Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/07/30

Салах маргааныг зохицуулсан нь


Бичсэн Лю Ши, Япон улс

  2015 онд нэг найз маань намайг Төгс Хүчит Бурханд итгэхэд хүргэсэн юм. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би Бурханы үгийг уншихын хүслэн болж, Бурханы үгээр дамжуулан өмнө нь мэддэггүй байсан үнэний олон нууцыг ойлгож эхэлсэн. Үүнд: Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил нь 3 үе шатад хуваагддаг болох, мөн Бурхан үе шат болгонд Өөрийн ажлыг хэрхэн гүйцэтгэдэг болох, ажлын гурван үе шатын хоорондох холбоо, махбодтой болно гэж юу болох, Бурхан яагаад заавал махбодтой болох ёстой, гэх мэт. Энэ нь Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт намайг улам итгэлтэй болгосон юм. Нэгэнт би Бурханы үгийн зааварчилгаатай болсон тул урьдын адил зурагт үзэж цагаа өнгөрөөхөө больсонд нөхөр маань: “Бурханд итгэх итгэл чинь чамайг уншихад хөтөлж байна, энэ чинь Солонгос савангийн дуурь өдөр бүр үзсэнээс дээр байна шүү. Үүнд чинь би үнэхээр баяртай байна!” гэж надад хэлэв. Манай нөхөр хэдий чуулганд очдоггүй байсан ч ээж нь Эзэнд итгэдэг нэгэн байсан тул Бурхан байдаг гэдэгт үргэлж итгэдэг байсан. Тиймээс тэр Бурханд итгэх миний итгэлийг бас дэмждэг байлаа. Ер нь би Бурханы үгээс зарим нэг төрлийн гэгээрлийг хүлээж авах бүрдээ үүнийгээ нөхөртэйгөө мөн хуваалцдаг байсан бөгөөд тэр ч гэсэн Бурханд итгэх нь сайн зүйл гэж санадаг байв. Ээжийнх нь итгэдэг Эзэн Есүс гэж нөхөр маань бодоод байсан ч “Төгс Хүчит Бурхан” гэж миний байнга дурдахыг сониучирхаад Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олж мэдэхээр онлайнаар орсон ч Интернэт тэр чигтээ Төгс Хүчит Бурханы эсрэг цуу үг, худал гэрчлэл, доромжлолоор дүүрэн байгааг санаандгүйгээр харсан байж. Тэр үүнд маш ихээр хордож Төгс Хүчит Бурханд итгэх миний итгэлийг эсэргүүцэж эхэлсэн юм. Гэтэл би Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах, эгч нарынхаа нөхөрлөл, гэрчлэлийг сонсчихсон байсан тул, Төгс Хүчит Бурхан цорын ганц жинхэнэ Бурхан гэдэгт сэтгэл дотроо аль хэдийнээ итгэлтэй болсон байсан бөгөөд онлайн дээрх тэрхүү үгс хүмүүсийг хуурч мэхлэх гэсэн цуу үг, худал яриа гэдгийг мэдэж байлаа. Гэвч нөхөр маань цуу үгэнд хууртаад бодит баримтыг ойлгохгүй байсан учраас яаж ч ятгаж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын гэрчлэлийг түүнд өглөө гээд ч намайг огт сонсохгүй байв.

