа Өөрөө хүнийг аврахын тулд
Тэр махбод болж, махан биеийг өмсөх ёстой.
Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

2019/11/15

Дал дахин долоон удаа уучлах Эзэний Хайр


1. Дал дахин долоон удаа уучлах

(Maтай 18:21-22) Дараа нь Петр Түүн дээр ирж, “Их Эзэн минь, ах минь миний эсрэг хэчнээн удаа нүгэл үйлдэж, түүнийг нь уучлах ёстой вэ? Долоон удаа юу?” гэв. Харин Есүс түүнд айлдсан нь “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.

2. Эзэний Хайр

(Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.

Дал дахин долоон удаа уучлах
Эдгээр хоёр ишлэлийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай ярьдаг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодруулдаг.

2019/11/10

ИТГЭГЧИД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ УЧИРТАЙ ВЭ


  Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чинийх шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй бол чи харанхуйн нөлөөнд автсан хэвээр, зугтаж чадахгүй байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулах болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу эсвэл хаанчлалын ардуудын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

  Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдварынхаа төлөө хүний хүсэл эрмэлзэл болон үзлээр хөөцөлдсөн. Эдгээр асуудлуудыг одоо хэлэлцэхгүй. Гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө энгийн нөхцөл байдалтай байлгах хэрэгжүүлэлтийн замыг олж, Сатаны нөлөөний дөнгөнөөс аажмаар ангижрах явдал, ингэснээр та нар Бурханаар авахуулж Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунхгаар итгэж, сохроор дагадаг ба иймээс хэзээ ч Христэд итгэгчийн энгийн амьдралтай байдаггүй; тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Үүнээс хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг харж болох бөгөөд Бурханы хүсэлд саад учруулах бусад хүчин зүйлс олон байдаг. Хүн өөрийгөө зөв замд оруулаагүй мөн жинхэнэ амьдралыг туулаагүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл зөв замд орох гэдэг нь юу вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай илэн далангүй ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чи өөрийнхөө сүнсэнд өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чи үнэн рүү орохоор эрж хайхыг улам бүр хүсэн эрмэлздэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижрах бөгөөд чиний амь алгуурхан өсдөг. Ийм хүн зөв замд ордог. Өөрийн бодит дадлага туршлагаа үнэлж дүгнэн, Бурханд итгэх итгэлээрээ сонгосон замаа дээрхтэй харьцуулан шалга. Чи зөв замд орсон хүн мөн үү? Ямар зүйлүүд дээр чи Сатаны хүлээс болон Сатаны нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи өөрийгөө зөв замд хараахан оруулаагүй бол Сатантай холбогдсон чиний холбоо хараахан тасраагүй байх юм. Ингэснээр Бурханы төлөөх хайрын энэ эрэл хайгуул нь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүрч чадах уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч чи Сатаны хүлээснээс ангижраагүй. Чи Бурханыг хуурч байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авахуулж, хаанчлалын ардуудын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө зөв замд оруулах ёстой.

2019/10/30

Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь


  устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь гэвэл: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно”гэв.

… … … …

  Ихэнх хүмүүс солонго гэж юу байдгийг мэдэх ба солонготой холбоотой зарим нэг түүх сонссон байх. Библи дэх солонгын тухай түүхийн тухайд гэвэл зарим хүмүүс үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад үлдсэн нь үүнд ерөөсөө итгэдэггүй байна. Ямар ч байсан солонготой холбоотойгоор тохиолдсон бүхэн нь Бурханы нэгэнтээ хийсэн зүйлс ба Бурханы хүнийг удирдах үйл явцын үеэр болсон явдал юм. Эдгээр зүйлс нь Библид яг тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр тэмдэглэлүүд нь бидэнд Бурхан тэр үед ямар байсныг эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгсийн цаана ямар санаа байсныг хэлдэггүй. Цаашлаад Бурхан эдгээр үгээ хэлж байхдаа юу мэдэрч байсныг хэн ч ойлгож чаддаггүй. Гэвч Бурханы энэ бүх зүйлтэй холбоотой сэтгэл санааны байдал нь уг бичвэрийн мөрүүдийн хооронд илэрч байна. Түүний тэр үеийн бодол нь Бурханы үгийн хэллэг, үсэг бүрээр дамжуулан даруй тодорхой болж байгаа мэт байна.

