Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Ариун Сүнс. Show all posts
Showing posts with label Ариун Сүнс. Show all posts

2019/09/14

АРИУН СҮНСНИЙ АЖИЛ БА САТАНЫ АЖИЛ


  Та нар сүнсний нарийвчилсан байдлыг хэрхэн ухаарч байна вэ? Ариун Сүнс хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Сатан хүн дотор яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнснүүд хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Мөн энэхүү ажлын илрэлүүд нь юу вэ? Ямар нэгэн зүйл та нарт тохиолдох үед энэ нь Ариун Сүнснээс ирдэг үү, чи үүнийг дуулгавартай дагах ёстой юу эсвэл үүнийг үл тоомсорлох ёстой юу? Хүмүүсийн бодит хэрэгжүүлэлт нь хүний хүслээс гарсан зүйлсийг үүсгэдэг ч хүмүүс үүнийг Ариун Сүнснээс ирсэн гэж үргэлж итгэдэг. Зарим нь муу ёрын сүнснээс ирдэг боловч хүмүүс энэ нь Ариун Сүнснээс гарсан гэж бодсоор байдаг ба заримдаа Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь залж чиглүүлдэг ч хүмүүс, ийм удирдамж Сатанаас ирдэг хэмээн айдаг, бодит байдал дээр энэ нь Ариун Сүнсний гэгээрэл байх үед ч тэд дуулгавартай дагаж зүрхэлдэггүй. Тиймээс ийм туршлагууд та нарт үнэхээр тохиолдож байх үед ялгаж салгахгүйгээр туршлагажих ямар ч аргагүй байх ба ялгаж салгахгүйгээр амийг олж авах аргагүй. Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнс яаж ажилладаг вэ? Хүний хүслээс юу гардаг вэ? Мөн Ариун Сүнсний удирдамж болон гэгээрлээс юу гардаг вэ? Хэрвээ чи хүний доторх Ариун Сүнсний ажлын дүрэм журмыг ухаарвал, өдөр тутмын амьдралдаа болон бодит туршлагынхаа явцад мэдлэгээ өсгөж, ялган салгаж чадах болно; та нар Бурханыг мэдэж авч, Сатаныг ойлгож чадах болно, та нар өөрсдийн дуулгавартай байдал эсвэл эрэл хайгуулдаа төөрөлдөхгүй бөгөөд бодол санаа нь саруул тунгалаг, Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагадаг нэгэн байх болно.

  Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвх санаачилгатай байдаг болохоос биш идэвхгүй байж, албадуулдаггүй. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхдаа бэлэн, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байж, дотроо шаналантай, сул дорой хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байж, дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал, сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ хүмүүс дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэсэн хайрыг амьдран харуулж, Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлд дургүйцдэг. Ариун Сүнс ажиллахдаа хөдөлгөдөг хүмүүс бол хүн чанар нь хэвийн агаад үнэнийг байнга эрэлхийлдэг хэвийн хүн чанартай хүмүүс юм. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн нөхцөл байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүнд ажилладаг бөгөөд хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж гэгээрүүлэн, хэрэгцээнд нь үндэслэн хангаж, дутагддаг зүйл болон дутагдал дээр нь үндэслэн эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу ажилладаг бөгөөд бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнс ажилладаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байж, залбирах үедээ урам зориг орж, ямарваа зүйл тохиолдоход идэвхтэй байдаг ба ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг харж чаддаг бөгөөд идэвхгүй, сул дорой биш байж, хэдийгээр бодит бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

  Ариун Сүнсний ажлаар ямар үр нөлөөнд хүрдэг вэ? Чи тэнэг байж болно, мөн чиний дотор ямар ч ялган салгах чадвар байхгүй байж болно, гэхдээ Ариун Сүнс ажиллангуут чамайг итгэлтэй байлгаж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгааг чамд үргэлж мэдрүүлж, мөн чамайг хамтран ажиллахад бэлэн байлгаж, урд чинь байгаа бэрхшээл хэчнээн их байлаа ч хамтран ажиллахад бэлэн байлгадаг. Та нарт аливаа зүйлс тохиолдох ба тэдгээр нь Бурханаас ирсэн үү эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх болно, гэвч чи хүлээх чадвартай байж, идэвхгүй ч биш эсвэл хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүст жинхэнэ бэрхшээл тулгарах ба заримдаа тэд уйлж, заримдаа энэ нь тэдний даван гарч чадахгүй зүйлс байх боловч бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын үе шат юм. Хэдийгээр тэд тэдгээр зүйлийг даван гардаггүй ч, хэдийгээр тухайн үедээ тэд сул дорой байж, гомдоллодог ч дараа нь тэд туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чаддаг. Тэдний идэвхгүй байдал нь хэвийн туршлагатай байхыг нь болиулдаггүй бөгөөд бусад хүн юу хэлэхээс, тэднийг хэрхэн дайрч довтлохоос үл хамааран тэд мөн л Бурханыг хайрлаж чаддаг. Залбирлын үеэр тэд Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах үедээ тэд Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь тэдний дотор Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг ба энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байдал юм.

  Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд, хүмүүсийн дотрох үзэгдэл тодорхойгүй болж, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруушаал байдаг, эдгээр буруушаал болон бодол тэдний дотор үргэлж саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөлтэй байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрсдийгөө яахаа мэддэггүй бөгөөд цуглаан харагдахаар зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадалгүй, үймүүлж, дөнгөлөх зүйлстэй үргэлж учран, зүрх сэтгэл нь амар тайван байж чаддаггүй бөгөөд энэ нь Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүй, сүнсний төлөв байдлыг нь дордуулдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Бодолдоо тууштай байж, гэрчлэлд зогсож чаддаггүй болгох, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэргээр Сатаны ажил илэрдэг. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөрийн доторх Бурханыг хайрлах хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харьцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, өөрийгөө сайжруулахыг эрэлхийлдэггүй, харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байдлыг алга болгон, Бурханд гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэж, тэр ч бүү хэл Бурханыг орхих эрсдэлд оруулдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

  Өдөр тутмын амьдралд чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед энэ нь Ариун Сүнсний ажлаас ирсэн үү эсвэл Сатаны ажлаас ирсэн үү гэдгийг чи хэрхэн ялган салгах вэ? Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед тэдний сүнсний амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн агаад тэдний ухаан санаа нь хэвийн агаад эмх цэгцтэй байдаг; ерөнхийдөө энэ удаа өөрсдийнхөө дотор тэдний мэдэрдэг болон мэдэж авдаг зүйл нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх буюу зарим нэг өнгөц мэдлэг эзэмших, эсвэл та нарт ямар нэгэн зүйл тохиолдох үед үнэнч байх эсвэл аливаа зүйлс тохиолдох үед Бурханыг хайрлах чадалтай байх—эдгээр нь бүгд Ариун Сүнснийх юм) гэж хэлж болох юм. Хүн дэх Ариун Сүнсний ажил ялангуяа хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг—гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр эсвэл аливаа зүйлс тохиолдох үед Бурханыг хайрлах чадалтай байх—эдгээр нь бүгд Ариун Сүнснийх юм) гэж хэлж болох юм. Хүн дэх Ариун Сүнсний ажил ялангуяа хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг—гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүхэнд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ нь л ялгаатай байдаг. Зарим хүмүүс сайн хэв чанартай бөгөөд тэд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг; зарим хүмүүс дорд хэв чанартай ба аливааг ойлгохдоо удаан байдаг, гэхдээ Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд итгэлтэй үнэнч байдалд хүрч чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүмүүст ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцэхгүй эсвэл Бурханы эсрэг тэрслэхгүй, Бурханы удирдлагатай зөрөлдөх зүйлсийг хийхгүй, Бурханы ажилд саад болохгүй бөгөөд хүн нэг бүрт Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажиллаж, тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл өгч, хүч чадал өгч, идэвх санаачлагатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй байж, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн, Бурханы үгийг хүсэн эрмэлзэж байх үед—энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

