Би хятадын хөдөөгийн тосгоны ядуу айлд төрсөн юм. Гэр бүл маань ядуу байсан болохоор амттан, тоглоом битгий хэл, дараагийн хоолоо хэзээ идэхээ ч заримдаа мэддэггүй байв. Багаасаа би эгчийнхээ өмсдөг байсан хувцсыг өмсдөг байсан. Эгчийн минь хувцас ихэвчлэн надад хэтэрхий томдоно. Үүнээс болж ангийнхан минь намайг шоолон, надтай цуг тоглодоггүй байлаа. Хүүхэд нас минь гашуун дурсамжтай байсан. Том болоод би нэртэй хүн болж, их мөнгө олно. Бусад хүнээр өөрийгөө дорд үзүүлэхгүй гэж би тэр үеэс эхлэн дотроо шийдсэн билээ. Гэр бүлд минь ямар ч мөнгө байгаагүй учир би дунд сургуулийнхаа төгсөлтөөс өмнө сургуулиа орхихоос аргагүй болов. Би эмийн үйлдвэрт ажиллахаар мужийн хот руу явлаа. Илүү их мөнгө олохын тулд би байнга оройн 9-10 цаг хүртэл ажилладаг байв. Гэхдээ олдог мөнгө минь өчүүхэн байлаа. Дараа нь би эгчийгээ ногоо зараад миний нэг сард олдог мөнгийг таван өдөрт олж чадсан гэж сонсоод, эмийн үйлдвэр дэх ажлаасаа гарч, ногоо зарахаар явсан юм. Хэсэг хугацааны дараа би жимс зарвал бүр ч их мөнгө олж болно гэдгийг мэдсэн тул жимс худалддаг бизнес эхлүүлэхээр шийдлээ. Нөхөр бид хоёр гэрлэснийхээ дараа зоогийн газрын бизнес эхлүүлсэн. Одоо би зоогийн газартай болсон юм чинь бүр ч их мөнгө олж чадна гэж би бодож байв. Тодорхой хэмжээний орлого олж чаддаг болмогц аяндаа бусдын хүндлэл, бишрэлийг олох байсан. Бусад хүн намайг хүндэтгэлтэйгээр харахын зэрэгцээ, би илүү сайхан амьдралаар амьдарч чадах байсан юм. Гэвч бизнесээ хэсэг хугацаанд эрхэлсний дараа зоогийн газар ажиллуулаад их мөнгө олж чадахгүйг би олж мэдлээ. Тэгээд сэтгэл зовж эхлэв. Хэзээ би бусдад бишрүүлэхээр амьдралаар амьдарч чадах юм бэ?
2008 онд санамсаргүй боломж олдлоо. Японд нэг өдөр олдог мөнгө нь Хятадын арван өдрийн цалинтай ойролцоогоор тэнцдэг гэж найзаасаа сонссон юм. Энэ мэдээг сонсоод би ихэд баярласан. Эцэст нь нэг мөнгө олох сайхан боломж оллоо гэж бодов. Япон явахад зуучлалын хөлс өндөр байсан боловч би дотроо: “Зовохгүй бол жаргахгүй. Зуучлалын хөлс хэд ч байлаа гэсэн Японд л бид ажилтай болж байвал мөнгөө хурдхан эргүүлээд олж чадна.” гэж бодлоо. Сайхан амьдралаар амьдрах мөрөөдлөө биелүүлэхийн тулд нөхөр бид хоёр даруйхан Япон явахаар шийдсэн юм. Японд ирснийхээ дараа бид маш хурдан ажил олж чадлаа. Өдөр бүр нөхөр бид хоёр арав гаруй цаг ажилладаг байв. Ажлын стресс нэлээд их байлаа. Би өдөржин бүр ядарч гүйцдэг байв. Ажлын дараа хэвтэж амрахыг л хүсдэг байлаа. Бүр хоол идэх ч хүсэлгүй байв. Ийм завгүй амьдралын хэв маяг надад тэвчихэд бэрх санагдаж байсан юм. Гэвч цөөн хэдэн жил зовсны дараа олох мөнгөө бодохоор: Одоо хүнд хүчир хөдөлмөр байгаа ч гэсэн хожмын амьдрал сайхан байх болно. Би заавал энэ эрчээрээ явах ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Үүний дүнд өөрийгөө мөнгөний машин мэтээр өдөр бүр чадлаараа мэрийн ажилладаг байв. 2015 он гэхэд би ажлын хүнд ачааллын улмаас ухаан алдав. Эмнэлэгт үзүүлэхээр очиход эмч намайг дискийн эвэрхийтэй болж, энэ нь миний мэдрэлийг дарж байгаа талаар хэллээ. Энэ маягаараа үргэлжлүүлэн ажилласаар байвал яваандаа хэвтэрт орж, хүний асрамжид орох байлаа. Энэ мэдээ надад цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт хүндээр тусав. Би тэр дороо асар сул дорой болсон юм. Амьдрал минь дөнгөж сайжирч эхэлж, би мөрөөдөлдөө улам бүр ойртож байсан. Өөрийгөө өвдөнө гэж хэзээ ч бодож байгаагүй. Би бууж өгөхөөс татгалзав. “Би одоо ч залуу байна. Шүд зуувал жаахан өвчнийг тэсээд гарч чадна. Одоо их мөнгө ололгүй Хятадад жаахан мөнгөтэй буцвал бүр ч их нэрд халтай биш үү?” гэж би бодлоо. Ийнхүү би мөнгө олохын тулд шүдээ зуун, өвчтэй биеэ чирэн үргэлжлүүлэн ажилласаар байв. Гэвч хэд хоногийн дараа бие минь их өвдсөндөө орноосоо өндийж ч чадсангүй.
