Холбогдолтой Бурханы үгс:
Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Түүний хүслийг ухаарснаар болон Түүний үгэнд үндэслэн Бурхантай ярилцана гэсэн үг юм; энэ нь Бурханд нэн ойр санагдаж, Тэр чиний өмнө байгааг болон Түүнд хэлэх зүйл чамд байгааг мэдэрнэ гэсэн үг юм; мөн энэ нь өөрийн зүрх сэтгэл дотроо гойд гэрэлтэй байж, Бурхан нэн хайр татам гэдгийг мэдэрнэ гэсэн үг юм. Чи ихэд зоригжих ба чиний үгийг сонссоны дараа ах эгч нар чинь баярлаж, чиний хэлсэн үгс бол тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг бөгөөд чиний хэлсэн зүйл тэдний хэлэхийг хүсдэг зүйлийг төлөөлж байгааг мэдрэх болно. Үнэхээр залбирна гэдэг нь энэ юм. Үнэхээр залбирсны дараа чиний зүрх сэтгэлд тайван, тааламжтай санагдах болно; Бурханыг хайрлах хүч тэнхээ нэмэгдэх ба чиний бүхий л амьдрал дахь юу ч Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнэтэй эсвэл ач холбогдолтой биш юм шиг чамд санагдах болно—энэ бүхэн нь чиний залбирал үр ашигтай байсныг батална.
Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл дотор нь байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно.
Залбирал бол тогтсон ёс журмыг мөрдөж, аргачлалыг дагаж эсвэл Бурханы үгийг чээжээр уншиж байгаа хэрэг биш, өөрөөр хэлбэл залбирал нь үгийг тоть шиг давтаж, бусдыг хуулбарлана гэсэн үг биш. Залбирлаараа чи зүрх сэтгэл дэх үгсээ Бурхантай хуваалцаж, зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой, ингэснээр Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөж болох юм. Чиний залбирал үр нөлөөтэй байхын тулд тэдгээр нь Бурханы үгийг уншсан байдал дээр чинь үндэслэх ёстой. Бурханы үгийн дунд залбирснаар л чи илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадах болно. Бурханы тавьсан шаардлагуудыг хүсэн эрмэлзсэн зүрх сэтгэлтэй байснаар болон эдгээр шаардлагуудыг биелүүлэхэд бэлэн байснаар жинхэнэ залбирал харагддаг; чи Бурханы үзэн яддаг бүхнийг үзэн ядаж чадах ба үүний үндсэн дээр чи мэдлэгтэй болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох болно. Шийдвэр, итгэл, мэдлэг болон залбирсныхаа дараа хэрэгжүүлэх замтай байх—зөвхөн энэ нь л жинхэнэ залбирах явдал бөгөөд зөвхөн ийм залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг таашааж, Түүний үгээр Бурхантай ярилцах суурин дээр хийгдэх ёстой, чиний зүрх сэтгэл Бурханыг эрж хайн, Бурханы өмнө амар тайван байж чадах ёстой. Тийм залбирал Бурхантай жинхэнээсээ ярилцах түвшинд аль хэдийн хүрсэн байна.
Ах эгч нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найддаг. Энэ нь хоосон сургаалыг чанд баримтлах явдал биш, харин хүрэх ёстой үр нөлөө юм. … Чи ийнхүү хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би өөрийн үүргийг биелүүлэхийг хүсэж байна. Та энэ бүлэг хүмүүс бидэн дунд алдаршиж, бидэн дэх гэрчлэлийг эдлэхийн тулд би өөрийн бүхий л оршихуйг Танд зориулж чадна. Бидний дотор ажиллахыг би Танаас гуйж байна, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг өөрийн зорих зорилгоо болгож чадна.” Чамайг энэ ачааг үүрэх үед Бурхан чамайг гарцаагүй төгс болгох болно; чи зөвхөн өөрийнхөө төлөө залбирах ёсгүй, харин Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн төлөө, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Тэр нь хамгийн жинхэнэ залбирал юм.