  Хүмүүсийн байгаа байдал хэвийн бус байх үед тэд Ариун Сүнсээр хаягдаж, дотроо гомдолтой агаад буруу сэдэлтэй байдаг, тэд залхуурч, махан биеэ өөгшүүлж, зүрх сэтгэл нь үнэний эсрэг тэрсэлдэг ба энэ бүхэн нь Сатанаас ирдэг. Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн бус байх үед, тэдний дотор харанхуй байж, хэвийн эрүүл ухаанаа алдаж, Ариун Сүнсээр хаягдаж, өөрсдийнхөө доторх Бурханыг ухаарч чадахгүй байх үед тэдний дотор Сатан ажиллаж байдаг. Хэрвээ хүмүүс дотроо үргэлж хүч чадалтай байж, Бурханыг үргэлж хайрладаг бол ерөнхийдөө аливаа зүйлс тэдэнд тохиолдох үед тэдгээр нь Ариун Сүнснээс ирдэг ба тэдэнтэй уулздаг хэн боловч Бурханы зохицуулалтын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, чиний нөхцөл байдал хэвийн байх үед, чи Ариун Сүнсний агуу ажил дотор байх үед Сатан чамайг ганхуулах боломжгүй; энэхүү суурин дээр бүх зүйл Ариун Сүнснээс ирдэг гэж хэлж болох бөгөөд хэдий та нарт буруу бодлууд байж болох ч, та нар тэдгээрээс татгалзаж, дагахгүй байж чадна. Энэ бүхэн Ариун Сүнсний ажлаас ирдэг. Сатан ямар нөхцөлд саад болдог вэ? Чиний нөхцөл байдал хэвийн бус байх үед, чи Бурханаар хөдөлгөгдөөгүй, Бурханы ажилгүй, дотроо уйтгартай, хоосон байх үед, Бурханд залбирсан ч юу ч ухаарахгүй, Бурханы үгийг идэж, ууж байгаа ч гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэхгүй байх үед—ийм үеүдэд Сатаны хувьд та нарын дотор ажиллах амархан бйдаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр хаягдаж, Бурханыг ухаарч чадахгүй байх үед чинь Сатаны уруу таталтаас ирдэг олон зүйл та нарт тохиолддог. Сатан Ариун Сүнстэй нэгэн зэрэг ажилладаг бөгөөд Ариун Сүнс хүний сэтгэл доторхыг хөдөлгөхтэй зэрэгцэн хүнд саад болдог; гэхдээ ийм үеүдэд Ариун Сүнсний ажил тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд нөхцөл байдал нь хэвийн хүмүүс ялалт байгуулж чаддаг, энэ бол Сатаны ажлыг ялан дийлсэн Ариун Сүнсний ажил юм. Гэсэн ч Ариун Сүнс ажиллах үед Сатаны ажил тун бага байдаг; Ариун Сүнс ажиллах үед хүмүүсийн дотор дуулгаваргүй зан чанар байсаар байдаг ба анхнаасаа тэдэнд байсан зүйл нь байсаар байдаг, гэхдээ Ариун Сүнсний ажлын хамтаар хүмүүсийн хувьд өөрсдийнхөө үндсэн зүйлсийг болон Бурханд хандах тэрслүү зан чанараа мэдэх нь амархан байдаг—гэвч алгуур ажлын явцад л тэд тэр зүйлсээсээ ангижирч чадна. Ариун Сүнсний ажил тун хэвийн, Түүнийг хүмүүс дээр ажиллахад тэдэнд мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл маш их байдаг, гэхдээ ийм байдалд ч гэсэн тэд өөрсдийгөө хойшоо уруудахыг зогсоож, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил бол тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн төлөв байдалд өөрчлөлт гарч, тэдний үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд түүний биеийн хэмжээ өөрчлөгдөлгүй үлддэг, гэхдээ түүнд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэг байдаг, түүний байдал илүү идэвх санаачлагатай, түүний доторх нөхцөл байдал хэвийн байдаг ба тэр хурдан өөрчлөгддөг. Хүмүүсийн бодит туршлага гэвэл тэд үндсэндээ Ариун Сүнсний юм уу эсвэл Сатаны ажлыг мэдэрдэг бөгөөд хэрвээ тэд эдгээр нөхцөл байдлыг хянаж, ялган салгаж чадахгүй бол бодит туршлага нь огт боломжгүй, зан чанарын өөрчлөлтийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Тиймээс Бурханыг мэдрэхийн гол түлхүүр нь тийм зүйлсийг нэвт шувт мэдэх чадвартай байх явдал юм; ийм маягаар, тэдний хувьд туршлагажихад илүү амархан байх болно.

  Ариун Сүнсний ажил нь идэвх санаачлагатай үйл явц байдаг байхад Сатаны ажил нь доройтол, идэвхгүй байдал, Бурханд дуулгаваргүй байх, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэх итгэлээ алдах, дуу дуулах эсвэл босоод бүжиглэх ч дургүй байх явдал юм. Ариун Сүнсний гэгээрлээс гардаг зүйл нь чамайг хүчилдэггүй, харин тун ердийн байдаг. Хэрвээ үүнийг дагавал чи үнэнтэй байх бөгөөд хэрвээ чи дагахгүй бол дараа нь зэмлэл байх болно. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний гэгээрэл юм бол чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, саатуулагдахгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтанд автахгүй, Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадах болно. Сатаны ажил нь чамд саад болох олон зүйлийг авчирдаг, энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, мөн чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд энэ нь чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил чиний өдөр тутмын амьдралд саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг аминд орох оролтонд чинь саад болдоггүй. Та нарт тохиолдож буй олон зүйлс дээр, тухайн үедээ та нар ялган салгаж чаддаггүй. Хэдэн өдрийн дараа гэхдээ та нар бага зэргийг амьдран харуулж, бага зэргийг илэрхийлдэг бөгөөд та нарын дотор зарим нэг хариу үйлдэл байдаг, эдгээр илрэлээр дамжуулан та нар, доторх бодол чинь Бурханаас ирсэн үү эсвэл Сатанаас ирсэн үү гэдгийг хэлж чаддаг. Зарим зүйлс чамайг Бурханыг илт эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрслэхэд хүргэдэг эсвэл Бурханы үгийг хэрэгжүүлэхийг чинь болиулдаг ба эдгээр зүйл бүгд Сатанаас ирдэг. Зарим зүйл илэрхий биш бөгөөд тухайн үедээ та нар тэдгээр нь юу болохыг хэлж чаддаггүй; дараа нь тэдгээрийн илрэлийг харах үедээ та нар аль нь Сатанаас ирсэн, аль нь Ариун Сүнсээр удирдуулсныг хэлж чадна. Ийм зүйлсийг тодорхой ялган салгаснаар та нар, өөрсдийнхөө дадлага туршлагад амархан төөрөлдөхгүй. Заримдаа та нарын нөхцөл байдал сайнгүй байх үед чамайг идэвхгүй байдлаас гаргах зарим нэг бодлууд чамд төрдөг—нөхцөл байдал чинь таагүй байх үед та нарын зарим бодол Ариун Сүнснээс бас ирж болно гэдгийг энэ нь харуулдаг. Чамайг идэвхгүй байх үед бүх бодол чинь Сатанаар илгээгддэг юм биш; хэрвээ тийм байсан бол чи хэзээ эерэг байдал руу эргэж чадах юм бэ? Хэсэг хугацааны туршид идэвхгүй байснаа Ариун Сүнс чамд төгс болгуулах боломж өгч, чамайг хөдөлгөж, идэвхгүй байдлаас чинь чамайг гаргадаг.