Асрах халамжлах хүнгүй эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа би үнэхээр хөөрхийлөлтэй байв. “Би яаж яваад энэ нөхцөлд орчхов оо? Би үнэхээр хэвтэрт орох юм биш биз дээ?” Хажууд минь хэн нэгэн байгаасай гэж би үнэхээр их хүсэж байв. Харамсалтай нь нөхөр минь ажиллаж, хүү минь хичээл дээрээ байсан юм. Дарга болон ажлынхан маань зөвхөн ашигт л анхаарч байлаа. Тэд ер нь намайг огтхон ч тоогоогүй юм. Өвчтөнүүдийн өрөөг тойруулан өөр өөрийн гэсэн өвчинтэй янз бүрийн өвчтөнийг харахад зүрх сэтгэлд минь илэрхийлж болохгүй мэдрэмж төрж: Хүмүүс ямар зорилгоор амьдардаг юм бэ? Хүн яаж утга учиртай амьдарч болох вэ? Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авч чадна гэж үү? хэмээн эргэцүүлэхгүй байж чадсангүй. 30 жил зовсны дараа надад юу унасныг бодлоо. Эмийн үйлдвэрт ажиллаж, жимс зарж, зоогийн газар ажиллуулж, Японд ажиллахаар ирсэн. Энэ бүх жилд би жаахан мөн олсон боловч ихээхэн уй гунигийг туулсан. Японд ирмэгцээ л би мөрөөдлөө маш хурдан биелүүлж чадна гэж боддог байсан юм. Японд хэдэн жил байсны дараа Хятадад эргэн очихдоо баян хүн болж амьдралаа шинээр эхлэн, бусад хүмүүсийн атаархлыг төрүүлж чадах байсан. Гэвч одоо оронд өвчтэй хэвтэх үедээ би амьдралынхаа удаах хагасыг тэргэнцэр дээрх зовлонтой, суумгай амьдралаар амьдрах явдалта нүүр тулаад байв. Энэ талаар бодохдоо би мөнгө олж, мөнгө олж, сайхан амьдрахын тулд өөрийнхөө амийг хүртэл эрсдэлд оруулсандаа харамсаж эхэллээ. Энэ талаар бодох тусам улам гашуун нулимс хацар даган урсаж байв. Шаналахдаа би зүрх сэтгэлдээ: Өө, Бурхан минь! Намайг авраач! Амьдрал яагаад ийм харгис юм бэ?