  Хэсэг хугацааны дараа, ахин дахин нөхөрлөл, гэрчлэл хийсэн дотнын найз Еингэ эгчийн тусаар, эцэст нь нөхөр маань эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг шалгаж судлахаар дуртай дургүй зөвшөөрсөн юм. Гэвч манай нөхөр ээжийнхээ нөлөөнд автсан, Библийн талаар харьцангуй хуучинсаг үзэлтэй нэгэн байсан тул түүний энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Библийн талаарх нууцыг илчлэх нь” гэх евангил киног нөхөртэйгөө цуг үзэхийг Еингэ эгч надад санал болгов. Гэвч би “Библийн талаарх нууцыг илчлэх нь” киног нөхөртөө үзүүлсэнгүй, оронд нь санаачилгыг гартаа авч ХКН хийгээд шашны ертөнцийн антихристүүд Бурханы ажлыг хэрхэн эсэргүүцдэгийг илчилсэн “Урхи зангыг сэт цохих нь” киног үзүүлэхийг хүссэн. Киноны нэг хэсгийг үзсэнийхээ дараа нөхөр маань: “ХКН бол шашингүй төр, Хятад бол шашны итгэлийг үргэлж хяхан хавчдаг шашингүй улс юм байна. Төгс Хүчит Бурханы Чуулганыг ХКН-ын засгийн газар хатуу шийтгэдэг боловч нэгэнт бидний хүч хүрэхгүй тул Хятадад буцаж очоод баривчлагдвал яах вэ? Мөн тэд онлайнаар маш ихийг ярьдаг, аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж мэдэхгүй тул Төгс Хүчит Бурханд итгэхгүй байсан нь дээр гэж би бодож байна” гэлээ. Киног дуустал нь үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргахыг би ятгасан ч, тэр үргэлжлүүлж үзэх хүсэлгүй байв. Би итгэл бишрэлээ шахаж шаардаад байгаа мэт түүнд санагдсан бололтой, нэг удаа тэр над дээр ихэд ууртай хүрч ирээд: “Чи итгэл бишрэлийнхээ араас зүтгэх юм бол зүтгэ, баривчлагдахыг хүсээд байвал баривчлагд, гэхдээ чи баривчлагдах юм бол намайг нөхрөө гэж битгий хэлээрэй! Одоо би ямар их дарамт дор байгааг чи мэдэх үү? Итгээгүй тохиолдолд, энэ нь жинхэнэ Бурхан байх вий гэж би эмээж байгаа ч, итгэчих юм бол онлайн дээр маш олон зүйлийг дурдсан байснаас гадна, би баривчлагдах аюултай. Тэгэхээр би эцсийн эцэст хэнийг нь сонсох болж байна? Онлайн цуу үгэнд баригдаад машид гаслантай байдалд байгаа нөхрөө хараад ХКН-аас гаргасан цуу үг, худал гэрчлэл нь хүмүүст маш их хор хөнөөл тарьж байгааг би ойлгов: Тэр нь үнэн замыг хүлээн авахад нь хүмүүст саад болохоос гадна, гэр бүлийн гишүүдийн харилцааг мөн сүйтгэж байдаг аж. Цууг үг гаргаж, худал гэрчлэл тараадаг тэр хүмүүс нь ердөө, гарцаагүй диавол сатаны үрс болж таарлаа!