  Ариун Сүнсний ажил юу болохыг, Сатаны ажил юу болохыг мэдсэнээр туршлагынхаа явцад чи эдгээрийг өөрийнхөө байдалтай болон өөрийнхөө хувийн туршлагатай харьцуулж болох бөгөөд ийм байдлаар, зарчимтай холбоотой илүү олон үнэн чиний туршлагад байх болно. Эдгээр зүйлийг ойлгосноор чи өөрийнхөө бодит байдлыг хянах чадвартай болж, чамд тохиолддог[a] зүйлс болон хүмүүсийг ялган салгаж чаддаг болох бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд маш их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй. Мэдээж, чиний сэдэл зөв байгаа цагт, чи эрж хайхад бэлэн, хэрэгжүүлэхэд бэлэн байгаа цагт л ийм байна. Иймэрхүү хэл—зарчимтай холбоотой хэл—нь чиний туршлагад байх ёстой. Үүнгүйгээр чиний туршлага Сатаны хөндлөнгийн оролцоогоор дүүрэн, мунхаг мэдлэгээр дүүрэн байх болно. Хэрвээ чи Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол хэрхэн орохоо ойлгохгүй, хэрвээ чи Сатан хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол өөрийнхөө алхамд хэрхэн сэрэмжтэй байхаа ойлгохгүй. Хүмүүс Ариун Сүнс хэрхэн ажилладгийг болон Сатан хэрхэн ажилладгийг аль алийг нь ойлгох ёстой; тэдгээр нь хүмүүсийн туршлагын зайлшгүй шаардлагатай хэсэг юм.