Хэдий чинээ их сүнслэг амьдралаар амьдрах тусмаа чиний зүрх сэтгэл Бурханы үгээр улам л их дүүрч, үргэлж энэ хэрэгт санаа тавьж, үргэлж энэ ачааг үүрэх болно. Тэгсний дараа чи сэтгэлийн гүн дэх үнэнээ сүнслэг амьдралаараа дамжуулан Бурханд илчилж, юу хиймээр байна, юу бодож байна, Бурханы үгийг хэрхэн ойлгож, ямар байдлаар үзэж буйгаа Түүнд хэлж чадна. Юу ч, өчүүхэн төдий зүйлийг ч бүү нуу! Өөрийн зүрх сэтгэл доторх үгийг Бурханд хэлж занш, Түүнд үнэнээ хэл, сэтгэлээ уудлахаас бүү эргэлз. Үүнийг олон хийх тусмаа л чи Бурханы хайр татам байдлыг мэдрэх болно, тэгээд та нар Бурханы зүг улам улам ихээр татагдах болно. Энэ үед чи Бурхан та нарт хэнээс ч илүү дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас холдохгүй. Хэрэв чи ийм төрлийн сүнслэг үйл ажиллагааг өдөр бүр хэрэгжүүлж, ухаан санаанаасаа гаргахгүй, харин ч үүнийг амьдралынхаа том явдал гэж үзэж байх юм бол Бурханы үг чиний сэтгэлийг эзэмдэх болно. Ариун Сүнсээр хөдөлгүүлэх гэдгийн утга энэ юм. Тэгэхээр чиний сэтгэлийг Бурхан үргэлж эзэмдсээр байсан мэт, сэтгэлд чинь хайртай зүйл үргэлж байсаар ирсэн мэт байх болно. Хэн ч үүнийг чамаас булааж авч чадахгүй. Энэ учрал ирэхэд чиний дотор Бурхан үнэхээр амьдарч, зүрх сэтгэлд чинь байраа эзлэх болно.
Хүний нөхөрлөл:
Хүн Бурханд зүрх сэтгэлээ үнэхээр уужим нээх үеэс жинхэнэ залбирал эхэлдэг. Хүн зүрх сэтгэлдээ юу байгааг Бурханд хэлж чаддаг, зүрх сэтгэлээ үнэхээр нүцгэлж чаддаг, Бурханд өөрийн үнэн бэрхшээл, завхарсан байдлаа тоочоод, Бурханаас уучлал хүсэж, Бурханы авралыг гуйж чадах үед, энэ нь зүрх сэтгэлдээ юу байгааг ярьж байгаа хэрэг юм. Бурханы нүдээр, хүн томоогүй байж, үнэнийг ойлгохгүй байлаа ч Бурханд л зүрх сэтгэлээ нээж чадвал, Бурханы сэтгэл хангалуун байдаг; хүнд тавьдаг Бурханы шаардлага өндөр биш.
Залбирал чинь Бурханд зүрх сэтгэлээ нүцгэлж байгаа гэсэн үг хэмээхийн учир юу вэ? Хэрэв чи аманд чинь үргэлж гарч ирдэг үгээр залбирвал, залбирал чинь яг л хоёр хүний хоорондоо солилцдог өнөөх өнгөцхөн мэндчилгээ, эелдэг үг шиг хэлбэр төдий байх болно. “Та хоёр ямар харилцаатай вэ?” гэж хүн асуувал “Яах вэ дээ, би хэзээ ч зүрх сэтгэлээ нээдэггүй, бид уулзахдаа зүгээр л толгой дохилцож, мэндчилгээний хэдэн үг хэлдэг.” Энэ чинь үнэн голоосоо ярилцаж байгаа хэрэг мөн үү? Хэрэв чи үнэн голоосоо ярилцъя гэвэл, үгийн гадаад давхаргад бүү анхаар, тэдгээрийг хэллээ ч бай, үгүй ч бай, ямар ч хэрэггүй. Чи Бурханд залбирахдаа, зүрхнээс зүрхэнд ярьж, зүрх сэтгэл дэх үгээ, зүрх сэтгэл дэх зовлонгоо, өөрийнхөө орсон аливаа хяналт, зүрх сэтгэлдээ буй ямарваа эмзэг цэгийг авч, Бурханд