Маш их үймээн бужигнааны дараа, маш их бүтэлгүйтэл, таагүй явдлын дараа, маш их баяр хөөр, уй гашуу болон сайн, муугийн дараа, маш олон мартагдашгүй жилүүдийн дараа, улирал дахин дахин солигдохыг харсны дараа ч хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөдөг бөгөөд нүд ирмэхийн зуурт л бөхөн унтарч буй насандаа очсоноо мэддэг. Цаг хугацааны ул мөр бүх биеэр нь тамгалагддаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй толгой нь цагаан болж, хурц тунгалаг нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, нөсөөтдөг. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог… Энэ үед хүн өөрийн залуу насны оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа хэвийх үе болох өтөл нас руу ордог. Дараа нь тэр хүний амьдралын сүүлчийн чухал үе болох үхэлтэй учрах болно.
1. Хүний амьдрал, үхлийг хянах хүч гагцхүү Бүтээгчид бий
Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтөнд зориулсан хөдөлшгүй нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн л хүний үхэлд хөдөлшгүй нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдалд тохиолддог учраас хүмүүсийн насны хэмжээ, тэдний үхлийн байдал, цаг хугацаа нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол нас барж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүмүүс агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн хүчийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.
2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүнээс үхлийн айдас салахгүй зовооно
Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг бэрхшээл нь гэр бүлээ тэжээх, эсвэл амьдралын гол хүсэл эрмэлзлээ тогтооход биш, харин амьдралтайгаа хэрхэн салах ёс хийж, амьдралынхаа төгсгөлтэй хэрхэн учрах, оршин тогтнолынхоо төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэгт байдаг юм. Хэдийгээр хүмүүс гаднаа үхэлд маш бага анхаарал хандуулдаг мэт байдаг боловч хэн ч энэ сэдвийг шинжлэхээс зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн нөгөө талд өөр ертөнц буюу хүний ойлгож, мэдэрч чаддаггүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэддэггүй билээ. Энэ нь хүмүүсийг үхэлтэй халз тулахаас айж, үүнтэй жам ёсоороо тулгарахаас айхад хүргэдэг бөгөөд үүний оронд тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн тухай айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй үнэнд нууцлаг бүрхүүл нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.
Бие нь муудаж байгааг мэдрэх үедээ, үхэл нь ойртож байгааг мэдрэх үедээ хүн тодорхойгүй айдас, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр илүү их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Хүн хаанаас ирсэн бэ? Хүн хаашаа явж байна вэ? Хүний амьдрал түүнээс урсан өнгөрч, хүн ингээд үхдэг юм гэж үү? Энэ нь хүний амьдралын төгсгөлийг тэмдэглэдэг үе гэж үү? Эцэстээ амьдралын утга учир юу юм бэ? Эцсийн эцэст амьдрал ямар үнэ цэнэтэй юм бэ? Энэ нь нэр алдар, эд хөрөнгийн төлөө гэж үү? Энэ нь үр хүүхэд өсгөхийн төлөө гэж үү?… Хүн эдгээр тодорхой асуултын тухай бодсон эсэхээс үл хамааран, хүн үхлээс хэр гүнзгий айдгаас үл хамааран нууцлаг байдлуудыг судлах хүсэл, амьдралын тухай ойлгохгүй байх болон эдгээртэй холилдсон дэлхий ертөнцийн тухай уян нялуун сэтгэл, орхин одох хүсэлгүй байдал хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд үргэлж байдаг. Хүний айдаг зүйл юу болохыг, хүний судлахыг хүсдэг зүйл юу болохыг, тэр юуны тухай уян нялуун сэтгэлтэй байдгийг болон тэр юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байх…
Үхлээс айдаг учраас хүмүүс хэтэрхий их санаа зовдог; үхлээс айдаг учраас тэдний орхиж чаддаггүй зүйл маш их байдаг. Үхэх гэж байхдаа зарим хүмүүс үүний эсвэл түүний тухай бухимддаг; тэд санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж чадах юм шиг, амьд хүмүүстэй ийм ойр дотно харьцааг хадгалснаараа үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг хүүхдүүд, хайртай хүмүүс, эд хөрөнгөнийхөө төлөө санаа зовж байдаг. Хүний сэтгэлийн гүнд ойлгомжгүй айдас, хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэсэн айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс зууралдахаа больж, үл мэдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.