2019/09/17

Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан


  (Эхлэл 9:11-13) Бүх махан бие үерийн усанд таслагдаж, үерийн ус дэлхийг устгаж чадахгүй гэж Би та нартай гэрээ байгуулах болно. Бурхан, “Энэ бол Миний та нар болон та нартай хамт байгаа амьд биетэн болгонтой хийх мөнхийн гэрээний тэмдэг юм” хэмээгээд: “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Тэр бүх зүйлийг бүтээсний дараа Бүтээгчийн эрх мэдэл батлагдаж, Солонгон гэрээнд ахин нэгэнтээ харагдсан юм

  Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, үзэгдсэн ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй мөн Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл буюу өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бүх зүйлийн болон бүхий л хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь хүн төрөлхтөн Түүний гараас төрөнгүүт л үнэхээр албан ёсоор эхэлсэн. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, хүн төрөлхтнийг захирахаар төлөвлөж байсан, Тэр хүн төрөлхтнийг аврахаар төлөвлөж, хүн төрөлхтнийг үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар төлөвлөж байсан бөгөөд тийм хүн төрөлхтөн Түүний эрх мэдэл дор амьдарч, Түүнийг эрх мэдлийг мэдэж, Түүний эрх мэдлийг дуулгавартай дагадаг болгохоор Тэр төлөвлөж байсан юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд Өөрийн эрх мэдлийг албан ёсоор илэрхийлж эхэлсэн бөгөөд Өөрийн үгийг биелүүлэхийн тулд Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцын туршид Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдаж байсан; Би ердөө л зарим нэгэн тодорхой, бүхний мэдэх жишээг сонгосон ба эдгээрээс та нар Бурханы давтагдашгүй байдлыг ойлгож мэдэж, Бурханы цорын ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.

  Эхлэл 9:11-13 ишлэл болон Бурханы дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх ишлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч мөн ялгаатай байдал байдаг. Төстэй байдал нь юу вэ? Төстэй байдал нь, Өөрийн төлөвлөсөн зүйлээ хийхийн тулд Бурхан үгийг ашигладагт орших ба ялгаатай тал нь энэ ишлэл бол Бурханы хүнтэй ярилцсан яриа бөгөөд үүгээр Тэр хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдаж байгаа зүйлийн тухай хүнд хэлсэн юм. Тэр хүнтэй ярилцахдаа Бурханы эрх мэдлийг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь Өөрийн бүтээхээр төлөвлөсөн бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Гэхдээ одоо Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан, цаашлаад энэ нь Түүний эрх мэдлийг туулсан бүх зүйлд дамжуулсан тушаал байсан.