Намайг яг өвдөж, аргаа бараад байх үед Төгс Хүчит Бурханы аврал над дээр ирж, “өвчин” минь миний “ерөөл” боллоо. Тохиолдлоор би Төгс Хүчит Бурханы Чуулганы гурван эгчийг таньдаг байв. Дэлхий дээрх бүх зүйлийг байгаль бүтээдэг юм биш, харин Бурхан бүтээдэг бөгөөд Бурхан бол бүхий л орчлон ертөнцийн Эзэн, хүний хувь заяа ч Бурханы гарт байдаг, хүн төрөлхтнийг Бурхан энэ бүх хугацаанд залж чиглүүлж, хангаж ирсэн ба хүн төрөлхтнийг байнга харж хандаж, хамгаалж байдаг гэдгийг би тэдэнтэй хамт Бурханы үгийг унших замаар ойлгож авлаа. Бурхан хүнийг хэчнээн их хайрладаг нь надад мэдрэгдсэн юм. Гэхдээ миний ойлгохгүй хэвээр байсан нэг зүйл байв: Бурхан бол бидний хувь заяаг хянадаг Эзэн бөгөөд бид аз жаргалтай, баяр баясалтай байх ёстой атал яагаад бид одоо ч өвдөж, зовдог юм бэ? Яагаад амьдрах ийм хэцүү юм бэ? Амьдралын зовлон хаанаас гардаг юм бэ? Нэгэн өдөр эгчид би будилсан тухайгаа хэлэв. Нэг эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн эшлэлийг уншиж өглөө, “Хүний амьдралд байдаг төрөлт, үхэл, өвчин болон өтөл нас хаанаас бий болсон бэ? Хүмүүс яагаад эдгээр зүйлтэй болсон бэ? Хүмүүсийг анх бүтээхэд ийм зүйлс байсан уу? Байгаагүй биз? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүн Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа махан биеийн өвдөлт, махан биеийн бэрхшээл, хоосон байдал, дэлхий ертөнцийн туйлын золгүй байдал гэх мэт эдгээр зүйл бий болсон. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тэднийг шаналгаж эхэлсэн юм. Хүмүүс тэгээд улам илүү доройтож, хүний өвчин гүнзгийрч, зовлон нь улам бүр хэцүү болсон. Хүн дэлхий ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлыг улам илүү мэдэрсэн бөгөөд дэлхийд тун бага найдах болсон. Иймээс энэ зовлонг Сатан хүнд авчирсан ба хүн Сатанаар завхруулагдаж, доройтсоны дараа л энэ нь бий болсон.” “Христийн ярианы тэмдэглэл” номоос. “Эхэндээ Бурхан хүнийг бүтээх үед хүн Бурханыг үгийг сонсож, өөрийгөө Бурханд захируулдаг байсан. Бурхан хүнтэй хамт байсан бөгөөд хүнийг халамжилж, хамгаалдаг байлаа. Тухайн үед төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж байгаагүй бөгөөд санаа зовох уурлаж бухимдах гэж зүйл үгүй байв. Хүн Едений цэцэрлэгт түгшүүр, санаа зовох зүйлгүй аж төрж, Бурханы хайрласан эдэлж болох бүх зүйлийг эдэлж, хүн төрөлхтөн Бурханы удирдамж дор аз жаргалтай, баяр баясалтайгаар амьдарч байсан юм. Гэвч хүнийг Сатан уруу татаж, завхруулснаас хойш хүн төрөлхтөн Бурханаас урваж, Түүнийг дагахаа болин, оронд нь Сатаныг дагасан бөгөөд энэ шалтгаанаар хүн төрөлхтөн Бурханы халамж, хамгаалал, ерөөлийг алдаж, Сатаны эзэмшилд орсон юм. Олон мянган жилийн туршид Сатан хүмүүсийг хуурч, хор учруулахын тулд тэрс үзэл болон материаллаг үзэл, бурхангүйн үзэл, хувьсал зэрэг уран яруу үг, агуу хүмүүс болон алдартнуудын сурталчилсан: ‘Дэлхий ертөнцөд Бурхан гэж үгүй,’ ‘Ямар ч аврагч байгаагүй,’ ‘Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг’ ‘Бусдаас илүү байж, өвөг дээдэстээ суу алдар авчир,’ ‘Амь амиа бодож, диавол арынхыг нь залгина,’ ‘Хүн баяжихын тулд юу ч хийнэ,’ ‘Дэлхий ертөнц мөнгөн дээр тогтдог,’ ‘Мөнгө хамгийн чухал’ гэх мэт утгагүй, худал хуурмаг зүйлсийг ашиглаж ирсэн юм. Хүн төрөлхтөн эдгээр утгагүй, тэрс үзлийг хүлээн зөвшөөрснийхөө дараа Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы дээд эрхийг үгүйсгэж, бүгд Бурханаас урваж, аз жаргалтай амьдралыг бүтээхийн тулд өөрийн хөлс хөдөлмөртөө түшиглэхийг хүссэн. Хүний зан чанар улам бүр биеэ тоосон, ихэрхүү болж, өөрийгөө алдаж эндэхгүй гэж бодон улам бүр амиа хичээсэн, зальхай, ёрын муу болсон билээ. Хүмүүс өөр хоорондоо явуулга хийж, алдар хүнд, байр суурь, эд хөрөнгийн төлөө нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, нэгнээ хуурч, нэгэнтэйгээ тэмцэлдэж, улам бүр түгшүүртэй болж, ядарч гүйцсэн юм. Өвчин зовлон ирж, зүрх сэтгэлд ч бас хоосрол үүслээ. Эдгээр зовлон түгшүүр нь бидэнд энэ ертөнц дээрх хүний амьдралыг маш хэцүү, ядарч цуцмаар, хэцүү санагдуулсан юм. Сатан хүнийг завхруулсны дараа энэ бүхэн бий болсон бөгөөд Сатан л бидэнд хор хөнөөл учруулж байсан, мөн энэ нь Бурханыг үгүйсгэж, Бурханаас зайгаа барьж, Бурханаас урвасан хүн төрөлхтний гашуун үйлийн үр байсан юм.