  Хэдийгээр Бурханаас өөр юунд ч итгэдэггүй байсан ч чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа байдаг уу? Гол чухал зүйл бол өөрсдөд нь Бурхантай харилцах хэвийн харилцаа байдаг бөгөөд тэд бусадтай харилцах харилцааг анхаардаггүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ Бурхантай харилцах хэвийн харилцаа хэрхэн илэрдэг вэ? Тийм хүмүүс өчүүхэн төдий ч бодит мэдлэггүй байдаг биш гэж үү? Бурханыг хайрлах чиний шийдвэрийн хэмжээ болон махан биеийг үнэхээр хаясан эсэх чинь чи ах эгч нарыгаа ялгаварладаг эсэх, мөн чи тийм ялгаварлалыг хойш тавьж чадах эсэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, ах эгч нартайгаа харилцах харилцаа чинь хэвийн байх үед Бурханы өмнөх нөхцөл байдал чинь ч бас хэвийн байдаг. Ах эгч нарын чинь нэг нь сул дорой байх үед чи тэдэнд дургүйцэж, тэднийг жигшиж, тохуурхаж эсвэл үл тоомсорлохгүй. Хэрвээ чи тэдэнд нэмэртэй байж чадах юм бол тэдэнтэй ярилцаж, “Би идэвхгүй сул дорой байдаг байсан. Би цуглаанд оролцохыг үнэхээр хүсээгүй, гэхдээ Бурхан намайг дотроос минь гэгээрүүлж, сахилгажуулснаар дамжуулан ямар нэгэн зүйл тохиолдсон; би дотроо зэмлүүлж, маш их ичиж, Бурханы төлөө үргэлж харамсдаг байлаа. Дараа нь би өөрийгөө чуулганы амьдралд зориулсан ба ах эгч нартайгаа хэдий чинээ их холбогдоно, Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ би төдий чинээ их мэдэрсэн. Тэдэнтэй хамт байх үедээ би ганцаардаж байгаагүй; өрөөндөө ганцаараа байх үедээ би ганцаардал болон найз нөхөргүйгээ мэдэрч, миний амьдрал хоосныг мэдэрсэн бөгөөд миний бодол үхэл рүү эргэсэн. Одоо би ах эгч нартайгаа хамт байсан болохоор Сатан өөрийнхөө ажлыг хийж зүрхлээгүй, би ганцаардлыг мэдрээгүй. Ах эгч нарын маань Бурханыг гэсэн хайр хэр хүчтэйг харах үедээ би зоригжсон, иймээс би үргэлж ах эгч нартайгаа хамт байсан ба миний идэвхгүй байдал аяндаа алга болсон” гэж хэлэх болно. Үүнийг сонсоод гэртээ залбирах нь нэмэргүй мэт тэдэнд санагддаг бөгөөд ах эгч нарынх нь хооронд ямар ч хайр байхгүй, тэдний амьдрал хий хоосон, найдах хүн хэн ч байхгүй, зөвхөн залбирах нь хангалтгүй гэдгийг тэд мэдэрсээр байдаг. Хэрвээ чи тэдэнтэй ийм маягаар ярилцах юм бол тэд хэрэгжүүлэх замтай болох болно. Хэрвээ тэднийг хангах чадваргүй гэдгээ мэдэрвэл чи тэдэн дээр зочлон очиж болно. Үүнийг чуулганы удирдагч заавал хийх албагүй—энэ ажлыг хийх нь бүх ах эгч нарын хариуцлага билээ. Хэрвээ нэг ах эсвэл эгч муу байдалд байгааг харвал чи тэдэн дээр зочлон очих ёстой. Энэ нь хүн нэг бүрийн хариуцлага юм.

Тайлбар:

a. Эх бичвэрт “чамд тохиолддог” гэдгийг орхигдуулсан.

2019/09/09

Баримтат кино“Бүхнийг Захирагч Нэгэн”гайхалтай клип 7 Бурхан Израильчуудыг Египетээс гаргасан нь



  Израильчуудыг Египетээс гаргахын тулд Бурхан Египетэд арван гамшиг илгээж, эрх мэдлээ ашиглан улаан тэнгисийг хоёр хувааж, Израильчуудыг боолчлолын амьдралаас нь чөлөөлсөн—энэ бүхэн нь Түүний сүр хүчийг харуулж, сонгогдсон хүмүүсийн төлөөх Түүний асар их хайр, анхаарал халамжийг илэрхийлсэн билээ.

2019/07/15

Ариун Сүнсний үг“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”Долоодугаар хэсэг


Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,

“Бурханы шалгалтын тухайд болгоомжлох зүйл байхгүй
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь
Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй
Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн
Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ
Хуулийн эрин үеийн хуулиуд нь бүх хүнд өгсөн Бурханы зааврын бодит баталгаа юм
Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангалтаас мөнхөд салшгүй ” гэх агуулгуудыг багтаана.