  Энэ ишлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Энэ нь, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн ба Бурхан энэ дэлхийд цаашид дахин тийм сүйрэл авчрахгүй гэдгийг хүнд хэлдэг бөгөөд Бурхан үүний тэмдгийг бүтээсэн–энэ тэмдэг нь юу байсан бэ? Сударт “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь хүн төрөлхтөнд хэлсэн Бүтээгчийн анхдагч үг юм. Тэр эдгээр үгийг хэлмэгц хүний нүдний өмнө солонго бий болсон ба энэ нь өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Бүх хүн тийм солонгыг харсан ба түүнийг харах үедээ чи энэ нь хэрхэн гарч ирдгийг мэдэх үү? Шинжлэх ухаан үүнийг баталж эсвэл үүний эх үүсвэрийг тогтоож эсвэл үүний хаана байдгийг тодорхойлох чадваргүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, энэ нь хүнээр хийгдээгүй мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь Өөрийн үгээ хэлсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг баримтлахын тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан нь Бүтээгчийн хувьд ч эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч хувиршгүйгээр үүрд мөнх үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл гэж хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл болоод хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Өөрийн үгийг ашиглан Бурханы хийсэн өөр нэгэн үйл хэрэг байсан бөгөөд үгийг ашиглан Бурханы хүнтэй байгуулсан гэрээний тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм байдлаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелэгдсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба өнөөдөр Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харсаар байгаа. Бурханы хэлсэн тэдгээр үгийн улмаас энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөхгүйгээр үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. “Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үгс энд тодорхой илрэн гарсан бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Тийм тэмдэг, шинж чанарыг ямар ч бүтээгдсэн зүйлс эзэмшдэггүй эсвэл энэ нь тэднээс харагддаггүй, мөн бүтээгдээгүй ямар ч зүйлсээс энэ нь харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба зөвхөн Бурханы эзэмшдэг ялгамж чанар болон мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгаатай болгодог. Үүний зэрэгцээ энэ нь мөн, Бурханаас Өөрөөс нь өөр бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахгүй шинж чанар, тэмдэг юм.

  Бурхан Өөрийн гэрээг хүнтэй байгуулсан нь асар чухал үйл хэрэг буюу хүнтэй ярилцаж, хүнд Өөрийн хүслийг хэлэхийн тулд Түүний ашиглахаар төлөвлөсөн зүйл байсан бөгөөд хүнтэй гэрээ байгуулахын тулд онцгой тэмдгийг ашиглан, өвөрмөц арга барилыг хэрэглэсэн ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байсан юм. Иймээс энэхүү гэрээг байгуулсан явдал нь агуу үйл явдал байсан уу? Энэ нь хэр агуу байсан бэ? Энэ гэрээний яг юу онцгой байсан нь энэ юм: Энэ нь хоёр хүний эсвэл хоёр бүлгийн эсвэл хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ биш харин Бүтээгч болон бүх хүн төрөлхтний хооронд хийгдсэн гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг устгах хүртэл энэ нь хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг гүйцэтгэгч нь Бүтээгч, үүнийг мөрдөгч тал нь мөн Бүтээгч юм. Товчхондоо бол хүн төрөлхтөнтэй байгуулагдсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу биелж хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ухаарч, нүдээр үзэж, магтан алдаршуулахаас өөр юу хийж чадах вэ? Учир нь өөр хэн ч биш зөвхөн цорын ганц Бурхан л тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Солонго ахин дахин харагдах нь Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын гэрээг хүн төрөлхтөнд зарлаж, тэдний анхаарлыг татдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээ тогтмол харагдах үед хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго эсвэл гэрээ өөрөө ч биш харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл юм. Дахин дахин солонго гарч ирэх нь нуугдмал газар байдаг Бүтээгчийн асар том, гайхалтай үйл хэргийг харуулдаг бөгөөд үүний зэрэгцээ энэ нь хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал билээ. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илэрхийлэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

2019/09/11

Түүх. Үр, газар, мод, нарны гэрэл дууч шувууд, хүн


  Нэгэн жаахан үр газарт унажээ. Ширүүн борооны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалахын хэрээр цаг улирал ээлжлэхийг харж, ширүүн салхи, аадар бороог даван туулж өчүүхэн соёо аяндаа ургалаа. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, аагим халууныг давахад нь тусална. Газрын ачаар соёо халууныг эс мэдрэх ба тийнхүү зуны халуунд мэнд үлдэнэ. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэвэрч, тэд бие биедээ нягт наалдана. Газрын дулааны ачаар соёо өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдээд, жихүүн салхи, хайрах цасыг ажрахгүй давна. Газрын нөмөр нөөлгөөр соёо улам бэхжиж, аз жаргалтай байлаа. Соёо өсөн ургахдаа, өөрийг нь амь хайргүй тэтгэн тэжээх газраар бахархан байлаа. Соёо баяр баясалтайгаар ургаж байв. Тэрээр асгарах бороонд дуугаа дуулж, үлээх салхинд найган бүжнэ. Ингэж, соёо ба газар бие биеэ түшиж тулна…

  Он жил өнгөрөөд чигчийхэн соёо маань өндөр бүдүүн мод боллоо. Тэрээр олон салаа мөчир, тоймгүй олон навчис ургуулж, газарт бат үндэслэв. Үндэс нь газарт шигдэн шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн байхад нь хамгаалж байсан газар одоо аварга модны суурь болжээ.