шийдвэрлүүлэхээр дамжуул. Чи шүүгдэж, гэсгээгдэж, засуулж, харьцуулах үедээ, эсвэл шалгалт, цэвэршүүлэлтэд илчлэгдэх үедээ, “Өөрийгөө үнэхээр мэдэхэд минь надад туслаач, биеийн хэмжээгээ мэдэхэд минь туслаач, Таны хүсэлд нийцүүлэн үүргээ яг яаж гүйцэтгэхээ мэдэхэд минь туслаач” гэж Бурханд залбир. Хэрвээ чиний яриа, залбирал эдгээр үр дүнд хүрвэл, жинхэнэ залбирал мөн. Залбирлаа хэлмэгцээ зарим хүн нүдээ аньж, өнөөх хэдэн нийтлэг хэллэг гардаг. Үүний дараа, нүдээ нээмэгц, энэ нь дуусан байдаг; үүнийг залбирал гэх үү? Үүнийг жинхэнэ ярилцаа гэж нэрлэхгүй бөгөөд Бурханы хажууд Ариун Сүнс ажиллахгүй. Залбирал гэдэг зүрх сэтгэлээ даатгаж, өөрийнхөө үгэнд сэтгэл хөдөлж, чи өөрөө: “Би үүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хэлж байна, энэ бол зүрх сэтгэлийн минь зовуурь, энэ бол зүрх сэтгэл дэх үг минь.” гэж мэдэрдэг. Чамайг Бурханд залбирч дууссаны дараа сүнс чинь чөлөөлөгдөж, зүрх сэтгэл чинь баясч, энэ нь жинхэнэ залбирал, Бурхантай хийсэн жинхэнэ ярилцаа болохыг мэдэрдэг; ийм үр дүнд хүрдэг цорын ганц залбирал нь жинхэнэ залбирал юм.
Бурхантай жинхэнээсээ ярилцах гэдэг юу вэ? Энэ нь Бурхантай амьдрал дахь сүнслэг асуудлуудын тухай ярилцах явдал юм. Зөв тайлбарлавал, амьдрал дахь сүнслэг асуудлуудын тухай ярилцах гэдэг нь Бурханы үгийн үнэнд орох тухай ярилцах гэсэн үг; энэ нь Бурханы үгийн бодит байдалд орох тухай ярилцаа юм. Бурханы үгээр илэрхийлэгдсэн үнэн бүхэнд хүмүүс орж, туршлагадаа хэрэгжүүлж болдог; үүнийг залбирлаар гүйцэлдүүлдэг. Үнэнд хэрхэн орох тухай, Бурханы үгэнд хэрхэн орох тухай асуудалд төвлөрсөн ямарваа залбирал нь Бурхантай жинхэнээсээ ярилцаж байгаа хэрэг юм. ... Бурхантай жинхэнээсээ ярилцах нь ямар үндсэнд суурилдаг вэ? Энэ нь хүмүүс Бурханы ажлын тухай мэдлэгтэ байх ёстой, тэд зарим үнэнийг ойлгодог байх ёстой, тэд Бурханы ажлын зорилго юу болохыг, Бурхан яагаад эцсийн өдрүүдийн ажлыг хийдгийг, Бурхан хүнээс эцэстээ юу хүсдгийг, Бурханы ажил юунд хүрэхээр зорьдгийг мэдэх ёстой. Эдгээрийг ойлгосны дараа, хүний залбирал зөв замдаа орж, эрэл нь бас авралын зүгт дэвшиж чаддаг. Чиний залбирал одоо зөв замдаа орж эхэлсэн үү? Чи хүнийг залбируулах Бурханы шаардлагыг дагаж, Бурханы үгэнд жинхэнээсээ залбирч эхэлсэн үү? Чи Бурханы үгэнд болон Бурханы үгээр илэрхийлэгдсэн бүх үнэнд орохоор эрж хайж чадна; эдгээр ололтод хүрч чаддаг залбирал нь хамгаас жинхэнэ залбирал бөгөөд Бурханы зорилгод нийсэн залбирал юм. Үнэнтэй болоод Бурханы үгтэй холбогдолгүй хийсэн ямар ч залбирлыг жинхэнэ залбирал гэж болохүй бөгөөд, ийм залбиралд утга учир гэж үгүй.