  Нэг өдөр нөхөр маань ажлаасаа ирээд намайг цуглаантай байхыг харангуутаа царай нь тэр дороо хувьсхийгээд хаалгаа саваад гараад явчихав. Оройн хоолны цаг болчхоод байхад нөхөр эргэж ирэхгүй байсан болохоор миний санаа зовохоос өөр арга байсангүй. Эцэст нь тэр 8 цагт гэртээ эргэж ирсэн боловч уур нь гараагүй л байлаа. Түүнд хоол бэлдэх гэсэн боловч тэр надад хүйтэн хөндий өнгөөр: “Чиний анхаарал, халамж надад хэрэггүй! Нэгэнт чи намайг сонсохгүй, Бурханд үргэлжлүүлэн итгэх хүсэлтэй байгаа бол одоогоос эхлээд миний төлөө тэгж их санаа зовох ч хэрэг байхгүй. Одооноос эхлээд би энэ гэрийн амин зуулгын зардлыг л хариуцах болно, энэ гэрээс гадуур би юу ч хийсэн байлаа гээд чамд огт хүртээлгүй шүү! Би энэ гэр бүлийг хөөдөх ямар нэг зүйл хийсэн байлаа ч, үүнд чи санаа зовох ч хэрэггүй!” Нөхрийнхөө ингэж ярихыг сонсоод миний сэтгэл улам ч тавгүйрхээд, энэ тухай ихэд эргэцүүлж бодсон. Тэр шөнөжингөө би орон дотроо эргэж хөрвөөгөөд унтаж чадаагүй бөгөөд сэтгэл дотроо Бурханд ахин дахин ийн залбирсан билээ: “Бурхан минь! Нөхөр маань цуу үгэнд хууртаад Танд итгэх миний итгэлийг хяхаж хавчихыг оролдоод хахир хатуу зүйлсийг одоо хэлж байна. Бурхан минь, би яавал дээр вэ? Надад арга зам харуулаач! Би Танаас холдмооргүй байна.” Маргааш өглөө нь, цуглаан дээр бидний нөхөрлөж байсан Бурханы зарим үгийг би гэнэт саналаа: “Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг. … Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас) Бурханы үгийн гэгээрэл намайг зарим нэг зүйлийг ухаарахад хүргэсэн: “Тэр үед би байнга нөхөртөө анхаардаг байсан бөгөөд хаа сайгүй худаг үг, хууран мэхлэлтээр дүүрэн буюу өнөөдөр дэлхий дээр маш олон хуурамч бараа, хуурамч зүйлс тэр тусмаа ХКН-ын мэдээллийн хэрэгслээс улбаатай бүх худал үг, хуурамч мэдэгдлийг ямар ч богино бодолтой хүн хэсэгхэн зуур эргэцүүлэх юм бол Төгс Хүчит Бурханы эсрэг онлайн дээрх эдгээр дайралт, шүүлт, яллалт нь бүгд худал, учир утгагүй, тэдгээрт хууртаж, эргэлзэж болохгүй гэдгийг ухаарч ойлгох байтал, харамсалтай нь манай нөхөр онлайнаар сонссон цуу үгэнд итгэсэн ч, нөхөр маань тэдгээрт итгэж болохгүй мэт надад санагдаж байлаа. Одоо би гаднаас шалтгаан эрж хайх хэрэггүй, энэ нь Бурхан намайг шалгаж буй хэрэг, Түүнийг гэсэн миний итгэл жинхэнэ эсэхийг, Сатаны дайралтад өртөх үедээ үнэн замыг баримталж чадах эсэхийг, мөн энэхүү шалгалтын дунд байхдаа Бурханд гэрчлэл хийж чадах эсэхийг шалгахын тулд Тэрээр үүнийг ашиглаж буй хэрэг юм” гэж дотроо бодлоо. Бурханы хүслийг ухаарахтай зэрэгцэн миний санаа бодлыг халхалж байсан манан будан сарнин арилж, ухаан маань саруулсах мэт санагдав.

  Маргааш нь өглөөний ундаа ууж байхдаа ч нөхөр маань надтай ярилцахгүй байсан боловч надад Бурханы удирдамж байсан тул өмнөх өдөр шигээ түгших юм уу айж эмээх зүйл надад байгаагүй тул би түүнд тайвуухан ингэж хэллээ: “Би Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлж байхдаа энэ гэр бүлийг хөөдөх зүйл огт хийж байгаагүй. Тиймээс, чи энэ гэр бүлийг хөөдөх зүйл хиймээр байгаа бол энэ нь Бурханд итгэх миний итгэлээс болсон хэрэг биш, харин чи өөрөө өөдгүй амьтан болохыг хүссэнтэй л холбоотой.” Миний ингэж хэлэхийг сонсоод нөхрийн маань байгаа байдал тайвширч, ийн хэлэв: “Миний үгийг сонсохгүй, Бурханд итгэх итгэлдээ байнга зүтгэдгээс чинь болоод би ийм зүйл хэлсэн гэж чамд бодогдохгүй байна уу?” Нөхөр маань дахиж өөр зүйл хэлсэнгүй, ингээд бидний маргаан дуусав. Бурханд талархъя! Энэ бол Сатаны сорилтыг ялан дийлэх хүч хайрласан Бурханы үг байсан юм!