Эгч цааш нь надад ингэж нөхөрлөв: “Сатан цаашид хүн төрөлхтнийг завхруулж, хор хөнөөл учруулахыг Бурхан харж тэвчихгүй. Тэр бүр Өөрөө дахин нэг удаа бие махбодтой болсон бөгөөд биднийг завхралаас маань аврахын тулд хүмүүсийн дунд амьдарч, үнэнийг илэрхийлдэг. Бид Бурханы үгийг сонсож, Бурханы үгнээс үнэнийг ойлгож л байвал Сатаны хүн төрөлхтнийг завхруулдаг бүх арга барил, арга замыг ялгаж салгаж, тодорхой харж чадна. Бид Сатаны муу ёрын мөн чанарыг нэвт харах бөгөөд, Сатаныг орхиж, Сатаны хор хөнөөлийг хөсөр хаяж, Бурханы өмнө эргэн очиж, Бурханы авралыг олж авах, эцэстээ сайхан хүрэх газарт Бурханаар хүргүүлэх хүч чадалтай болно.” Бурхан хүн төрөлхтнийг аврахаар биечлэн ирсэн тухай сонсоод сэтгэл минь ихэд хөдөллөө. Сатаныг үргэлжлүүлэн надад хор хөнөөл учруулаасай гэж би үнэхээр хүсээгүй тул эгч нартаа зовлон, эргэлзээнийхээ талаар хэллээ: “Миний жаахан ойлгохгүй байгаа асуудал байна. ‘Хүмүүс дээш гарах гэж зовдог боловч ус доош урсдаг’ гэх зүйр үг байдаг. Би бусдаас онцгойрч, тав тухтай амьдралаар амьдрахын тулд маш шаргуу ажилласан бөгөөд хэвийн нөхцөлд бол энэ нь туйлын зорилго, хүсэл тэмүүлэлтэй байна гэсэн үг. Гэхдээ ингэж амьдрах арга зам ч бас Сатан биднийг хорлодог арга зам гэж үү?”
Эгч Бурханы үгийн бас нэг эшлэлийг надад уншиж өглөө: “Тэгвэл Сатаны ёрын муу сэдэл юу вэ? Чи тодорхой мэдэхгүй байгаа, тийм үү? … Арай зөөлнөөр хэлбэл, мэдлэгийг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол хэвийн явдал гэж хүмүүс боддог. Өндөр дээд туйлын зорилго өвөрлөж эсвэл амбицтай байхыг зүгээр л чин эрмэлзэлтэй байх гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралдаа дагах ёстой зөв зам байх ёстой гэж тэд боддог. Хэрвээ хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгоо биелүүлж эсвэл ажил мэргэжлээ амжилтанд хүргэж чадвал—ийм байдлаар амьдрах нь илүү бахадмаар биш гэж үү? Тийм байдлаар зөвхөн өөрийнхөө өвөг дээдсийг хүндэтгээд зогсохгүй, харин түүхэнд өөрийн мөрийг үлдээнэ—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, энэ ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн агаад зөв зохистой зүйл байдаг. Гэхдээ Сатан ёрын муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулж, дараа нь энэ нь дууслаа гэж шийддэг үү? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой эсвэл хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ нь ямар хоёр үг вэ? Нэг нь “алдар нэр”, нөгөө нь “ашиг хонжоо”: Тэдгээр нь алдар нэр ба ашиг хонжоо. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг; энэ нь ямар нэг төрлийн үндсэн язгуур арга биш юм. Санаандгүй байдлын дунд хүмүүс Сатаны амьдрах аргыг, амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, амьдралын чиглэлээ тогтоож эхэлдэг ба ингэснээрээ тэд өөрийн мэдэлгүйгээр амьдралын туйлын зорилготой болдог. Амьдралын эдгээр туйлын зорилгууд нь хэчнээн эрхэм дээд санагдах нь хамаагүй, тэдгээр нь алдар нэр болон ашиг хонжоотой салшгүй холбоотой зүгээр л нэг шалтаг юм. Ямар ч агуу эсвэл алдартай хүн, үнэндээ бүх хүмүүсийн хувьд, тэдний амьдралдаа дагадаг ямар ч зүйл ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Ийм байдаггүй гэж үү? (Тэгдэг.) Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол өндөр байр суурь, агуу эд баялгийг эдэлж, сайхан амьдралд умбахын тулд тэдгээрийг хэрэглэж болно гэж хүмүүс боддог. Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол тэд зугаа цэнгэлийг эрж хайхдаа болон бие махбодийн цадиггүй таашаалын төлөө тэдгээрийг хэрэглэж болно. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр өөрсдийн бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, өөрсдийн хувь тавилангаа бүгдийг нь аваад Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт тэд ийм байдлаар Сатаны талд очиж, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэд Сатанаар бүрмөсөн, бүрэн дүүрэн хянагддаг. Мөн тэд өөрсдийн живсэн намгаасаа өөрсдийгөө чөлөөлж үнэхээр огт чадахгүй. Хэн нэгэн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг эсвэл сайн, сайхан тэдгээр зүйлийг цаашид эрж хайхаа больдог. Үүний учир нь, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал хэтэрхий их бөгөөд тэдгээр нь хүмүүсийн хувьд насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?…… Сатан хүнийг зөвхөн алдар нэр, ашиг хонжоог л боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр ашиг хонжооны төлөө өөрсөддөө байгаа бүхнээ золиослодог ба алдар нэр, ашиг хонжоог олж авч, хадгалахын төлөө тэд ямар нэгэн санал, шийдвэр гаргах болно. Ийм байдлаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг. Эдгээр гав дөнгийг хүмүүсийн биед үүрүүлсэн байдаг бөгөөд тэдгээрээс ангижрах хүч, зориг тэдэнд байдаггүй. Иймээс хүмүүс асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан хөдөлж, өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг үүрсээр байдаг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VI”-аас)
Бурханы үгийг уншиж дуусаад эгч надад, Сатан хүнийг завхруулахад алдар хүнд, ашиг хонжоог ашигладаг тухай баримт болон үнэнийг хэлж өглөө. Энэ дэлхийд эрх барьж, хүн төрөлхтнийг удирддаг бүх хүн бол Сатаны муу ёрын хүчин гэдгийг, алдартай, агуу хүмүүс нь хүн төрөлхтнийг завхруулдаг диаволын хаад болохыг, мөн Марксын бурхангүйн үзэл болон Дарвины хувьслын онол нь хүн төрөлхтнийг туйлын их хуурч, завхруулан Бурханаас зайлж, урвахад хүргэсэн гэдгийг би тэр үед л ойлголоо. Урьд нь уншиж байсан номууд маань бүгд Сатаны хор, Сатаны гүн ухаан, Сатаны логикоор дүүрэн байсныг би тэр үед л мэдэрсэн юм. Диавол Сатан хүн төрөлхтнийг яаж завхруулсан тухай илчилсэн Бурханы үг байгаагүй сэн бол би одоо ч Сатанд хууртаж, удирдуулан, харанхуйд хамаг хүчээрээ тэмцэж байх байсан юм. Хүн туйлын зорилго, тэмүүлэлтэй, энэ нь тун зөв, гэхдээ хүн туйлын зорилгоо эрэлхийлэх явцад нь Сатан хүнийг өөрийн оршин тогтнох горим, дүрэмд автуулж, зөвхөн алдар хүнд, ашиг хонжооны төлөө амьдрахад хүмүүсийг уруу татахын тулд бүх төрлийн арга барилыг ашигладаг. Хүмүүс алдар хүнд, ашиг хонжоонд умбамагц алдар хүнд, ашиг хонжооны бидний сэтгэлийг маш их татдаг тул гэрэл гэж юу болох, сайн сайхан зүйлс гэж юу болохыг хайхаа больдог бөгөөд энэ дотроо бүр гацаж, гарах арга замгүй болдог. Энэ бол биед маань үүрүүлсэн Сатаны дөнгө төдийгүй Сатаны хүн төрөлхтнийг завхруулах заль мэх юм. Бусдад өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд би бусдаас дээр байж, илүү мөнгө олох гэсэндээ ухаанаа алдаж, мөнгөний араас хөөцөлдөн, тэр бүү хэл хаширлах ч үгүйгээр алдар хүнд, ашиг хонжооны төлөө эрүүл мэндээ хүртэл золиосолсон юм. “Бусдаас дээр байж, өвөг