3. Нэр алдар, эд хөрөнгө хөөцөлдөж барсан амьдрал барсан хүнийг үхэлтэй учрахад барьц алдуулна
Өөрийн гэсэн юу ч үгүйгээр аянаа эхэлсэн ганцаардмал сүнс хувьдаа эцэг эх, гэр бүлтэй болж, хүмүүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүний амьдралыг мэдэрч туулах болон дэлхий ертөнцийг харах боломжийг Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны ачаар олж авдаг; мөн түүнчлэн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг мэдэж, юунаас ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ ашигладаггүй. Хүн хувь заяаны эсрэг тэмцэж насан турш хүрэлцэх эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээх гэж оролдон завгүй явж, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр алдар байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүмүүс өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэнэ, утга учир юу болох вэ гэсэн судалж, ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг санааныхаа мухар луу түлхсээр байдаг. Тэдний бүхий л амьдралдаа, хэчнээн жил наслах байсан ч хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; алдар нэр, эд баялаг хүний өтөл насны доройтол руу уруудахыг зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг тэд харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй гэдгийг, хувь заяаны бэлтгэсэн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л нэр алдар, эд баялаг эрж хайн зүтгэдэг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л хүн олон саяын эд хөрөнгөтэй байсан ч, эрх дархтай өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн өөрийн анхдагч байрандаа буюу өөрийн гэх ямар ч юмгүй ганц сүнсний байдалдаа эргэн очих болно гэдгийг лавтай ухаардаг. Эцэг эхтэй байх үедээ хүн эцэг эх нь хамгийн чухал гэж хүн итгэдэг; хөрөнгө хогшилтой байх үедээ мөнгө бол түүний гол тулгуур, энэ нь түүний амьдралд хэрэгтэй зүйл гэж хүн боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө өөрийнхөө амиар дэнчин тавина. Хүмүүс энэ ертөнцийг орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс агшин зуурын үүлсээс өөр юу ч биш бөгөөд тэдгээрийн алийг ч тэд өөртөө байлгаж чадахгүй, тэдгээрийн алийг ч тэд аваад явж чадахгүй, тэдгээрийн аль нь ч тэднийг үхлээс чөлөөлж чадахгүй, тэдгээрийн аль нь ч буцах замдаа орсон ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээрийн аль нь ч хүнд аврал өгч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын тааламж, амар амгалангийн хуурамч мэдрэмжийг хүнд өгч, хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух болон зүрх сэтгэлийн амар амгалан байдлыг хүсэн мөрөөдөнгөө давалгаан доор дахин дахин ордог. Хүмүүс ойлговол зохих хамгийн чухал зүйлийг—тэд хаанаас ирсэн, тэд яагаад амьд байгаа, тэд хаашаа явдаг вэ гэдэг асуултуудыг хараахан ойлгоогүй байхдаа нэр алдар, эд баялагт уруу татагдаж, мэхлүүлж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн оддог; он жил нүд цавчихийн төдийд өнгөрдөг; хүн нэг мэдэхэд л амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийх ёстой болчихсон байдаг. Дэлхий ертөнцөөс явах нь дөхөхөд энэ дэлхий дээрх бүх зүйл холдон оддог ба хүн өөрийн эзэмшдэг зүйлсийг цаашид хадгалж чадахгүй гэсэн ойлголтонд аажмаар хүрдэг; тэгээд энэ дэлхийд дөнгөж мэндлээд орилж байгаа нярай хүүхэд шиг огт юуг ч эзэмшээгүй хэвээр юм байна гэдгээ хүн лавтай мэдэрдэг. Энэ үед хүн амьдралдаа юу хийснээ, амьд явсны хэрэг юу байсныг, энэ нь ямар утга учиртайг, хүн яагаад энэ дэлхийд ирснийг тунгаан бодоход хүрдэг; мөн энэ үед хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэхийг, Тэнгэр үнэхээр оршдог эсэхийг, залхаан цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг… Хүн үхэлд хэдий чинээ ойртох тусмаа амьдрал гэж үнэндээ юу болохыг мэдэх гэж төдий чинээ их хүсдэг; хүн үхэлд ойртох тусам түүний зүрх сэтгэл төдий чинээ хоосон санагддаг; хүн үхэлд ойртох тусмаа арчаагүй байдлыг төдий чинээ их мэдэрдэг; иймээс үхлээс айх хүний айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэлд ойртох үедээ хүмүүс яагаад ийнхүү авирладагт хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд өөрсдийнх нь амьдрал хамаарч байсан нэр алдар, эд