  Нарны цацраг дээр нь тусаж, мод улам өндийлөө. Тэрээр мөчрүүдээ дэлгээд нарны гэрлээс шимэн шингээв. Тэгэхэд доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, яг л шинэ болсон мэт санагдаж байв. Яг тэр үед, модны мөчрөөс цэвэр агаар ялгаран гарч, мод баяр хөөрөөр умбаж, эрч хүчээр оргилж байлаа. Ингэж, мод ба нарны гэрэл бие биеэсээ хамаардаг…

  Модны сүүдэрт сэрүүцэж байгаа хүмүүс цэвэр агаарын сайханд цэнгэн баясацгаана. Цэвэр агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлнэ. Хүмүүс алжаал ядаргааг мэдрэхээ больцгоов. Ингэж, хүн ба мод бие биеэ тулж түшнэ…

  Удалгүй модны мөчрүүд дээр дууч шувууд эргэлдэх боллоо. Зарим нь дайснаасаа зугтаж, зарим нь нялх ангаахайгаа өсгөн бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж. Ингэж, шувуу ба мод бие биеэ түшнэ…

  Модны үндэс мушгирч, зангирч, газарт гүн шигдэв. Модны их бие нь газрын хувьд салхи, борооны нөмөр болов. Мод том мөчрүүдээ дэлгэн газрыг хамгаалж байлаа. Газар өөрийнх нь эх учраас мод үүнийг хийж байсан юм. Тэд хамтдаа амьдарч, бие биеэ тулж түшдэг, тэд хэзээ ч хагацахгүй…

… … … …

  Миний дөнгөж сая ярьсан бүх зүйлийг та нар харж байсан, жишээ нь үр, та нар үүний тухай мэднэ биз дээ? Үр ургаад мод болдог үйл явцыг чи нарийн мэдэхгүй байж болно, гэхдээ энэ бол баримт гэдгийг мэднэ тийм үү? Чи газрыг, нарны гэрлийг мэднэ. Шувууд модон дээгүүр нисэн бууж эргэлдэх нь хүн бүрийн харж байсан зүйл мөн үү? (Мөн.) Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Бид харсан.) Тэгэхээр энэ бүх жишээг нэг дүр зурагт харах үед та нарт ямар мэдрэмж төрдөг вэ? (Эв зохицолтой.) Тэгвэл энэ дүр зураг дахь бүх зүйл бүгд Бурханаас ирдэг мөн үү? (Тийм.) Тэд Бурханаас ирдэг тул газар дээр хамтдаа оршин байгаа энэ хэдэн зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг Бурхан мэддэг. Бурхан бүхнийг бүтээхдээ, юм бүрийг төлөвлөсөн, Түүний бүтээсэн юм бүхэн Түүний санаа зорилгыг харуулдаг бөгөөд Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдэнд амь шингээдэг. Бурхан хүн төрөлхтөнд амьдрах орчинг бүтээж өгсөн ба дөнгөж сая сонссон түүхэнд үүнийг хэлэлцсэн. Энэ нь үр ба газрын харилцан хамаарлыг өгүүлсэн; газар үрийг тэтгэж, үр газартай холбогддог. Энэ хоёрын харилцааг Бурхан бүр анхнаасаа урьдчилан тогтоосон, тийм үү? (Тийм.) Энэ дүр зурагт байгаа мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээж өгсөн амьдрах орчны нэг жишээ мөн үү? (Мөн.) Нэгдүгээрт, мод газрыг орхиж чадах уу? (Чадахгүй.) Мод нарны гэрэлгүйгээр байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл Бурхан модыг бүтээсэн зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө модыг бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Эсвэл зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хоорондох харилцаа юу вэ? Тэдний хоорондох харилцаа нь, бие биеэсээ салж болшгүй, харилцан хамаарал юм. Өөрөөр хэлбэл, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүмүүс оршин байхын тулд бие биеэ тулж түшдэг бөгөөд нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалдаг байхад газар модыг тэжээдэг; нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаарыг бий болгож, нарны хурц халууныг газарт хүргэхгүй сүүдэрлэдэг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүн төрөлхтөнд ашигтай байгаа биз? Тэгэхээр энэ бол Бурхан яагаад хүн төрөлхтөнд зориулан амьдрах орчныг бүтээж өгсний ар дахь зарчмуудын нэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулсан гол зорилгуудын нэг юм. Хэдий энэ нь жирийн нэг дүрслэл боловч бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чаддаг. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, шувуудгүйгээр, наргүйгээр амьдарч чадахгүй, тийм үү? Энэ нь ердөө л нэг түүх боловч Бурхан орчлон ертөнцийг бүтээж хүнд амьдрах орчин хайрласны бичил ертөнц билээ.

  Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн бөгөөд Тэр бас амьдрах орчныг ч бүтээсэн. Нэгдүгээрт, энэ түүхээр хэлэлцсэн гол санаа бол бүх зүйлийн уялдаа холбоо, харилцан хамаарал юм. Энэ зарчмын дор, хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагдаж, цаашид оршин тогтноно; энэ амьдрах орчин оршин байгаа болохоор хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Энэ дүр зургаас бид мод, газар, нар, шувууд, бас хүмүүсийг харсан. Бурхан ч бас байсан уу? Хүмүүс олж хараагүй, тийм үү? Гэхдээ хүмүүс энэ дүр зураг дээрээс аливаа зүйлийн хоорондох харилцан уялдааны зүй тогтлыг харж чаддаг; эдгээр зүй тогтлоор дамжуулан хүмүүс Бурхан оршин буйг, Бурханы дээд эрхийг харж чаддаг. Бурхан эдгээр зарчим болон зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Тэр бүх зүйлийг хангаж, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх бидний дөнгөж сая хэлэлцсэн сэдэвтэй холбоотой байна уу? Өнгөн талдаа холбоогүй юм шиг харагддаг боловч яг бодит байдал дээр Бурхан бүх зүйлийг бүтээсэн зүй тогтол болон бүхнийг ноёрхох Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэгтэй нь яв цав холбогдож, салшгүй уялдсан байдаг. Тийм үү? (Тийм.) Та нар бага ч гэсэн мэдэрсэн биз дээ?