  Гэвч сайн зүйл мөнхөд үргэлжилдэггүй билээ. Сарын дараа манай нөхөр онлайн дээрх цуу үгийг дахиад олж харсан байлаа. Тэр нэг өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхдээ компьютерын ард сууж байхыг минь хараад над руу хашхичиж эхлэв: “Чи солиорсон чинь илт байна! Чи итгэхээ даруй болих хэрэгтэй, эсвэл чи, бид хоёр салсан нь дээр гэж би бодож байна. Би бас хоёр хүүхдийнхээ талаар бодож үзсэн, хоёуланг нь чи өөр дээрээ авч болно. Гэхдээ чи Японд байж чадахгүй гэж би бодож байгаа учраас хүүхдүүдээ Шанхай руу аваад буц! Би чамд Шанхайд байр авч өгнө, бас сар бүр хүүхдийн тэтгэмж болгож 100 мянган иен өгнө. Хэрвээ чи хүүхдүүдээ авахгүй гэвэл түүгээрээ бол, яахаа чи өөрөө шийд! Салах асуудлыг яаж шийддэг талаар би асууж лавласан, хэсгийн хороон дээр очоод салах өргөдөл дээр хоёулаа гарын үсгээ зураад болчихно. Тийм болохоор чи яах бодолтой байгаагаа л надад хэлчих! Түүнийг ингэж хэлсний дараа миний зүрх дэлсээд, чих шуугиад явчхав, амнаас үг гарсангүй, тэндээ би суугаад л байлаа. Бурханд залбирахаа ч мартсан байсан. Миний толгойд эргэлдэж байсан ганц зүйл бол: “Хэрвээ бид салчихвал хүүхдүүдээ яах билээ? Би өсгөлөө гэхэд санхүүгийн тал дээр тэднийг халамжлах боломж надад байхгүй шүү дээ! Хэрвээ би өсгөхгүй бол, ээжгүйгээр тэд маш хөөрхийлөлтэй байдалд байх болно! Дээр нь аав, ээж, найз нөхөд, садан төрлийнхөн маань намайг юу гэж хэлж, шүүх бол? Өөр улсад оччихвол үнэндээ маш олзуурхууштай зүйл боловч, биднийг саллаа гэхэд эцэг эх маань бусдын царайг яаж эгцэлж харах вэ…” Би нөхөртөө ямар ч хариулт хэлсэнгүй. Зүгээр л энэ тухай бодох хэрэгтэй байна гэж түүнд хэлэв. Би өрөөндөө ороод эхэр татан уйлж гарсан. Салсны дараа намайг ямар амьдрал хүлээж байгаа бол гэж бодох тусам би улам их шаналж байлаа. Тэр шөнөө би унтаагүй, нулимсанд минь дэр нэвт норсон байж билээ. Маргааш нь манай нөхөр нэг ч үг хэлэлгүй ажилдаа явсан тул, эцэст нь би залбирахаар Бурханы өмнө очсон юм. Сул дорой бие махбодоо ялан дийлэх, илүү их хүч чадал надад хайрлахыг би Түүнээс гуйсан. Ийнхүү шаналан дунд, юу хийхээ мэдэхгүй амьдарч байх зуураа надад юу тохиолдсоныг зарим нэг ах, эгчид би ярьсан юм. Энэ бол миний туулж буй Сатаны сорилт гэж тэд хэлээд намайг бүгд зоригжуулж, миний сэтгэлийг тайвшруулж байсны дээр Бурханд хэрхэн найдахад намайг сургаж, итгэлээ алдах эсвэл Бурханыг буруугаар тайлбарлаж болохгүй гэдгийг хэлж өгсөн. Бас тэд бусад ах, эгч нарын туршлага, гэрчлэлийг хэлэлцсэн бөгөөд Бурхан бол хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болох, Сатан л биднийг зовоож, шаналган бусад хүмүүстэй харилцах бидний харилцааг үгүй хийдэг талаар нөхөрлөсөн. Дээр нь тэд Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг надад уншиж өгсөн: “Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед, тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, Сатан тэднийг суллаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, тэдэнд яриад байх энгийнээр орших ямар ч эрх байхгүй, цаашлаад тэдэнд яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол чи Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос) Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлээгүй байх үедээ би Сатаны эзэмшилд бүрмөсөн амьдарч байсныг, Сатаны боол, тоглоом наадгай нь болж байсныг Бурханы үг надад ойлгуулсан бөгөөд Бурханд итгэж амьдрах болсны дараа Сатаны хүрээллээс гарч Бурханы өмнө эргэж очин Сатанаас урвасан ч, Сатан ялагдах хүсэлгүй байсан тул миний сул тал руу довтлохын тулд нөхрийг маань ашиглаж, намайг хүчилж, Бурханаас урвуулан, өөрийн эзэмшилд эргүүлэн авчрахын тулд салалтыг ашиглаж байж. Энэ бол Сатаны жинхэнэ ов мэх байжээ. Салсны дараа хүүхдүүдээ хэрхэх тухай, өсөж төрсөн газрын маань хүмүүс намайг юу гэх бол, аав, ээж маань хөршийнхөө царайг яаж эгцлэн харах бол хэмээн би санаа зовж байсан ч, эдгээр болон бусад бодол бүгд Сатаны зүгээс намайг үймүүлэхээр ирж байсан тул хэрвээ би эдгээр бодолд захирагдах юм бол Сатанд захирагдаад, энэ нь эцэстээ намайг Бурханаас холдуулж, бүр Бурханыг үгүйсгэн Сатаны хүрээлэлд эргэж очиход хүргэнэ. Бурханд итгэх миний итгэл, Бүтээгчид шүтэн мөргөх нь тэр чигтээ эерэг зүйлс, энэ нь тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд үүнд хөндлөнгөөс оролцох эрхтэй ямар ч хүн байхгүй байтал намайг захирч, Бурханаас урвахад намайг хүчлэхээр янз бүрийн арга замыг сэдэж оролдож байна. Сатаны үнэхээр хамгийн жигшмээр, үзэн ядмаар юм аа! Энэ мөчид Сатаны сорилттой нүүр тулах итгэл дутмаг байгаагаа би мэдэж байсан ч Бурханд найдаж, урд харагдах замаар алхангаа Бурханы үгийн удирдамжид найдах хүсэлтэй байсан бөгөөд Бурханы талд зогсоод Бурханд гэрчлэлд хийн Сатанд хэзээ ч буулт хийхгүй гэдэгтээ шийдвэр төгс байсан. Энэ тухай бодох үед миний үймсэн сэтгэл эцэстээ тогтож, сэтгэл доторх шаналал багасав.