дээдэстээ суу алдрыг авчир” гэх алдаатай үзэлд удирдуулсан байсан учраас би цааш тэмцэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, илүү дээр байхыг үргэлж хүсдэг байсан. Сэтгэл минь хэзээ ч ханаагүй бөгөөд өөрийнхөө эрүүл мэндийг сүйд хийснийхээ дараа л болих ёстой болсон. Алдар хүнд, ашиг хонжооны эрэл амьдралыг минь үнэхээр бэрх, ядаргаатай болгосон! Эд хөрөнгө, алдар хүнд, ашиг хонжооны эрэл минь алдаатай, энэ нь Сатан хүмүүст ноцтой хор учруулдаг арга барилын нэг төрөл гэдгийг Төгс Хүчит Бурханы үгийн илчлэл байгаагүй сэн бол би хэзээ ч мэдэхгүй байсан бөгөөд хүн төрөлхтнийг завхруулах Сатаны явуулга, нүгэлт сэдлийг тодорхой харж бүр ч чадахгүй байсан юм. Үүний дараа эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн хэд хэдэн эшлэлийг уншиж өгсөн бөгөөд би энэ жилүүдэд ямагт алдар хүнд, ашиг хонжоо эрж хайж явснаараа зовлонд нэрвэгдэж, эцэстээ өвдсөн гэдгээ Бурханы үгийн талаар болон Сатаны хүн төрөлхтнийг завхруулдаг янз бүрийн арга барил, арга замын талаарх эгчийн нөхөрлөлөөр дамжуулан ойлгосон юм. Бурханд итгэж, үнэнийг мэдээгүй бөгөөд Сатанд хорлогдож, завхарсан учраас л энэ бүх зовлон үүджээ!
Дараа нь эгч Бурханы үгийг надтай хэлэлцэхээр ойр ойрхон ирдэг боллоо. Аажмаар би Бурханы эцсийн өдрүүдийн ажилд улам бүр үнэмшсэн бөгөөд хүнийг хорлох Сатаны өчүүхэн арга замуудыг ялгаж салгаж чаддаг болж, Бурханд итгэх, Бурханы үгийг унших, үнэнийг эрж хайн, Бурханы дүрэм, зохицуулалтад захирагдах гэдэг нь хамгийн чухал зүйл болохыг ойлгосон юм. Энэ маягаар амьдарснаар л би Бурханы магтаалыг хүртэж, тэр үед л амьдрал минь хамгаас утга учиртай, хамгаас аз жаргалтай болно! Удалгүй би надтай хамт ажилладаг нэг эмэгтэйн нөхцөл байдлыг анзаарлаа. Тэр эмэгтэй мөнгө олохын тулд нөхөртэйгөө хамт Японд ажил хийхээр ирсэн юм. Тэр хоёр хоёулаа жаал жуул мөнгө олсон боловч нөхрийнх нь бие өвдөж эхэлсэн. Тэгээд эмчлүүлэхийн тулд нутаг буцахаас аргагүй болсон. Нөхөр нь хүнд шатандаа орсон хорт хавдартай болох нь үүний дүнд тогтоогдсон билээ. Энэ оношийг дуулаад тэр хоёр дахин мөнгө олохоор Японд ирэх хүсэлгүй болсон юм. Гэр бүлийнхэн нь тэр чигтээ айдас, уй гашуун дунд амьдарч байв. Хамтран зүтгэгчийн маань золгүйтэл надад хүний амийн хэврэг, нандин байдлыг гүнээ мэдрүүлсэн юм. Хүнд амь байхгүй бол илүү их мөнгөтэй болоод ямар хэрэг байх вэ? Мөнгө амийг худалдаж авч чадна гэж үү? Нэгэн өдөр би Төгс Хүчит Бурханы дараах үеийг харлаа: “Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л эдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ III”-аас)Сатан хөрөнгө мөнгө, алдар хүндийг ашиглан олон хүний амьдралыг хүлж, хорлож, устгадаг гэдгийг Бурханы үг надад харуулсан. Гэхдээ бид Сатаны явуулгыг нэвт харж чаддаггүй бөгөөд Сатаны хүмүүсийг хорлох арга барил нь хөрөнгө мөнгө, алдар хүнд гэдгийг ойлгож чаддаггүй учраас салж чадахгүй эргүүлэгт орж, өөрсдийн мэдэлгүй Сатанд мэхлүүлж, хорлогддог. Тэр мөчид би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч чадсан нь ямар азтай хэрэг байсныг бодов. Би Төгс Хүчит Бурханы үгийг уншаагүй бол Сатан хүмүүсийг хорлохын тулд хөрөнгө мөнгө, алдар хүндийг ашигладаг гэх үнэнийг хэзээ ч нэвт шувт харж чадахгүй байсан бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт бас Сатанд залгиулах байсан юм.
