Сүүлийн жилүүдэд чуулган маань улам бүр эзгүйрч байгааг бид мэдэрсэн. Бид анх байсан итгэл, хайраа алдаж, улам бүр сул дорой, сөрөг болж байна. Номлогчид бид хүртэл заримдаа төөрөлдөж, юу ярихаа ч мэдэхээ болилоо. Бид Ариун Сүнсний ажлыг алдсан юм шиг санагдах боллоо. Ариун Сүнсний ажилтай чуулганыг хаа сайгүй хайсан боловч бидний харсан чуулган болгон манайхтай адил байна. Яагаад ийм олон чуулган өлсөж, эзгүйрсэн байгаа юм бэ?
Таны асуусан асуулт маш чухал юм. Эцсийн өдрүүдийн сүүлчийн мөчид амьдарч байгаагаа бид бүгд мэднэ. Эзэн Есүс нэг удаа ингэж зөгнөсөн. “Ёс суртахуунгүй байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно” (Матай 24:12). Шашны ертөнцийн хууль бус байдал улам л ихсэж байна. Шашны удирдагчид Эзэний тушаалуудыг сахидаггүй, хүний уламжлалыг л дагадаг. Тэд бусдад гайхуулж, өөрсдийгөө гэрчлэхийн тулд л библийн мэдлэгийг номлодог. Тэд Бурханд гэрчилж, Бурханыг өргөмжилдөггүй. Тэд Эзэний замаас бүрмөсөн холдсон, ийм учраас Бурхан тэднийг голж, таягдан хаядаг. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдсаны учир нь энэ юм. Гэвч Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба /гэвч Эзэн Есүс гэдэг үгээ урдаа багтааж хэлбэл амандаа таарна эцсийн өдрүүдэд “Бурханы гэрээс эхлэх шүүлтийн” ажлыг эхлүүлсэнтэй холбоотой. Эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлж, Түүний эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсэн хүнийг ариусгахын тулд, Ариун Сүнсний ажил Бурханы эцсийн өдрүүдийн ажил руу ирдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний ажлыг, амийн амьд усны усалгаа ба хангалтыг хүлээн авна. Түүний сэнтийн өмнө эргэн ирдэг хүмүүсийг Бурхан ялагч болгож, тэднийг Өөрийнхөө хүслийн дагуу болгодог байхад шашны газарт зогсож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаас татгалздаг хүмүүс харанхуй эзгүйрэл дунд хоцордог. Энэ нь Библи дэх энэхүү зөгнөлийг баталдаг. "Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан.Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй" (Амос 4:7-8). “нэг хэсэгт нь бороо орсон” гэдэг нь Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг дуулгавартай дагаж, хүлээн зөвшөөрдөг чуулгануудыг хэлж байна. Тэд Бурханы одоогийн үгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сэнтийнээс урсдаг амийн амьд усны хангалтыг эдэлсэн юм. “… харин бороо ороогүй хэсэг нь хатсан.” гэдэг нь Эзэний үгийг хэрэгжүүлэхээс татгалзаж, Түүний тушаалуудад дуулгаваргүй байж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж, эсэргүүцэж, голдог шашны ертөнцийг Бурханд гологдож, хараагдахад хөтөлдөг, Ариун Сүнсний ажлыг болон амийн амьд усыг хүртэх боломжоо бүрмөсөн алдаж, эзгүйрэл рүү хөтөлдөг пастор, ахлагчдыг хэлдэг. Хуулийн эрин үеийн төгсгөлд Ехова Бурханы алдар суугаар нэгэн цагт дүүрэн байсан сүм эзгүйрсэнтэй адил. Иудейн хүмүүс Бурханы хуулийг баримтлалгүй, зүй бус тахил өргөж, сүм нь наймааны газар, хулгайчдын үүр болсон. Ийм зүйл яагаад болсон бэ? Үндсэндээ Иудейн шашны удирдагчид Ехова Бурханы хуулийг мөрдөөгүй ба Бурханыг хүндлэх сэтгэлгүйгээс болсон юм. Тэд хүний уламжлалыг сахиж, Бурханы тушаалуудыг голсон. Тэд Бурханы замаас бүрмөсөн холдсон учраас Бурханд хараагдсан. Өөр шалтгаан нь Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтнийг золин аврах ажил хийхээр Бурхан бие махбодтой болсон. Бурханы ажил өөрчлөгдсөн. Эзэн Есүсийн золин аврах ажлыг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авсан хүмүүс итгэлээ хэрэгжүүлэх шинэ замтай болсон. Гэвч Эзэн Есүсийн ажлыг голж, эсэргүүцэгчид Бурханы ажлаар таягдан хаягдаж, харанхуй эзгүйрэлд унасан. Хэрвээ Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, амийн амьд усны хангалтыг олж авахыг хүсвэл та нар Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлах хэрэгтэй юм. Энэ нь сүнсэнд тань байгаа харанхуй байдал, чуулганы чинь эзгүйрлийн асуудлыг үндсээр нь шийдэх болно. Та нар ингэж бодохгүй байна уу?
Санал болгож буй видео :
No comments:
Post a Comment