  Хожим нь, зарим нэг ах, эгч нар Бурханы үгийг надтай дахин хуваалцсан юм: “Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс) Бурханы эрх хамгаас дээд, Бурхан тэнгэр болоод газар, бүх зүйлийг хянадаг бөгөөд бидний бүх зүйл Бурханы гарт байдгийг Бурханы үгээс би ухаарсан юм. Миний гэрлэлт, гэр бүл мөн Бурханы гарт байдаг, Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатаны хийж чадах зүйл нэгээхэн ч үгүй билээ. Миний салах эсвэл салахгүй байх нь бүгд Бурханы дээд эрх, урьдаас тогтоосон заяа төөрөг дор байдаг, нөхрийн маань хэлснээр бүх зүйл эцэслэн шийдэгдэхгүй тул Бурханы дээд эрх, төлөвлөгөөг дуулгавартай дагахыг би хүсэж байлаа. Би ингэж бодсон юм: “Гэр бүлээсээ салсан үл итгэгчдийн зарим нь мөнгөнөөс болж, заримынх нь эхнэр эсвэл нөхөр гэр бүлээс гадуурх харилцаатай байсны улмаас, зарим нь гэр бүлийн харилцаа нь нэгэнт сүйдсэн шалтгааны улмаас байдаг… Намайг Бурханд итгэж амьдралын зөв замаар алхан үнэнийг эрэлхийлж утга учиртай амьдралыг амьдран харуулахаар шийдсэний төлөө өнөөдөр нөхөр маань надаас салахыг хүсжээ. Энэ бол хүндгүй бус хүндтэй хэрэг!” Тэрхэн үед би Бурханы үгийг эргэцүүлж бодсон: “Итгэл бол ганц шургааг бүхий гүүртэй адил. Амьдралаас хамаг чадлаараа зуурсан хүн түүгээр явж чадахгүй. Харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс түүгээр зовох юмгүй гарна. Зовнисон, айсан бодолтой хүнийг Сатан мэхэлдэг. Биднийг итгэлийн гүүрээр яваад Бурхан уруу оччих вий гэж Сатан айж байдаг. Сатан өөрийн бодлуудаа бидэн уруу оруулах гэж хамаг чадлаараа хичээдэг. Бурханы гэрэл бидэн дээр тусахын төлөө бид үргэлж залбирах хэрэгтэй. Мөн Сатаны хороос өөрсдийгөө цэвэрлэхийн тулд үргэлж Бурханыг түших хэрэгтэй. Бурханд ойртон очихын тулд бид үргэлж сүнсэн дотроо дасгалжиж байх хэрэгтэй. Хамаг бүхнээ бид Бурханаар захируулах хэрэгтэй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зургаа дахь айлдвар”-аас) Бурханы үг дахин нэг удаа надад итгэл, хүч хайрласнаас гадна дагах зам мөр, нөхөртэйгөө нүүр тулах эр зоригийг надад өгсөн юм. Би өөртөө ингэж хэлэв: “Тэр тийм шүү, миний хийж чадах ганц зүйл бол болчимгүй үйлдэл хийх. Миний ирээдүйн зам хэцүү бэрх байлаа ч гэсэн, Бурханд итгэх итгэлийн замаар алхах нь миний хувьд лав буруу байж таарахгүй!”