баялгаа алдаж, дэлхий ертөнц дээрх үзэгдэх бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаасаа айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой цор ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд амаргүй санагддаг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч үзээгүй сандарч, арчаагүйтэх байдлыг мэдэрдэг. Хүмүүс үнэндээ энэ цэгт хүрэх үедээ л хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг гэдэг нь энэ дэлхийд хөл тавингуутаа хүний ойлгох учиртай эхний зүйл юм байна гэдгийг ухаардаг. Эдгээр нь амьдралын жинхэнэ хөрөнгө баялаг бөгөөд хүн амьд үлдэхийн гол үндэс мөн, харин гэр бүлээ хэрхэн тэжээж, эсвэл нэр алдар, эд баялгийг хэрхэн олж авахад суралцах явдал биш, гэр бүлээ юугаар хангаж, хэрхэн нэр алдар, баялагт хүрч, хэрхэн бусдаас ялгарах, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах биш, тэр ч бүү хэл хэрхэн бусдаас илүү дээр байж, тэдэнтэй хэрхэн амжилттай өрсөлдөхөд суралцах явдал биш юм. Хэдийгээр эзэмшихийн тулд хүмүүсийн амьдралаа зарцуулдаг олон янзын амь зуух ур чадварууд нь асар их материаллаг тав тухыг өгдөг боловч тэдгээр нь хүний зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй харин оронд нь хүмүүсийг зүг чигээ алдаж, өөрсдийгөө хянахад хэцүү болгож, амьдралын утга учрыг мэдэж авах бүх боломжийг алдахад байнга хүргэдэг; тэдгээр нь үхэлтэй хэрхэн зүй зохистойгоор нүүр тулахад далд бэрхшээлийг бий болгодог. Ийм байдлаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч бол Өөрийнх нь дээд эрхийг мэдэрч, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрт олгон хүн бүрт шударгаар ханддаг байтал зөвхөн үхэл ойртох үед, үхлийн заналхийлэл дээр нь эргэлдэх үед л хүн дөнгөж ойлгож эхэлдэг—энэ нь хэтэрхий оройтсон байдаг.
Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л эдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, амьд явахсан гэж төдий чинээ их хүсдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Зөвхөн энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаарагддаггүй, энэ нь тэдний хянадаг зүйл биш, амьдрах уу, үхэх үү гэдгээ хүн шийдэж чадахгүй ба энэ бүхэн нь хүний хяналтаас гадна байдаг гэдгийг лавтай ухаардаг.
4. Бүтээгчийн ноёрхол дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тул
Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүний буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн бэлтгэж өгсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замналын явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэх нь мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд хэцүү зүйл биш юм. Тиймээс бүх хүмүүний хувь заяа урьдчилан тогтоогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч, амьд байна гэж юу гэсэн үг болохыг амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар ухаарч, эсвэл нэгтгэн дүгнэх нь хүн бүрийн хувьд тун амархан байх ёстой. Хүн эдгээр амьдралын сургамжуудыг өөртөө агуулахын зэрэгцээ, амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэл үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг хүн аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах үедээ—сүнс Бүтээгчтэй дахин нэгэнтээ нүүр тулах гэж байх үедээ—хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд хэдхэн арван жил оршсон атлаа хүний амьдрал хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүйг гайхалтгүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв үнэлдэг хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүн Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүн рүү буцаж очно гэдгээ ойлгодог; ийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан зохицуулдаг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлийг лавтай ойлгохоороо хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсрэг нь тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөх ба зөвхөн тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц юм. Иов мэдээж үхэлд ингэж хандсан; тэр амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан ба өөрийнхөө амьдралын аяныг тайван төгсгөлд аваачиж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн хажууд эргэн очсон юм.
