Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/10/06

Христэд итгэгчид ХКН-ын Бурханд тэрсэлдгийн уг үндэс, үр дүнгийн талаар тайлбарлаж байна



  Жэн Вэйгуо: ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг ингэж хавчин хяхаж, буруутгаж байна. Гэтэл та нар тэр шийтгэлийг худлаа санаанаасаа зохиосон юм шигээр бодох юм. Би тэгвэл та нараас нэг юм асууя, улс, дэлхий дахиныг цочролд оруулсан 5-р сарын 28-нд болсон Шаньдуны Жаоюаний хэргийг юу гэж тайлбарлах вэ? Эцэст нь энэ хэргийг нээлттэй шүүхээр шүүсэн! Шаньдуны Жаоюаний хэрэг гарсны дараа засгийн газар гэр чуулгануудыг устгахаар улам ч эрчимтэй ажиллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганд эрс арга хэмжээ авахын тулд цагдаагийн хүч хэрэглэж. Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг эрэн хайж баривчлах ажлыг өргөнөөр хийсэн. Шаньдуны Жаоюаний хэргийн талаар хүмүүс асар ихээр эргэлзэж, энэ нь ХКН-аас Төгс Хүчит Бурханы Чуулганыг нухчин дарах үйл ажиллагаагаа ард түмнээр дэмжүүлэхээр зохиосон хиймэл хэрэг гэдэгт итгэж байсан ч Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, энэ баримт үнэн эсэхийг шалгалгүйгээр шууд л олон нийтэд мэдээлсэн. Энэ ч дэлхийн зарим улсад нөлөө үзүүлсэн. Шаньдуны Жаоюаний хэргийг чи яаж ч үгүйсгэсэн хамаагүй олон хүн Коммунист Намд итгэсэн хэвээр л байгаа. Иймээс Шаньдуны Жаоюаний хэргийн талаар юу бодож байгааг чинь мэдмээр байна.

  Жэн Шаои: Аав аа, зохиомлоор бий болгосон Шаньдуны Жаоюаний хэргээр ХКН дэлхийн улс орнуудыг хэр удаан хуурч чадах вэ? Үүгээр ХКН зайлшгүй мөхөх хувь заяагаа аварч чадах уу? Тухайн үедээ Шаньдуны Жаоюаний хэрэг дотоод гадаадад нэлээд нөлөө үзүүлсэн. Энэ нь мөн анзааргагүй олон хүнийг хуурч дөнгөсөн. Гэвч хар үүл нарыг үүрд хааж чадна гэж үү? Хэрээний далавч, нарны туяаг халхалж чадна гэж үү? Заль мэх, нуун далдлалт бол ердөө л түр зуурынх. Худал бол худлаараа л үлддэг. Хэзээ ч үнэн болдоггүй. Олон жилийн туршид ХКН улам нэр хүндээ алдаж, ялзарч, худал хуурмаг, заль мэх нь хэрээс хэтэрлээ. ХКН дотоодод ч гадаадад ч нэр нүүрээ алдсан. Худал хуурмаг, заль мэх дангаараа ХКН-ыг аварна гэж үү? Дэлхий дээрх улам олон хүн ХКН-ын мөн чанарыг олж харж байна. Одоо тэдэнд хэн ч итгэхгүй. ХКН нэр хүнд муутай, шашингүй нам, сатаны нүгэлт бүлэглэл ба энэ дэлхийд Бурханд хамгийн их тэрсэлдэг нүгэлт хүчин. ХКН-ын шүүх бол Сатаны шүүх. Тэгэхээд ийм шүүхээр шүүлгэсэн хэрэг үнэн, шударга ёсонд нийцэх үү? ХКН бол нэг намын дарангуйлал, нэг намын харгислал. Хятад улсад бие даасан шүүх алга. ХКН-ын шүүгчдэд хараат бус байдал байхгүй. Тэд авсан тушаалынхаа дагуу засгийн газрын хүслээр хэргийг шийдэж байна. Энэ бол тодорхой болсон баримт. ХКН-ын шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүд бодит баримтыг гуйвуулсан, харыг цагаан болгосон учир утгагүй шүүлтийг туулдаг. Олон жилийн туршид улс төрийн тэмцэл, улс төрийн засаглалд оролцохдоо ХКН aрд түмний үзэл бодлыг хайрцаглах ажилдаа л хамаг анхаарлаа тавьж байсан. Энэ ажилдаа сүрхийг нь яана! ХКН-ын шүүхээр Шаньдуны Жаоюаний хэргийг шүүх үед сэжигтнүүд “Би хэзээ ч Төгс Хүчит Бурханы Чуулгантай харилцаж байгаагүй” хэмээн тодорхой мэдүүлсэн байдаг. “Төрийн нухчин дарж байгаа зүйл бол зөвхөн Жао Вэйшаний итгэдэг ‘Төгс Хүчит Бурхан’, бидний итгэдэг ‘Төгс Хүчит Бурхан’ биш.” Хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд ч өөрсдөө Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагддагаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Чуулган ч тэднийг мэдэргүй байсан. ХКН яагаад баримт түшиж шүүж болоогүй юм бэ? Баримт нотолгоо байхгүй байхад шүүгч яагаад сэжигтнүүдийг Төгс Хүчит Бурханы Чуулганд хамааруулахаар хичээгээд байсан бэ? Энэ бүхэн зохиомол хэрэг биш гэж үү? Худал хуурмаг, заль мэх биш гэж үү? Одоо ХКН-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй мэдээнд хэн ч итгэхээ больсон. (Тиймээ.) Аав аа, та Коммунист намд өчнөөн олон жил ажилласан учир, энэ бүхнийг надаас илүү ойлгож байгаа. Шаньдуны Жаоюаний хэрэг ХКН-ыг засгийн эрхэнд үлдэхэд тусалж чадна гэж бодож байна уу?