  Тэр үдэш, нөхрөө гэртээ ирсний дараа би түүнд түс тас, шулуухан ингэж хэлэв: “Чи намайг Төгс Хүчит Бурхан итгэхгүй байгаасай гэж хүсэж байгаа ч надад ингэх нь боломжгүй хэрэг тул чи салахыг хүсэж байгаа бол чинийхээр хийцгээе!” Нөхөр маань үүнийг сонсоод бага зэрэг цочисхийн, хэлэх үг нь олдохгүй байснаа, өөр сонголт үгүй тул: “Би чамайг хянаж чадахгүйгээ мэдлээ! Тэд онлайнаар маш их зүйл хэлдэг, хэрвээ би чамайг анхаарахгүй бол хойчийн нэг өдөр чамд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд би л хариуцлага хүлээнэ. Гэвч сална гэсэн нь чамайг айлгах гэсэн хэрэг, гэтэл чи Бурханд итгэх итгэлээ хаяагүй хэвээр л байна. Бурханд итгэх итгэлээс чинь болоод чамд ямар нэг зүйл тохиолдоод ээж чинь энэ тухай мэдвэл намайг битгий буруутгаарай” гэж хэлэв. Үүнээс хойш нөхөр маань Бурханд итгэх миний итгэлийг анхаарахаа больсон бөгөөд бидний харилцаа гайхалтайгаар эргэн сэргэж, тэр салах тухай надтай дахиж ярихаа больсон. ХКН-ын цуу үгээс болж үүссэн, салах тухай бидний маргааныг ийм арга замаар зохицуулсан.