Чи Бурхантай жинхэнээсээ ярилцах бүртээ эдгээр чухал асуудал, үр дүнтэй байх ёстой. Тэр цагт л чи Бурхантай жинхэнээсээ ярилцсан гэж хэлж болно. Хэрэв чи эдгээр үр дүнд хүрч чадахгүй бол, Бурхантай жинхэнээсээ ярилцаагүй байна. Эдгээр үр дүн нь юу вэ? Эн тэргүүнд, Бурхантай ярилцахдаа бид өөрсдийн завхралын үнэн, уг чанарынхаа мөн чанарыг мэдэж чаддаг бөгөөд өөрийгөө мэдэх үр дүнд хүрнэ. Бурханы дэргэд бид үнэхээр Бурханы хүсэлд нийцсэн эсэхийг нь тогтоохын тулд үргэлж хийсэн зүйлийнхээ тухай эргэцүүлэх хэрэгтэй, тэгвэл тэр нь аминд ороход зориулсан гэрчлэл болдог. Хэрэв бид Сатаны гүн ухаанаар амьдарсан бол тэр нь Сатаны завхарсан уг чанарын илэрхийлэл бөгөөд ингэх нь гэм бурууд тооцогддог. Хоёрдугаарт, бид Бурхантай ярилцахдаа өөрсдийнхөө тухай жинхэнэ мэдлэгт хүрээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болдог, энэ нь Бурхантай ярилцсаны үр дүн юм. Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болсныхоо дараа бид Бурханыг зүрх сэтгэлдээ хүндэтгэж, Бурханд зүрх сэтгэлдээ дуулгавартай байж, Бурханыг зүрх сэтгэлдээ хайрлаж эхэлдэг бөгөөд энэ нь бидэнд аяндаа Бурханд үйлчлэх шийдвэрт хүргэдэг. Энэ нь Бурханыг мэдэхэд гардаг үр дүн, мөн Бурхантай ярилцсанаар хүрдэг үр дүн юм. Хэрэв бид Бурхантай ярилцахдаа эдгээр үр дүнд хүрэхгүй бол, залбирах зөв замаар ороогүй, Бурхантай үнэхээр ярилцаагүй гэдгийг нотлоход энэ нь хангалттай юм. Зарим хүн “Ер нь, би олон жил залбирсан, тэгэхээр би Бурхантай ярилцдаг гэсэн үг үү?” гэж хэлдэг. Үүнийг дараах үр дүнгээр хэмжих ёстой. Чи Бурханд залбирахдаа өөрийгөө мэдэх үр дүнд хүрсэн үү? Чи Бурханы хүсэл, үнэнийг эрж хайх үр дүнд хүрсэн үү? Чи Бурханыг дуулгавартай дагах үр дүнд хүрсэн үү? Чи Бурханыг хүндэтгэх үр дүнд хүрсэн үү? Чи Бурханыг хайрлах үр дүнд хүрсэн үү? Хэрвээ чи эдгээр дүнгийн ганцад нь ч хүрээгүй бол, залбирал чинь хоосон, бас утга учиргүй бөгөөд чи ердөө л Бурхантай жинхэнээсээ ярилцахгүй байгаа хэрэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдрал хүмүүсийг зөв мөрд хөтөлдөг”-өөс
Хүний нөхөрлөл:
Хүн Бурханд зүрх сэтгэлээ үнэхээр уужим нээх үеэс жинхэнэ залбирал эхэлдэг. Хүн зүрх сэтгэлдээ юу байгааг Бурханд хэлж чаддаг, зүрх сэтгэлээ үнэхээр нүцгэлж чаддаг, Бурханд өөрийн үнэн бэрхшээл, завхарсан байдлаа тоочоод, Бурханаас уучлал хүсэж, Бурханы авралыг гуйж чадах үед, энэ нь зүрх сэтгэлдээ юу байгааг ярьж байгаа хэрэг юм. Бурханы нүдээр, хүн томоогүй байж, үнэнийг ойлгохгүй байлаа ч Бурханд л зүрх сэтгэлээ нээж чадвал, Бурханы сэтгэл хангалуун байдаг; хүнд тавьдаг Бурханы шаардлага өндөр биш.
Аминд оролтын тухай номлол, нөхөрлөл (IV) дэх ”Бурханд хэрхэн үнэхээр шүтэн мөргөдөг болох тухайд”-аас
Залбирал чинь Бурханд зүрх сэтгэлээ нүцгэлж байгаа гэсэн үг хэмээхийн учир юу вэ? Хэрэв чи аманд чинь үргэлж гарч ирдэг үгээр залбирвал, залбирал чинь яг л хоёр хүний хоорондоо солилцдог өнөөх өнгөцхөн мэндчилгээ, эелдэг үг шиг хэлбэр төдий байх болно. “Та хоёр ямар харилцаатай вэ?” гэж хүн асуувал “Яах вэ дээ, би хэзээ ч зүрх сэтгэлээ нээдэггүй, бид уулзахдаа зүгээр л толгой дохилцож, мэндчилгээний хэдэн үг хэлдэг.” Энэ чинь үнэн голоосоо ярилцаж байгаа хэрэг мөн үү? Хэрэв чи үнэн голоосоо ярилцъя гэвэл, үгийн гадаад давхаргад бүү анхаар, тэдгээрийг хэллээ ч бай, үгүй ч бай, ямар ч хэрэггүй. Чи Бурханд залбирахдаа, зүрхнээс зүрхэнд ярьж, зүрх сэтгэл дэх үгээ, зүрх сэтгэл дэх зовлонгоо, өөрийнхөө орсон аливаа хяналт, зүрх сэтгэлдээ буй ямарваа эмзэг цэгийг авч, Бурханд шийдвэрлүүлэхээр дамжуул. Чи шүүгдэж, гэсгээгдэж, засуулж, харьцуулах үедээ, эсвэл шалгалт, цэвэршүүлэлтэд илчлэгдэх үедээ, “Өөрийгөө үнэхээр мэдэхэд минь надад туслаач, биеийн хэмжээгээ мэдэхэд минь туслаач, Таны хүсэлд нийцүүлэн үүргээ яг яаж гүйцэтгэхээ мэдэхэд минь туслаач” гэж Бурханд залбир. Хэрвээ чиний яриа, залбирал эдгээр үр дүнд хүрвэл, жинхэнэ залбирал мөн. Залбирлаа хэлмэгцээ зарим хүн нүдээ аньж, өнөөх хэдэн нийтлэг хэллэг гардаг. Үүний дараа, нүдээ нээмэгц, энэ нь дуусан байдаг; үүнийг залбирал гэх үү? Үүнийг жинхэнэ ярилцаа гэж нэрлэхгүй бөгөөд Бурханы хажууд Ариун Сүнс ажиллахгүй. Залбирал гэдэг зүрх сэтгэлээ даатгаж, өөрийнхөө үгэнд сэтгэл хөдөлж, чи өөрөө: “Би үүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хэлж байна, энэ бол зүрх сэтгэлийн минь зовуурь, энэ бол зүрх сэтгэл дэх үг минь.” гэж мэдэрдэг. Чамайг Бурханд залбирч дууссаны дараа сүнс чинь чөлөөлөгдөж, зүрх сэтгэл чинь баясч, энэ нь жинхэнэ залбирал, Бурхантай хийсэн жинхэнэ ярилцаа болохыг мэдэрдэг; ийм үр дүнд хүрдэг цорын ганц залбирал нь жинхэнэ залбирал юм.
Аминд оролтын тухай номлол, нөхөрлөл (IX) дэх “Аврагдахын тулд яг хэрхэн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэх тухайд”-аас
Бурхантай жинхэнээсээ ярилцах гэдэг юу вэ? Энэ нь Бурхантай амьдрал дахь сүнслэг асуудлуудын тухай ярилцах явдал юм. Зөв тайлбарлавал, амьдрал дахь сүнслэг асуудлуудын тухай ярилцах гэдэг нь Бурханы үгийн үнэнд орох тухай ярилцах гэсэн үг; энэ нь Бурханы үгийн бодит байдалд орох тухай ярилцаа юм. Бурханы үгээр илэрхийлэгдсэн үнэн бүхэнд хүмүүс орж, туршлагадаа хэрэгжүүлж болдог; үүнийг залбирлаар гүйцэлдүүлдэг. Үнэнд хэрхэн орох тухай, Бурханы үгэнд хэрхэн орох тухай асуудалд төвлөрсөн ямарваа залбирал нь Бурхантай жинхэнээсээ ярилцаж байгаа хэрэг юм. ... Бурхантай жинхэнээсээ ярилцах нь ямар үндсэнд суурилдаг вэ? Энэ нь хүмүүс Бурханы ажлын тухай мэдлэгтэ байх ёстой, тэд зарим үнэнийг ойлгодог байх ёстой, тэд Бурханы ажлын зорилго юу болохыг, Бурхан яагаад эцсийн өдрүүдийн ажлыг хийдгийг, Бурхан хүнээс эцэстээ юу хүсдгийг, Бурханы ажил юунд хүрэхээр зорьдгийг мэдэх ёстой. Эдгээрийг ойлгосны дараа, хүний залбирал зөв замдаа орж, эрэл нь бас авралын зүгт дэвшиж чаддаг. Чиний залбирал одоо зөв замдаа орж эхэлсэн үү? Чи хүнийг залбируулах Бурханы шаардлагыг дагаж, Бурханы үгэнд жинхэнээсээ залбирч эхэлсэн үү? Чи Бурханы үгэнд болон Бурханы үгээр илэрхийлэгдсэн бүх үнэнд орохоор эрж хайж чадна; эдгээр ололтод хүрч чаддаг залбирал нь хамгаас жинхэнэ залбирал бөгөөд Бурханы зорилгод нийсэн залбирал юм. Үнэнтэй болоод Бурханы үгтэй холбогдолгүй хийсэн ямар ч залбирлыг жинхэнэ залбирал гэж болохүй бөгөөд, ийм залбиралд утга учир гэж үгүй.