  Жэн Шиаоруй: Аав аа, сурвалжлагчаар хэдэн жил ажилласны хувьд би эдгээр зүйлийг бүгдийг ойлгож байна. Аливаа шашин шүтлэг, ардчилсан хөдөлгөөн, үндэстний тэмцлийг нухчин дарахын өмнө ХКН ард түмний сэтгэлийг цочоохын тулд зохиомол хэрэг үүсгээд, дараа нь цуст үйлдлээ хийдэг. Авилгын эсрэг шударга ёс, ардчилал эрх чөлөө уриалан гарсан 6-р сарын 4-ний оюутны хөдөлгөөнийг саная л даа. ХКН нэр үл мэдэх хэсэг хүмүүсийг оюутан болгож жүжиглүүлээд, зодоон хийж, шатааж, цэргийн машинуудыг унагааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Ингээд оюутны хөдөлгөөнд “хувьсгалын эсрэг” хэмээн пайз зүүж, бослогыг улам гааруулсан нь ХКН уг бүлгийг хэлмэгдүүлэх шалтаг болсон билээ. Ингээд тэр оюутнуудыг харгисаар нухчин дарсан даа. Хэдэн мянган оюутныг буудан, хороож, танкаар дайрсан. Ингэж ХКН дэлхий дахиныг цочоож, Хятадын ард түмнийг айлгасан Тянаньмэний цуст хэргээ дэглэсэн юм! Түвд дэх олон нийтийн тэмцлийг ХКН мөн л ийм аргаар дарсан. Тэмцэл хийж буй олон руу зориуд галдан шатаах, аллага үйлдэх, хулгай дээрэм хийх хүмүүсийг шургуулаад Түвдийн эсэргүү бослогыг дарах нэрийн дор зэвсэгт хүчнээ дайчлан үйл олноор хоморголон устгах ажлаа хийсэн. Худал хэлэх, баримтыг гуйвуулах, хуйвалдаан хийсний дараа хэрцгийгээр нухчин дарах ажиллагаа явуулдаг нь тэмцлийг үгүй хийх ХКН-ын энгийн арга юм. Шаньдны Жаоюаний хэрэг ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгис хэрцгийгээр хавчиж, мөрдөж байгааг ард олон ойлгох хөрс болсон юм. Энэ бол ХКН шашныг хавчин мөрдсөн өөр нэг том гэмт хэрэг юм. Аав аа, та ХКН-ын системийн нэг ажилтан нь болохоор тэдний ажлын арга барилын талаар биднээс илүү мэднэ биз дээ.