  Хожим нь, нэг удаа манай бага охин, бид хоёр хоёулаа ханиад хүрчхэв. Тэр үед гадаа бороо шивэрч байсан ч том охин маань давтлага руугаа явах ёстой тул бага охиноо дагуулаад хамтдаа гурвуулаа явахаар туйлдаж ядарсан биеэ чирч босгохоос өөр арга надад байсангүй. Нөхөр маань юу болсныг сонсоод: “Өнөөдөр чи их юм хийжээ. Лю Ши, сүүлийн үед чиний өөрчлөгдөж байгааг би анзаарсан, чи хүүхдүүдээ улам их хайрлаж, бас ихийг амжуулж хийдэг болсон.” Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод би Төгс Хүчит Бурханд талархлаа илэрхийлэхэд хүрсний учир нь Төгс Хүчит Бурханы үгийн хүчээр өөрчлөгдсөн гэдгээ би мэдэж байсан юм. Суурь минь болж чадах Бурханы үг надад бий, миний амьдралын зүг чиг өөрт минь байгаа, хэвийн хүн чанар хийгээд завхарсан зан чанар гэж юу болохыг би мэднэ, мөн зөвхөн Бурханы үгийн дагуу бие авч явснаар тэр хүн хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Үр дүнд нь би үр хүүхдэдээ тохиолдлоор уурлахаа больсны дээр, зөвхөн амьдралын таашаалын төлөө амьдрахаа больсон. Манай нөхөр ч бас зугуухан өөрчлөгдсөнийг би анзаарсан. Урьд нь тэр үргэлж өөрийнхөө зөв гэж боддог байсан бол одоо тэр аливаа асуудлыг шийдэх үед, заримдаа миний саналыг асуух бөгөөд тэр ч байтугай Бурханы шаардлагад нийцэхээр шударга хүн шиг биеэ авч явахыг хичээдэг болсон. Тэр ч байтугай Бурханы эрх мэдэл хийгээд дээд эрхийн гэрчлэлийг найзууддаа тэр өгдөг. Эдгээр зүйлийг хараад миний сэтгэл баярлаж талархахад хүрсэн юм: Бурхан минь, Та үнэхээр төгс хүчит, Таны үг бол бидний амьдралын хүч, Сатаны хүч хэчнээн түрэмгий эсвэл ширүүн, догшин байлаа гээд биднийг замчлах Таны үг бидэнд байгаа цагт бид Сатаны бүх сорилтыг ялан дийлж чадахаас гадна, Таны халамж, хамгаалалт дор энх тунх амьдрах болно.

  Миний төлөө энэ бүхнийг зохицуулсанд нь, мөн үгийг нь хэрэгжүүлж, олон үнэнийг ойлгоход тусалсанд нь Бурханд талархъя. Эдгээр нөхцөл байдлыг туулснаар, Сатан үнэхээр жигшмээр болохыг, мөн хүмүүс Бурханыг орхиж түүний олз болоход хүргэх бүхий л боломжит аргыг тэр сэддэг болохыг би харсан. Үүний зэрэгцээ, Бурхан бүх зүйлийг хянаж, бүхнийг зохицуулдаг болохыг мөн Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан хэчнээн улангаслаа гээд ямар ч нэмэргүй, юу ч хийж чадахгүй, юуг ч хэрэгжүүлж чадахгүйн дээр, бидний толгой дээрх ширхэг үсийг ч хөдөлгөж чадахгүй. Бидэнд итгэл байж, амьдрахын тулд Бурханы үгэнд найдаж байгаа цагт Сатаны муу ёрын нөлөөг ялж Бурханы гэрчлэлд зогсон алдрыг олоход нь Бурханд тусалж чадна! Онлайн дээрх цуу үг, худал гэрчлэл нь үнэмшил муутай болохыг баримтууд мөн нотолж байна, баримт болоод цаг хугацаа бүхнийг батлан харуулдаг. Эдгээр цуу үг эцэстээ “Шашингүй үзэл”, “Дарвины хувьслын онол”, “Коммунизм”-тай яг адил түүхийн хуудас мөнхийн толбо үлдээгээд дарагдан үгүй болохын дээр ХКН-ыг мөнхөд шившиглэх нэгэн толбо болох болно. Сатаны саад тотгор хэчнээн том байлаа гээд Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсох болно, Бурханд чин сэтгэлээсээ итгэж үнэнд дурладаг хүмүүс хууран мэхлэлт, цуу үгсийг хөсөр орхиж Бурханы өмнө очин Бурханаар авхуулах ёстой. Учир нь энэ бол Бурханы биелүүлэхийг хүссэн тэр зүйл билээ. Ямар ч сатаны хүч үүнд саад болж чадахгүй! Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг!

No comments:

Post a Comment