  Бурхан бүхний ажиллагааны хуулиуд болон оршин тогтнолын хуулиудыг захирдаг, Тэр бас бүхнийг, бүх зүйлийг захирдаг болохоор тэднийг бие биеэ түшиж хамт амьдрахад хүргэдэг; ингэснээр тэд мөхдөггүй, алга болдоггүй, тийнхүү хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршсоор байх ба хүн Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Энэ зүй тогтлууд Бурханы ноёрхол дор байдаг бөгөөд хүн төрөлхтөн тэдгээрт хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; зөвхөн Бурхан Өөрөө энэ зүй тогтлуудыг мэддэг, бас удирддаг. Модод нахиалах цаг, бороо орох үе, газраас ургамлын хүртэх ус шимийн хэмжээ, навчис унах улирал, модод жимслэх улирал, нарнаас модонд ирэх энерги, нарны гэрлийг аваад модны ялгаруулах бодис—эдгээр нь бүхнийг бүтээх үед Бурханы аль хэдийнээ зохицуулсан зүйл бөгөөд эдгээр нь хүний зөрчиж чадахгүй хуулиуд юм. Амьд ч бай, хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, Бурханы бүтээсэн зүйлс бүгдээрээ Бурханы гарт, Түүний ноёрхол дор байдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүхнийг бүтээхдээ, ямар байхыг нь нэгэнт тогтоочихсон. Газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан. Хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан. Тийм биш гэж үү? Түүнээс гадна, мод бол шувуудын орон гэр, энэ нь тэдний салхинаас хоргодох нөмөр газар юм. Нарны гэрэл үгүй бол мод сайхан байж чадах уу? (Сайхан байж чадахгүй.) Модонд зөвхөн газар байгаад хангалтгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн төрөлхтөн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлсээс мѳн салж чадахгүй байдаг. Хэдий эдгээр зүйлийн хамаарал нарийн төвөгтэй ч гэлээ, Бурхан бүхнийг захирах зүй тогтлуудыг бүтээсэн, ингэснээр бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршиж болох юм гэдгийг чи санах ёстой; Бурханы бүтээсэн зүйл нэг бүр үнэ цэнэ, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг. Энэ түүхэнд “хангах” гэдэг нь юуг хэлж байна вэ? Бурхан гарч очоод өдөр бүр модыг усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэг байна уу? (Үгүй.) Энд “хангах” гэдэг нь бүтээснийхээ дараа Бурхан удирдахыг хэлдэг; Бурхан нэгэн зүй тогтлыг бүтээснийхээ дараа түүнийг удирдах төдий юм. Модны үрийг газарт тарьчихвал тэр өөрөө ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Тэрээр нарны гэрэл, ус, хөрс, агаар болон хүрээлэн буй орчин, салхи, жавар, цас, бороо, дөрвөн улирлыг бүтээсэн; эдгээр нь мод ургахад хэрэгтэй нөхцөлүүд бөгөөд Бурханы бэлдсэн зүйл юм. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн байх нь уу? (Тийм.) Бурхан өдөр болгон очоод, модны навч нэг бүрийг тоолох шаардлагатай уу? Тэгэх хэрэг байхгүй, тийм биз? Бурхан бас модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй. Бурхан өдөр болгон нарыг сэрээж “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэж хэлэх шаардлагагүй. Тэр ийм зүйл хийх шаардлагагүй. Нар нэгэнт тогтоогдчихсон зүй тогтлоор цаг нь болмогц гарч ирээд гэрлээ модон дээр тусгадаг; хэрэгтэй үедээ мод нарны туяаг шингээдэг бөгөөд нарны гэрэл хэрэггүй үед мод мөн энэ зүй тогтол дунд амьдарсаар байдаг. Та нар энэ үзэгдлийг тодорхой тайлбарлах чадваргүй байж болох ч энэ нь хүн бүрийн харж, хүлээн зөвшөөрдөг бодит баримт юм. Чиний хийх ёстой ганц зүйл бол бүх зүйлийн оршин тогтнолын зүй тогтол Бурханаас ирдэг гэдгийг танин мэдэж, тэдний өсөлт болон орших нь Бурханы ноёрхол дор байдаг гэдгийг мэдэх явдал юм. Та нар ойлгосон, тийм үү?