  Mu Xinping:Өө, би коммунисттай өчнөөн жил хамт амьдарсан хүн шүү. ХКН гэж юу болохыг арван хуруу шигээ мэднэ. ХКН-ын ажилтнууд наанаа нэг л ихэмсэг сүртэй улс цаанаа муу муухай бүхнийг бас бизнесийн хэлцлүүдийг хийдэг. Жаоюаний хэргийн талаар ярих ч хэрэггүй. Коммунист шүүхийн шүүсэн хэрэгт шударга зүйл байхгүй. Бүх хэргийн ард хээл хахууль, наймаа арилжаа байна. Шашин ба үндэсний цөөнхтэй холбоотой хэргийн ард үргэлж улс төрийн сонирхол байдаг. ХКН-ын бүх муу үйл улам олон хүн дээр давтагдаад ирэхээр Жаоюаний хэргийн худал хуурмаг удахгүй ил болох байх.

  Жэн Вэйгуо: ХКН-ын үйлдлийнх нь ард ямар бодол нуугддагийг ийм гярхай олж харна гэж бодсонгүй. Та нар аргагүй л том болжээ. Гэвч та нар гэнэн томоогүй хэвээр байна. Бухимдлаа барьж дийлээгүй залуусын тарьсан 1989 оны 6-р сарын 4-ний үймээний дараа юу болсон бэ? Тэд бүгдээрээ дарагдаагүй гэж үү? Зарим нь амь насаа алдаж, шархдаж, нөгөө хэсэг нь шоронд орж, үлдсэн нь гадаад руу дүрвэсэн. ХКН-ийн эсрэг хэн тэмцэж чадсан бэ? Жаоюаний хэрэг хилс, шударга бус байж, тэгээд юу гэж? ХКН маш олон шударга бус хилс хэрэг зохиосны нэлээдийг хүмүүс мэддэг. Гэвч энэ асуудлыг хэн шийдэх юм? ХКН-ын талаар хэн юу хийж чадах вэ? ХКН юунд итгэдэг гээч? Юунд? ХКН бол хувьсгалт нам. Энэ нам худал хуурмаг, хүчирхийлэлд итгэдэг, эрх мэдлийг ч хүчээр авна! ХКН-ын сэтгэлгээ бол “худал зүйлийг мянган удаа давтахад үнэн болдог” Тэдний үгэнд хэдэн хүн эргэлзэж, үгүйсгэж, итгэхгүй байх нь ХКН-д ямар ч хамаагүй, зүгээр л худлаа ярьж, хууран мэхлэхээ үргэлжлүүлнэ. Зорилгодоо хүрч, түргэн үр дүнд хүрч л байвал ямар үнээр байх нь хамаагүй. Хүмүүс бослого юмуу жагсаал хийвэл тэд танк, их буу хэрэглээд л шийдчихнэ. Шаардлагатай бол, атомын бөмбөг, пуужин, зэвсэгт хүчнээ ашиглачихна. Засаглалаа тогтоон барихын тулд ХКH ямар ч арга ашиглахад бэлэн. Жаоюаний хэргийг олон нийтэд зарламагц, Христэд итгэгчдийг ямар ч үнээр хамаагүй барьж хорихын тулд ХКН асар олон зэвсэглэсэн цагдаагийн хүчийг дайчилсан. Хэн тэднийг зогсоох вэ? Хэн эсэргүүцэж зүрхэлсэн бэ? Гадаадынхан ХКН-ын бусармаг ажиллаг мэдсэн ч гэсэн тэд юу хийж чадах вэ? ХКН-д барууны ардчилсан хүчнийг буруушаах өчнөөн арга бий. Тэд мөнгөөр бүхнийг шийддэг. “Бэлэг авсан нь эрх чөлөөгөө худалддаг” гэсэн үг бий. ХКН-ыг улам цөөн улс буруушааж байна. ХКН-ын эсрэг хүчнүүд дуугарахаас айдаг боллоо. Яаж ч бодсон, ХКН засгийн эрхээ барьсаар л байх болно. ХКН засгийн эрхэнд байгаа цагт Бурханд итгэгчид та нар чөлөөтэй байна гэж санасны гарз! Хятад дахь Бурханы илрэлт ба ажлыг ХКН жигшиж хориглох нь гарцаагүй. ХКН Хятад улсад шашингүй ноёрхол тогтоож чадах эсэхээс үл шалтгаалан нухчин дарж, баривчлахаа хэзээ ч болихгүй. Би үүнийг олон жилийн өмнө ойлгосон

No comments:

Post a Comment