Бие минь тааруу байх үед чуулганы эгч нар над руу ойр ойрхон залгадаг байв. Би ташаагаа хөдөлгөж чадахгүй байсан учраас тэр эгч нар надад массаж хийж өгч, бумба тавьдаг байлаа. Анагаахын мэдлэгтэй нэг эгч зүү тавьдаг тусгай цэг дээр дарвал өвчнийг минь намдаана гэж надад хэлсэн юм. Тэд бас санаачилга гаргаж, гэр орны минь ажилд тусална. Гэр бүлийн минь хамаатнууд шиг л намайг асарч халамжилдаг байв. Гадаад оронд амьдарч байгаа цагаачийн хувьд, энэ ертөнцөд надад найз нөхөр гэж үгүй байв. Намайг энэ эгч нар өөрийн минь хамаатнуудаас илүү харж хандсан явдалд өнөөдөр миний сэтгэл үнэхээр хөдөлсөн билээ. Би тэдэнд ахин дахин талархсан. Гэхдээ эгч нар маань надад ингэж хэллээ, “Олон мянган жилийн өмнө Бурхан биднийг урьдчилсан тогтоож, сонгосон юм. Одоо Тэр биднийг эцсийн өдрүүдэд төрүүлж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрүүлэхээр зохицуулсан. Бид хамтдаа энэ замаар алхана. Энэ бол Бурханы дүрэм юм. Бид үнэндээ аль эртнээс угаасаа гэр бүл байсан. Ердөө л салж хагацаад, өнөөг хүртэл нэг нэгнээ олоогүй явсан хэрэг.” Эгч нар маань ингэж хэлсний дараа би сэтгэлээ барьж чадалгүй тэднийг тэвэрч, нулимс минь хацар даган урсаж байв. Энэ мөчид би эгч нартайгаа үгээр илэрхийлшгүй дотно байдлыг мэдэрсэн юм. Зүрх сэтгэл минь Төгс Хүчит Бурханд улам их талархаж байлаа.
Өөрийн мэдэлгүйгээр миний бие улам бүр сайжирч байв. Энэхүү өвчний шаналлыг туулсныхаа дараа би Сатаны амьдралын буруу харах өнцгийн эрхшээлд байснаа тунгаав. Энэ бүх хугацаанд би бусдад хүндлүүлж, атаархуулахын тулд хамтран ажиллагчдаасаа онцгойрч, хангалуун амьдралаар амьдрахыг эрэлхийлж байсан юм. Гэхдээ оронд нь би зовлон, уй гуниг олж авна гэж хэзээ ч бодоогүй билээ. Би өчүүхэн төдий ч амар амгалан, аз жаргал олж аваагүй. Одоо би Бурханы үгийг болон Бурханы хүслийг ойлгосон учир хувь тавилантай тэмцэж, алдар хүнд, ашиг хонжоо эрэлхийлэх хүсэлгүй болсон. Энэ бол миний хүсдэг амьдрал биш. Одоо би ажилдаа явахаас гадна ойр ойрхон цуглаанд оролцож, Бурханы үгийг уншин, өөрийнхөө туршлага, ойлголтыг ах эгч нартайгаа хуваалцдаг болсон. Бас би магтан дуу дуулж, аз жаргалтайгаар амьдарч сурч байна. Мөн зүрх сэтгэлдээ өмнө нь хэзээ ч амсаж үзээгүй итгэл, амар амгаланг олж авсан юм.