Аминд оролтын тухай номлол, нөхөрлөл (IV) дэх “Бурхантай хэрхэн жинхэнэ ярилцаанд орох тухай”-аас
Чи Бурхантай жинхэнээсээ ярилцах бүртээ эдгээр чухал асуудал, үр дүнтэй байх ёстой. Тэр цагт л чи Бурхантай жинхэнээсээ ярилцсан гэж хэлж болно. Хэрэв чи эдгээр үр дүнд хүрч чадахгүй бол, Бурхантай жинхэнээсээ ярилцаагүй байна. Эдгээр үр дүн нь юу вэ? Эн тэргүүнд, Бурхантай ярилцахдаа бид өөрсдийн завхралын үнэн, уг чанарынхаа мөн чанарыг мэдэж чаддаг бөгөөд өөрийгөө мэдэх үр дүнд хүрнэ. Бурханы дэргэд бид үнэхээр Бурханы хүсэлд нийцсэн эсэхийг нь тогтоохын тулд үргэлж хийсэн зүйлийнхээ тухай эргэцүүлэх хэрэгтэй, тэгвэл тэр нь аминд ороход зориулсан гэрчлэл болдог. Хэрэв бид Сатаны гүн ухаанаар амьдарсан бол тэр нь Сатаны завхарсан уг чанарын илэрхийлэл бөгөөд ингэх нь гэм бурууд тооцогддог. Хоёрдугаарт, бид Бурхантай ярилцахдаа өөрсдийнхөө тухай жинхэнэ мэдлэгт хүрээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болдог, энэ нь Бурхантай ярилцсаны үр дүн юм. Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болсныхоо дараа бид Бурханыг зүрх сэтгэлдээ хүндэтгэж, Бурханд зүрх сэтгэлдээ дуулгавартай байж, Бурханыг зүрх сэтгэлдээ хайрлаж эхэлдэг бөгөөд энэ нь бидэнд аяндаа Бурханд үйлчлэх шийдвэрт хүргэдэг. Энэ нь Бурханыг мэдэхэд гардаг үр дүн, мөн Бурхантай ярилцсанаар хүрдэг үр дүн юм. Хэрэв бид Бурхантай ярилцахдаа эдгээр үр дүнд хүрэхгүй бол, залбирах зөв замаар ороогүй, Бурхантай үнэхээр ярилцаагүй гэдгийг нотлоход энэ нь хангалттай юм. Зарим хүн “Ер нь, би олон жил залбирсан, тэгэхээр би Бурхантай ярилцдаг гэсэн үг үү?” гэж хэлдэг. Үүнийг дараах үр дүнгээр хэмжих ёстой. Чи Бурханд залбирахдаа өөрийгөө мэдэх үр дүнд хүрсэн үү? Чи Бурханы хүсэл, үнэнийг эрж хайх үр дүнд хүрсэн үү? Чи Бурханыг дуулгавартай дагах үр дүнд хүрсэн үү? Чи Бурханыг хүндэтгэх үр дүнд хүрсэн үү? Чи Бурханыг хайрлах үр дүнд хүрсэн үү? Хэрвээ чи эдгээр дүнгийн ганцад нь ч хүрээгүй бол, залбирал чинь хоосон, бас утга учиргүй бөгөөд чи ердөө л Бурхантай жинхэнээсээ ярилцахгүй байгаа хэрэг.
Аминд оролтын тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Бурханд залбирч, Түүнтэй ярилцахын зорилго, ач холбогдол”-оос
No comments:
Post a Comment