5. Иовын амьдралын эрэл хайгуул, олз ашиг нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон
Сударт Иовын талаар ингэж бичигдсэн: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвчин мэдрээгүй, харин энэ дэлхийгээс жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж буйгаар Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан; Бурхан түүний зөв шударга үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санасан бөгөөд түүний амьдрал өөр хэнийхээс ч илүү үнэ цэнэ, ач холбогдолтой байсан. Иов газар дээр Бурханы ерөөлийг хүртэж, Түүгээр зөв шударга хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэр мөн Бурханаар шалгагдаж, Сатанаар соригдсон; тэр Бурханыг гэрчилсэн ба зөв шударга хүн гэж нэрлэгдэх гавьяатай байсан юм. Тэр Бурханаар шалгагдсаныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнэтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнийг шалгасан; түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярилцсан юм. Иймээс шалгагдсаныхаа дараагийн жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү тодорхой байдлаар ойлгон үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтонд хүрсэн бөгөөд Бүтээгч Өөрийн ерөөлийг хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь Өөрийн өгч байснаас илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар тулгарч чадах илүү дээр байр сууринд тавьсан гэдгийг Библид тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов өөрийнхөө хөрөнгөний талаар санаа зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох зүйл байгаагүй, харамсах зүйл байгаагүй бөгөөд мэдээж үхлээс айгаагүй; учир нь тэр өөрийн бүхий л амьдралыг Бурханаас эмээж, нүглээс зайлах замаар алхаж өнгөрүүлсэн бөгөөд өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын хийсэн бүхнийг өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрх хадгалах чадваргүй байдаг вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэнд итгэх, танин мэдэх, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсан бөгөөд тэр ийнхүү итгэж, танин мэдэж, хүлцэнгүй байж амьдралынхаа чухал онцгой үеүдийг өнгөрөөж, сүүлчийн жилүүддээ амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулж мэдэрснээс үл хамааран түүний амьдралын зорилго болон эрэл хайгуул нь зовлонтой биш, харин жаргалтай байсан. Тэр зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, эсвэл сайшаалын ачаар л жаргалтай байгаагүй, харин түүнээс ч илүү чухал зүйл гэвэл, өөрийн хичээл зүтгэл ба амьдралын зорилгоос болоод, Бурханаас эмээж, муугаас зайлснаар олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай алгуур мэдлэг, жинхэнэ ойлголтоос болоод, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэнд захирагдаж байх хугацаандаа Иовын биечлэн мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, хоорондоо ойлголцсон халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжуудаас болоод; Бүтээгчийн хүслийг мэдсэнээс үүссэн тав тух болон аз жаргалаас болоод; Бурхан бол агуу, гайхалтай, хайр татам, итгэл даахуйц гэдгийг харсны дараа үүссэн хүндлэл бишрэлээс болоод тэр жаргалтай байсан юм. Иов ямар ч зовлон бэрхшээлгүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсны шалтгаан нь тэр үхэхээрээ Бүтээгчийн хажууд эргэж очно гэдгээ мэдэж байсанд оршино. Үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авахтай сэтгэл тогтуун нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө бохирдоогүй, зовох юмгүй зогсох боломжийг түүнд олгосон зүйл нь түүний амьдралын эрэл хайгуул, олз ашиг байсан юм. Өнөөгийн хүмүүс Иовд байсан тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нар өөрсдөө тэгж чадах уу? Өнөөгийн хүмүүс чадах мөртлөө яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос салж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүмүүс өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэрийг болон хүнийг ч мөн адил хараан загнаж, бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэл ойртон ирэх үед гарч ирдэг гэнэтийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, үнэлэлт тэдэнд байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагдаж чаддаггүй учраас; хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, өөрсдийн хувь заяа, өөрсдийн амьдрал, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас хүмүүс үндсэндээ ийм ичмээр авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйд гайхах хэрэггүй юм.
6. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний дэргэд эргэн очиж чадна
Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг ойлгомжгүй болох нь гарцаагүй. Энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэдгээрийг хянаж, тэдгээрийг захирах дээд эрхийг атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд төгсгөл байдаггүй. Тэд маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их сандралд дарагддаг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх нь гарцаагүй, үхэх нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зоволгүй явахыг хүсэж байвал, хэрвээ хүн амьдралынхаа эцсийн онцгой үетэй дурамжхан бус, эсвэл сэтгэлийн шаналалгүй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн зөвхөн ийм байдлаар л хүмүүний тэмцэлдээнээс, хорон муугаас, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг амьдралаар, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтанд захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон, шаналал, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэлд түвэггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах өөрийн даалгаврыг амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас бардаг бөгөөд дараа нь бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас
No comments:
Post a Comment