2019/06/18

Чуулгануудын эзгүйрэл


Сүүлийн жилүүдэд чуулган маань улам бүр эзгүйрч байгааг бид мэдэрсэн. Бид анх байсан итгэл, хайраа алдаж, улам бүр сул дорой, сөрөг болж байна. Номлогчид бид хүртэл заримдаа төөрөлдөж, юу ярихаа ч мэдэхээ болилоо. Бид Ариун Сүнсний ажлыг алдсан юм шиг санагдах боллоо. Ариун Сүнсний ажилтай чуулганыг хаа сайгүй хайсан боловч бидний харсан чуулган болгон манайхтай адил байна. Яагаад ийм олон чуулган өлсөж, эзгүйрсэн байгаа юм бэ?
  Таны асуусан асуулт маш чухал юм. Эцсийн өдрүүдийн сүүлчийн мөчид амьдарч байгаагаа бид бүгд мэднэ. Эзэн Есүс нэг удаа ингэж зөгнөсөн. “Ёс суртахуунгүй байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно” (Матай 24:12). Шашны ертөнцийн хууль бус байдал улам л ихсэж байна. Шашны удирдагчид Эзэний тушаалуудыг сахидаггүй, хүний уламжлалыг л дагадаг. Тэд бусдад гайхуулж, өөрсдийгөө гэрчлэхийн тулд л библийн мэдлэгийг номлодог. Тэд Бурханд гэрчилж, Бурханыг өргөмжилдөггүй. Тэд Эзэний замаас бүрмөсөн холдсон, ийм учраас Бурхан тэднийг голж, таягдан хаядаг. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдсаны учир нь энэ юм. Гэвч Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба /гэвч Эзэн Есүс гэдэг үгээ урдаа багтааж хэлбэл амандаа таарна эцсийн өдрүүдэд “Бурханы гэрээс эхлэх шүүлтийн” ажлыг эхлүүлсэнтэй холбоотой. Эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлж, Түүний эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсэн хүнийг ариусгахын тулд, Ариун Сүнсний ажил Бурханы эцсийн өдрүүдийн ажил руу ирдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний ажлыг, амийн амьд усны усалгаа ба хангалтыг хүлээн авна. Түүний сэнтийн өмнө эргэн ирдэг хүмүүсийг Бурхан ялагч болгож, тэднийг Өөрийнхөө хүслийн дагуу болгодог байхад шашны газарт зогсож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаас татгалздаг хүмүүс харанхуй эзгүйрэл дунд хоцордог. Энэ нь Библи дэх энэхүү зөгнөлийг баталдаг. "Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан.Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй" (Амос 4:7-8). “нэг хэсэгт нь бороо орсон” гэдэг нь Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг дуулгавартай дагаж, хүлээн зөвшөөрдөг чуулгануудыг хэлж байна. Тэд Бурханы одоогийн үгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сэнтийнээс урсдаг амийн амьд усны хангалтыг эдэлсэн юм. “… харин бороо ороогүй хэсэг нь хатсан.” гэдэг нь Эзэний үгийг хэрэгжүүлэхээс татгалзаж, Түүний тушаалуудад дуулгаваргүй байж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж, эсэргүүцэж, голдог шашны ертөнцийг Бурханд гологдож, хараагдахад хөтөлдөг, Ариун Сүнсний ажлыг болон амийн амьд усыг хүртэх боломжоо бүрмөсөн алдаж, эзгүйрэл рүү хөтөлдөг пастор, ахлагчдыг хэлдэг. Хуулийн эрин үеийн төгсгөлд Ехова Бурханы алдар суугаар нэгэн цагт дүүрэн байсан сүм эзгүйрсэнтэй адил. Иудейн хүмүүс Бурханы хуулийг баримтлалгүй, зүй бус тахил өргөж, сүм нь наймааны газар, хулгайчдын үүр болсон. Ийм зүйл яагаад болсон бэ? Үндсэндээ Иудейн шашны удирдагчид Ехова Бурханы хуулийг мөрдөөгүй ба Бурханыг хүндлэх сэтгэлгүйгээс болсон юм. Тэд хүний уламжлалыг сахиж, Бурханы тушаалуудыг голсон. Тэд Бурханы замаас бүрмөсөн холдсон учраас Бурханд хараагдсан. Өөр шалтгаан нь Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтнийг золин аврах ажил хийхээр Бурхан бие махбодтой болсон. Бурханы ажил өөрчлөгдсөн. Эзэн Есүсийн золин аврах ажлыг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авсан хүмүүс итгэлээ хэрэгжүүлэх шинэ замтай болсон. Гэвч Эзэн Есүсийн ажлыг голж, эсэргүүцэгчид Бурханы ажлаар таягдан хаягдаж, харанхуй эзгүйрэлд унасан. Хэрвээ Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, амийн амьд усны хангалтыг олж авахыг хүсвэл та нар Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлах хэрэгтэй юм. Энэ нь сүнсэнд тань байгаа харанхуй байдал, чуулганы чинь эзгүйрлийн асуудлыг үндсээр нь шийдэх болно. Та нар ингэж бодохгүй байна уу?

Санал болгож буй видео :

“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип:Шашны ертөнц дэх эзгүйрэл яагаад ийм өргөн тархаж байна вэ?


2019/04/08

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ (2)

Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Өнгөрсөн үед хүмүүс “цаг үргэлжид Бурхантай хамт байж, сүнсэн дунд амьдрахын тулд” өөрсдийгөө сургадаг байсан, үүнийг өнөөдрийн хэрэгжүүлэлттэй адилтгаж болох бөгөөд энэ нь энгийн сүнслэг сургуулилт юм. Ийм хэрэгжүүлэлт нь хүмүүсийн амийн зөв замд орох оролтын өмнө нь байдаг бөгөөд энэ нь хэрэгжүүлэлтийн бүх арга барилуудаас хамгийн өнгөц, хамгийн энгийн нь юм. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хамгийн эртний үе шатны хэрэгжүүлэлт билээ. Хэрвээ хүмүүс үргэлж ингэж хэрэгжүүлж амьдарсан бол тэдэнд хэтэрхий олон мэдрэмж байх байсан бөгөөд гүн гүнзгий агаад үнэн туршлагад орох чадваргүй байх байсан. Тэд зүрх сэтгэлээ хэвийн байдлаар Бурханд ойртох чадвартай байлгаж, Бурхантай хамт байгаадаа үргэлж асар их баяр хөөрийг олж, ердөө сүнсээ л дасгалжуулж чадах болно. Тэд Бурхантай ойр дотно байх жаахан ертөнцөд хязгаарлагдаж, хамгийн гүнд юу байгааг ухаарах чадваргүй байх болно. Зөвхөн эдгээр хил хязгаар дотор амьдардаг хүмүүс ямар ч агуу ахиц гаргах чадваргүй байдаг. Тэд хэдийд ч, “Аа! Эзэн Есүс минь. Амен!” хэмээн хашхирч болзошгүй байдаг. Идэж байхдаа тэд “Өө Бурхан минь! Би иддэг, Та иддэг...” гэж хашхирдаг. Бараг өдөр болгон ийм байдаг.Энэ бол өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт, энэ нь хором бүрт сүнсэн дотор амьдрах тухай хэрэгжүүлэлт юм. Энэ нь бүдүүлэг биш гэж үү? Өнөөдөр энэ нь Бурханы үгийг эргэцүүлэх үе байхад чи тэдгээрийг эргэцүүлэх ёстой, үнэнийг хэрэгжүүлэх үе байхад чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд өөрийн үүргээ биелүүлэх үе байхад чи үүнийгээ биелүүлэх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь маш чөлөөтэй, энэ нь чамайг чөлөөлдөг. Энэ нь шашны хөгшин хүмүүсийн залбирч, талархал хэлдэгтэй адилхан биш. Мэдээж урьд нь Бурханд итгэдэг хүмүүс ингэж хэрэгжүүлэх учиртай байдаг байсан—гэхдээ үргэлж ийм байдлаар хэрэгжүүлэх нь хэтэрхий хоцрогдмол юм. Өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт нь өнөөдрийн хэрэгжүүлэлтийн үндэс билээ. Хэрвээ өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлтэнд хүрэх зам байсан бол өнөөдрийн хэрэгжүүлэлт нь хамаагүй илүү амархан байх болно. Иймээс өнөөдөр “Бурханыг бодит амьдралд авчрах” тухай ярих үед хэрэгжүүлэлтийн ямар талыг хамаатуулж байна вэ? “Бодит амьдрал” нь үндсэндээ энгийн хүн чанартай байхыг хүмүүсээс шаарддаг; хүмүүст байх ёстой зүйл бол өнөөдөр Бурханы тэднээс гуйж буй зүйл юм. Бурханы үгийг бодит амьдралд авчрах нь “Бурханыг бодит амьдралд авчрах” гэдгийн бодитой утга учир юм. Өнөөдөр хүмүүс үндсэндээ өөрсдийгөө дараах зүйлсээр зэвсэглэх ёстой: Нэг талаараа тэд боловсролтой болж, үгсийн сангаа нэмэгдүүлж, унших чадвараа сайжруулан өөрсдийн хэв чанараа сайжруулах ёстой; нөгөө талаараа тэд энгийн хүмүүсийн амьдралаар амьдрах ёстой. Чи энэ дэлхийгээс Бурханы өмнө дөнгөж сая эргэн ирсэн бөгөөд чи эхлээд сүнсээ дасгалжуулж, Бурханы өмнө амар тайван байхад зүрх сэтгэлээ сургах ёстой. Энэ бол хамгийн үндсэн зүйл бөгөөд энэ нь мөн өөрчлөлтөнд хүрэх эхний алхам юм. Зарим хүмүүс хэрэгжүүлэлтэндээ дадамгай байдаг; тэд хувцсаа угаах зуураа үнэнийг эргэцүүлж, өөрсдийн ойлгох ёстой үнэнийг болон бодит байдал дээр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой зарчмуудыг ойлгохоор оролддог. Нэг талаараа чи энгийн хүний амьдралтай байх ёстой бөгөөд нөгөө талаараа үнэнд орох оролт байх ёстой. Энэ бол бодит амьдралын хамгийн шилдэг хэрэгжүүлэлт юм.

2019/03/29

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”


Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь
Бусдын шүүлт, санаа бодлоор биш,
Ариун Сүнсний ажлын оролцоо
байгаа эсэхээр шийдэгддэг.
Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол
Ариун Сүнсний ажил аажмаар
Чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.

Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь
Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг.
Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг.
Хааяа нэг үйлчлэх нь
Зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш.
Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно.
Учир нь хаанчлалд тэд хэрэггүй.
Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх
Өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/03/15

Магтан дууны бүжиг 2019 “Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм”


Магтан дууны бүжиг 2019 “Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм”

Гэнэн цайлган хүүхэд шиг ариун бөгөөд үнэнч,
гэгээлэг, бас идэр залуу амин чанараар дүүрэн,
тэд яг л дэлхийд ирсэн тэнгэрэлч шиг.
Заль мэхгүй, зөвхөн чин үнэнч сэтгэлтэй,тэд хүндтэй.
Тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч,Түүний итгэлийг олдог.
Тэд бол Бурханы хайрладаг үнэнч хүмүүс.
Өдөр бүрийг Бурханы үгээр замчлуулдаг
бид ерөөлтэй, бас Ариун Сүнс биднийг чиглүүлдэг.