  Энэ түүхэнд зүйрлэл гэж хэлэхээр зүйл байна уу? (Байхгүй.) Энэ нь хүнчлэл үү? (Үгүй.) Миний ярьсан зүйл бол үнэн. Амьд бүхэн, амьтай бүхэн Бурханы ноёрхол дор байдаг. Бурхан бүтээснийхээ дараа бүх зүйлд амь өгсөн; энэ амь бол Бурханаас ирсэн бөгөөд тэр өөртөө амийн зам мөр болон хуулийг мөрддөг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй, мөн үүнд хүний тусламж хэрэггүй; энэ бол Бурхан бүх зүйлийг хангадаг арга зам юм. Та нар ойлгосон уу? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй гэж та нар бодож байна уу? (Хэрэгтэй.) Тэгвэл энэ түүх биологитой ямар нэгэн холбоотой юу? Үүнд ямар нэг мэдлэг, эсвэл шинжлэх ухааны салбартай холбоотой юм байна уу? (Үгүй.) Бид энд биологи яриагүй, мөн биологийн судалгаа хийгээгүй нь гарцаагүй. Бидний ярьж буй гол зүйл юу билээ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Ярьж буй гол зүйл бол энэ юм. Бүтээлийн бүх зүйлийн дотроос та нар юу юу хардаг вэ? Та нар мод харж байсан уу? Газар харж байсан уу? (Тийм.) Нарны гэрлийг бас харж байсан, тийм биз дээ? Шувууд модон дээр сууж байхыг харж байсан уу? (Харж байсан.) Хүн төрөлхтөн ийм орчинд амьдрахдаа аз жаргалтай байдаг уу? (Аз жаргалтай байдаг.) Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний гэрийг хамгаалахын тулд Бурхан бүх зүйлийг—Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ашигладаг, ингэж Тэр хүнийг болон бүх зүйлийг хангадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос

2019/09/06

Баримтат кино гайхалтай клип: (10) Бурхан газар дээр ирж, нүглийн тахил болсон нь



  Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүмүүсийн дунд ирж, тэдний төлөө цовдлогджээ. Тэрээр хүнийг хуулийн хүлээснээс чөлөөлсөн бөгөөд нүглийн тахилаас болж хүн төрөлхтөн Эзэний хайр, өршөөлийг эдэлсэн юм... Эзэн Есүс ирсэн нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед орууллаа. Тэр зуураа энэ нь Бурхан, хүн хоёрын хоорондох харилцааг сайжруулж, хүн төрөлхтний дундах Бурханы удирдлагын ажилд шинэ эхлэл, шинэ гарааг нээсэн билээ.


2019/03/06

Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг”


Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг”  

Хэдэн мянган жил өнгөрсөн ч
Хүмүүс Бурханы хайрласан
гэрэл, агаарыг таашаасаар
Хүмүүс Бурханаас гарсан амьсгалаар амьсгалсаар
Бурханы бүх бүтээл 
загас, шувуу, цэцэгс, шавьжийг ч таашаасаар
Хүн төрөлхтөн Бурханы хангасан 
бүх зүйлийг таашаасаар байдаг
Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж
Дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор
Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн, 
хавар эргэн ирсээр
Усанд сэлэх загаснууд хэзээ ч орон гэр болох гол,
нуураа орхидоггүй.

2019/02/15

Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг “Миний гэр хаана байна вэ” MV (Сэтгэл догдлом дуу хөгжим)


Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг “Миний гэр хаана байна вэ” MV (Сэтгэл догдлом дуу хөгжим)

Жижигхэн бийр цаасаа аваад, 
би жижигхэн байшин зурлаа, 
Ээж минь байшин дотор нь байна, 
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
Нар бидэн дээр гэрэлтэж байна, 
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл, 
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

2019/02/12

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг


Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна ...

2019/01/07

Христийн сүмийн хөгжимт жүжиг | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)


  Христийн сүмийн хөгжимт жүжиг | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)

  Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ...

2018/11/28

Христийн сүмийн шинэ магтан дуу “Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг”


 магтан дуу “Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг”

Зөвхөн Бүтээгч тасрашгүй өршөөл, хайраа
хүн төрөлxтөнтэй xуваалцдаг.
Зөвхөн тэр Өөрийн бүх бүтээлүүдээ энэрдэг,
Тэр үнэхээр Нэгэн билээ.
Түүний бодол бүр нь үргэлж
хүн төрөлxтний төлөө байдаг.
Түүний сэтгэл хөдлөл бүр нь
тэдний оршин тогтнолтой xолбоотой.
Тэр ямагт яаран аялж
Өөрийн амийн мөч бүрээ Тэр үүнд зориулан
Өөрийн амийн хором бүрээ Тэр үггүй бүхэнд өргөнө.
Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ
бүх хүн төрөлхтний төлөө юм.
Энэ бүгд хүн төрөлxтний төлөө
Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг.