Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/07/24

Ид залуу насандаа шоронд



  Бидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүмүүсийн хувьд тэр жилүүд нь сайхан дурсамжаар дүүрэн байдаг байх. Харин би ид залуу насаа шоронд өнгөрөөнө гэж хэзээ ч төсөөлж байгаагүй..Ингэж хэлэхээр та намайг гайхан харж магадгүй, гэхдээ би харамсдаггүй. Хэдийгээр торны цаана өнгөрөөсөн тэр цаг үе гашуун зовлон, нулимсаар дүүрэн байсан ч миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй бэлэг байсан бөгөөд би үүнээс агуу зүйлийг олж авсан.

  Би нэгэн аз жаргалтай гэр бүлд төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа ээжтэйгээ хамт Есүсийг бишрэн шүтэх болсон. Намайг арван таван настай байхад би гэр бүлийнхнийхээ хамтаар Төгс Хүчит Бурхан бол дахин ирсэн Есүс гэдэгт итгэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг баяртайгаар хүлээн авсан.

  2002 оны 4 дүгээр сарын нэгэн өдөр, би арван долоон настай байхад нэг эгч бид хоёр нэг газар үүргээ гүйцэтгэж байлаа. Шөнийн 1 цагт эзэн гэр бүлийн гэрт бид нам гүм унтаж байтал гэнэт хаалга хүчтэй, шамдуу тогших дуу гарахад сэрсэн. Гадаа хэн нэгэн хүн “Хаалгаа нээ! Хаалгаа нээ!” гэж хашгирахыг бид сонслоо. Удалгүй бидний эзэн гэр бүлийн эгч хаалгыг нээхэд цагдаагийн хэдэн офицер дотогш дайран орж ирж ууртайгаар: “Бид Олон нийтийн аюулаас хамгаалахын товчоо”-ноос явж байна” гэж хэлсэн. “Олон нийтийн аюулаас хамгаалахын товчоо” гэх энэ гурван үгийг сонсоод би тэр даруй бачимдан цухалдав. Тэд энд, Бурханд итгэх итгэлээс маань болж биднийг баривчлах гэж ирсэн юм уу? Итгэлийнхээ улмаас зарим ах, эгч нар баривчлагдаж, хавчлага дарамтад өртөж байсан тухай би сонссон; одоо надад ийм зүйл тохиолдож байж болох уу? Зүрх маань ширүүн цохилж эхлэхэд, бас цочирдолд орсноосоо болоод би юу хийхээ ч мэдээгүй. Тийм учраас би яаравчлан Бурханд хандан залбирсан: “Бурхан минь, би Танаас надтай хамт байхыг гуйж байна. Надад итгэл, зориг өгөөч. Юу ч болсон бай хамаагүй, Таны төлөө гэрчлэлд зогсохыг би байнга хүснэ. Би Танаас гуйж байна, Танаас урван тэрслэхгүй бас ах, эгч нарыг худалдахгүй байх боломжийг олгон надад мэргэн ухаанаа өгөөч, миний ярих ёстой үгийг надад хайрлаач.” Залбирсны дараа сэтгэл аажмаар тайвширсан. Би тэр муу ёрын дөрөв, таван цагдааг өрөөн дотуур дээрэмчид шиг эрж хайн, орны даавуу, шүүгээ, сав нэг бүрийг, орон доогуурх зүйлсийг хүртэл нэгжихийг харж байлаа, эцэст нь тэд Бурханы айлдвартай хэдэн ном бас магтаалын дууны CD олов. Ахлагч нь надад гөлийсөн дуугаар: “Чи эдгээрийг эзэмшиж байгаа нь Бурханд итгэдгийн чинь баталгаа. Бидэнтэй хамт явж мэдүүлэг өг” гэлээ. Би цочирдон балмагдаж: “Хэрвээ хэлэх зүйл байгаа бол би энд хэлж болно; би тантай хамт явахыг хүсэхгүй байна” гэж хэлэв. Тэр шууд л инээмсэглэн “Бүү ай; жаахан аялал хийж, мэдүүлэг өг л дөө. Би чамайг тун удаалгүй буцаагаад авчирна” гэж хариуллаа. Түүний энэ үгийг сонсоод би тэдэнтэй хамт явж цагдаагийн машинд суусан.

Тэр жаахан аялал нь шоронгийн амьдралын маань эхлэл байна гэж миний санаанд огт ороогүй юм.

  Цагдаагийн хэсгийн хашаанд биднийг орж ирмэгц тэр муу ёрын цагдаа нар машинаас гар гэж над руу хашгичиж эхэлсэн. Тэдний нүүр царайны илэрхийлэл маш хурдан өөрчлөгдөж, гэнэт өмнө байснаасаа тэс өөр хүмүүс болсон мэт санагдав. Бид өрөө рүү ороход хэдэн том биетэй офицер бидний араас орж ирж, миний баруун, зүүн талд зогсов. Тэдний надад нөлөөлөх хүч чадал одоо баталгаатай болж, муу ёрын цагдаа нарын бүлгийн ахлагч надаас: “Чамайг хэн гэдэг вэ? Чи хаанахынх вэ? Та нар хэдүүлээ вэ?” гэж бахирсан. Би яг амаа нээж, хариулт хэлэх гэж байтал тэр инээж нүүрэн дундуур хоёр удаа тасхийтэл алгадав! Би чимээгүй хөшчихсөн. Би дотроо гайхаж эд нар яагаад намайг цохиж байгаа юм бол гэж бодлоо. Би хариулж ч дуусаагүй байсан. Тэд яагаад ийм бүдүүлэг, соёлжиж иргэншээгүй, цагдаа гэж ямар хүн байдаг тухай миний төсөөллөөс шал өөр байдаг байна аа? Дараа нь тэр үргэлжлүүлж надаас хэдэн настайг маань асуугаад арван долоо гэж намайг шударгаар хариулахад худлаа хэллээ гэж загнан нүүрэн дунд дахиад тасхийтэл алгадсан. Түүний дараа намайг юу ч хэлсэн бай ялгалгүйгээр хойно хойноос нь алгадсанд нүдэнд оч маналзаж, толгой эргэж, чихэнд маань жингэнэх чимээ сонсогдон, нүүр өвдсөнөөсөө болоод гал асах мэт болов. Тэгэхэд би эцэст нь ойлгосон юм: энэ муу ёрын цагдаа нар намайг энд авчрахдаа огт асуулт асуух гээгүй; намайг дуулгавартай болгохын тулд зүгээр л хүч хэрэглэхийг хүссэн байжээ. Энэ хорон санаатай цагдаа нартай учир шалтгаан олох гэвэл үр дүнд хүрэхгүй харин эцэс төгсгөлгүй гай зовлонг бий болгоно гэж ах, эгч нарын ярьж байсныг би саналаа. Одоо, үүнийг биеэрээ туулан мэдэрсэн би одооноос эхлэн тэднийг юу ч хэлсэн бай хамаагүй нэг ч үг хэлэхгүй. Тэд намайг ярихгүй байгааг хараад над руу: “Чи муу олиггүй амьтан”! Би чамайг юм боддог болгоод өгнө өө! Тэгэхгүй бол чи бидэнд үнэн зүйл хэлэхгүй нь” гэж хашгичсан. Ингэж хэлээд тэдний нэг нь миний цээж рүү хоёр удаа хэрцгийгээр цохисноос би шалан дээр хүчтэй унав. Тэгээд тэр намайг хоёр удаа хүчтэй өшиглөөд, дараа нь шалан дээрээс татаж босгон өвдөглөн суу гэж хашгичлаа. Би үгэнд нь ороогүй тул тэр өвдөг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Намайг бүрхсэн эрчимтэй өвдөлтийн урсгалаас болж би шалан дээр нүсэр дуу чимээ гарган хүчээр өвдөглөв. Тэр үснээс шүүрэн авч доош хүчлэн дараад гэнэтхэн толгойг маань угз татан намайг дээш харуулсан. Тэр харааж, миний нүүрэн дээр дахин хоёр удаа цохисон, надад зөвхөн дэлхий ертөнц эргэлдэж байгаа л мэдрэгдэж байлаа. Тэр даруй би шалан дээр унав. Яг тэгэхэд муу ёрын цагдаа нарын ахлах нь гэнэт миний бугуйнд байсан цагийг олж харав. Цаг руу хомхойрон гөлрөөд тэр: “Чи тэндээ юу зүүсэн юм? гэж хашгирлаа. Тэр дороо цагдаа нарын нэг нь миний бугуйнаас шүүрч, цагийг хүчээр татаж аваад дараа нь “эзэн”-дээ өгсөн. Тийм хариугүй муухай байдлыг хараад би тэднийг үзэн ядах сэтгэлээр дүүрсэн. Түүний дараа, тэднийг надаас илүү олон асуулт асуух үед нь би тэдэн рүү чимээгүй гөлөрсөн бөгөөд энэ нь тэднийг бүр илүү цухалдууллаа. Хэрцгий догшин цагдаа нарын нэг нь дэгдээхэй шүүрч авч байгаа мэт миний захнаас зуурч аваад шалнаас татаж босгоод над руу архирав: “Өө чи том хүн юм, үгүй гэжүү? Хэзээ дуугүй байх ёстойг чамд би хэлээд өгье!” Ингэж хэлээд тэр намайг дахин хэдэн удаа зэрлэгээр цохисонд би дахиад газарт унав. Тэр үед миний бие тэсэхийн аргагүй өвдөж байсан, надад цаашид тэмцэх эрч хүч байгаагүй. Би нүдээ аниад хөдлөхгүй шалан дээр хэвтэж байлаа. Зүрх сэтгэлдээ би Бурханаас шамдангуй хүссэн: “Бурхан минь, энэ муу санаатай бүлэг цагдаа нар цаашид ямар харгислалыг миний эсрэг ашиглахыг би мэдэхгүй байна. Би биеийн хэмжээгээрээ жижиг, бие бялдрын хувьд сул дорой гэдгийг Та мэднэ. Та намайг хамгаалаач. Иуда байж Танаас урван тэрсэлснээс би үхсэн нь дээр.” Намайг залбирах явцад Бурханы үг намайг дотроос гэрэлтүүлсэн: “Чи үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, чи үнэний төлөө өөрийгөө өгөх ёстой, чи үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд чи илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс). Бурханы эдгээр үгс надад хэмжээлшгүй хүч чадлыг өгч зөвхөн зовлон шаналлын дунд хүн, үнэнээс бүр ч ихийг олж авдаг гэдгийг ойлгуулсан. Хэрвээ би тэр өдөр бие бялдрын хувьд зовж шаналаагүй бол эдгээр муу ёрын цагдаа нарын үнэн нүүр царайг олж харахгүй байсан харин өнгөнд үргэлжлүүлэн хууртаад явах байсан гэдгийг би мэдсэн. Бурхан хүмүүсийн дунд ирж ийм хүнд ажилд оролцож байгаа нь хүмүүст үнэнийг олж авах боломж олгож, улмаар тэднийг харыг цагаанаас, зөвийг буруугаас ялгах чадвартай болгохын тулд юм; ингэснээр тэд зөвт байдал болон муу ёрын зүйл болон ариун байдал, бузар муухай явдлын хоорондын ялгааг ойлгох болно. Энэ нь, хэнийг жигшин үл тоомсорлох, хэнийг бишрэн хүндэлбэл зохистойг тэдэнд мэдүүлэхийн төлөө байдаг. Тэр өдөр би, Сатаны муухай нүүр царайг тодорхой харсан. Надад амьсгалах агаар үлдэж л байвал би Бурханыг гэрчлэгч байж муу ёрын хүчинд хэзээ ч бууж өгөхгүй. Яг тэгэхэд, миний хажууд хэн нэгэн: “Тэр яагаад хөдлөхөө байчихав аа? Тэр үхчихэв үү?”гэж хэлэхийг сонссон. Дараа нь хэн нэг нь миний гар дээр аажуухан гишгэж хөлөөрөө хүчтэй дарж зэрлэгээр хашгиран “Бос! Бид чамайг өөр газар луу авч явна. Тэнд очиход чи ярихгүй хэвээр байвал чамд үзүүлээд өгнө өө!” Бурханы үг надад зориг, эрч хүч нэмсэн учраас тэдний сүрдүүлгээс огтхон ч айсангүй. Сэтгэлдээ би Сатантай тэмцэхэд бэлтгэгдсэн байсан.

  Дараа нь Тойргийн олон нийтийн аюулгүй байдлын товчоо руу намайг авч явсан. Биднийг байцаалтын өрөөнд ороход муу ёрын цагдаа нарын ахлагч болон тойрон хүрээлэгчид нь намайг тойрч миний урдуур хойгуур холхин дахин дахин байцааж чуулганы удирдагч нараа худалдахад хүргэх гэж оролдон байлаа. Би тэдэнд хүссэн хариултыг нь өгөх шинжгүй хэвээр байгааг хараад гурав нь ээлжлэн намайг хэд хэдэн удааалгадав. Хэчнээн удаа цохиулснаа би мэдэхгүй; тэд нүүрийг маань цохиход чимээ аниргүй шөнийн дундтодорхой дуу гаргах тэр алгадалтын чимээг л би сонсож байлаа. Ёрын муу цагдаа нарын гар нь өвдсөнөөсөө болооднамайг номоор цохиж эхэлсэн. Аманд давсархаг зүйл амтагдаж, хувцсан дээр цус дусаж байсан. Тэд намайг зодсооор эцэстээ би өвдөлтийг мэдрэхээ больсон; нүүрмаань хавдаж мэдээгүй болсон.Эцэст нь миний амнаас ямар нэгэн үнэ цэнэтэй мэдээлэл авахгүйгээ ойлгоодхаргис цагдаа нарын нэг нь утасны лавлах гаргаж, таатайгаар “Бид чиний цүнхнээс үүнийг олсон. Чи юу ч хэлэхгүй байсан ч бидэнд өөр нууц төлөвлөгөө байгаа шүү!” гэж хэлсэн. Гэнэт миний сэтгэл маш их түгшив: Хэрвээ ах, эгч нарын хэн нэг нь утсаа авах юм бол тэд баривчлагдаж магадгүй. Энэ нь бас тэднийг чуулгантай холбох боломжтой бөгөөд үр дүн нь маш хөнөөлтэй байж болно. Яг тэгэхэд би Бурханы үгийн нэг хэсгийг санав: Төгс Хүчит Бурхан бүх зүйл болон үйл явдлыг ноёрхдог! Зүрх сэтгэл маань цаг үргэлжид Түүнийг хүндэлж байгаа цагт бид сүнсэнд орж, Түүнтэй харилцдаг, дараа нь Тэр бидэнд эрж хайж байгаа бүхнийг маань харуулах бөгөөд Түүний хүсэл бидэнд гарцаагүй илчлэгдэх болно; тэр үед бидний зүрх сэтгэл баяр хөөртэй, амар тайван, туйлбартай, тов тодорхой байна. Түүний үгийн дагуу үйлдэж чаддаг байх нь шийдвэрлэх чухал; Түүний хүслийг ухаарч, Түүний үгэнд түшиглэн амьдарч чаддаг байх—зөвхөн энэ л жинхэнэ туршлага мөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоо дахь айлдвар”-аас). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн арга замыг, миний дагах хэрэгтэй замыг харуулсан. Ямар ч цаг үед Бурхан миний байнга найдаж чадах цорын ганц Нэгэн, бас ганц аврал байсан. Тийм учраас би Бурханд хандан давтан давтан залбирч ах, эгч нарыг аврахыг гуйсан. Үүний үр дүнд тэднийг утасны дугаарууд руу нэгбүрчлэн залгахад зарим дуудлага нь дуудаад хариу өгөхгүй байсан бол зарим нь огт холбогдохгүй байжээ. Эцэст нь бүтэлгүйтсэндээ хараал урсган ёрын муу цагдаа нар утасны лавлахыг ширээн дээр чулуудаж оролдлогоо зогсоосон. Энэ бол үнэхээр Бурханы төгс хүчин, дээд эрх мэдлийн болон Түүний гайхамшигт үйлийн жишээ байсан; би Бурханд талархал, магтаал илэрхийлэхгүй байж чадаагүй.

  Гэсэн ч тэд байцаалтаа орхисонгүй чуулганы талаар надаас үргэлжлүүлэн байцаасан. Би хариулт өгөөгүй. Санаа нь зовж галзууртлаа уурласан тэд бүр жигшүүртэй арга хэрэглэж, намайг зовоох гэж оролдов: Ёрын муу цагдаа нарын нэг нь намайг хүчээр явган суулгаад намайг гараа алдлан мөртэйгээ зэрэгцүүлэн барьж, огт хөдөлж болохгүй гэлээ. Удалгүй хөл чичирч эхэлсэн бөгөөд би гараа цаашид шулуун байлгаж чадахгүй, бие маань өөрийн эрхгүй хөдөлж эхлэв. Цагдаа нэг төмөр саваа аваад олзоо харж буй бар мэт над руу гөлөрсөн. Удалгүй тэр хөл рүү харгис хэрцгийгээр зодсоноос аймшигтай ихээр өвдөж би бараг л өвдгөн дээрээ унасан. Дараагийн хагас цагийн турш хөл, гар маань өчүүхэн төдий л хөдөлбөл тэр, нэн даруй нөгөө төмрөөрөө цохино. Тэр намайг хэчнээн удаа цохисныг мэдэхгүй. Тийм удаан хугацаагаар явган сууснаас болоод хоёр хөл маань маш их хавдаж, хугарсан мэт тэсэшгүй их өвдлөө. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөл илүү их чичирч шүд тачигнасаар байв. Яг тэгэхэд хүч чадал барагдан ухаан алдах гэж байгаа мэт болсон. Гэсэн ч ёрын муу цагдаа нар намайг хажуугаас элэглэн тохуурхаж, байнга шоолон зэвүүнээр инээж, хүмүүс сармагчингаар хэрцгий тоглоом хийж байгаа мэт аяглаж байлаа. Тэдний муухай, жигшүүртэй царайг харах тусмаа би тэдгээр муу ёрын цагдаа нарыг улам илүү үзэн ядсан. Би гэнэт босож чанга дуугаар “Би дахиад явган суухгүй. Алив надад үхлийн ял оноогоод өг! Өнөөдөр надад алдах юм байхгүй! Би үхэхээс ч айхгүй байна, тэгэхээр би та нараас айх гэж үү? Та нар ийм том эрчүүд, гэхдээ та нар бүгдээрээ над шиг жаахан охиныг яаж дээрэлхэхээ мэддэг юм шиг байна!” гэж тэдэнд хэлсэн. Намайг гайхшруулсан зүйл гэвэл намайг ингэж хэлсний дараа тэд дахиад хэдэн хараал урсгаж хашхираад байцаахаа зогсоосон. Тэр мөчид миний сэтгэл их хөөрч догдолсон бөгөөд намайг төгс болгохын тулд Бурхан бүх зүйлийг нарийвчлан зохицуулж байна гэдгийг ойлгосон: Би сэтгэл зүрхнээсээ айдсыг аваад хаячихсан болохоор миний орчин ч гэсэн дагаад өөрчлөгдсөн. Сэтгэлийнхээ гүнд би Бурханы үгийн ач холбогдлыг үнэхээр ойлгосон: “Хааны зүрх сэтгэл Эзэний гар дахь усны урсгал мэт байдаг: Тэр түүнийг хаа хүссэн зүгтээ эргүүлдэг’ гэж хэлсэн байдагчлан хэн ч биш тэр хүмүүсийн хувьд энэ нь хэчнээн их үнэн байх вэ?” Өнөөдөр Сатаны хавчлага надад тохиолдохыг Бурхан зөвшөөрсөн, гэхдээзориудаар надад зовлон шаналал бий болгох гээгүй гэдгийг би ойлгосон; харин үүнийг ашиглаж Бурханы үгийн хүч чадлыг надад ухааруулж, Сатаны харанхуй хүчний хяналтаас салахад хөтөлж, түүнчлэн аюул осолд орсон үедээ Бурханд найдаж, Бурханыг хүндэтгэж сургахын төлөө байсан.

  Ёрын муу цагдаа нарын энэ бүлэг намайг бараг шөнөжин шахуу тамласан; тэднийг тамлалаа зогсооход өдөр болсон байв. Тэд миний гарын үсгийг зуруулж аваад намайг хорино гэж хэлсэн. Түүний дараа нэг настай цагдаа сайхан сэтгэлтэй дүр үзүүлэн: “Хатагтай хараач; чи үнэхээр залуу, ид цэцэглэх насан дээрээ байна, тэгэхээр яаравчилж мэдэж байгаа зүйлээ тодорхой тайлбарлаад өгчих. Тэд чамайг суллана гэдгийг би чамд баталж байна. Хэрвээ чамд гай зовлон тохиолдвол надад хэлээрэй. Хараач; нүүр чинь бүтэн талх шиг хавдчихаж. Чи хангалттай зовоогүй гэж үү?” гэж хэллээ.Яг тэгэхэд би Бурханы үгийг санасан: “Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). Би бас ах, эгч нар цуглааны үеэр хэлснийг санасан: Хүссэн зүйлээ авахын тулд муу ёрын цагдаа нар сайн, муу алийг нь ч ашиглаж, чамайг залилан мэхлэхийн тулд бүхий л арга мэхээ хэрэглэдэг. Энэ тухай бодоод би тэр настай цагдаад: “Битгий сайн хүн мэт аягла; та нар бүгдээрээ нэг л бүлэг. Та намайг ямар гэм хүлээ гээд байгаа юм? Та нарын хийж байгааг сүрдүүлэн хэрэг хүлээлгэх гэдэг юм. Энэ бол хууль бус шийтгэл!” гэж хариулав.Үүнийг сонсоод тэр гэмгүй царай гарган маргав: “Гэхдээ би чамайг нэг ч удаа цохиогүй. Тэд л чамайг зодсон.” Сатаны уруу таталтыг дахин ялах боломжийг надад олгосон Бурханы удирдамж, хамгаалалтад би талархаж байсан.

  Тойргийн Олон нийтийн аюулгүй байдлын товчоог орхисны дараа тэд намайг шууд хорих ангид цоожилсон. Биднийг нүүрэн талын хаалгааар орж ирмэгц би орой дээрээ цахилгаан утастай, дөрвөн буландаа манаач цамхаг мэт харагдах зүйл бүхий маш өндөр ханаар хүрээлэгдсэн газрыг харсан. Тэдгээрт зэвсэгтэй цагдаа манаанд зогсоно. Энэ бүгд эвгүй, аймшигтай санагдана. Төмөр хааалгануудыг өнгөрч явсаар би камерт ирсэн. Өвөлдөө доороосоо халдаг хүйтэн чулуун өмхөрсөн ор, дээрх даавуун гадартай хөнжлийг нь харахад хоёулаа хар, хиртэй, хурц жигшмээр муухай үнэртэй байсан бөгөөд тэндээс гарч байгаа жигшүүрт үнэр жигшил зэвүүцлийн давалгаа болон надаар дамжин өнгөрөх шиг болж, үргэлжлээд уйтгар гунигийн давалгаа болов. Би дотроо бодсон: Хүмүүс энд яаж амьдрах юм бэ? Энэ гахайн хороо л гэсэн үг. Хоолны цагаар хоригдол бүрт гашуун, хагас түүхий жигнэсэн боов л өгсөн. Хэдийгээр бүхэл өдөржин юм идээгүй ч энэ хоолыг хараад миний хоолны дуршил алга болов. Дээр нь, миний царай цагдаа нарт зодуулснаасаа болоод үнэхээр их хавдсан бөгөөд скочоор чанга татаад ороосон юм шиг мэдрэгдэнэ. Би амаа нээж ярихад ч хүртэл өвдөж байсан, идэх тухайд ярих ч юм биш. Ийм нөхцөл байдалд, миний сэтгэл санаа бүрхэг, маш их буруутай мэт санагдсан. Би энд байх ёстой болж, ийм хүмүүнлэг бус байдлыг тэсвэрлэн давна гэх бодол сэтгэлийг маань ихэд үймрүүлж өөрийн эрхгүй нулимс урсав.Яг тэгэхэд би Бурханы үгийн магтан дууг санасан: “Бурхан энэ бузар газарт ирсэн ба хүмүүсийн бүдүүлэг харьцаж, дарлаж байхад чимээгүйхэн тэвчдэг. Ганц удаа ч Тэр эсэргүүцээгүй, хэзээ ч тэдэнд хэтэрсэн шаардлага тавиагүй. Бурхан хүмүүст хэрэгтэй бүх ажлыг хийдэг: сургаж, гэгээрүүлж, зэмлэж, үгээр цэвэршүүлж, сануулж, уриалж, тайтгаруулж, шүүж, илчилдэг. Тэр хүмүүсийн амийн төлөө, тэднийг ариусгахын төлөө бүх арга хэмжээг авдаг. Хүмүүсийн ирээдүй, хувь заяаг хэдий Тэр арилгадаг ч Бурханы бүх үйлдэл тэдний төлөө байдаг. Түүний алхам бүр нь хүмүүсийн оршин тогтнолын төлөө, бүх хүн төрөлхтөнд газар дээрх гайхалтай хүрэх газрыг өгөхийн төлөө байдаг” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Бодитой Бурхан чимээгүйхэнээр хүмүүст аврал авчирдаг”-аас). Би Бурханы үгийг ойлгож гэж оролдоход маш их доромжлогдсон мэдрэмж төрж, ичиж зовсон. Бурхан тэнгэрээс газарт, дээд өндрөөс хамгийн доод гүнд,хамгийн их өргөмжлөгдсөн Оршихуйн байр сууринаас өчүүхэн хүний байранд ирсэн. Ариун Бурхан, хүний энэ бохир заваан ертөнцөд ирж ялзарсан хүн төрөлхтөнтэй харьцсан, гэхдээ Бурхан энэ бүх зовлон шаналлыг чимээгүй тэссэн. Бурхан надаас илүү зовоогүй гэж үү? Сатанаар гүнзгий ялзруулагдсан, ямар ч яригдах үнэ цэнэгүй хүн би ийм жижигхэн зовлонг хүртэл тэсвэрлэж чадахгүй гэж үү? Энэ муу ёрын, харанхуй цагт би Бурханаар өргөгдөн улмаар Бурханыг дагасан миньхангалттай аз завшаан бус уу, тиймд миний ямар нөхцөл байдалд байх ньэсвэл бүр өдий хүртэл амьд байх эсэх нь огтхон ч хамаагүй. Би энэ жижигхэн зовлон шаналлаас болж буруутгагдсан юм шиг санаж, гуниглан, хүлээж авахыг хүсэхгүй байгаа маань надад ухамсар, ухаан үнэнхүү дутаж байгааг харуулна. Үүнийг ухаарч ойлгоод буруутгагдсан мэдрэмжээ би орхиж, бэрхшээл хүндрэлээ тэвчих сэтгэлийн тэнхээ надад байгааг олж мэдсэн.

  Хагас сар өнгөрч тэр ёрын муу цагдаа нарын дарга нь намайг байцаахаар ирсэн. Намайг тайван, биеэ барьж чадаж байгааг бас огтхон ч айхгүй байгааг хараад тэр миний нэрийг дуудан: “Надад үнэнээр хэл: Чи урьд нь хаана хоригдож байсан бэ? Чи анх удаа хоригдоогүй юм байна, тийм биш бол чи хэрхэн ийм тайван, хатуужилтай, өчүүхэн төдий ч айгаагүй юм шиг байж чадах юм бэ?” гэж хашгирлаа.Би энэ үгийг сонсоод сэтгэлдээ Бурханд талархахгүй байж чадаагүй. Бурхан намайг хамгаалж, зориг зүрх өгч, тийм ч учраас биэдгээр ёрын муу цагдаа нартай огт аймшиггүйгээр нүүр тулж чадсан. Яг тэгэхэд, уур хилэн сэтгэл дотроос оргилж: Та нар хүмүүсийг шашны итгэл үнэмшлийнх нь төлөө хавчин дарамтлахад хүч чадлаа ашиглаж, Бурханд итгэдэг хүмүүсийг шалтгаангүйгээр баривчлан, дээрэлхэж, гэмтээж байна. Та нарын үйлдэл хууль дүрэм болон Тэнгэрийн хуулийн аль алинд нь харшилж байна. Би Бурханд итгэдэг, тэгээд зөв замаар алхдаг; би хууль зөрчөөгүй. Би яагаад та нараас айх ёстой гэж? Би танай бүлгийн ёрын муу хүчинд бууж өгөхгүй! Би тэгээд хариулт болгож “Намайг бусад газар уйтгартай байсан болохоор энд ирэхийг хүссэн гэж та нар бодоо юу? Та нар намайг буруутгаж албадсан! Надаас гэм хүлээсэн мэдүүлэг авах эсвэл хайрцаглах гэсэн та нарын цаашдын оролдлого ямар ч үр дүнгүй байх болно!” гэж хэлэв.Үүнийг сонсоод ёрын муу цагдаагийн дарга үнэхээр их уурласан бөгөөд чихнээс нь утаа савсах мэт байлаа. “Чи бидэнд юу ч хэлдэггүй хэтэрхий хараал идсэн зөрүүд амьтан юм. Чи ярих уу, үгүй юу? Би чамайг гурван жил хорих ялаар шийтгэнэ, тэгээд үнэн, худал ярьж байгааг чинь харъя л даа. Би чамайг зөрүүдэлсэн хэвээр чинь байлгаад байя!” Тэгэхэд би үнэхээр зэвүүцэн уурлаж тэсрэхдээ хүрсэн. Би чанга дуугаар ингэж хариулсан: “Би залуу байна, гурван жил миний хувьд юу юм бэ? Би нүд ирмэхийн зуур л шоронгоос гарна.” Уурандаа тэр муу ёрын цагдаа гэнэт босож, туслах руугаа архиран: “Би явлаа, чи түүнийг байцаа” гэв. Тэгээд тэр хаалга саван явж одсон. Болсон зүйлийг хараад хоёр цагдаа намайг цааш нь байцаагаагүй; тэд надаар гарын үсэг зуруулах мэдэгдлээ бичиж дуусгаад гараад явсан. Ёрын муу цагдаа нарын ялагдлыгхарах надад үнэхээр жаргалтай байлаа. Сэтгэл дотроо би Сатаныг ялсан Бурханы ялалтыг магтсан.

  Хоёрдахь тойргийн байцаалтын үед тэд тактикаа өөрчилсөн. Хаалгаар орж ирмэгцээ тэд надад анхаарал тавьж байгаа мэт дүр үзүүлж: “Чи энд үнэхээр удаан байлаа. Гэрийнхнээс чинь яагаад нэг ч хүн чамтай уулзахаар ирдэггүй байна аа? Тэд чамайг мартсан байх. Чи тэдэн рүү өрөө утасдаж, ирж уулз гэж хэлбэл яасан юм бэ?” Үүнийг сонсоод би тэсгэлгүй ихээр шаналсан. Ээж аав хоёр маань намайг үнэхээр хайхрахаа больсон байж болох уу? Хэдийнэ хагас сар өнгөрсөн, намайг баригдсаныг тэд гарцаагүй мэдэж байгаа; тэд надтай ирж уулзах ч үгүй, тэдэнд намайг энд зовж шаналгах зүрх сэтгэл байна гэж үү гэж би тээнэгэлзэв. Би энэ тухай хэчнээн их бодно төдийчинээ ихээр ганцаардаж, яах ч аргагүй мэт санагдаж байлаа. Би гэрээ, эцэг эхээ их санаж эрх чөлөөтэй болох гэсэн хүсэл маань улам хүчтэй оргилсон. Өөрийн эрхгүй нүдэнд маань нулимс бүрхсэн, гэвч би энэ ёрын муу цагдаа нарын бүлгийн өмнө уйлахыг хүсээгүй. Би Бурханд хандан чимээгүй залбирсан: Бурхан минь яг одоо нададүнэхээр арчаагүй санагдаж, би зовж шаналж байна, надад ямар ч арга алга. Би Сатанд сул дорой байдлаа харуулахыг хүсэхгүй байгаа тулнулимсаа унагахыг минь болиулаач. Би одоо Таны санаа зорилгыг ухаарч ойлгож чадахгүй байгаа боловч Та намайг гэгээрүүлж, удирдаач. Залбирсны дараа гэнэт нэг санаа толгойд зурсхийв: Энэ бол Сатаны заль мэх байна; энэ цагдаа нар эцэг эхийн маань талаарх миний үзэл бодлыг эргүүлж, тэднийг үзэн ядуулах гэж оролдон хагарал бий болгооднамайг энэ цохилтыг тэсэж чадахгүйболоход түүнийг ашиглажБурханаас нүүр буруулуулах эцсийн зорилготой юм байна. Цаашлаад, намайг гэр бүлийнхэнтэй маань холбоо тогтоолгох гэсэн оролдлого нь, хууль бусаар мөнгө хийх далд сэдэл хүслээ гүйцэлдүүлэхийн тулд манай гэрийнхнээр барьцааны мөнгө авчруулах заль мэх заль байж болно эсвэл тэд миний гэр бүлийнхнийг бүгдээрээ Бурханд итгэдэг гэдгийг нь мэддэг байж магадгүй, тэгээд тэднийг баривчлахын тулд энэ боломжийг ашиглахыг хүссэн.Энэ ёрын муу цагдаа нар үнэхээр башир арга мэхээр дүүрэн юм. Бурханы гэгээрүүлэлт байгаагүй бол би магадгүй гэр лүүгээ утасдах байсан. Тэгээд би шууд бусаар Иуда болохбайсан бус уу?Тиймд би Сатанд нууцаар тунхагласан: бузар чөтгөр минь, би чамд заль мэхээ амжилттай хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй. Одооноос эхлээд надад ивээл, хараалын аль нь ч тохиолдсон бай би тэдгээрийг ганцаараа тэсэж тэвчинэ; би гэр бүлийн гишүүдээ оролцуулахыг эсэргүүцнэ, эцэг эхийнхээитгэлд эсвэл тэднийг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь яасан ч нөлөөлөхгүй. Мөн тэр үед би бас,энэ ёрын муу цагдаа нарын тавьсан хавханд унах вий гэж айгаадэцэг эхийгээ над дээр ирүүлэхгүй байхыг Бурханаас чимээгүй залбиран гуйсан. Тэгээд би хайхрамжгүй байдлаар: “Манай гэр бүлийнхэн яагаад надтай уулзахаар ирээгүйг би мэдэхгүй. Гэхдээ та нар надтай яаж харьцах чинь надад огт хамаагүй!” гэж хэлэв.Цагдаа нарт тоглох мод дахиад байсангүй. Түүнээс хойш тэд намайг дахин байцаагаагүй.

  Нэг сар өнгөрлөө. Нэг өдөр нагац ах маань над дээр ирж, хэдэн өдрийн дараа тэндээс намайг гаргаж авахаар оролдож байгаа гэж хэллээ. Уулзалтын өрөөнөөс гарахдаа би дээд зэргийн баяр хөөртэй байлаа. Би эцсийн дүнд дахиад өдрийн гэрлийг, ах, эгч, хайртай хүмүүсээ харж чадах нь гэж бодсон. Тэгээд би нагац ах маань намайг авахаар ирэхийг хүлээн сэрүүн зүүдэлж эхэлсэн; өдөр бүр би, гарах цаг боллоо гэж харгалзагч хэлэхийг хүлээн чих тавьж байсан. Үнэхээр, долоо хоногийн дараа харгалзагч дуудлага хүргэж ирсэн. Би уулзалтын өрөөнд баяр хөөртэйгээр ирэхэд зүрх маань хавирга задалчих шахан цохилж байлаа. Хэдий тийм боловч нагац маань толгойгудайчихсан зогсож байв. Тэр нэлээн дуугүй байгаад цөхөрсөн өнгөөр: “Тэд аль хэдийнэ чиний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Чи гурван жилээр яллагджээ” гэж хэлэв.Би үүнийг сонсоод хөшчихсөн. Миний ухаан санаа хов хоосон болчихсон. Би нулимсаа барихыг хичээсэн бөгөөд нулимс ч гараагүй. Үүний дараа нагацын хэлсэн ямар ч зүйл надад сонсогдохгүй байгаа мэт байлаа. Би уулзалтын өрөөнөөс ухаан мэдрэлгүй шахам бүдчин гараадхөлөнд тугалга цутгасан мэт зөөж ядан явлаа. Би камер руугаа хэрхэн буцаж очсоноо санадаггүй юм. Би тэнд очоод хөшиж хөдөлгөөнгүй болсон. Би дотроо ингэж бодов: Энэ хүнлэг биш байдлын өнгөрсөн сар эсвэл түүнээс ч олон сарын өдөр бүр яг л жил болсон мэт маш удаан өнгөрч байсан; би хэрхэн энэ гурван жилийг барах вэ? Энэ тухай бодох тусам уур минь бүр их хүрч, ирээдүй маань бүдэг, тайлбарлашгүй санагдаж байлаа. Би цаашид нулимсаа барьж чадахгүй болж асгарав. Гэхдээ зүрх сэтгэлдээ надад хэн ч дахиад тусалж чадахгүй гэдгийг би эргэлзээгүй мэдэж байв; би зөвхөн Бурханд л найдаж чадах байлаа. Уй гашууд автсан би дахиад Бурханы өмнө ирсэн.Би Түүнд зүрх сэтгэлээ нээж хэлсэн: “Бурхан минь, бүх юмс, бүх үйл явдал Таны гарт байгааг би мэднэ. Гэхдээ яг одоо сэтгэл минь бүхэлдээхоосон байна. Би бараг нурж унах гэж байгаа мэт санагдаж байна; шоронд гурван жилийн зовлон шаналлыг тэсэж тэсвэрлэнэ гэдэг маш хэцүү байх болно гэж би бодож байна. Бурхан минь, Та надад хүслээ илчлэн харуулаач. Би Танд бүрэн захирагдаж надад тохиолдсон зүйлийг зоригтой хүлээн авах итгэл, эрч хүчийг надад өгөөч.” Яг тэгэхэд Бурханы үг намайг дотроос минь гэгээрүүлсэн: “Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас). “иймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Бурханы гэгээрүүлэлт, удирдамжийн ачаар би өөрийнхөө талаар эргэцүүлж эхэлсэн, тэгээд аажмаар өөрийн алдаа дутагдлуудаа илрүүлсэн. Бурханы төлөөх миний хайр доройтсон байсан бөгөөд би Бурханд үнэхээр захирагдаагүй байж. Баривчлагдсанаасаа хойш тэр муу ёрын цагдаа нартай тэмцэж байхдаа би зориг зүрх, аймшиггүй байдлыг харуулсан, тамлан тарчлаасан тэр хэсгүүдэд дусал нулимс ч унагаагүй, гэхдээ энэ нь миний бодит биеийн өндөр байсангүй. Бурханы үгийн надад өгсөн итгэл, зориг зүрх Сатаны сорилт, доромжлолыг удаа дараа ялах боломжийг олгосон. Би бас ёрын муу цагдаа нарын надад харагдахгүй байсан мөн чанарыг нь олж харсан. ХКН-ын цагдаа нар хууль сахидаг, багаар бодоход би ял авахгүй, хамгийн ихдээ бол хэдэн сараар л хоригдох байх гэж би бодож байсан. Би дахиад жаахан л зовлон зүдгүүрийг тэсээд, ахиад жаахан ингээд байчихвал тэгээд л энэ зүйл дуусна гэж бодсон; бид энд хүнлэг бус амьдралаар амьдран гурван жилийг өнгөрүүлж магад гэж миний санаанд үнэндээ хэзээ ч ороогүй. Яг тэгэхэд л үргэлжлүүлэн зовохыг эсвэл Бурханы зохицуулалт, зохион байгуулалтад захирагдахыг хүсээгүй. Энэ бол миний төсөөлснөөс өөр үр дүн байсан бөгөөд миний бодит биеийн өндрийг илчлэхийн тулд надад тохиолдсон. Зөвхөн тэгэхэд л би Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг, Түүний мэргэн ухаан Сатаны башир арга дээр суурилан бодитой хэрэгждэг болохыг ойлгож ухаарсан. Шоронд хоригдох энэ ялаар дамжуулан Сатан намайг тамлаж, намайг бүхэлд нь ядраахыг хүссэн, харин Бурхан намайг алдаа дутагдлаа нээн илрүүлэх, өөрийн хангалтгүй байдлаа таних, улмаарбодитойгоор захирагдах байдлаа нэмэгдүүлэх, амийн өсөлтөөхурдасгахын төлөөэнэ боломжийг ашигласан. Бурханы гэгээрүүлэлт намайг хүндрэлээсээ гарахад удирдаж надад хязгааргүй их хүч чадлыг өгсөн. Сэтгэл маань гэнэт гэрэлтэй, бүрэн бүтэн болоод явчихсан бөгөөд би Бурханы сайн зорилгыг ойлгож, цаашдаа золгүй мэт санагдахаа больсон. Би нэг ч гомдол гаргалгүйгээр, бүх зүйлийг зохицуулахыг Бурханд зөвшөөрч ирэх өдрүүдэд тулгарах бүхнийг тайвнаар хүлээн авах замаар Петрийн жишээг дагахаар шийдсэн.

  Хоёр сарын дараа намайг хөдөлмөрийн лагерь руу шилжүүлсэн. Би ялын тогтоолыг хүлээн авч гарын үсэг зурахдаа гурван жилийн хорих ялыг нэг жил болгосныг мэдсэн. Сэтгэлдээ би Бурханд дахин дахин талархаж магтаал өргөсөн. Энэ нь Бурханы зохион байгуулалтын үр дүн бөгөөдүүний дотор Бурханы намайг гэсэн гүнзгий хайр, хамгаалалт байлаа.

  Хөдөлмөрийн лагерьт би ёрын муу цагдаа нарын илүү хахир, зэрлэг талыг харсан. Бид өглөө маш эрт босож, ажиллах бөгөөд өдөр бүр маш их даалгавраар даруулна. Бид өдөр бүр олон цагаар ажиллах хэрэгтэй болдог байсан бөгөөд заримдаа бүр хэдэн өдрөөр дараалан ажиллана. Хоригдлуудын зарим нь өвдөж дусал хийлгэх болдог байсан ба дуслыг хамгийн хурдан дээр нь тавиад дуусмагц нь хурдан буцаагаад ажилд нь оруулна.Үүний үр дагавраар, хоригдлуудын ихэнх нь эмчлэгдэхэд маш хэцүү өвчтэй болдог байв. Зарим хүмүүс удаан ажиллаж байгаагаасаа болж харгалзагч нараас байн байн аман доромжлол амсах болдог байсан; тэд төсөөлөхийн аргагүйбузар хэл яриатай. Зарим хүмүүс ажиллах явцдаа дүрэм зөрчөөд шийтгүүлнэ. Тухайлбал, тэднийг олсон дээр тавина, энэ нь, тэднийг газарт өвдөглүүлэн гарыг ар нуруунд нь уяад, дээш хүзүүнд нь тултал хүчээр өргүүлнэ гэсэн үг. Бусдыг нь нохой шиг төмөр гинжээр модноос уяж саваагаар өршөөл энэрэлгүй занчина. Зарим хүмүүс ийм хүнлэг бус тамлалыг тэвчиж чадахгүй үхэх гэж өлсгөлөн зарлана. Энэ үед нь ёрын муу харгалзагч нар тэдний бугуй, шагайд гав хийн хэвтүүлж гуурсаар дамжуулан хүчээр шингэн хийх арга хэмжээ авна. Харгалзагч нар хүний амийг хайрласандаа бус өөрсөддөө олдсон хямд хөдөлмөр эрхлэлтээ алдах вий гэж санаа зовсондоо хоригдлуудыг үхэх нь гэж айдаг байсан. Шоронгийн хуягуудын хийсэн муу үйл, айдас төрүүлэм хүчирхийлэл, цуст хэрэг явдлуудтоолж баршгүй олон тохиолддог байсан. Энэ бүхний улмаас би Хятадын Коммунист Нам бол сүнсний ертөнцөд дэх Сатаны биежилт болохыг тодорхой харсан; энэ бол чөтгөрүүдийн хамгийн ёрын муу нь, тэдний дэглэм доорх шоронгууд бол зөвхөн нэрэн дээрээ төдийгүй бодит амьдрал дээр дэлхийн там байсан.Миний байцаагдаж байсан өрөөний ханан дээр байсан анхаарал татсан зарим үгийг би санаж байна: “Хүмүүсийг дур зоргоороо зодож эсвэл тэдэнд хууль бус шийтгэл оноож болохгүй, эрүүдэн тарчлаах замаар мэдүүлэг авч бүр ч болохгүй.” Гэвч бодит байдал дээр тэдний үйлдэл яг эсрэг байсан. Тэд надад, насанд хүрээгүй охинд хууль бус шийтгэл ноогдуулсан; тэр ч бүү хэлБурханд итгэх итгэлээс маань болоод ял өгсөн. Юм бүхэн сайхан байгаа мэт дүр үзүүлэн хүмүүсийг дэгээдэхийн тулд ХКН заль мэх хэрэглэдэг болохыг энэ бүхэн надад харуулсан. Энэ бол Бурханы хэлсэнчлэн: “Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, … Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). Ёрын муу цагдаагийн хавчлага дарамтыг биеэрээ туулан мэдрээд би Бурханы хэлсэн үгийн энэ хэсэгт бүрэн дүүрэн итгэж, энэ талаар зарим нэгэн мэдлэг, туршлагатай болсон. Мөн түүнчлэн хөдөлмөрийн лагерьт би бүх төрлийн жигшүүрт хүмүүсийг: ихэс дээдэст зусарддаг сайхан ярьдаг хорт могойнуудын хүйтэн царай, сул доройд дээрэлхүү харгис хүчирхийлэгч хүмүүсийн ёрын муу төрх зэргийг өөрийн нүдээрээ харсан. Нийгмийн амьдралд хараахан хөл тавиагүй байгаа миний хувьд шоронд өнгөрүүлсэн амьдралынхаа явцад хүн төрөлхтний ялзралыг эцэст нь тодорхой харсан. Би хүмүүсийн зүрх сэтгэл дэх урвалтын гэрч болж, хүний ертөнц ямар хорон муу байж болохыг ухаарч ойлгосон. Би мөн эерэг сөрөг, хар цагаан, зөв буруу, сайн муу, агуу болон жигшүүрт байдлыг хооронд нь ялгаж сурсан; Сатан жигшүүртэй, ёрын муу, зэрлэг болохыг, зөвхөн Бурхан л ариун, зөвт байдлын билэг тэмдэг болохыг тодорхой харсан. Зөвхөн Бурхан л гоо сайхан, өгөөмөр нинжин сэтгэлийн бэлгэдэл; зөвхөн Бурхан л хайр ба аврал. Бурханы анхаарал, хамгаалалтын дор тэр мартагдашгүй жил миний хувьд хурдан өнгөрсөн.

  Одоо үүнийг эргээд харахад, шоронгийн амьдралын тэр жилд би бие физиологийн зовлон шаналал эдэлсэн ч намайг удирдан хөтлөхийн тулд Бурхан өөрийн үгээ ашигласан бөгөөд энэ нь миний амьдралыг төлөвшүүлсэн. Би Бурханы урьдчилан тогтоосон хувь заяанд талархдаг. Би амьдралын энэ зөв замд хөл тавьсан нь Бурханы надад хайрласан хамгийн агуу нигүүлсэл, ерөөл байсан. Би үлдсэн амьдралдаа Түүнийг дагаж, бишрэн хүндлэх болно!

No comments:

Post a Comment