Нэг өдөр би зориулалтынхаа үеэр Бурханы эдгээр үгийг харав: “Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! … Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ III”-аас)Бурхан бол бүтээгч, хүмүүс бол Түүний бүтээл. Хүн бүрийн амьдрал Бурханы гарт, Түүний хяналт, зохицуулалт дор байдаг. Хүний амьдралдаа олж авдаг бүхэн Бурханы хяналтад, Бурханаар урьдчилан тогтоогдсон байдаг бөгөөд хүн ийш тийш гүйх нь яавч шийдвэрлэх хүчин зүйл биш. Бурхан хүнд хэдий чинээг хайрлана, хүн төдий чинээг л олж авч чадна. Бурхан үүнийг хүнд хайрлахгүй бол хэчнээн их зүтгэлээ ч хоосон хоцорно. Энэ нь яг л “Хүн үрээ тарьж, Тэнгэр ургацыг шийднэ,” “Хүн санаачилж, Бурхан шийдвэрлэдэг” гэдэг хэлцүүдтэй адилхан юм. Иймээс амьдралдаа бид Бүтээгчийн хяналт, зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Энэ бол аз жаргалтай амьдрах нууц, энэ бол жинхэнэ амьдрал юм! Үүний зэрэгцээ би хүн хэчнээн хөрөнгө баялагтай, өндөр байр суурьтай байлаа гээд эдгээр нь бүгд хүний энэ ертөнцийн өмч гэдгийг ойлгосон юм. Хүн төрөхдөө үүнийг авч төрөөгүй, үхэхдээ аваад явж чадахгүй юм. Хүн алдар хүнд, ашиг хонжооны эрэлд өөрийгөө зориулснаараа эцэст нь олж авдаг зүйл нь бүхэлдээ оргүй хоосон, зовлонгоор дүүрэн агаад эцсийн үр дүндээ Сатанд залгиулдаг билээ. Энэ ойлголтыг олж авсныхаа дараа би амьдралын өөр замаар замнаж, шинээр эхлэхээр шийдсэн юм. Би Бурханы хяналт, зохицуулалтыг л дуулгавартай дагаж, амьдралынхаа хоёр дахь хагасыг Бурханы зохицуулалтад даатгахаар шийдсэн билээ. Би бусдад хүндлүүлэхийн тулд хөрөнгө баялаг, байр суурь эрэлхийлэхээ больж, оронд нь Бурханыг дуулгавартай дагадаг хүн болж, үнэхээр Бурханы төлөө амьдарч, Бурханы хайрыг хариулахаар амьдрах болно. Одоо би өдөр бүр гураас дөрвөн цаг ажилладаг. Дарга минь япон хүн. Бидэнд хэлний бэрхшээл гардаг ч дарга минь намайг сайн анхаарч халамжилдаг. Намайг юм хий гэж хэлэх бүрдээ миний ойлгож чадах энгийн үгийг хэрэглэж, надад хэзээ ч дарамт шахалт өгдөггүй. Энэ нь Бурхан намайг өрөвдөж, ерөөсөн хэрэг гэдгийг би мэднэ. Би үнэхээр талархаж байна. Үүний зэрэгцээ хүн Бурханы үгийг сонсож, Бурханы хяналт, зохицуулалтад захирагдаж байж л тайван, баяр баясгалантай амьдралаар амьдарна гэдгийг улам сайн ойлгосон юм.
Би ганцаараа байх болгондоо Бурханд ирэхийн өмнөх амьдралаа үе үе эргэн санадаг юм. Өвдөөгүй байсан бол би хөрөнгө мөнгө, алдар хүндийн эрлээ зогсоолгүй, мөнгө олох гэж л улайрсаар, эцэстээ өөрөө ч мэдэлгүй Сатанд харгисаар хөнөөгдөх байсан юм. Сатан алдар хүнд, ашиг хонжоог ашиглан надад хор хөнөөл учруулж, өвчин тусгасан бол Төгс Хүчит Бурхан өвчнөөр минь дамжуулан намайг Өөрийнхөө өмнө аваачиж, хүний завхралын гол буруутан нь Сатан гэдгийг, хүнийг завхруулахын тулд Сатан хөрөнгө мөнгө, алдар хүндийг ашигладгийн явуулга болон үнэнийг Бурханы үгээр дамжуулан нэвт харах боломж олгож, энэ нь намайг хүний зарим нэг зүйлийг нэвт шувт харахад хүргэсэн юм. Хүн хаанаас ирсэн, хаашаа явж байгааг болон хүний нүгэл, доройтлын эх сурвалжийг мэддэг болж, хүн утга учиртай амьдралаар хэрхэн амьдрах ёстойг ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Зарим хүн өвчилснөөсөө болоод л Бурханд итгэж эхэлдэг. Энэ өвчин бол чамд өгч буй Бурханы нигүүлсэл; түүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрэв чи Бурханд итгээгүй бол чи өдий хол ирж чадахгүй байсан, тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм.”( Үг нь махбодоор илэрсэн номын “ЗӨВХӨН ЗОВЛОНТ ШАЛГАЛТЫГ АМССАНААР Л ТА НАР БУРХАНЫ ХАЙР ТАТАМ БАЙДЛЫГ МЭДЭЖ ЧАДНА”-аас)Бурхан үгээ маш бодитойгоор хэлдэг. Би яг гамшгаас үүдэн ерөөлийг олж авсан юм! Ойрд би Бурханы үгийн хангамж, удирдамж дор Сатаны хүлээсийг хөсөр хаяж, амьдралыг зөв өнцгөөс хардаг болсон. Би амьдралын зөв замд орж, зүрх сэтгэл минь ихэд чөлөөлөгдсөн. Бурхан үнэхээр ухаалаг, үнэхээр бүхнийг чадагч билээ. Намайг хайрлаж, аварсан явдалд би Төгс Хүчит Бурханд талархъя!

Дужуань, Япон
No comments:
Post a Comment