2019/02/08

Киноны хэсэг: Төөрөгдлийг ил болгох нь “Ариун Сүнс оршиж, хоёр сүнс холилдох нь” (Монгол хэлээр)


Киноны хэсэг: Төөрөгдлийг ил болгох нь “Ариун Сүнс оршиж, хоёр сүнс холилдох нь” (Монгол хэлээр)

Бие махбодтой болсон Эзэн Есүс Өөрийн цовдлолын дараа амилах үедээ амь-өгөгч Сүнс болсон гэж зарим хүн боддог. Тэгснээр амь-өгөгч Сүнс бидний дотор оршиж, бидний сүнстэй холилдож, хоёр сүнс нэг болох болно. Тийнхүү бид эцэстээ Бурхан болно. Энэ үзэл санаа хүчинтэй юу? Үнэндээ Ариун Сүнсний мөн чанар өөрчлөгдөшгүй, тэгвэл Тэр яаж амь-өгөгч Сүнс болж чадах юм бэ? Ариун Сүнс зөвхөн хүнийг аврах ажлыг гүйцэтгэдэг, тэгвэл Тэр яаж хүний амь болон бидний дотор оршиж чадах юм бэ?


2018/06/15

Тэнгэрийн хаанчлалын тухай миний мөрөөдөл | Шүүлтийг хүлээн авч Бурханы өмнө өргөгдөх нь | Трейлер



Сонг Руиминг бол Өмнөд Солонгос дахь чуулганы пастор. Эзэнийг олон жил дагасан үнэнч дагагчийн хувьд тэр, Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхөөр хүлээх зуураа итгэлээ шаргуу үргэлжлүүлж, Эзэний төлөө ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд чуулганд нь Ариун Сүнсний ажил байхгүй болж, улам бүр эзгүйрч байгааг хараад тун их будилж, яахаа мэдэхээ больсон юм. Энэ үед үнэнийг илэрхийлэн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж буй Эзэн Есүсийн эргэн ирэлт—Төгс Хүчит Бурханыг гэрчилдэг Зүүний Аянга гэгч урсгал Хятадад гарч ирснийг тэр олж сонсдог.

2018/06/13

Христийн сүмийн кино | “Хот нуран унана” | Ариун Библийн нууц хэдийнэ нээгдсэн


Чэн Хуйжи бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд мятаршгүй урам зоригтойгоор Эзэний төлөө ажилласан юм. Тэр чуулганы төлөө ихээхэн хариуцлага үүрдэг ба ах эгч нараа өрөвдөн хайрладаг. Чуулган нь өдөр ирэх тусам улам эзгүйрэхийн хэрээр түүний чуулган дахь хорон муу явдал улам ихсэх болсон байна. Чуулган үйлдвэр ажиллуулах хэрэгтэй хэмээн пастор нь идэвхтэйгээр санал болгож, дагагчдыг эд баялгийн зам руу хөтөлсөн бөгөөд Хятадын Коммунист засгийн газрын тусламжийг авахын тулд Гурван Бие Чуулганд нэгдэхээр тэднийг уруу татав. Энэ нь ширүүн маргаан дэгдээлээ.

2018/06/08

Ариун Сүнсний дуу хоолой | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?


Ариун Сүнсний дуу хоолой | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. 

2018/05/27

Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар


1. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. 

2018/05/23

Магтан дуу 2018 | “Бурханы ажил урагшилсаар байна” | Чи Бурханы хөлийн мөрийг хайсан уу?



Бурханы ажил урагшилсаар байна

Бурханы ажил урагшилсаар байна
Хэдийгээр зорилго нь өөрчлөөгдөлгүй үлдсэн ч
Түүний ажиллах арга барил, байнга өөрчлөгддөг
Тиймээс Түүнийг дагагчид ч бас өөрчлөгддөг
Бурхан хэдийчинээ, их ажил гүйцэтгэнэ
Төдийчинээ их хүн, Түүнийг бүрэн дүүрэн мэдэж
Хүний зан чанар Түүний ажилд нийцүүлэн 
Төдийчинээ их өөрчлөгдөнө
Бурханы ажил урагшилсаар байна
Түүний ажил хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж шинэ
Тэр хийсэн ажлаа хэзээ ч давтдаггүй, 
Хэзээ ч хийгдэж байгаагүй ажил л Түүний хийх зүйл билээ